• Apex Capital
  • Posts
  • 📊 VII сарын Хөрөнгийн Зах Зээлийн Тойм

📊 VII сарын Хөрөнгийн Зах Зээлийн Тойм

Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #30

Шинэ өдрийн мэнд хүргэе!  

Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт:

📝 VII сарын хөрөнгийн зах зээлийн тойм

🇺🇸 Дональд Трамп 🇷🇺 Владимир Путин нар ирэх баасан гарагт уулзана.

📉 Нүүрсний үнэ унаж, экспортын хэмжээ эрс багасаад байна.

💰 Nvidia, AMD шинэ нөхцөлөөр Хятадад чип зарах эрхээ сэргээв

⚱️Монгол банкны үнэт метал худалдан авалт

📊 VII Сарын Хөрөнгийн Зах Зээлийн Тойм

2025 оны 7-р сард Монголын хөрөнгийн зах зээлд дараах гол үзүүлэлтүүд ажиглагдлаа:

🏦 Зах зээлийн үнэлгээ

Хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 12,269.8 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх сараас 0.9%-иар өссөн үзүүлэлт юм. Энэ нь зах зээлд итгэл нэмэгдэж, хөрөнгө оруулагчдын идэвх сэргэж байгааг илтгэж байна.

💰 Сарын нийт арилжаа

Нийт арилжааны хэмжээ 88.5 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 9.5%-иар буурсан байна. Арилжааны бууралт нь улирлын онцлог, хөрөнгө оруулагчдын хүлээлттэй холбоотой байж болох юм.

Дотоод хувьцааны арилжаанд оролцох, данс нээх заавар авах бол ЭНД дарна уу.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп 🇺🇸 Оросын Ерөнхийлөгч Владимир Путин🇷🇺-тай энэ баасан гарагт /2025.08.15/-нд Аляскад уулзах болсон тухай мэдэгдлээ. Трампын Путинд тавьсан ‘’энхийн гэрээнд хүрэх, эсвэл хатуу эдийн засгийн хоригт өртөх” гэсэн эцсийн хугацаатай давхцаж байна.
Путин АНУ-д хамгийн сүүлд 2015 онд ирж байсан бол Трамптай хамгийн сүүлд 2018 онд уулзжээ.
Путин Трампын тусгай төлөөлөгч Стив Виткоффт, Москва хотноо уулзах үеэр энхийн төлөвлөгөө танилцуулсан байна.

Төлөвлөгөөнд:

  •  Украин зүүн бүсийн Донбассын ихэнх хэсгийг, мөн 2014 онд хууль бусаар нэгтгэсэн Крымийг Орост өгөх

  • Одоогийн фронтын шугамыг царцаах  зэрэг нөхцөл багтжээ.

Европын зарим удирдагчид 🇪🇺 уг саналыг Трампын сүрдүүлсэн хориг арга хэмжээнээс Путин зайлсхийх оролдлого гэж үзэж, “эзлэн авсан газар нутгийг хүлээн зөвшөөрөх нь ирээдүйд дахин довтлох  эрсдэлтэй” хэмээн болгоомжилжээ.
Трамп энэ талаар хэлэхдээ: Тэр өөртөө хэрэгтэй эрх мэдлийг авахаар ажиллаж байна. Би түүнд хурдан шийдэх хэрэгтэй гэж хэлсэн. Бид тохиролцоонд хүрэхэд тун ойрхон байна” хэмээн мэдэгджээ. 

 🏢 “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай 2024-2025 онд нүүрс худалдан авах гэрээ байгуулсан аж ахуйн нэгжүүд нүүрсний үнийн уналтаас шалтгаалж нүүрсээ татан авах үйл ажиллагаа удааширч, экспортын хэмжээ эрс багасаад байгаа юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар 👤 уурхайн үйл ажиллагаатай танилцах үеэрээ энэ асуудалд онцгойлон анхаарч борлуулалт, худалдан авалтыг сайжруулах 📈, биржээр арилжаалсан гэрээний хэрэгжилтийг эрчимжүүлэх, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Бүрэн эрхт төлөөлөгчийн багт үүрэг болгожээ.

Монголын хөрөнгийн биржээр🏛️ дамжуулан арилжаалах нүүрсний хэмжээ,  борлуулалтыг идэвхжүүлэн сайжруулснаар өнгөрсөн нэг сарын хугацаанд нийт 16 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 1.0 сая тн нүүрсийг борлууллаа.

  • АНУ 🇺🇸 болон Хятад 🇨🇳-ын худалдааны харилцаа хоёр сарын дотор тодорхой хэмжээнд зөөлөрсөн нь технологийн компанийн зарим бүтээгдэхүүний борлуулалтыг дахин зөвшөөрөхөд хүргэв🤝.

  • Nvidia, AMD компаниуд экспортын лиценз авахын тулд Хятадаас олсон орлогын 15%-ийг АНУ-ын засгийн газарт өгөх шинэ нөхцөлийг зөвшөөрөв.

  • Гэвч стратегийн чухал гэж тооцогдох хамгийн дэвшилтэт AI чипүүдийг Хятадад зарахыг хориглосон Байдены үеийн бодлого хэвээр байна.

  • 🛑 Хятадын AI зах зээл Nvidia-д маш чухал бөгөөд H20 зэрэг дунд түвшний чипүүдэд өндөр эрэлт байгаа ч орлогын 15%-ийг алдах нь ашигт ажиллагаанд тодорхой дарамт болно.

  • 🌏 Энэ тохиролцоо нь АНУ–Хятадын харилцаа дээрдэх боломжийн дохио ч байж болох бөгөөд цаашид илүү өргөн хүрээний худалдааны хэлэлцээрийн суурь тавьж магадгүй.

Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу..

Монгол банк 2025 оны 7-р сарын байдлаар 1186.2 кг, он гарснаас хойш 7.05 тонн үнэт метал худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулабал 23.87%-иар, 5 жилийн мөн үетэй харьцуулахад 46.02%-иар буурсан үзүүлэлт юм.

Нийт худалдан авсан үнэт металлын хэмжээ сүүлийн 5 жил буурсан шалтгааны нэг нь алтны ханшийн өсөлттэй холбоотой байгааг дээрх графикаас харах боломжтой.