• Apex Capital
  • Posts
  • The Trade Desk (NAS:TTD) компанийн судалгаа 🔎📃

The Trade Desk (NAS:TTD) компанийн судалгаа 🔎📃

Гадаад зах зээлийн судалгаа #32

Шинэ өдрийн мэнд!

Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар The Trade Desk (NAS:TTD) компанийн судалгааг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

The Trade Desk бол АНУ-д төвтэй технологийн компани бөгөөд интернет орчинд зар сурталчилгаа байрлуулах автомат систем буюу програмчлалд суурилсан зар сурталчилгааны платформ (DSP) хөгжүүлдэг. Энэ нь бизнесүүдэд өөрсдийн зар сурталчилгааг онлайн орчинд илүү оновчтой, үр дүнтэй хүргэхэд тусалдаг.

💸 The Trade Desk дараах аргуудаар орлого олдог:

  1. Платформ ашиглалтын төлбөр

  2. Дата борлуулалт ба интеграци

  3. Зар сурталчилгааны нөөцийн дахин борлуулалт

  4. White-label үйлчилгээ

  5. Олон улсын зах зээлд тэлэлт

🧮 Эхний хагас жилийн санхүүгийн хураангуй тайлан

📈💰The Trade Desk (TTD) компанийн 2025 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаас харахад компанийн орлого, ашиг, нэгж хувьцаанд ногдох ашиг зэрэг гол үзүүлэлтүүд өссөн нь зах зээл дэх эрэлт нэмэгдэж, платформын хэрэглэгчдийн тоо өссөнтэй холбоотой.

Харьцаа үзүүлэлт (2025 TTM)- Салбарын дундажтай харьцуулав.

📈 TTD нь зар сурталчилгааны агентлагуудын салбарын дундажтай харьцуулахад ашигт ажиллагаа, зах зээлийн үнэлгээ, хөрөнгө оруулалтын өгөөж талаасаа давуу талтай байна.

📉 Хувьцааны үнэ буурах гол шалтгаанууд

  • The Trade Desk (TTD) компанийн 2025 онд хувьцааны үнэ буурахад нөлөөлсөн гол шалтгаануудыг нэгтгэн дүгнэхэд, хөрөнгө оруулагчдын итгэл буурсан, дотоод бүтцийн өөрчлөлт болон 🤖 AI платформын хөгжүүлэлтийн удаашрал, зах зээлийн хэт өндөр үнэлгээ, мөн өрсөлдөөн болон макро эдийн засгийн эрсдэл зэрэг хүчин зүйлс голлон нөлөөлсөн байна.

  • Morgan Stanley зэрэг томоохон хөрөнгө оруулалтын байгууллагууд үнэлгээг бууруулсан нь зах зээлд болгоомжлол үүсгэж, хувьцаа зарж эхлэх хандлагыг нэмэгдүүлсэн.

🧐 Яагаад TTD гэж?

  1. 📶 Тогтвортой өсөлттэй технологийн компани

  2. 🤖 Хиймэл оюун ухаан (AI) ашигласан платформ

  3. 🔝 Зах зээлд тэргүүлэгч байр суурьтай

  4. 📈 Урт хугацааны хөрөнгө оруулалтанд тохиромжтой

The Trade Desk нь AI технологи, өгөгдөлд суурилсан шийдэл, нээлттэй сурталчилгааны экосистем зэрэг стратегийн давуу талуудтай. Тэдний бизнес загвар нь зардал багатай, өндөр ашигтай, мөн сурталчилгааны салбарын дижитал шилжилт-ийг тэргүүлж байна. Хэдийгээр богино хугацаанд хувьцааны үнэ хэлбэлзэлтэй байж болох ч, урт хугацааны өсөлтийн боломж, технологийн инноваци, зах зээлийн тэргүүлэгч байр суурь нь TTD-г ирээдүйтэй хөрөнгө оруулалтын сонголт болгодог.

🔎 The Trade Desk цаг үеийн мэдээ

  • АНУ-ын Засгийн газар 2025 оны 9-р сард H-1B визийн шинэ журам гаргаж, нэг өргөдөлд $100,000-ийн хураамж 💵 тогтоосон нь The Trade Desk зэрэг технологийн компаниудад гадаад мэргэжилтэн ажиллуулах зардлыг эрс нэмэгдүүлж байна.

  • The Trade Desk-ийн гүйцэтгэх захирал Jeff Green хэлэхдээ, 🗣️ “Бид 2025 оны эцэс гэхэд бүх хэрэглэгч Kokai-г ашиглаж эхэлнэ” гэж мэдэгдсэн.

🧩 The Trade Desk компанид хөрөнгө оруулах эрсдэлүүд

📉 Хувьцааны үнэ нь зах зээлийн хэлбэлзэл, эдийн засгийн нөхцөл байдалд маш мэдрэмтгий бөгөөд тайлангийн дараа 28%-иар унаж байсан тохиолдол бий. Компанийн P/E харьцаа өндөр (62), энэ нь хүлээлт биелэхгүй тохиолдолд үнэ огцом унах магадлалыг нэмэгдүүлдэг. Google, Amazon зэрэг томоохон өрсөлдөгчидтэй тул зах зээлд байр сууриа хадгалахад сорилттой. Ногдол ашиг тараадаггүй тул тогтмол орлого хайж буй хөрөнгө оруулагчдад тохиромжгүй. Технологийн шинэ платформууд нь туршилтын шатанд байгаа бөгөөд үр дүн нь тодорхойгүй. Мөн олон улсын зах зээлд тэлэх нь хууль, соёлын ялгаа зэргээс шалтгаалан нэмэлт эрсдэл дагуулж болзошгүй.

💡 Ирээдүйн төлөв

  • Компанийн зүгээс 2025 оны бүтэн жилийн орлогоо ойролцоогоор 2.89 тэрбум ам.доллар хүрнэ гэж тооцоолж байгаа бөгөөд энэ нь өмнөх оноос 18.25%-ийн өсөлт үзүүлнэ.

  • 2025 оны 3-р улиралд Trade Desk компанийн орлого $717 сая орчим байх төлөвтэй байгаа бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеэс 14%-ийн өсөлт юм.

 📝 Дүгнэлт

  • The Trade Desk нь интернет орчинд зар сурталчилгаа байршуулах автомат систем хөгжүүлдэг технологийн компани бөгөөд AI-д суурилсан платформ (Kokai), дата ашиглалт, white-label үйлчилгээ зэрэг олон төрлийн орлогын эх үүсвэртэй. 2025 оны эхний хагас жилийн тайлангаас харахад орлого, ашиг, EPS өссөн нь платформын хэрэглээ нэмэгдэж, менежмент үр ашигтай байгааг харуулж байна.

  • Санхүүгийн харьцаанууд (P/E, P/B, ROE) нь салбарын дундажаас өндөр байгаа нь хөрөнгө оруулагчдын хүлээлт өндөр, компанийн үнэлгээ өсөлттэй байгааг илтгэнэ. Гэсэн хэдий ч хувьцааны үнэ буурахад нөлөөлсөн хүчин зүйлс нь AI платформын хөгжүүлэлтийн удаашрал, зах зээлийн хэт өндөр үнэлгээ, өрсөлдөөн, макро эдийн засгийн эрсдэлүүд юм.

  • Ирээдүйд TTD нь AI, дата төв, нээлттэй сурталчилгааны экосистем, олон улсын зах зээлд тэлэлт зэрэг стратегиар дамжуулан урт хугацааны өсөлттэй, үнэ цэнтэй хөрөнгө оруулалтын боломжийг хадгалж байна..

🎁 Та энд дарж бүтэн судалгаа болон тухайн компанийн хувьцааны ханшийн техник шинжилгээтэй танилцаарай.

💰Бондын зах зээлийн мэдээ

Олон улсын зах зээлд нээлттэй арилжаалагддаг Монгол бондуудын ханшийн мэдээллийг хүргэж байна.

Монголын засгийн газрын болон компанийн бондуудын өгөөж өмнөх 7 хоногоос бага зэрэг буурсан байна. 🏛️ Засгийн бондууд дундажаар 0.37%-иар буурсан бол 🏦 компанийн бондууд дундажаар 0.43%-иар буурсан бөгөөд хамгийн их бууралттай арилжаалагдаж байгаа нь Trade & Development Bank Mongolia(Худалдаа Хөгжлийн Банк)-ийн бонд 2.61%-иар өссөн байна. 

Энэ долоо хоногийн байдлаар өгөөжийн түвшний хувьд засгийн газрын ам.долларын бондууд 4.82%–6.436% байгаа бол компанийн ам.долларын бондууд 4.71%–11.74%-ийн түвшинд тогтож байна. Одоогоор хамгийн өндөр өгөөжтэй нь МИК ХК-ийн “Хулан” бонд(MGMTGE) 11.83% өгөөжтэй байгаа юм.