• Apex Capital
  • Posts
  • (TSX:ERD | MSE:ERDN) Одоогийн зах зээлийн үнэлгээ урт хугацааны хөрөнгө оруулалтын боломж уу?

(TSX:ERD | MSE:ERDN) Одоогийн зах зээлийн үнэлгээ урт хугацааны хөрөнгө оруулалтын боломж уу?

Гадаад зах зээлийн судалгаа #59

Шинэ өдрийн мэнд!

Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорейшн ХК (TSX:ERD | MSE:ERDN)-ийн судалгааг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Market Update 📊 

S&P 500 болон Nasdaq 100 индексүүд түүхэн дээд түвшнээ шинэчлэлээ📈.
АНУ–Ираны мөргөлдөөн хэлэлцээрийн шатанд шилжиж, түр гал зогсоох нөхцөл үйлчилж буй бөгөөд талууд энэхүү хугацааг сунгах боломжийг хэлэлцэж эхэлсэн нь зах зээлд эерэг хүлээлт бий болгож байна. Гэсэн хэдий ч АНУ-ын зүгээс Ираны портуудад тэнгисийн цэргийн бүслэлт хийсэн хэвээр байгаа тул нөхцөл байдал бүрэн тодорхой болоогүй байна.

🇨🇳 БНХАУ-ын ДНБ шинжээчдийн хүлээлтийг давав.
Хятадын 2026 оны I улирлын ДНБ-ий өсөлт 5%-тай гарсан нь шинжээчдийн 4.8%-ийн өсөлтөөс давж, өмнөх улирлын 4.5%-иас өндөр гарлаа.

📊 Зах зээлийн хөдөлгөөн: Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр Азийн хөрөнгийн зах зээлүүд өсөлттэй хаагдаж, АНУ-ын зах зээл ч pre-market арилжаанд эерэг нээгдэж байна. Харин түүхий эд болон валютын зах зээлд эсрэг хөдөлгөөн ажиглагдаж, газрын тосны фьючерс ханшууд болох Brent crude oil $93, WTI crude oil $89 орчимд тогтворжиж, ам.долларын индекс 9 дэх өдрөө дараалан сулраад байна.

🇹🇼 Taiwan Semiconductor Manufacturing Company (NYSE:TSM) 2026 оны I улиралд цэвэр ашгаа 58%-иар өсгөж📈, түүхэн дээд түвшин болох $18.2 тэрбумд хүргэснээр зах зээлийн хүлээлтээс давсан үзүүлэлт гаргалаа. Энэхүү өсөлт нь хиймэл оюун ухаанд суурилсан чипийн эрэлт огцом нэмэгдсэнтэй холбоотой бөгөөд компанийн зүгээс энэ “AI тренд” цаашид үргэлжилнэ гэж үзэж байна. Мөн TSMC дараагийн улиралд орлого шинэ дээд түвшинд хүрэх төлөвтэй байгааг онцолсон нь технологийн салбар, тэр дундаа 🧠 🤖 хиймэл оюун ухааны салбарын өсөлтийн гол нөлөө үзүүлэгч хэвээр байна.

Ерөнхий мэдээлэл

Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци (TSX: ERD; MSE: ERDN) нь Монгол Улсын баруун өмнөд хэсэгт төвлөрч, сүүлийн 20 гаруй жилийн турш хайгуул, хөгжүүлэлт хийснээр Хөндий Эрдсийн Дүүргийг нээн илрүүлсэн. Одоогоор компанийн гол төсөл нь Баянхөндий алтны уурхай бөгөөд 2025 оны 3-р улирлаас эхлэн анхны алтны олборлолтоо эхлүүлээд байна.  

Стратегийн бүтэц: 

  • Эрдэнэ Ресурс Девелопмент Корпораци нь Баянхөндий, Хар Морь, Алтан Нар төслүүдийн тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Мөн Эрдэнэ Монгол ХХК-ийн 50%-ийг эзэмшдэг.

  • “Монголиан Майнинг Корпорэйшн ХХК”(MMC)-тай 2023 оны 1 сарын 10-нд стратегийн түншлэл байгуулсан. MMC нь $40 саяыг хувьцаа хэлбэрээр, $80 саяыг зээл хэлбэрээр хөрөнгө оруулалт хийн, Эрдэнэ Монгол ХХК-ийн 50%-ийг эзэмших болсон.

  • Эрдэнэ Ресурс нь Зуун Мод зэс болон молибдений төслийг 100% эзэмшдэг. Мөн Баянхөндий, Хар Морь, Алтан Нар, Улаан лицензүүдийн үйлдвэрлэл дээр 5% royalty авах эрхтэй. Royalty нь тухайн лицензүүд дээр олборлолт, борлуулалт эхлэн, компанийн ашигтай эсэхээс үл хамааран борлуулалтын цэвэр орлогоос 5%-ийг Эрдэнэ Ресурс тогтмол авах хууль ёсны эрхтэй гэсэн үг. Хамтын ажиллагааны гэрээний дагуу нийт 400 мянган унц алт олборлогдсоны дараа энэхүү royalty эрх хэрэгжиж эхлэхээр тусгагдсан байна.

Баянхөндий орд

Одоогоор Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорацийн эзэмшиж буй ордуудаас хамгийн их алтны нөөцтэй орд нь Баянхөндий ил уурхай бөгөөд бусад төслүүд нь хагуулын шатанд байна. Тус төслөөс 2025 оны 09 сараас анхныхаа алт үйлдвэрлэсэн бөгөөд нийт 342 унц алтыг $3,805 ханшаар, 96 унц мөнгийг $44 ханшаар тус тус 2025 оны 3-р улиралд борлуулсан байна. Баянхөндий ордын хувьд алтны 464.9 мянга, мөнгөний 220.5 мянга унц батлагдсан болон магадласан нөөцтэй байна. Төслийн нийт хэрэгжих хугацаа 8 жил бөгөөд үүнээс 6 жил 9 сарын хугацаанд уурхайн олборлолтын үйл ажиллагаа явагдах юм. Үлдсэн хугацаанд төслийн бүтээн байгуулалт, бэлтгэл ажлууд болон уурхайн хаалт, нөхөн сэргээлтийн ажил хийгдэхээр төлөвлөгдсөн.

Дэлхийн алтны зах зээл

Дэлхийн алтны зах зээлд 2025 онд нийт эрэлт 5,002 тоннд хүрсэн байна. Геополитикийн эрсдэлийн түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор хөрөнгө оруулагчид алтанд хөрөнгө байршуулах хандлага эрчимжиж, хөрөнгө оруулалтын зориулалттай алтны худалдан авалт өмнөх оноос 84%-иар өсөж 2,175 тоннд хүрчээ. Үүнээс ETF сангуудын алтны худалдан авалт 807 тоннд хүрсэн бол алтан гулдмай болон зоосны эрэлт өмнөх оноос 16%-иар өсөж, сүүлийн 12 жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Харин алтны үнэт эдлэл буюу гоёл чимэглэлийн салбарын эрэлт өндөр үнийн нөлөөгөөр буурч, өмнөх оноос 16%-иар багассан байна.

Алтны ханш болон Хувьцааны гүйцэтгэл

Сүүлийн жилүүдэд олон улсын эдийн засаг болон геополитикийн эрсдэл нэмэгдэж, зах зээлийн тодорхойгүй байдал өндөр хэвээр байгаа нь хөрөнгө оруулагчдыг үнэт металлууд, тэр дундаа алтанд хөрөнгө оруулах хандлагыг нэмэгдүүлэхэд хүргэж байна. Үүний нөлөөгөөр 2025 онд алтны ханш өмнөх онтой харьцуулахад ойролцоогоор 66%-иар өсөж, түүхэн дээд түвшинд хүрсэн байна. Геополитикийн эрсдэл болон дэлхийн эдийн засгийн тодорхойгүй байдал ойрын хугацаанд буурахгүй байх хүлээлттэй байгаа тул алтны ханш цаашид ч харьцангуй өндөр түвшинд хадгалагдах төлөвтэй байна.

Доорх графикаас харахад Эрдэнэ Ресурс Девелопмент компанийн хувьцааны гүйцэтгэл нь алтны ханшийн хөдөлгөөнтэй уялдаж байна. Тус компани хэд хэдэн төрлийн металлын нөөцтэй боловч алт нь компанийн үндсэн бүтээгдэхүүн тул алтны ханшийн өөрчлөлт нь компанийн орлого болон санхүүгийн гүйцэтгэлд шууд нөлөөлөх хандлагатай байдаг.

Хөрөнгө оруулагч та Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорейшн ХК-ийн дэлгэрэнгүй судалгаатай танилцаж, тухайн компанийн ирээдүйн төлөв, үнэлгээ, хөрөнгө оруулалтын давуу талууд, түүнчлэн эрсдэлүүдийн талаар бүрэн мэдээлэл авахыг хүсвэл apex.mn вэбсайтаар зочлон судалгаатай танилцах боломжтой.

Энэхүү судалгаа нь дэлхийн хамгийн том мэргэжлийн хөрөнгө оруулагчдын платформ болох “Bloomberg Terminal”-д нийтлэгдсэн бөгөөд хэрэв та “Bloomberg Terminal”-ийн хэрэглэгч бол 👉 DS <GO> → Research Providers → Apex Capital хэсгээс манай судалгааг татан авч үзэх боломжтой.

Зах зээлийн анхаарал татаж буй улирлын тайлангууд

📌 Хэрэв та бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг хүсвэл  Apex Stock Traders 📱Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой. Тус группээс мөн гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөөг аваарай.

Монгол ам.долларын бондуудын ханшийн мэдээлэл💰