• Apex Capital
  • Posts
  • 📊PDD: Pinduoduo компанийн зах зээлийн судалгаа

📊PDD: Pinduoduo компанийн зах зээлийн судалгаа

Гадаад зах зээлийн судалгаа #19

Шинэ өдрийн мэнд!

Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар Хятадын Pinduoduo компанийн талаарх мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

1. Компанийн санхүүгийн үзүүлэлт 📝 

Борлуулалтын орлого сүүлийн 3 жил тасралтгүй өсөлт үзүүлсэн ба сүүлийн жилд 54.65%-ийн өсөлт үзүүлсэн байна. Цэвэр ашгийн хувьд мөн адил өсөлттэй байгаа ба сүүлийн жилд 82.14%-иар өсжээ.

Нийт хөрөнгө сүүлийн жилд 41.09%-иар өсөж $69.19 тэрбумд хүрсэн. Өр төлбөрийн харьцаа жил бүр буурч байгаа бөгөөд 2021 онд 58.55% байсан бол 2024 онд 37.96% хүртэл бууруулж чадсан байна.

2. Зах зээл ба өрсөлдөгчид 📔

Борлуулалтын дийлэнх хэсгийг Хятад дахь борлуулалт эзэлдэг бөгөөд хамгийн сүүлийн үеийн мэдээллээр нийт зах зээлийн 16%-ийг бүрдүүлж байна. Харин хамгийн өндөр хувийг Jd.com 41% болон Alibaba 30%-иар эзэлж байгаа юм.

3. Ханшид эерэг болон сөргөөр нөлөөлж болохуйц үзүүлэлтүүд

Эерэг 🍏

  • Temu-н ялгарал
    Хямд үнэ - reverse auction буюу үйлдвэрлэгч нараас үнийн санал авч тэр дундаас хамгийн бага үнээр чанартайг бараа санал болгож буй үйлдвэрлэгчийн барааг апп дээрээ байршуулдаг энэ нь хэрэглэгч тухайн барааг хамгийн хямд үнээр худалдан авах боломжийг олгодог.
    Урамшуулал - Amazon болон бусад компаниудтай харьцуулахад Temu оноо цуглуулах, даалгавар гүйцэтгэх мөн урамшуулал гэх мэт шинэлэг зүйлүүд ихтэй тул шинэ хэрэглэгчдийг ихээр татаж байна.

  • Эерэг чөлөөт мөнгөн урсгал
    Сүүлийн 3 жилд жил бүр нэмэгдэж байгаа бөгөөд хамгийн сүүлийн жилд 41%-иар өсөж $16.8 тэрбумд хүрсэн. Энэ компанийг үйл ажиллагаанаас мөнгөн урсгалыг хангалттай бий болгодог эргүүлээд үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд эерэг нөлөөтэй үзүүлэлт юм.

  • Зөвхөн Хятадын зах зээл бус олон улсын зах зээл үйл ажиллагаагаа тэлэхээр зорьж байна. Ингэснээр борлуулалтын орлого нэмэгдэх бүрэн боломжтой хэмээн шинжээчид үзэж байна.

  • Цахим худалдааны зах зээлийн өсөлт өрсөлдөгчид болон салбарын дунджаас өндөр.

Сөрөг 🍎

  • Сүүлийн улирлын борлуулалт болон цэвэр ашиг шинжээчдийн таамагт хүрээгүй бөгөөд өнгөрсөн улирлаас буурсан нь тааруухан үзүүлэлт болсон.

  • Хятад болон АНУ-ын хооронд өрнөж буй худалдааны дайн нь ирээдүйн орлого, ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.

  • Хятадын эдийн засгийн сулрал боруулалтын өсөлтийг удаашруулах магадлалтай.

  • Салбарын өрсөлдөгчдийн хувьд салбартаа байр суурь эзэлсэн компаниуд байгаа тул зах зээлийн хэмжээгээ тэлэх нь томоохон сорилт болно.

4. Техник шинжилгээ 📈

  • Тус компанийн хувьд сүүлийн 4 жилийн хугацаанд хамгийн өндөр дүнтэй арилжаалагдсан дундаж ханш нь $95-$100 хооронд байна. Одоогийн ханш $97.88 байгаа нь 2022 оноос хойш үргэлжилсэн өсөлтийн тренд болон дэмжлэгийн бүстэй давхцаж байгаа нь техник чартаас харахад өсөлт үзүүлэх боломжийг харуулж байна.

  • Компанийн 1-р улирлын тайлан шинжээчдйин хүлээлтэд хүрээгүй ханш огцом уналт үзүүлсэн нь хувьцааг худалдан авах тохиромжтой бүсэд ирсэн байна. Худалдан авах боломжтой бүсүүдээс бага хэмжээгээр худалдан авалт хийн ханшаа дундажлан урт хугацаанд $130 болон $150 хүрэх боломжтой байна.

  • Хэрэв та уг хувьцаанд хөрөнгө оруулалт хийхээр сонирхож байвал багцынхаа 5% хүртэлх хувиар хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байна.

💰Бондын зах зээлийн мэдээ

Олон улсын зах зээлд нээлттэй арилжаалагддаг Монгол бондуудын ханшийн мэдээллийг хүргэж байна.

Монголын засгийн газрын болон компанийн бондуудын ханш олон улсын зах зээлд идэвхитэй арилжаалагдаж ханш нь буурсан байдалтай байна. Үүнд нөлөөлж буй голлох хүчин зүйлүүд нь Монгол улсын эдийн засгийн нөхцөл байдал болон улс төрийн тогтворгүй байдал юм. Одоогийн байдлаар олон улсад нээлттэй арилжаалагддаг засгийн газрын ам.долларын бондуудын ханш өнгөрсөн долоо хоногийн уналтаас хойш бага зэрэг сэргэж 0.21-1.18 хувиар өсөж, өгөөж нь жилийн 6.01%-7.56% болж буурсан байна.
Компанийн бондуудын хувьд ханш 0.07%-0.44% өсөж өгөөж нь 8.28%-12.79% болсон байна. Харин MMC болон МИК бондуудын ханш эсрэгээрээ 1.46% болон 0.05%-р тус тус суларсан байна.
Засгийн бондууд дундаас 2031 онд дуусах Сэнчири 31 бонд хамгийн өндөр буюу 1.18%-р өссөн бол компанийн бондууд дундаас MMC-ийн бонд 1.46%-р буурч өгөөж нь 10.43% болсон байна.

Одоогоор Монгол улсын засгийн газрын бондуудын өгөөж 5.94%-7.51% байгаа бол компанийн бондуудын өгөөж 8.00%-12.00% байна.

Монгол улсын засгийн газрын бондуудын өгөөж 6.01%-7.56% хооронд хэлбэлзэж байгаа бол компанийн ам.долларын бондуудын өгөөж 8.28%-12.79% хооронд хэлбэлзэлтэй байна. Монгол бондууд дундаас хамгийн өндөр өгөөжтэй нь одоогоор МИК ХК-ны Хулан бонд 12.79%-н өгөөжтэй тэргүүлж байна.