• Apex Capital
  • Posts
  • Nvidia зах зээлд эерэг дохио өглөө 📊

Nvidia зах зээлд эерэг дохио өглөө 📊

Гадаад зах зээлийн судалгаа #52

Шинэ өдрийн мэнд!

Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар компаниудын тайлангийн тойм, хөрөнгийн зах зээлийн тойм мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Market Update 📊 

Warner Bros: Paramount Global-ийн Skydance-тай хамтарсан тал Warner Bros. Discovery-ийг худалдан авах саналаа 🤔 нэмэгдүүлсэн 📈 нь Netflix-ийн өмнө тавьсан хэлцлийг сааруулах өрсөлдөөнийг эрчимжүүлэв. Paramount анхны $108.4 тэрбумын (нэгж хувьцаанд $30) саналаа сайжруулж 📈, санхүүжилтийн баталгаатай байдлын талаарх болгоомжлолыг арилгахыг зорьсон бол Netflix нэгж хувьцаанд $27.75 буюу нийт $82.7 тэрбумын бэлэн мөнгөний 💵 санал гаргасан бөгөөд сүүлийн үнийн саналыг тэнцүүлэх ⚖️ эрхтэй хэвээр байна. Энэхүү хэлцлийн өрсөлдөөн нь “Harry Potter”, “Game of Thrones” зэрэг үнэ цэнтэй контентын эрхийг эзэмшдэг студийн ирээдүйн стратегийн чиглэлийг тодорхойлох ач холбогдолтой бөгөөд стриминг давамгайлсан зах зээл дэх ноёрхлын төлөө тэмцлийг илтгэнэ.

xAI: Элон Маск-ийн xAI 🤖 компани АНУ-ын Батлан Хамгаалах Салбартай 🛡️ (United States Department of Defense) гэрээ байгуулж, өөрийн боловсруулсан Grok хиймэл оюуны загварыг нууцлалтай цэргийн 🪖 системүүдэд ашиглуулахаар болсон тухай мэдээлэгдэв. Ингэснээр Grok нь зэвсгийн хөгжүүлэлт, тагнуулын 🕵🏻‍♂️ ажиллагаа болон байлдааны стратегийн тооцоололд ашиглагдах боломжтой хоёр дахь хиймэл оюуны загвар болж байгаа бөгөөд өмнө нь ийм түвшний системд зөвхөн Anthropic компанийн Claude загвар нэвтрэх эрхтэй байв. Гэвч Anthropic нь өөрийн загварыг “бүх хууль ёсны зориулалтаар” ашиглуулах Пентагоны шаардлагыг эсэргүүцэж 🛑, олон нийтийг хянан тандах болон бүрэн автомат зэвсгийн системд ашиглахыг хориглох хамгаалалтын бодлогоо хадгалсан байна. Харин xAI уг стандартыг хүлээн зөвшөөрсөн нь батлан хамгаалахын салбар дахь хиймэл оюуны хэрэглээний зохицуулалт, ёс зүйн асуудлыг хурцатгаж байна.

Nvidia-ийн санхүүгийн тайлан зах зээлд эерэг дохио өгөв 🟢

2026 оны 2 р сарын 25-нд Nvidia компани 2026 оны санхүүгийн жилийн IV улирлын орлогын тайлангаа танилцуулж, гол үзүүлэлтүүд шинжээчдийн таамаглалуудаас илүү 🚀 гүйцэтгэлтэй гарсан байна. Компанийн нийт орлого $68.1 тэрбум, өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 73%-иар өссөн 📈 нь зах зээлд өндөр эрэлт байгааг харуулж байна. Мөн нэгж хувьцаанд ногдох ашиг(EPS) $1.62 болж, зах зээлийн хүлээлтийг давжээ.

Гол хөдөлгөгч хүчин зүйл нь AI-ийн өгөгдлийн төвийн бизнес 🤖, энэ сегментээс олсон орлого нь ойролцоогоор $62.3 тэрбум, нийт орлогын 90% гаруйг эзэлсэн нь хиймэл оюун ухааны зах зээлд тус компани хүчтэй байгааг илтгэнэ. Nvidia энэ оны эхний улиралд ойролцоогоор $78 тэрбум орлого олохоор төсөөлөлтэй байгаа 🤑 ба үүнд Хятадын борлуулалт ороогүй бөгөөд шинжээчдийн таамаглаж байсан $72-$73 тэрбумыг давсан чиг баримжаа нь компанийн ирээдүйн өсөлт болон технологийн салбарт итгэх хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэв.

CEO-ийн зүгээс хиймэл оюун ухааны эрэлт улам бүр өсөж 📈 буйг онцолж, тус компанийн чипүүд нь энэхүү өргөн хүрээний дэд бүтцийн шаардлагад голлох үүрэг гүйцэтгэсээр байгааг тэмдэглэсэн нь технологийн секторын чиг баримжаанд томоохон нөлөө үзүүллээ.

☁️ Salesforce-ийн санхүүгийн тайлан 📃

2026 оны 2 р сарын 25-нд Salesforce компанийн 2026 санхүүгийн жилийн IV улирлын санхүүгийн үр дүнг танилцуулсан, үүнд тус компани улирлын нийт орлого $11.2 тэрбум💸, өмнөх жилийн мөн үеэс ойролцоогоор 12%-иар өссөн 📈 ба энэ нь шинжээчдийн таамаглалуудаас давжээ.

Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) $3.81 болж, мөн шинжээчдийн дундаж таамаглалыг давсан 📈 байна. Компанийн жилийн нийт орлого ойролцоогоор $41.5 тэрбум, өмнөх жилийнхээс 10%-ийн өсөлттэй 📈 гарсан бөгөөд энэ нь жилийн өгөөжийн өсөлтийн тогтвортой байдлыг харууллаа. Salesforce мөн нийт RPO (Remaining Performance Obligation) хэмжээ $72.4 тэрбумаар өссөн 📈 нь ирээдүйн орлогын баталгаатай урсгалын өсөлтийг илтгэнэ.

Түүнчлэн компанийн үйл ажиллагааны мөнгөн урсгал $15 тэрбум 💰, чөлөөт мөнгөн урсгал $14.4 тэрбумд хүрч, энэ нь компанийн хүчтэй мөнгөн урсгал бий болгох чадварыг харууллаа. 2026 санхүүгийн жилд нийт $14.3 тэрбумыг хувьцаа эргүүлэн худалдан авах болон ногдол ашиг хэлбэрээр хөрөнгө оруулагчдад буцаан олгосон нь компанийн урт хугацааны хувьцаа эзэмшигчийн үнэ цэнийг нэмэгдүүлэх стратегийг бататгаж байна.

АНУ-Ираны хэлцэл амжилттай өндөрлөх үү? 🗣️

АНУ болон Иран улс 2026 онд Ираны цөмийн хөтөлбөртэй ☢️ холбоотойгоор хоёр удаагийн дээд хэмжээний уулзалт хийсэн 🗣️ боловч эцсийн тохиролцоонд хараахан хүрээгүй байна. Харин өнөөдөр 3 дахь удаагийн дээд хэмжээний уулзалт 🗣️ хийх бөгөөд хэлэлцээрийг эцэслэх боломжтой үе шатанд хүрээд байна🏁. АНУ-ын зүгээс хэрэв дипломат хэлэлцээ амжилтгүй болбол “бүх боломжит хувилбар нээлттэй” хэвээр байгааг онцолж, бүс нутаг дахь  🪖 цэргийн бэлэн байдлаа нэмэгдүүлсэн талаар мэдэгдсэн.

АНУ-ын үндсэн зорилго: Ираны цөмийн хөтөлбөрийг ☢️ зэвсгийн зориулалтаар ашиглах боломжийг бүрэн хаах бөгөөд уран баяжуулалтын түвшнийг бууруулах📉, Олон улсын хяналт 🗺️ шалгалтыг зөвшөөрөх (IAEA inspections), цөмийн хөтөлбөрийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал ⚠️ байдлыг бууруулах зэрэг шаардлагуудыг тавьж байгаа юм. Үүний хариуд Ираны эдийн засгийн хориг арга хэмжээг сулруулах, газрын тосны экспортоо нэмэгдүүлэх, гадаад худалдаагаа сэргээх сонирхолтой байна.

Эдийн засаг дахь нөлөөлөл: АНУ-Ираны хурцадмал байдлын улмаас газрын тосны 🛢️ нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгдэж, оны эхнээс газрын тосны үнэ (crude oil futures) өсөж 📈, сүүлийн 6 сарын дээд ханшинд хүрсэн📊. Харин АНУ болон Ираны хэлэлцээрийн уулзалтын тов зарлагдсанаар нийлүүлэлтийн эрсдэл буурах хүлээлт үүсэж, газрын тосны үнэ сүүлийн өдрүүдэд тогтворжих, богино хугацаанд буурах хандлага ажиглагдаж байна.

Хэрэв Ирантай холбоотой олон улсын хурцадмал байдал нэмэгдвэл дээрх хөрөнгийн ангиллууд бета коэффициентоосоо хамааран өөр өөр хэмжээгээр нөлөөлнө. Бета өндөр байх тусам савлагаа их байх бөгөөд энэ нөхцөлд хамгийн их мэдрэмтгий салбар нь VLCC буюу газрын тосны усан тээврийн салбар юм.

📌 Хэрэв та бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг хүсвэл  Apex Stock Traders 📱Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой. Тус группээс мөн гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөөг аваарай.

Ам.долларын бондын ханшийн мэдээлэл💰

Олон улсын зах зээл дээр Монгол улсаас нийт 16 бонд арилжаалагдаж байгаа бөгөөд 2026 оны 2 сарын 26-ны өдрийн байдлаар Засгийн Газрын бондууд 4.8%, компаниудын бондууд 8.5%-ийн дундаж өгөөжтэй арилжаалагдаж байна.