- Apex Capital
- Posts
- 🌟 Газрын тосны үнэ буурав
🌟 Газрын тосны үнэ буурав
Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #31
Шинэ өдрийн мэнд хүргэе!
Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт:
📝 Манай улсын тээврийн хэмжээ
♻️ Газрын тосны үнэ буурав
📉 Хагас жилийн ДНБ
📊 Манай улсын тээврийн хэмжээ

Монгол Улсын хэмжээнд 2025 оны эхний хагас жилийн байдлаар нийт 62.4 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4%-иар буурсан үзүүлэлттэй байна.
🏦 Харин: 79.5 сая хүн (давхардсан тоогоор) зорчиж өмнөх оноос 4.6% өсөлт үзүүлсэн хэдий ч тээврийн салбарын орлого 4.8 их наяд төгрөгт хүрч 2024 оны мөн үетэй харьцуулахад 15.1%-иар буурсан үзүүлэлт боллоо.
💰 Үүнд голлон нөлөөлсөн зүйл:
Уул уурхайн экспорт буурсантай холбоотой. Авто замаар тээсэн уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээ 5%-иар, төмөр замын тээсэн уул уурхайн бүтээгдэхүүний хэмжээ 8%-иар тус тус буурсан байна.
Дотоод хувьцааны арилжаанд оролцох, данс нээх заавар авах бол ЭНД дарна уу.
MSE: GOV 🐐
💰Говь ХК биржийн бус зах зээл дээр Говь бонд 2 өрийн хэрэгслийг гаргаж 3 транчаар арилжаалснаар $16.8 саяыг татан төвлөрүүлсэн. Уг бондын үндсэн төлбөр болон транчын хүүг бүрэн төлсөн бөгөөд уг бондыг дахин арилжаалах боломжгүй гэж үзэн бүртгэлээс хасуулахаар болжээ. Говь ХК 9 сарын 8нд хаалттай компани болох эсэхээ шийдвэрлэхээр мэдэгдсэн.
🌟 Газрын тосны үнэ буурав

♻️ Газрын тосны үнэ яагаад буурсан бэ?
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ба Оросын Ерөнхийлөгч Владимир Путин нар өнгөрсөн баасан гарагт Аляскад уулзав. Уулзалтын дараа АНУ Оросын газрын тосны экспортод нэмэлт хориг тавихгүй байхаар шийдсэн. Энэ нь Оросын нийлүүлэлт тасалдахгүй гэсэн дохио өгсөн тул газрын тосны үнэ бага зэрэг буурсан.
✍ Трампын байр суурь:
Трамп Оростой хамтран энхийн гэрээ байгуулах замаар Украин дахь дайныг дуусгахыг хүсэж байгаа бөгөөд ирэх өдрүүдэд Украины Ерөнхийлөгч болон Европын удирдагчидтай уулзаж, ямар нэгэн шийдэлд хүрэхийг зорьж байгаагаа илэрхийллээ.
🇨🇳 🤝 🇷🇺Хятад ба Оросын газрын тос
Хятад бол Оросын хамгийн том газрын тос худалдан авагч юм. Трамп Хятадад хариу арга хэмжээ (тариф) авахгүй гэж мэдэгдсэн нь зах зээлд тайвшрал авчирсан. Энэ нь Оросын нийлүүлэлт тасалдахгүй гэсэн дохио болж, үнэ буурахад нөлөөлөв.
📊 ДНБ эхний хагас жилд 5.6 хувь өслөө

🏢 💡ҮСХ: ДНБ-ий өсөлт эхний хагас жилийн байдлаар 5.6 хувьтай гарлаа.
ХАА салбар нийт өсөлтийн 3.6 нэгж хувь
Үйлдвэрлэл, барилгын салбар 1 нэгж хувийг
Уул уурхайн салбар 0.1 нэгж хувийн нөлөөг тус бүр үзүүлсэн байна.
👷♀️ Уул уурхай, олборлолтын салбарын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 9.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан бөгөөд нийт борлуулалт 1₮ их наядаар багасжээ.
⛏ Ингэснээр тайлант хугацаанд экспорт 7.8 тэрбум ам.доллар болж, сүүлийн гурван жилийн доод түвшинд хүрсэн байна.
🎉 Бондын мэдээлэл
💡 Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвар, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 18.5-20% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна.
💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж
✅ Хөрвөх чадвар
🤝Барьцаа, батлан даалт