- Apex Capital
- Posts
- ⛽ Бензиний үнийн өсөлт: Өрхийн хэрэглээнээс хөрөнгө оруулалт хүртэл
⛽ Бензиний үнийн өсөлт: Өрхийн хэрэглээнээс хөрөнгө оруулалт хүртэл
Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд дугаар 29
Шинэ өдрийн мэнд хүргэе!
Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, компаниудын тайлангуудын онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

📊 Зах зээлийн тойм үзүүлэлтүүд

🇺🇸 АНУ-ын технологийн компанийн санхүүгийн тайлан ар араасаа сайн гарч, АНУ-Ираны мөргөлдөөн дахин эрчимжиж, АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн мэдээ муу гарснаар бодлогын хүү өсгөх магадлал багассанаар S&P 500 индекс түүхэн дээд түвшнээ шинэчлэлээ.
🌏️ Азийн зах зээлд 🇨🇳 БНХАУ гадаадад худалдан авсан даатгалын бүтээгдэхүүний орлогод ногдуулах татварын хяналтаа чангатгаснаар Хонконгийн томоохон даатгалын компаниудын хувьцаа унаж, Hang Seng индекс 0.59%-иар буурав. Харин 🇰🇷 БНСУ-д хиймэл оюуны салбарын хөрөнгө оруулалтын өсөлт цаашид тогтвортой үргэлжлэх эсэх болон Хятадын чип үйлдвэрлэгчдийн өрсөлдөөн нэмэгдэж буйтай холбоотой болгоомжлол Samsung Electronics, SK Hynix зэрэг технологийн компаниудад дарамт болж, KOSPI индекс 0.81%-ийн уналттай хаагдлаа.

Өнгөрсөн арилжааны 5 өдөрт түүхий эдийн зах зээлд өсөлт давамгайлсан ч газрын тос Ойрх Дорнодын хэлэлцээр эрчимжсэнтэй холбоотой буурсан хөдөлгөөн ажиглагдлаа.
Rio Tinto: Хятадын шахалт ба АНУ-ын стратегийн шинэ бодлого
🇨🇳 БНХАУ-ын төрийн өмчит төмрийн хүдэр худалдан авагч China Mineral Resources Group (CMRG) зарим ган үйлдвэрлэгчдэд Rio Tinto-той 9 дүгээр сараас хойших төмрийн хүдрийн нийлүүлэлтийн хэлэлцээг түр зогсоох 🙅🏻♂️ чиглэл өгчээ. CMRG өдгөө Хятадын жилийн төмрийн хүдрийн импортын талаас илүү хувийг хамарсан хэмжээнд хэлэлцээ хийж байгаа бөгөөд худалдан авалтыг төвлөрүүлэх замаар Rio Tinto зэрэг томоохон нийлүүлэгчидтэй хийх үнийн болон гэрээний хэлэлцээнд илүү таатай нөхцөл авахыг зорьж байна.
🇺🇸 Үүний зэрэгцээ АНУ стратегийн минералын нийлүүлэлтийн сүлжээгээ бэхжүүлэх бодлогоо эрчимжүүлж, Ерөнхийлөгч Дональд Трамп 🤵♂️ чухал ашигт малтмал болон батарейн төслүүдэд $3 тэрбумын хөрөнгө оруулалт 💸 хийхээ зарлав. Энэхүү бодлого нь дотоодын олборлолт, боловсруулалтыг нэмэгдүүлэх, Хятадаас хамаарах хамаарлыг бууруулахад чиглэж байгаа бөгөөд чухал ашигт малтмал болон батлан хамгаалах, өндөр технологийн үйлдвэрлэлд шаардлагатай стратегийн металлуудад онцгой анхаарч байна. Түүнчлэн Цагаан ордноос зохион байгуулсан уулзалтад Rio Tinto, BHP, Freeport-McMoRan зэрэг дэлхийн томоохон уул уурхайн компаниудын төлөөллийг урьсан 📮нь хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх зорилгыг тодотгож байна.

🥸 Ийнхүү нэг талаас дэлхийн хамгийн том түүхий эдийн хэрэглэгч Хятад төмрийн хүдрийн худалдан авалтын хэлэлцээний хүчээ төвлөрүүлж, Rio Tinto зэрэг нийлүүлэгчдэд дарамт нэмэгдүүлж байгаа бол нөгөө талаас АНУ чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн шинэ сүлжээ бий болгоход төрийн санхүүжилт болон дэлхийн томоохон уул уурхайн компаниудыг татан оролцуулж эхэллээ. Хоёр том эдийн засгийн стратегийн энэхүү шилжилтийн дунд Rio Tinto нь нэг талд төмрийн хүдрийн томоохон нийлүүлэгч, нөгөө талд стратегийн минералын ирээдүйн нийлүүлэлтийн сүлжээний боломжит гол түншийн байр сууринд орж байна.
📈 Биржийн арилжааны үр дүнд худалдагчдын нэмэлт орлого ₮423.7 тэрбумд хүрэв
2026 оны эхний хагас жилийн байдлаар Монголын хөрөнгийн биржээр нийт 515 удаагийн цахим дуудлага арилжаа зохион байгуулагдсанаас 441 арилжаа амжилттай хэлцэл болж, нийт 17.70 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг 5.90 их наяд төгрөгөөр арилжаалсан байна. 📊⛏️

Нүүрс 🪨 Тайлант хугацаанд нүүрсний 319 удаагийн дуудлага арилжаа амжилттай болж, нийт 14.60 сая тонн нүүрсийг 4.80 их наяд төгрөгөөр арилжаалжээ. Дуудлага арилжааны явцад нүүрсний үнэ дунджаар 9.51%-иар өссөнбөгөөд үүний үр дүнд худалдагч компаниуд нийт 403.42 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олсон байна.
Төмрийн хүдэр, баяжмал ⚙️ Төмрийн хүдэр, баяжмалын нийт 117 удаагийн дуудлага арилжаа амжилттай болж, 3.05 сая тонн бүтээгдэхүүнийг 688.93 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна. Арилжааны явцад үнэ дунджаар 3.85%-иар өсөж, худалдагч компаниудад нийт 13.11 тэрбум төгрөгийн нэмэлт орлого бий болгожээ.
Зэсийн баяжмал 🔶 Зэсийн баяжмалын 5 удаагийн арилжаа амжилттай болж, нийт 40.0 мянган тонн зэсийн баяжмалыг 409.55 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна. Дуудлага арилжааны дүнд зэсийн баяжмалын үнэ дунджаар 1.77%-иар өсөж, худалдагч компанид 7.13 тэрбум төгрөгийн нэмэлт орлого бүрдүүлжээ.
Ийнхүү 2026 оны эхний хагас жилд уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа идэвхтэй үргэлжилж, ялангуяа нүүрсний дуудлага арилжааны үнийн өсөлт нь худалдагч компаниудад хамгийн өндөр нэмэлт орлого бий болгосон байна. 📈
⛽ Бензиний үнийн өсөлт: Өрхийн хэрэглээнээс хөрөнгө оруулалт хүртэл

Сүүлийн өдрүүдэд манай улсын бензиний хүртээмж багасаж үнийн хөөргөдөл бий болох эрсдэл бий болоод байгаа билээ. АИ-92 бензиний жижиглэн худалдааны үнэ 2,840 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар өссөн байна 📈 .️
🪢 Шатахууны үнэ бараг бүх бараа, үйлчилгээний өртгийн суурь тул энэ өсөлт тээвэр логистикийн зардлаар дамжин хүнс, хэрэглээний барааны үнэд шингэж, өрхийн худалдан авах чадварыг бууруулж, инфляцын дарамтыг нэмэгдүүлдэг. Одоогоор Монгол улсын инфляцын түвшин 12%-д хүрээд байгаа нь Монголбанкны зорилтот түвшин болох 6%-иас 2 дахин өндөр үзүүлэлт юм.
🥸 Харин хөрөнгө оруулагчдын хувьд: Шатахууны үнийн өсөлт нь тээвэр, үйлдвэрлэлийн зардлыг нэмэгдүүлж, компаниудын ашигт ажиллагаанд дарамт учруулах эрсдэлтэй. Мөн инфляц өндөр үед төгрөгийн худалдан авах чадвар сулардаг тул хөрөнгө оруулалтын бодит өгөөжийг тооцох нь чухал.
❔ Төгрөгийн хувьцааны хөрөнгө оруулалт өсөлтийн боломжтой ч хэлбэлзэл өндөр, харин бонд, хадгаламж зэрэг тогтмол өгөөжтэй хөрөнгө оруулалтын хувьд нэрлэсэн хүү өндөр байсан ч инфляцыг хассаны дараах бодит өгөөжийг тооцох нь чухал.
💡Харин валютын эрсдэлээс хамгаалах зорилгоор ам.долларын бонд, гадаадын хувьцаа, мөн алт, зэс зэрэг түүхий эдэд ам.доллараар хөрөнгө оруулах боломжтой. Иймд хөрөнгөө төгрөг болон ам.долларын өөр өөр төрлийн бүтээгдэхүүнд хуваарилах нь эрсдэлийг төрөлжүүлэх нэг арга юм.
Тэгвэл үнэ нь өсөөд ч олдохгүй байгаа бинзений зохицуулалт юу болов? 🧐
АҮЭБЯ: Нэг автомашинд 🚗 олгох шатахууны хэмжээг ₮100 мянга болгож нэмэх асуудлыг Оростой хийх татан авалтын нөхцөл байдлаас шалтгаалан түр хойшлуулж, одоогийн ₮50 мянгын хязгаарлалт хэвээр үргэлжлэхээр болжээ.
Мөн ЗГ-ын дэмжлэгээр Шунхлай, Мөнгөн сав тоног, Сан Петролиум зэрэг компаниуд шатахууны шинэ агуулахуудыг барьж байгаа юм. Энэ сарын 20-нд ашиглалтад орох 24,000 метр куб багтаамжтай агуулах нь Улаанбаатар хотын АИ-92 шатахууны 12-13 хоногийн хэрэглээг дангаараа хангах хүчин чадалтай. Ингэснээр улсын хэмжээнд шатахууны нийт нөөцлөх хүчин чадал нэмэгдэх ба ирэх оны улсын төсвөөс ААН-үүдийг дэмжиж, шатахуун хадгалах бодлогыг үргэлжлүүлэх ажээ.
Хөрөнгө оруулалтын боломж 💡
Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвартай байдал, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 21% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. ЭНД дарж мэдээлэл аваарай.
💰️ Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж
✅ Хөрвөх чадвар
🤝 Барьцаа, батлан даалт
