- Apex Capital
- Posts
- SoFi Technologies, Inc компанийн зах зээлийн судалгаа
SoFi Technologies, Inc компанийн зах зээлийн судалгаа
Гадаад зах зээлийн судалгаа #22

Шинэ өдрийн мэнд!
Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар SoFi Technologies, Inc компанийн зах зээлийн талаарх мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Үйл ажиллагааны тайлан

2025 оны 1-р улиралд нийт гишүүд болон бүтээгдэхүүний тоо тасралтгүй өссөн нь инновац, брэндийг хөгжүүлэхэд хийсэн тасралтгүй хөрөнгө оруулалт болон өргөн хүрээтэй бүтээгдэхүүний санал, мөн өвөрмөц Санхүүгийн Үйлчилгээний Бүтээмжийн Цикл (FSPL) стратегийн үр ашгийг харуулж байна.
2025 оны 1-р улиралд шинээр 800,000 гишүүн нэмэгдсэн нь компанийн түүхэн дэх хамгийн өндөр улирлын өсөлт бөгөөд нийт гишүүдийн тоо 10.9 саяд хүрч, өмнөх оны мөн үеийн 8.1 саятай харьцуулахад 34%-иар өссөн байна.
Мөн уг улиралд шинээр 1.2 сая бүтээгдэхүүн нэмэгдсэн нь мөн рекорд өсөлт бөгөөд нийт бүтээгдэхүүний тоо 15.9 саяд хүрч, өмнөх оны мөн үеийн 11.8 саятай харьцуулахад 35%-ийн өсөлттэй байна.

Санхүүгийн тайлан

SoFi Technologies 2025 оны 1-р улиралд нийт орлого, нийт ашиг, хөрөнгийн хэмжээ зэрэг гол үзүүлэлтүүд дээр тодорхой өсөлттэй ажилласан.
Нийт орлого 32%,
Нийт хөрөнгө 21%,
Эргэлтийн хөрөнгө 27%,
Эздийн өмч 9% тус тус өссөн байна. Харин цэвэр ашиг 19%-иар буурсан. Үүний зэрэгцээ нэгж хувьцаанд ногдох ашиг 3 дахин өссөн байна.
Цэвэр ашиг нь 2024 болон 2025 онд нийт ашгийн ердөө 10% ийг эзэлж байгаа нь хүүгийн бус зардал их байгаатай холбоотой бөгөөд хүүгийн бус зардал нь нийт зардлын 67%-ийг эзэлж байна. Харин хүүгийн бус зардал дотроо хамгийн их хувийг борлуулалт болон маркетингийн зардал 21% ийг эзэлж байна.
Тайлангаас харахад 2025 оны 1-р улиралд компанийн санхүүгийн гол үзүүлэлтүүд өсөлттэй гарсан нь харагдаж байна.
Санхүүгийн харьцаа үзүүлэлт

SoFi компанийн санхүүгийн үзүүлэлтүүд 2024 оны 3-р улирлаас хойш тогтвортой сайжирч байгаа нь илт харагдаж байна. Ашгийн өгөөжтэй холбоотой ROA болон ROE үзүүлэлтүүд тогтвортой өсөлттэй байгаа нь компанийн хөрөнгө, эзэмшигчдийн хөрөнгийг үр ашигтай ашиглаж байгааг илтгэнэ. Үнэ ашгийн харьцаа буурсан нь зах зээл дээрх хэт өндөр үнэлгээнээс шилжилт хийж, бодит ашгийн түвшинтэй ойртож байгааг илтгэж байгаа бөгөөд энэ нь хөрөнгө оруулагчдын хувьд илүү бодит үнэлгээтэй, тогтвортой хөрөнгө оруулалт хийх боломжийг харуулж байна.
Дүгнэлт 📝
🏦📱 Fintech болон нео-банкны хосолсон загвар
SoFi нь уламжлалт банкны үйлчилгээг (зээлийн карт, хадгаламж, ипотек, оюутны зээл) технолоор шинэчилсэнбайдлаар санал болгодог. Үйл ажиллагаагаа бүрэн дижитал болгосон нь үйл ажиллагааны зардал багатай, цар хүрээ тэлэх боломжтой болгож өгдөг.
📈 Сайн өсөлтийн үзүүлэлтүүд
2024 оны байдлаар орлого, хэрэглэгчийн тоо, бүтээгдэхүүний хэрэглээ тогтмол өсөж байгаа. Активын чанар (loan performance) харьцангуй сайн байгаа бөгөөд өрийн эрсдэл бага.
💸 Банкны лиценз ба хүүгийн орлого
SoFi нь бүрэн хэмжээний банкны лиценз авсан тул хадгаламж татаж, зээл гаргах замаар хүүгийн орлогоолох боломжтой.Энэ нь түүнийг Fintech-үүд дундаас тусгай ялгаруулдаг.
🤝🏻 Хамтын ажиллагаа
SoFi Plus гишүүдийн 75% нь 30 хоногийн дотор нэмэлт бүтээгдэхүүн авдаг. Энэ нь орлого улам өсөх давхар давталт үүсгэж байна. Q1-д 158 м ашиглан бүртгэлүүдийг дэмжиж, банкууд, fintech болон U.S. Treasury Direct гэх зэрэг түншлэлүүд нь revenue diversification-т түлхүү хувь нэмэр оруулна. SoFi банкны лиценз ашиглан хадгаламж татаж, $27.3 тэрбум хадгаламжийг шууд татсан нь зардал багатай санхүүгээ бий болгож байна.
Та дэлгэрэнгүй судалгаатай танилцах бол энд дарна уу!
💰Бондын зах зээлийн мэдээ
Олон улсын зах зээлд нээлттэй арилжаалагддаг Монгол бондуудын ханшийн мэдээллийг хүргэж байна.
Монголын засгийн газрын болон компанийн бондуудын ханш олон улсын зах зээлд идэвхитэй арилжаалагдаж ханш нь өссөн байдалтай байна. Одоогийн байдлаар олон улсад нээлттэй арилжаалагддаг засгийн газрын ам.долларын бондуудын таван өдрийн дундаж ханш 0.28-0.97 хувиар өссөн байна.
Компанийн бондуудын хувьд таван өдрийн дундаж ханш нь 0.07-0.71 хувиар өссөн байна. Харин МИК-ийн Хулан бондын таван өдрийн дундаж ханш эсрэгээрээ 0.22 хувиар Худалдаа хөгжлийн банкны бондын ханш 1.08 хувиар тус тус суларсан байна.
Засгийн бондууд дундаас 2031 онд дуусах Сэнчири 31 бонд хамгийн өндөр буюу 0.97 хувиар өссөн бол компанийн бондууд дундаас MMC бонд 0.71 хувиар өссөн байна.


Энэ долоо хоногийн байдлаар Монгол улсын засгийн газрын бондуудын өгөөж 5.509-7.24 хувьтай байгаа бол компанийн ам.долларын бондуудын өгөөж 6.56-12.88 хувьтай байна. Монгол бондууд дундаас хамгийн өндөр өгөөжтэй нь одоогоор МИК ХК-ны Хулан бонд 12.88хувийн өгөөжтэй тэргүүлж байна.