• Apex Capital
  • Posts
  • 📣 Ногдол ашгийн шийдвэрүүд айсуй...

📣 Ногдол ашгийн шийдвэрүүд айсуй...

Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд дугаар 1

Шинэ он шинэ жилийн мэнд хүргэе!

2026 оны эхний мэдээ мэдээллээ хүлээн авна уу, Бид 2025 онд эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг нийт 48 удаа танд бэлтгэн хүргэсэн байна.

Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт:

🏢 Монголбанк 2025 онд 16.3 тонн үнэт металл худалдан авлаа

🤔 Хамгийн өндөр үнийн дүнтэй нүүрсний арилжаа

🏛️ АНУ-ын Венесуэлд хийсэн үйл ажиллагааны тухай

📝2025 он дуусч, компаниуд санхүүгийн үр дүн, гүйцэтгэлээ гаргах ажилдаа орж байна.

Үүнтэй зэрэгцээд хувьцаат компаниуд ногдол ашгийн шийдвэрээ гаргах хуулийн хугацаа эхэлж байгаа юм. 

Компанийн Тухай Хуульд заасны дагуу санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор буюу 2-р сарын 20-ноос өмнө ногдол ашиг олгох эсэх талаар шийдвэрээ гаргаж, хувьцаа эзэмшигчдэдээ болон олон нийтэд зарлах ёстой.

2025 онд, 2024 оны цэвэр ашгаасаа ногдол ашиг олгох шийдвэрийг 46 ХК гаргасан байдаг. Тэд монголын хөрөнгийн зах зээлийн түүхэнд хамгийн өндөр буюу 1.2 их наяд төгрөгийг олгож байсан бөгөөд үүнээс Хаан банк ХК 373.5 тэрбум төгрөг, Тавантолгой ХК 366.5 тэрбум төгрөгөөр тэргүүлж байлаа.

🏫 СҮҮ ХК 2025 оны эхний хагас жилийн ногдол ашгаа олгов.

Компани 2025 оны эхний хагас жилд хувьцаа эзэмшигчдэдээ олгохоо зарласан 6.0₮-ийн ногдол ашгаа 12-р сарын 30-ны өдөр олгожээ. Хувьцааны ханш 2025 онд +41.4% өсөлттэй байж 622.8₮-р хаагдсан байна.

🏫 Монголбанк 2025 онд 16.3 тонн үнэт металл худалдан авлаа.

Монголбанк 2025 оны 12 дугаар сард 2,775.4 кг, оны эхнээс өссөн дүнгээр нийт 16.3 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.7 хувиар буурч, цар тахлын үеэс хойших буюу сүүлийн 6 жилийн хамгийн доод түвшинд хүрлээ. 

  • Үүний шалтгаан нь мэдээж үнэт металлуудын ханшийн өсөлт нөлөөлж байгаа бөгөөд 2025 онд алт л гэхэд 65%-иар өссөн юм.

  • 🏭2025 оны  12 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 490,374.67 төгрөг байв.

🎯Хэдийгээр тонноор хэмжихэд хамгийн бага түвшин боловч мөнгөн дүнгээр илэрхийлбэл гадаад валютын нөөцөд оруулж буй бодит хувь нэмэр буураагүй, харин ч хадгалагдсан харагдаж байна.

🤝 Оны сүүлийн өдөр 4 компанийн хувьцаа дээд ханшаа дахин тогтоожээ.

  •  ✅ ️Хаан банк ХК (1,380.0₮)

  •  📙 Хас банк ХК (963.86₮)

  • 💧 Эм Жи Эл Акуа ХК (245.14₮)

  • ⚙️ Гранд системс ХК (1,645.0₮) зэрэг хувьцаанууд түүхэн дээд ханшдаа хүрч хаагдсан байна.

📈 2025 оны сүүлийн өдөр буюу 12 дугаар сарын 31-нд тухайн оны хамгийн өндөр үнийн дүнтэй нүүрсний арилжаа амжилттай хийгдэв.

🚀 2025 онд Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа тоо, хэмжээ, үнийн дүн болон дуудлага арилжааны үр өгөөжийн хувьд түүхэн өндөр үзүүлэлтүүдийг бүртгэж, зах зээлийн ил тод байдал, үнийн бодит тогтоц улам бэхэжсэн жил боллоо.

🤝 Тус онд нийт 1,053 удаагийн арилжаа зохион байгуулж, үүнээс 619 удаагийн хэлцэл амжилттай хийгдсэнээр 27.79 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 7.35 их наяд төгрөгөөр арилжаалсан байна.

  • Дуудлага арилжааны явцад үүссэн үнийн бодит өрсөлдөөний үр дүнд худалдагч компаниуд 371.79 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон нь биржийн цахим арилжаа энгийн борлуулалтын талбар бус, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн огтлолцолд суурилсан бодит үнийг тогтоогч санхүүгийн чухал механизм болж буйг илтгэж байна.

🚀📈2025 оны сүүлийн өдөр буюу 12 дугаар сарын 31-ний өдөр тухайн оны хамгийн өндөр үнийн дүнтэй арилжаа амжилттай хийгдлээ.

  • Тодруулбал, “Тавантолгой” ХК-ийн 160 багц буюу 1,024,000 тонн нүүрс нийт 400.6 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан нь нэг өдрийн дотор хийгдсэн нүүрсний арилжааны хамгийн өндөр дүнтэй хэлцэл болж бүртгэгдэв.

🏦АНУ-ын Венесуэлд хийсэн үйл ажиллагааны тухай

🏦 Яагаад Венесуэл АНУ-д онцгой ач холбогдолтой вэ?

📝 Венесуэл улс нь дэлхий дээрх хамгийн их батлагдсан газрын тосны нөөцтэй орон бөгөөд нийтдээ ойролцоогоор 300 тэрбум торх, өөрөөр хэлбэл дэлхийн нийт нефтийн нөөцийн 17% эзэлдэг.

  • Ийм хэмжээний нөөцийг хэн хянаж, удирдаж байна гэдэг нь зөвхөн эрчим хүчний зах зээлд төдийгүй валютын урсгал, улмаар дэлхийн геополитикийн хүчний тэнцвэрт шууд нөлөөлдөг.

 🤝 Венесуэл улс нефтийн орлогоо дотооддоо үлдээх зорилгоор 1976 онд нефтийн салбараа улсын мэдэлд шилжүүлсэн нь АНУ болон барууны томоохон нефтийн компаниудыг зах зээлээс шахах эхлэл болсон. Энэ зөрчил 1998 онд Уго Чавес ерөнхийлөгчөөр сонгогдсоноор улам гүнзгийрч, Венесуэл барууны орнуудын нөлөөнөөс улам бүр зай барих бодлого баримтлах болсон юм.

📈 АНУ үүнд ямар хариу үйлдэл үзүүлсэн бэ?

АНУ энэхүү бодлогын хариуд Венесуэл дэх хөрөнгө оруулалтаа зогсоож, газрын тосны экспортод хатуу хориг тавьсан. Гэвч Венесуэл үүний оронд ОХУ болон БНХАУ-тай стратегийн түншлэл тогтоож, эдийн засаг, санхүүгийн дэмжлэг авснаар АНУ-ын хориг бодлого төдийлөн хүссэн үр дүнд хүрч чадсангүй. Энгийнээр хэлбэл, АНУ хориг арга хэмжээ авах тусам Венесуэл баруунаас улам холдож, ОХУ, Хятад руу улам ойртсон юм.

Харин саяхан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп гэнэтийн цэргийн ажиллагаа явуулж, Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсан тухай мэдээлэв. Үүний дараа Трамп шинэ удирдагч сонгогдох хүртэл АНУ Венесуэлийг түр хугацаанд удирдана, мөн Венесуэлийн нефтийн салбарт АНУ-ын компаниуд дахин орж, хөрөнгө оруулалт хийнэ гэж мэдэгдсэн байна.

Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу.

🎉 Бондын мэдээлэл…

💡 Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвар, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 19.2-21% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. ЭНД дарж мэдээлэл аваарай.

  • 💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж

  •  Хөрвөх чадвар

  • 🤝Барьцаа, батлан даалт