• Apex Capital
  • Posts
  • Space economy салбарын судалгаа

Space economy салбарын судалгаа

Гадаад зах зээлийн судалгаа #43

Шинэ өдрийн мэнд!

Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар Space economy салбарын судалгааг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Market Update 📊

  • Холбооны Нөөцийн Сан (FED), Мөнгөний бодлогын хороо (FOMC) 2025 оны 12-р сарын 10-ны хурлаар бодлогын хүүг бууруулах шийдвэр гаргалаа. Тодруулбал, холбооны сангийн зорилтот хүүгийн түвшнийг 0.25 нэгж хувиар бууруулж 📉 3.5–3.75%-ийн хооронд болгосныг зарлав. Энэ нь 2025 онд хийж буй гурав дахь дараалсан 0.25% нэгжээр бууруулсан онцлог жил болж байгаа юм.

  • SpaceX анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгох (IPO) томоохон төлөвлөгөө танилцууллаа. Bloomberg-ийн мэдээлснээр компани нь $25 тэрбумаас 💰 дээш хөрөнгө босгох зорилготой бөгөөд энэ нь түүхэн дахь хамгийн том IPO болж магадгүй гэж шинжээчид үзэж байна. SpaceX компанийн нэгтгэсэн үнэлгээг ойролцоогоор $1.5 их наяд болно гэж тооцоолж 🤑 байгаа нь дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын жагсаалтад дээгүүр орох хүлээлтийг үүсгээд байна.

  • Холбооны Нөөцийн Сан (FED) энэ 7 хоногийн баасан гарагаас эхлэн $40 тэрбум 💸 долларын засгийн газрын богино хугацаад үнэт цаас худалдан авалт хийх бөгөөд хөрвөх чадварыг нэмэгдүүлэхээ мэдэгдлээ. 

  • Oracle Corp (NYSE:ORCL) хувьцааны ханш -11% уналт үзүүллээ. 📉Технологийн томоохон компанийн нэг Oracle компани өнгөрсөн шөнө тайлангаа танилцуулсан бөгөөд тайлангын хүлээлт болон ирэх улирлын тайлангийн төсөөлөл нь хөрөнгө оруулагчдын хүлээлтийг давж чадсангүй. Компанийн тайлангын дараах хүлээлт бусад технологийн компаниудын ханшид сөрөгөөр нөлөөллөө.

Space Economy гэж юу вэ? 🌌🤔

Сансрын эдийн засаг гэдэг нь хиймэл дагуул, пуужин үйлдвэрлэлээс гадна холбоо, GPS, цаг агаар, газрын зураглал зэрэг технологид суурилсан үйлчилгээ, өгөгдөл ашиглалт, инновацыг хамарсан өргөн хүрээтэй ойлголт юм.

Эдгээр технологи нь логистик, хөдөө аж ахуй, байгаль орчны мониторинг, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалт зэрэг салбарт бодит үр ашиг өгч байна. Мөн сансрын аялал, asteroid-оос ашигт малтмал олборлолт зэрэг шинэ салбарууд нь түүхий эд, эрчим хүчний ирээдүйн эх үүсвэр болох боломжтой.

Энэ салбар нь ойрын жилүүдэд дэлхийн эдийн засгийн гол хөшүүрэг болон хөгжих төлөвтэй.
 
Space Economy салбарын түүхэн хөгжил

Сансрын эдийн засаг нь анх шинжлэх ухаан, төрийн аюулгүй байдлын зорилгоор хөгжиж эхэлсэн. 1957 онд ЗХУ-ын Спутник-1 хиймэл дагуулыг хөөргөснөөр сансрын эрин эхэлж, 1969 онд АНУ саран дээр анх удаа хүн буусан нь шинэ үеийн эхлэл болов.

Эхэн үедээ энэхүү салбар төрийн төсвөөр санхүүждэг байсан бөгөөд шинжлэх ухаан болон батлан хамглаалалтын зориулалттай байв. Харин 1980-аад оноос хиймэл дагуулын холбоо, телевизийн суваг дамжуулалт, GPS зэрэг үйлчилгээ хөгжиж, хувийн хэвшлийн оролцоо эрс нэмэгдсэн.

21-р зуунд технологийн дэвшил нэмэгдсэнээр пуужинг дахин ашиглах боломжтой болсон бөгөөд үүнээс үүдэлтэй үйл ажиллагааны зардал буурсан нь уг салбарын өсөлтийн гол тулгуур болж байна.

Зах зээлийн хэмжээ ба өсөлт 📈


Сансрын эдийн засаг хурдацтай тэлж байгаа бөгөөд долоо хоног бүр шинэ технологи, инновац хийгдэж байна. Шинэ төрлийн пуужин турших, хиймэл дагуул хөөргөх, робот саран дээр газардах зэрэг нь салбарын эрчимтэй хөгжлийг харуулж байна.

Space Economy-ийн зах зээл 2023 онд 630 тэрбум ам.долларт 💵 хүрсэн бол 2035 он гэхэд 1.8 их наяд ам.долларт хүрнэ 💸 гэсэн таамаг бий. Энэ өсөлт нь дараах хоёр чиглэлээр бий болж байна:

  1. Үндсэн хэрэглээ (Core):

    • Хиймэл дагуулын холбоо

    • Пуужин хөөргөлт

    • Телевизийн суваг дамжуулалт

    • GPS

  2. Adjacent хэрэглээ:

    • Сансрын технологи ашиглан бусад салбарын компаниуд орлого олж байна.

    • Жишээлбэл, Uber хиймэл дагуулын дохио болон гар утасны чип ашиглан хэрэглэгч ба жолоочийг холбож, чиглэл заадаг.

      Энэ нь сансрын эдийн засаг зөвхөн технологийн компаниудад бус, өргөн хүрээний бизнесүүдэд үнэ цэн бүтээж буйг харуулж байна.

Нийт зах зээлийн 60%-ийг Хойд Америк дангаар бүрдүүлж байна. SpaceX, Blue Origin зэрэг АНУ-ын хувийн хэвшлүүдийн инноваци, засгийн газрын дэмжлэг, хөрөнгө оруулалт зэргээс үүдэлтэй байна.
Ази, Номхон Далайн бүс ойролцоогоор 20%-ийг эзэлж байна. Хятад, Энэтхэг болон Зүүн Өмнөд Азийн хиймэл дагуулын технологи, холболтын төслүүдийн хурдтай хөгжиж байна. 
Европ ойролцоогоор 15%-ийн зах зээлийг бүрлүүлж байгаа бөгөөд Европын сансрын агентлаг(ESA)-ийн хөтөлбөрүүд болон хувийн салбарын оролцоо энэхүү байр суурийг хадгалж байна.
Харин Латин Америк, Ойрхи Дорнод, Африк нийлээд ойролцоогоор 5%-ийг эзэлж байна. Хэдий тэдний эзлэх хувь бага ч хиймэл дагуулын үйлчилгээ хөгжүүлэх замаар өсч байна. 

Space economy салбарын сегмент

  1. Хиймэл дагуулын үйлдвэрлэл (B2B)

Энэ сегмент нь сансрын эдийн засгийн хамгийн том хэсэг бөгөөд нийт зах зээлийн 61%-ийг эзэлдэг

  1. Хэрэглэгчийн үйлчилгээ (B2C)

Хиймэл дагуул ашиглан аж ахуйн нэгж болон иргэдэд үзүүлж болох бүхй үйлчилгээ энэхүү сегментэд хамаардаг. Нийт сансрын эдийн засгийн 22%-ийг эзэлдэг.

  1. Засгийн Газрын сансрын систем (B2G)

Үндэсний болон олон улсын сансрын агентлагуудын үйл ажиллагаа, судалгаа шинжилгээ, аюулгүй байдал, цэргийн зориулалттай төсөл зэрэг төрийн санхүүжилттэй бүх хөтөлбөрийг хамардаг. 2025 онд энэ сегмент нь нийт сансрын эдийн засгийн ойролцоогоор 17%-ийг эзэлж байна.

Салбарын эрсдэлүүд ⚠️

  1. Өндөр өртөг ба хөрөнгө оруулалтын эрсдэл 📈: Сансрын салбар нь асар их хөрөнгө шаарддаг. Жишээ нь, нэг хиймэл дагуулыг бүтээхэд хэдэн зуун сая ам.доллар, хөөргөхөд хэдэн арван сая ам.доллар зарцуулдаг. Хөрөнгө оруулалт удаан хугацаанд үр дүнгээ өгдөг ба хэрэв технологийн алдаа гарвал бүх хөрөнгө алдагдах магадлалтай.

  2. Технологийн нарийн төвөгтэй байдал ⚙️: Сансрын технологи маш нарийн бөгөөд алдаа гарвал их хэмжээний хохирол учруулна. Хөөргөх үеийн осол, хиймэл дагуулын эвдрэл, программын алдаа зэрэг нь томоохон эрсдэл.

  3. Хууль эрх зүй болон зохицуулалтын сорилт: Сансрын салбар нь олон улсын хууль, улс орнуудын зохицуулалттай холбоотой. Хиймэл дагуулын давтамж, тойрог замын ашиглалт, аюулгүй байдлын шаардлага зэрэг нь компаниудад сорилт болдог.

  4. Сансрын хог хаягдал 🗑️: Тойрог замд хуримтлагдсан хог хаягдал нь шинэ хиймэл дагуул болон сансрын хөлөгт ослын эрсдэл үүсгэдэг. Одоогоор 30,000 гаруй томоохон хог хаягдал тойрог замд эргэлдэж байгаа бөгөөд энэ нь мөргөлдөх аюулыг нэмэгдүүлдэг.

  5. Геополитикийн эрсдэл🚫: Улс орнуудын хоорондын зөрчил, худалдааны хориг, технологийн хязгаарлалт нь сансрын салбарт шууд нөлөөлдөг. Жишээ нь, АНУ-Хятадын технологийн хязгаарлалт нь чип, хиймэл дагуулын нийлүүлэлтэд саад болдог. Энэ нь төслүүд удаашрах, өртөг нэмэгдэх шалтгаан болдог.

  6. Байгаль орчны нөлөө🌳: Сансрын пуужингийн түлш, хөөргөх үйл ажиллагаа нь байгаль орчинд нөлөөлдөг. Хүлэмжийн хий ялгаруулалт, пуужингийн шатахууны хор агаарт сөрөг нөлөө үзүүлдэг.

Дүгнэлт

Сансрын эдийн засаг ойрын жилүүдэд зардал багатай, илүү үр ашигтай болох боломжтой. Үүний гол шалтгаан нь дахин ашиглах боломжтой пуужин, жижиг хиймэл дагуул зэрэг технологиудын хөгжүүлэлт юм. Мөн хиймэл оюун ухаан (AI) нь сансрын үйл ажиллагааг автоматжуулж, өгөгдөл боловсруулах хурдыг нэмэгдүүлснээр зардлыг бууруулж, үйлчилгээний чанарыг сайжруулна. AI ашигласнаар пуужин хөөргөх төлөвлөлт, хиймэл дагуулын засвар, сансрын өгөгдлийн анализ илүү нарийвчлалтай болж, салбарын өсөлт хурдасна.

🎁 Та энд дарж бүтэн судалгаа болон тухайн компанийн хувьцааны ханшийн техник шинжилгээтэй танилцаарай.

📌 Хэрэв та бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг хүсвэл  Apex Stock Traders 📱Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой. Тус группээс мөн гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөөг аваарай.

Бидний зүгээс санал болгож буй ам.долларын бонд💰

Олон улсын зах зээл дээр Монгол улсаас нийт 12 бонд арилжаалагдаж байгаа бөгөөд хамгийн өндөр хүүтэй нь МИК Холдингийн хувьцаагаар баталгаажсан “Хулан” бонд 11.5% хүүгийн өгөөжтэй байна. Хулан бондын хүүгийн өгөөж нь Монголын системийн 5 банкны ам.долларын хадгаламжийн дундаж хүүгээс 4.3 дахин өндөр байгаа юм.