- Apex Capital
- Posts
- Oracle Corp (NYSE:ORCL) компанийн судалгаа 🔎📃
Oracle Corp (NYSE:ORCL) компанийн судалгаа 🔎📃
Гадаад зах зээлийн судалгаа #45

Зул сарын баярын мэнд! 🎅🏻🎄
Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар Oracle Corp (NYSE:ORCL) компанийн судалгааг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Market Update 📊
АНУ-ын эдийн засаг 3-р улиралд маш хурдтай өссөн байна. 📈 Инфляцийн нөлөөг хасч тооцоход ДНБ жилийн дүнгээр 4.3%-иар өссөн нь сүүлийн хоёр жилд байгаагүй өндөр үзүүлэлт юм. 📊 Энэ нь шинжээчдийн таамгаас ч давсан бөгөөд өмнөх улиралд эдийн засаг 3.8%-иар өсөж байсан.
Эдийн засгийн өсөлтийн гол шалтгаан нь иргэдийн хэрэглээ тогтвортой, идэвхтэй ✅ байсантай холбоотой. Хүмүүс бараа, үйлчилгээ худалдан авах нь 💸 нэмэгдсэнээр эдийн засагт эерэг нөлөө үзүүлжээ. Мөн зарим хатуу тарифууд хэрэгжсэн ч эдийн засаг одоогоор тогтвортой байгааг тоо баримт харуулж байна.
Nvidia компани Groq гэдэг хиймэл оюун ухаанд зориулсан маш хурдан чип хийдэг стартап компанийг $20 тэрбумаар бүрэн худалдаж 💰 авахаар тохиролцсон гэж мэдээлжээ. Groq нь өмнө нь Google-ийн хиймэл оюун ухааны 🤖 чип дээр ажиллаж байсан инженерүүдийн байгуулсан компани бөгөөд Nvidia-тай өрсөлдөхүйц технологи хөгжүүлдэг. Энэ худалдан авалт нь Nvidia-гийн түүхэн дэх хамгийн том худалдан авалт болох бөгөөд хиймэл оюун ухааны 🤖 техник, чипний зах зээлд өөрийн байр сууриа улам бататгах 📊 зорилготой юм.

Компанийн үндсэн үйл ажиллагаа 👨🏻💼⚙️
Cloud & License Business ☁️ (Cloud болон лицензийн үйлчилгээ): Oracle-ийн гол орлого энэ сегментээс бүрддэг. 2024–2025 оны санхүүгийн жилд нийт орлогын 85.8% буюу $49.23 тэрбум 💵.
Hardware Business ⚙️ (Тоног төхөөрөмж): Техникийн бүтээгдэхүүнүүд, жишээлбэл сервер, хадгалах систем зэргийг оролцуулсан. Энэ сегмент нь нийт орлогын 5.1% буюу $2.94 тэрбум олсон💰.
Services Business 🛎️ (Зөвлөх, дэмжлэгийн үйлчилгээ): Зөвлөх үйлчилгээ, сургалт, техникийн тусламж гэх мэт үйлчилгээнээс бүрддэг. Нийт орлогын 9.1% буюу $5.23 тэрбумыг эзэлсэн 💸.
Тэдний хамгийн алдартай бүтээгдэхүүн бол Oracle Database бөгөөд энэ нь компаниудад мэдээллээ хадгалах, хайлт хийх, мэдээлэл ашиглах боломж олгодог. Сүүлийн үед Oracle cloud ☁️ технологи болон хиймэл оюун ухаанд 🤖 илүү анхаарч, бизнесүүдийг дижитал шилжилт хийхэд тусалж байна.
🧮 Эхний хагас жилийн санхүүгийн хураангуй тайлан

Oracle-ийн 11-р сарын 30-нд хүртэлх сүүлийн санхүүгийн тайлангаас харахад компанийн өр төлбөр нэмэгдсэн 📈 нь үндсэндээ cloud болон AI-ийн дата төвүүдэд хийж буй маш их хөрөнгө оруулалттай холбоотой. Oracle нь эдгээр том төслүүдийг санхүүжүүлэхдээ банкнаас зээл авахаас илүүтэйгээр ихэвчлэн бонд гаргаж мөнгө татсан, мөн дата төвийн урт хугацааны түрээсийн гэрээнүүд их хийсэн 🧾.
Харин чөлөөт мөнгөн урсгал 💰 буурч, түр хугацаанд сөрөг болсон 📉 шалтгаан нь Oracle дата төв, сервер, AI-ийн дэд бүтцэд маш их бэлэн мөнгө зарцуулсантай холбоотой. Орлого өсөж байгаа ч 📈 эдгээр төслүүдээс орж ирэх бодит мөнгөн урсгал дараагийн жилүүдэд бага байх төлөвтэй.
Харьцаа үзүүлэлт (2025 TTM)- Салбарын дундажтай харьцуулав.

P/E(Үнэ/ашгийн харьцаа): 📈
Oracle-ийн P/E харьцаа 44 байна. Компанийн хувьцааны үнэ тухайн компанийн ашигтай хэрхэн харьцаж байгааг илтгэнэ.
Харин салбарын дундаж нь 35 орчим байгаа нь Oracle-г харьцангуй өндөр үнэлэгдэж байгааг харуулна.
P/B(Үнэ/дансны харьцаа): 📈
Oracle-ийн P/B = 23.7 бөгөөд хувьцаа үнэ цэвэр хөрөнгийнхөөс 23.7 дахин үнэ цэнэтэй байна.
Салбар дотроо ихэвчлэн P/B нь 11 байдаг тул Oracle энэ үзүүлэлтээрээ өндөр үнэлэгдэж байгаа юм.
ROE (Return on Equity): 📈
Oracle-ийн ROE = 51.5% байгаа нь өндөр ашиг орж байгааг харуулж байна.
Харин салбарын дундаж ROE нь 22.8% байгаа нь Oracle давуу талтай байгааг илтгэнэ.

🧐 Ирээдүйн төлөв ба таамаглал 🔮
Сүүлийн жилүүдэд Oracle компани cloud технологи болон AI-тэй холбоотой cloud дэд бүтцэд анхаарах болсон нь тэдний ирээдүйн зах зээлийн байр суурийг бэхжүүлэх 💪🏻 гол хүчин зүйл болж байна.
Cloud ☁️ технологийн зах зээл маш хурдацтай өсөж 📈, компаниуд өөрсдийн серверийг байгуулахаас илүүтэй AWS, Microsoft Azure, Google Cloud, Oracle зэрэг үйлчилгээ үзүүлэгчдийн cloud-ийг ашиглах хандлагатай байна. Одоогоор Oracle нь AWS, Microsoft Azure, Google Cloud-ын дараа орох байр суурьтай байгаа ч 2030 он гэхэд cloud зах зээлийн 10–20 хувийг эзлэх 🏋🏻♂️ боломжтой гэж шинжээчид үзсэн. Үүний шалтгаан нь Oracle томоохон байгууллагуудтай урт хугацааны гэрээ байгуулж 🧾, cloud дата төвүүддээ их хэмжээний хөрөнгө оруулалт хийж буй явдал юм.
AI 🤖 технологийн хувьд Oracle нь AI-ийг ажиллуулахад зайлшгүй шаардлагатай cloud сервер, дата төв, өндөр хүчин чадалтай тооцооллын дэд бүтцийг нийлүүлэхэд анхаарч байна. Дэлхий даяар AI 🤖 хэрэглээ эрчимтэй өсөхийн хэрээр cloud дэд бүтцийн эрэлт нэмэгдэж, энэ нь Oracle-д урт хугацаанд ашигтай нөхцөл бүрдүүлж байна.
📝 Дүгнэлт
Oracle корпораци нь cloud, өгөгдлийн сан, програм хангамжийн салбарт тогтвортой байр суурь эзэлдэг. Oracle-ийн хувьцааны ханш огцом унасан 📉 нь зах зээлийн богино хугацааны айдас, өндөр хөрөнгө оруулалтын зардал, мөн сөрөг чөлөөт мөнгөн урсгалтай 💰 холбоотойгоор үүссэн. Гэхдээ энэ уналт нь компанийн үндсэн бизнес муудсантай холбоотой бус, ирээдүйн өсөлтийг урьдчилан санхүүжүүлж буй шилжилтийн үеийн түр дарамт гэж харагдаж байна. Тиймээс урт хугацаанд харвал энэхүү ханшийн уналт нь эрсдэл гэхээсээ илүү хөрөнгө оруулалт 💰 хийх боломж юм.
Тиймээс Oracle-ийг богино хугацааны санхүүгийн үзүүлэлтээр бус, урт хугацааны стратеги, зах зээлийн чиг хандлагатай уялдуулж харах нь хамгийн зөв ✅ үнэлгээ юм.
🎁 Та энд дарж бүтэн судалгаа болон тухайн компанийн хувьцааны ханшийн техник шинжилгээтэй танилцаарай.
Бидний зүгээс санал болгож буй ам.долларын бонд💰



