• Apex Capital
  • Posts
  • 🇺🇲 S&P 500 : АНУ-ын томоохон мэдээнүүд

🇺🇲 S&P 500 : АНУ-ын томоохон мэдээнүүд

Гадаад зах зээлийн судалгаа #14

 

 Шинэ өдрийн мэнд!  

Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар хөрөнгийн зах зээлд өрнөж уй томоохон үйд явдлуудын талаарх мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Хөрөнгийн зах зээлийг хөдөлгөгч

🇺🇸 Доналд Трамп Холбооны Нөөцийн Сангийн дарга Жером Пауэллыг бодлогын хүүгээ буулгахыг шаардсанаар хөрөнгийн зах зээл энэ 7 хоногийг ширүүхэн буюу S&P 500 индекс -2.36 хувиар буурч эхлүүллээ. Энэхүү мэдэгдэл нь олон нийтэд Жером Пауэллыг халах гэж байна гэх хардлагыг төрүүлээд байсан ч Мягмар гарагт ерөнхийлөгч өөрийн мэдэгдэлдээ залруулга хийн “Жером Пауэллийг халах ямар ч санаа байхгүй” хэмээн мэдэгдсэн.

Үүнтэй зэрэгцэн Сангийн сайд Скотт Бессент АНУ-Хятадын худалдааны дайны хурцадмал байдал удахгүй намжина гэж хэлсэн нь зах зээл эергээр нөлөөлж тухайн өдөр 🚀 S&P 500 2.51 хувиар өсөв.

Ерөнхийлөгч Трампыг мэдэгдэл хийх бүрд Америкийн төдийгүй Азийн хөрөнгийн зах зээлд хүчтэй савлаж байна.

Лхагва гарагийн байдлаар Цагаан ордонд тарифыг бууруулахтай холбоотой хэлэлцэж байгаа бөгөөд Хятадын зүгээс тарифтай холбоотой асуудлаар нээлттэй хэлэлцэн тохиролцоход бэлэн байгаагаа мэдэгдсэн байна.

Wall Street Journal-аас Хятадад ногдуулсан 145%-ийн тариф нь 50% руу ч буурах магадлалтай гэж мэдээлэл өгсөн байна.

Түүнчлэн Трамп мэдэгдэхдээ БНХАУ-д тогтоосон 145% тарифыг 0% болгохгүй нь ойлгомжтой гэсэн ч их хэмжээгээр буурах болно гэж Лхагва гарагт мэдэгдлээ. Хятадын зүгээс тарифтай холбоотой асуудлаар нээлттэй хэлэлцэн тохиролцоход бэлэн байна. Гэхдээ Америкийн зүгээс шахалт үзүүлсэн хэвээр байвал хэлэлцээрт хүрэхгүй гэдгээ илэрхийлсэн.

🤯 TSLA тайлан муу гарсан ч хувьцаа нь өслөө

Теслагийн 2025 оны эхний улирлын тайлан гарч орлого нь өмнөх оны мөн үеэс 9%-иар буурсан ч 📈 Элон Маск засгийн газарт(DOGE) ажиллах цагаа 5-р сараас эхлэн багасгаж компанидаа илүү төвлөрч ажиллана гэж мэдэгдсэнээр TSLA хувьцааны ханш 8 орчим хувиар өсөөд байна.

Энэ сарын эхээр мэргэжилтнүүдийн мэдээлээснээр компанийн борлуулалт түүхэнд байгаагүй их нэгжээр буурссан бөгөөд дараах хүчин зүйлээс үүдэлтэй хэмээн тайлбарлаж байна:

  • 🗺️ Макро эдийн засгийн асуудлууд буюу худалдааны дайн, бодлогын хүү, хямрал зэрэг тодорхойгүй байдал нь автомашин худалдан авагчдад нөлөөлж байна

  • Элон Маскийн улс төртэй холбоотой ажиллаж байгаа нь ихээхэн маргаан дагуулж,

  • Маск болон Трампыг эсэргүүцсэн бослого үймээн гарч байн
    Эсэргүүцэл үзүүлэгчид Тэслагийн автомашинуудад халдаж, хохирол учруулж байгаа

🤔 Д.Трамп яагаад найр тавих болов?

:Тарифтай холбоотойгоор чингэлэг болон ачаа тээврийн үйлчилгээний эрэлт 30-50 хувиар буурсан байдалтай байна. Энэ байдал цааш үргэлжилбэл бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдэлтэй. Энэ нь эргээд хэрэглэгчдийн худалдан авах зан төлөвт сөрөг нөлөөтэй гэдгийг 2020 оны 3-р сар буюу ковидын үед үүссэн нөхцөл байдлаас бид хангалттай харсан. 


🇺🇲 Иймд АНУ-ын Institute of Supply Management хэмээх ОУ-ын тэргүүлэх мэргэжлийн байгууллагын гаргадаг PMI (Purchasing Managers Index) буюу бизнесийн нөхцөл байдал болон үйлдвэрлэл, үйлчилгээний секторын үзүүлэлтийг харуулдаг эдийн засгийн индикатор худалдааны дайнтай холбоотой нийлүүлэлтийн сүлжээнд бий болж буй доголдлоос үүдэн 43 гэсэн түвшин рүү унаж гарах магадлалтай байна. Энэ түвшнийг гүн гүнзгий хямралын түвшин гэж үздэг юм байна.

Яагаад 2020 оны 3-р сарын нөхцөл байдалтай харьцуулах нь чухал вэ?

АНУ-ын сангийн сайд Скотт Бессент олон нийтийн өмнө 2–3 удаа мэдэгдэхдээ: Хятадад тавьсан тарифуудыг удаан хугацаанд барих боломжгүй гэж хэлсэн байдаг. Эдгээр тарифууд нь:

  • Системийн доголдол үүсгэх,

  • Зорилтот үр дүнг хүчээр гаргах,

  • Шахалт дарамт үүсгэж, хэлэлцээр хийхэд хүргэх зорилготой юм.

Хэрэв тариф 4–6 долоо хоногоос дээш хугацаанд үргэлжилбэл, Трампын засаг захиргаа:

  • Хятадын үйлдвэрүүдэд тулгуурладаг, жижиг дунд бизнесүүд,

  • Эсвэл эцсийн шатны нэмүү өртөг шингээдэг дэлгүүрүүдийг дампууралд хүргэх магадлалтай болно.

Тиймээс Трамп ойрын хэдэн долоо хоногт тохиролцоонд хүрнэ гэж шинжээчид үзэж байна.
Яагаад гэвэл:

  • АНУ-ын жижиг, дунд бизнесүүд дампуурах

  • Трампыг засгийн эрхэнд хүргэсэн дэмжигч, сонгогчдод хүнд цохилт бий болох эрсдэлтэй юм.

Трамп ийм зүйл болохыг зөвшөөрөхгүй нь ойлгомжтой.

🇪🇺 Европын холбооноос Apple болон Meta компаниудыг торгох шийдвэрийг гаргалаа. 

Лхагва гарагт Европын Холбооноос Apple болон Meta-г Дижитал Зах Зээлийн Акт(DMA)-ыг зөрчсөн гэж үзэн Apple болон Meta-д 500, 200 сая еврогийн торгууль тус тус ноогдуулахаар шийдвэрлээд байна. 



Apple өөрийн developer нарт харилцагчдад App Store-оос гадна хямд үнэтэй апп-уудийг санал болгохыг хориглосон байна. Үүнийг Европын Холбооноос зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарлаж байна хэмээн үзжээ. 

Үүнтэй холбоотой Apple-ийн мэдэгдэл нь “Энэ бол Европын Комиссын хийсэн бас нэгэн шударга бус шийдвэрүүдийн нэг юм. Энэ шийдвэр нь бидний хэрэгдэгчдийн аюулгүй байдал, хувийн орон зайд муугаар нөлөөлөөд зогсохгүй манай технологийг үнэгүйдүүлэх шахалт болж байна” хэмээн мэдэгджээ.

Комиссоос мэдээлээснээр Meta-гийн хувьд сурталчилгаагүй контентууд үзэхийн тулд хувийн мэдээлээлээ хуваалцах эсвэл төлбөр төлөх гэсэн сонголтыг өгч байгаа нь хууль бус гэж үзэж байгаа юм байна.

💰Бондын зах зээлийн мэдээ

👉️ Олон улсын зах зээлд нээлттэй арилжаалагддаг Монгол бондуудын ханш сүүлийн өдрүүдэд эрчимтэй суларч өгөөж нь эрс өсөөд байсан. Тэгвэл хөрөнгө оруулагчид энэхүү хөдөлгөөнийг алдалгүй ашиглаж дээрх бондуудыг худалдан авах нь нэмэгдсэнээр ханш нь эргэн сэргэж эхлээд байна.

Тодруулбал, засгийн газрын бондуудын таван өдрийн дундаж ханш 0.66%-3.44%-р өссөн байгаа бол компанийн бондуудын ханш 0.05%-1.17%-р өссөн байдалтай байна. Засгийн бондууд дундаас 2031 онд дуусах Сэнчири 31 бонд хамгийн өндөр буюу 3.44% өссөн бол компанийн бондууд дундаас 2027 онд дуусах Голомт Банкны бонд хамгийн өндөр буюу 1.17% өсөж өгөөж нь 11.665% болж буурсан байна. Харин компанийн бондууд дундаас МИК-ийн Хулан бондын ханш ганцаараа 0.53% унаж өгөөж нь 12.03% болж өсөөд байна.

🇲🇳Монгол улсын засгийн газрын бондуудын өгөөж 5.92%-7.84% хооронд хэлбэлзэж байгаа бол компанийн ам.долларын бондуудын өгөөж 9.046%-13.279% хооронд хэлбэлзэлтэй байна. Монгол бондууд дундаас хамгийн өндөр өгөөжтэй нь одоогоор ХХбанкны TDBM 29 бонд 13.279%-ийн өгөөжтэй 🥇 тэргүүлж байна.

Moody’s агентлаг Mongolian Mining Corporation компанийн зээлжих зэрэглэлийг B3-аас B2 болгож ахиулсан байна. Компанийн бүрэлдэхүүнд багтаж буй бусад охин компаниуд болон энэ 4-р сард гаргасан шинэ бондыг хамтад нь зэрэглэл ахиулж байгаа юм байна. Ингэснээр тус компанийн статус тогтвортойгоос эерэг болж өөрчлөгдөж байгаа бөгөөд хөрөнгө оруулагчдын хувьд энэ бол маш сайн мэдээ юм. Энэ үйл явдалтай холбоотойгоор хувьцааны ханш нь 10 гаруй хувь өссөн байна.