• Apex Capital
  • Posts
  • Хүнсний салбарын манлайчууд ногдол ашгаараа бэлэг барилаа 💸

Хүнсний салбарын манлайчууд ногдол ашгаараа бэлэг барилаа 💸

Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #31

Шинэ өдрийн мэнд хүргэе!

Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, компаниудын судалгаа болон онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.  

📊 Зах зээлийн тойм үзүүлэлтүүд

 🇺🇸 АНУ-ын зах зээл өнгөрсөн 7 хоногт бууралттай байж, S&P 500 -1.49%, Nasdaq-100 -2.79%-иар тус тус унав. Урт хугацаат бондын өгөөж өсөж, газрын тосны үнийн өсөлт инфляцын эрсдэлийг нэмэгдүүлсэн нь ялангуяа технологийн хувьцаанд дарамт болов.

🇨🇳 Hang Seng индекс өсөлттэй байсан бөгөөд технологийн хувьцааны сэргэлт, БНХАУ-аас эдийн засгийг дэмжих нэмэлт арга хэмжээ авах хүлээлт зах зээлийг дэмжсэн бол Alibaba-ийн AI хөрөнгө оруулалтаа санхүүжүүлэх $10.2 тэрбумын шинэ хувьцаа гаргах шийдвэр технологийн салбарт дарамт болов.

🇰🇷 KOSPI уналттай байсан нь Samsung Electronics-ийн хувьцаа эзэмшигчдэд өгөөж хүртээх төлөвлөгөө зах зээлийн өндөр хүлээлтэд хүрээгүй нь голлон нөлөөлөв.

🇲🇳 Монголын зах зээл эерэг хөдөлгөөнтэй байж, ТОП-20 индекс +2.44%-иар өсөв. Томоохон компаниудын болон идэвхтэй арилжаалагдсан хувьцаануудын ханш өссөнөөс гадна АПУ ХК нэгж хувьцаанд ₮80 ногдол ашиг хуваарилахаар зарласан нь хөрөнгө оруулагчдын идэвхийг нэмэгдүүлэв.

💵📉Ам.долларын ханш суларч, АНУ-ын бодлогын хүү дахин өсөх хүлээлт буурснаас гадна геополитикийн тодорхойгүй байдал үнэт металлын эрэлтийг нэмэгдүүллээ.

🛢️Газрын тосны ханш АНУ–Ираны хэлэлцээ удааширч байгаатай холбоотой өсөлттэй хэвээр байна.

🔸Зэсийн хувьд 9 дэх 7 хоногтоо өсөлттэй арилжаалагдаж байгаа бөгөөд LME-ийн нөөцийн хомсдол, зах зээлийн нийлүүлэлтийн шахалттай холбоотой байв.

⛏️ Коксжих нүүрс +17.02%-иар хамгийн хүчтэй өссөн бөгөөд 🇦🇺 Австрали болон 🇨🇳 Хятадын нийлүүлэлтийн доголдол, тээвэр болон даатгалын зардлын өсөлт үнэ огцом нэмэгдэхэд нөлөөлжээ.

ТОП-20 индекс 56,000 нэгжид хүрч, түүхэн дээд түвшинд хүрлээ 👏 

2026 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн арилжаагаар ТОП-20 индекс 0.58%-иар өсөж, 56,118.60 нэгжид хүрснээр түүхэндээ анх удаа 56,000 нэгжийн босгыг давлаа 🎉. Ингэснээр тус индекс сүүлийн дөрвөн арилжааны өдрийн гуравт нь шинэ дээд түвшин тогтоов 📈.

Winners 🥇 

Индексийн өсөлтөд Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банк зэрэг зах зээлийн өндөр жинтэй 🏦 банкны хувьцаанууд голлон нөлөөлөв. 👑 Хаан банк ХК-ийн хувьцаа 0.54%-иар өсөж, 1,487 төгрөгт хүрснээр гурав дахь өдрөө дараалан түүхэн дээд ханшаа шинэчиллээ 📈. Үүний нөлөөгөөр компанийн зах зээлийн үнэлгээ 15.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол Худалдаа хөгжлийн банкны үнэлгээ 12.1 тэрбум, Хас банкных 11.6 тэрбум төгрөгөөр тус тус өсөв.

Ханшийн хөдөлгөөн 📈 

Ханшийн хувийн өөрчлөлтөөр Ард санхүүгийн нэгдэл ХК +8.33%, Улсын их дэлгүүр ХК +4.08%-иар өссөн бол Монгол алт ХК -14.95%, Монгол базальт ХК -5.24%, Говь ХК -4.74%, Шарын гол ХК -3.85%-иар тус тус буурав.

Арилжааны идэвхи 📊 

Өдрийн нийт арилжааны үнийн дүн 727.4 сая төгрөгт хүрсэн бөгөөд үүнээс I ангиллын хувьцааны арилжаа 511.7 сая төгрөг, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа 113.9 сая төгрөгийг тус тус бүрдүүлсэн байна.

Дэлхийн шилдэг 800 гаруй компанид 1000 төгрөгөөр хөрөнгө оруулах боломжтой боллоо.

FTI ETF

МХБ дээр 2026 оны 8 дугаар сарын 19-ны өдрөөс арилжаалагдаж эхэлсэн Future Tech Innovation ETF (FTI) нь дотоодын хөрөнгө оруулагчдад дэлхийн тэргүүлэх компаниудад нэг бүтээгдэхүүнээр дамжуулан хөрөнгө оруулах боломжийг олгож байна. FTI нь АНУ-ын хөрөнгийн биржид арилжаалагддаг 17 ETF-ээс бүрдэх Future Tech Innovation Index-ийг дагаж, технологи, хиймэл оюун ухаан, эрчим хүч, зэс болон өргөн зах зээлийн хөрөнгө оруулалтыг нэг багцад нэгтгэдэг.

FTI-ийн хөрөнгө оруулалтын бүтэц нь 🧐

  • 50%-ийг технологи, хиймэл оюун ухаан

  • 30%-ийг S&P 500,

  • 10%-ийг эрчим хүч

  • үлдсэн 10%-ийг зэсийн салбар бүрдүүлж байна.

Дэлгэрүүлэн харвал 🔍️ 

Технологийн хэсэгт хагас дамжуулагч, хиймэл оюун ухаан, роботик, автоматжуулалт, кибер аюулгүй байдал зэрэг салбарууд багтдаг бол эрчим хүчний хэсэг нь уламжлалт болон цөмийн эрчим хүч, эрчим хүчний дэд бүтцэд чиглэдэг. Зэсийн хөрөнгө оруулалт нь технологи, цахилгаанжуулалт болон дэд бүтцийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээг дагах зорилготой.

Валютын эрсдэлийн хамгаалалт 🛡️ 

Нэгж эрхийн нэрлэсэн үнэ 1,000 төгрөг бөгөөд Монголын хөрөнгийн биржээр дамжуулан төгрөгөөр арилжаалах боломжтой. Үүний зэрэгцээ суурь хөрөнгө оруулалт нь АНУ-ын зах зээлд ам.доллараар хийгддэг тул USD/MNT ханшийн өөрчлөлт хөрөнгө оруулалтын өгөөжид нөлөөлнө.

FTI-ийн гол давуу тал  

Хөрөнгө оруулагч өөрөө олон улсын зах зээлээс олон ETF сонгон багц бүрдүүлэх шаардлагагүйгээр төрөлжсөн багцад нэг дор хөрөнгө оруулах боломж юм.

🥛 💸 СҮҮ ХК ногдол ашиг олгоно.



Сүү ХК нь энэ оны эхний хагас жилд 9.4 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан бөгөөд нийт ашгийн 30%-ийг ногдол ашигт хуваарилах шийдвэрийг гаргасан байна.

💰️ Ингэснээр нэгж хувьцаанд 8.25 төгрөг ногдож байгаа бөгөөд нийт 2.83 тэрбум төгрөг олгох юм

📅 Ногдол ашгийг энэ ондоо багтаан хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулах ба бүртгэлийн өдрийг 9-р сарын 26-ны өдрөөр тогтоожээ.

📔 Компанийн хувьд 2025 оны эхний хагас жилд нэгж хувьцаанд 6 төгрөгийн ногдол ашиг олгож байсан билээ. 

🍻 АПУ ХК 85₮ тэрбумын ногдол ашиг олгоно.



Жилд хоёр удаа ногдол ашиг олгодог байх бодлогыг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрч буй АПУ ХК-ийн зүгээс 2026 оны эхний хагас жилийн ногдол ашгийн шийдвэрээ зарлалаа.

Хамгийн өндөр ногдол ашиг тараасан жил ⭐️ 

Энэ удаагийн нэгж хувьцаанд ногдох мөнгөн дүн нь өмнөх жилүүдтэй харьцуулбал өндөр гэж хэлж болохоор байна. Учир нь 2020 оноос хойш хагас жил бүрийн хамгийн дээд мөнгөн дүн нь 65 төгрөг байсан бол 2026.08.18-ны өдрийн ТУЗ-ийн шийдвэрээр 80 төгрөгийг олгохоор боллоо.

📅Компани ногдол ашгаа 2026 ондоо багтаан олгох бөгөөд хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийг 9 сарын 3-ны өдөр байхаар тогтоожээ. 

Хөрөнгө оруулалтын боломж 💡

Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвартай байдал, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 21% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. ЭНД дарж мэдээлэл аваарай.

  • 💰️ Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж

  • ✅ Хөрвөх чадвар

  • 🤝 Барьцаа, батлан даалт