- Apex Capital
- Posts
- Олон улсын эдийн засгийн тойм
Олон улсын эдийн засгийн тойм
Гадаад зах зээлийн судалгаа #41
Шинэ өдрийн мэнд!
Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар олон улсын эдийн засгийн тойм мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Market Update 📊
Сүүлийн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээлд бага зэрэг савлагаа гарсан ч Nvidia компанийн гайхалтай тайлан 📋 эхэндээ зах зээлийг өсгөсөн ч бодлогын хүүгийн тодорхойгүй байдлаас индексүүд уналттай арилжаалагдлаа. Гэсэн хэдий ч баярын өмнөх өдрүүдэд зах зээл эргэн өсөж, S&P 500 болон Nasdaq зэрэг гол индексүүд эерэг чиглэлд орсон. Үүний шалтгаан нь Д.Трамп Ши Жиньпин нарын утсаар ярилцсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээсэн дохио боллоо.
“Гайхамшигт 7”-ын гайхалтай гүйцэтгэл 👍

Том технологийн компаниуд руу хөрөнгө оруулалт ихээр нэмэгдэж байгаа нь зах зээлийн эрсдэлийг төвлөрүүлж, жижиг инновацын компаниудад санхүүжилт олдох нь хэцүү болж байна.
✅ Сайн мэдээ: Мөнгөний бодлого зөөлрөх үед “Гайхамшигт 7” илүү хурдтай өсдөг. Хүү буурах үед том компаниудын үнэлгээ огцом өсдөг тул бодлогын өөрчлөлт хөрөнгийн зах зээлд хүчтэй нөлөө үзүүлнэ.
⚠️ Муу мэдээ: Эдийн засгийн өсөлт хэдхэн том компанид тулгуурлах нь өрсөлдөөн багасгаж, шинэ бизнесүүдийн боломжийг хязгаарлаж болзошгүй. Хэрэв эдгээр том компаниудын өсөлт удааширвал зах зээлд томоохон уналт үүсэх магадлалтай.
Зах зээл дээрх мөнгөний урсгал багасаж байна.

АНУ-ын ЗГ-ийн 2 долоо хоногийн хугацаатай репо ханш төв банкны репо хүүгээс өндөр байгаа нь зах зээлд мөнгөний хөрвөх чадвар бий болсныг харуулж байна. 2025 оны 9-р сараас эхлэн ханш огцом савласан нь АНУ-н Төрийн Сангийн Ерөнхий данс (TGA) өссөн, Төв банк балансаа хэт хурдан танасан зэрэг хүчин зүйлийн нөлөө юм. Энэ нь банкны нөөц огцом өсөж багасаж, мөнгөний зах зээл тогтвортой бус болсны дохио юм. 11-р сард банкны репо хүү тогтмол доогуур түвшинд хадгалагдан байгааг харуулж байгаа нь зах зээл дээр одоог хүртэл хөрвөх чадвар хангалтгүй байгааг илтгэж байна. Хэрэв төв банк балансаа нэмэгдүүлж, хөрвөх чадварыг дэмжсэнээр хөрөнгийн зах зээлд өсөлт ирэх боломжтой юм. Төв банк энэ цаг үед хариу арга хэмжээ хурдан авахгүй бол мөнгөний зах зээлийн дарамт нэмэгдэж, санхүүгийн тогтвортой байдалд эрсдэлд үүсэж болзошгүй.

2023 оноос хойш Японы эдийн засагт огцом өөрчлөлт гарч, урт хугацаанд идэвхгүй байсан зээлийн орчин сэргэж эхэлсэн. Төв банк(BoJ)-аас бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн нь урт хугацааны өгөөж өсөж, хувийн банкны зээлийн маржин тэлж, банкнуудын зээл олголтын идэвх 2023–2025 онд хүчтэй нэмэгдэж сүүлийн 10 жилийн хамгийн дээд хэмжээндээ хүрээд байна.
Үүний үр дүнд зээлийн суваг сэргэснээр компанийн ашгийн төлөв сайжирч, эдийн засгийн бодит идэвхжил нэмэгдэн, Nikkei болон бусад индексүүд 2024–2025 онд олон арван жилийн рекорд давсан өсөлт үзүүлсэн. Энэ нь эрсдэлтэй хөрөнгө болох хувьцааны үнэд шууд эерэг нөлөө үзүүлж, Японы хөрөнгийн зах зээлийг “дахин сэргэсэн” гэж нэрлэх үндэслэл болж байна.
Nikkei индекс л гэхэд 2025 он гарснаар 23.71%-ийн өсөлт үзүүлээд байгаа нь S&P 500 индексийн өсөлттэй харьцуулахад ойролцоогоор 2 дахин өссөн үзүүлэлт байна.

Сүүлийн жилүүдэд Японы эдийн засгийн бодлого, валютын ханшийн хөдөлгөөн хоорондын уялдаа багасаж, уламжлалт макро загварууд ханшийн хөдөлгөөнийг бүрэн тайлбарлаж чадахаа больж эхэллээ. Үүнийг хамгийн тод харуулсан жишээ бол USD/JPY ханш болон бодит хүүгийн зөрүү дээр суурилсан онолын загварын хоорондын зөрүү юм. Энэхүү зөрүүгийн гол шалтгаан нь Японы дотоод бодлогын өөрчлөлттэй холбоотой. Үүнээс үзэхэд Японы иений сулрал бол бодит хүүгийн зөрүүнд бус, харин улс төрийн шийдвэр, төсвийн тэлэлт, капиталын томоохон урсгалуудын нийлбэр дүнд бий болсон харагдаж байна.
🧾 Дүгнэлт
АНУ-ын эдийн засгийн нөхцөл байдал нь хэсэг хугацаанд засгийн газар хаагдсантай холбоотой төрийн сангийн нэгдсэн дансны нөөц үлдэгдэл огцом нэмэгдэж зах зээл дэх мөнгөний урсгал богино хугацаанд доголдол үүсэх эрсдэлийг бий болгоод байсан юм. Энэхүү нөхцөл байдал нь хөрөнгийн зах зээлд сүүлийн сар гаруй хугацаанд хүчтэй сөрөг нөлөөллийг үзүүлсэн.
Японы төв банкны мөнгөний бодлогоо аажмаар нэмэгдүүлсэн нь бондын хүүгийн өгөөж өсөж үүнийг даган банкнуудын зээлийн маржин нэмэгдсэнээс үүдэлтэй зах зээл дахь хөрвөх чадвар эрчтэй тэлж байгаа нь хувьцаат компаниудын хөрөнгийн зах зээл дээрх үнэлгээг нэмэгдүүлж байна.
🎁 Та энд дарж бүтэн судалгаа болон тухайн компанийн хувьцааны ханшийн техник шинжилгээтэй танилцаарай.
📌 Хэрэв та бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг хүсвэл Apex Stock Traders 📱Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой. Тус группээс мөн гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөөг аваарай.

Бидний зүгээс санал болгож буй ам.долларын бонд💰
Олон улсын зах зээл дээр Монгол улсаас нийт 12 бонд арилжаалагдаж байгаа бөгөөд хамгийн өндөр хүүтэй нь МИК Холдингийн хувьцаагаар баталгаажсан “Хулан” бонд 11.5% хүүгийн өгөөжтэй байна. Хулан бондын хүүгийн өгөөж нь Монголын системийн 5 банкны ам.долларын хадгаламжийн дундаж хүүгээс 4.3 дахин өндөр байгаа юм.



