• Apex Capital
  • Posts
  • 🌟 Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд No47

🌟 Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд No47

Шинэ сарын мэнд,

✉️ Апекс Капиталын зүгээс харилцагч танд өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдал болон энэ 7 хоногт анхаарах зүйлсийн талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

🔍 ДУГААРЫН ЭМХЭТГЭЛ

 🧱 Он гарснаар 26% өссөн зэсийн үнэ

💰 2025 онд баримтлах мөнгөний бодлогын чиглэл

 🏦 Азийн хөгжлийн банкны шинэчилсэн төлөв 2024” дахь монгол улсын эдийн засгийн төлөв

📈 МХБ 2024 оны эхний хагаст

Зэсийн үнэ 2024 он гарснаас хойш 26% өсөөд байна.

🇨🇳 БНХАУ эдийн засгаа эрчимжүүлэх арга хэмжээ авч банкнуудын заавал байлгах нөөцийг 50 нэгжээр буулган, томоохон банкнууддаа эх үүсвэрийн тусламж үзүүлэх зэрэг томоохон шийдвэрүүд гаргаснаар олон улсад зэсийн ханш өсөхөд түлхүү нөлөөлсөн гэж харж байгаа юм.

Он гарснаар, Зэс 26% Алт 45%, Мөнгө 49% тус тус өсжээ.

  • Энэхүү өсөлт нь манай улсын зэсийн экспортод эергээр нөлөөлөх төлөвтэй байна.

⬆️ 2025 онд баримтлах мөнгөний бодлогын үндсэн чиглэлийг УИХ-д өргөн барилаа.

📍Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мөнгөний бодлогын талаар 2025 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн мэдүүллээ.

💪 Энэ үеэрээ “Ирэх онд хэрэгжүүлэх мөнгөний бодлого нь эдийн засаг, инфляцыг дунд хугацаанд тогтворжуулахад голлон чиглэнэ” гэдгийг онцлов.

🚩Өнгөрсөн жилүүдэд тулгарсан эдийн засгийн хүндрэлийг манай улс даван туулж санхүүгийн зах зээл эдийн засаг сэргээд байна, энэхүү сэргэлтийг цаашид хадгалахад чиглэсэн, эдийн засгийн өсөлтийн тогтвортой байдлыг дэмжих, иргэдийн бодит орлогыг хамгаалах зорилгоор инфляцыг дунд хугацаанд 5 хувийн (+/-2 нэгж хувийн интервалтай) орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ, гэжээ.

📌 Иймд бодлогыг хэрэгжүүлэхдээ инфляцын зорилтыг 2027 оноос 5 хувь болгон бууруулахаар тусгасан байна.

УИХ-д өргөн барихаас өмнө олон нийт, судлаач, эдийн засагч, мэргэжлийн оролцогчдыг хамруулсан нээлттэй хэлэлцүүлгийг өнөөдөр (2024.09.11) зохион байгуулсан билээ.

🌎 Азийн хөгжлийн банк "Азийн хөгжлийн шинэчилсэн төлөв 2024" тайлангаа танилцуулахдаа Монголын эдийн засгийн төлөвийг мөн танилцууллаа.

💼 2024 оны 9-р сарын Азийн хөгжлийн төлөв тайландаа Монголын эдийн засаг 2024 онд 5.5%-иар өснө гэж тооцоолсон. Энэ нь өнгөрсөн 4-р сард 4.1%-иар өснө гэж таамагласнаас нэмэгдсэн байна.

🏭Мөн энэ оны дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий өсөлтийн таамаглалаа өсгөжээ.

Харин ирэх оны эдийн засгийн өсөлтийн таамаглалаа 6% хэвээр үлдээсэн байна. Эдийн засгийн өсөлтийг үйлчилгээ, аж үйлдвэрийн салбарууд, тэр дундаа уул уурхайн салбарын өсөлт цаашид ч дэмжих төлөвтэй байгаа юм.

♻️ Түүнчлэн хөдөө аж ахуйн салбар 2024 оны эхний улирлын огцом уналтаас сэргэж, төсвийн зардал нэмэгдсэнээр 2025 онд эдийн засгийн идэвхжил нэмэгдэх төлөвтэй байна. 

🪨 Уул уурхайн олборлолт төсөөлж байснаас хурдан нэмэгдсэнтэй холбоотойгоор эдийн засгийн өсөлт энэ онд өндөр байгаа бөгөөд, олборлолтыг даган экспорт нэмэгдэж, нүүрсний экспорт 2024 оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 37.6%-иар өсжээ.

📈 МХБ 2024 оны эхний хагаст

Орлогын тайлан, МХБ 2024 оны хагас жилийн байдлаар нийт ₮23.93 тэрбумын орлого олсон ба үүний 36% нь үнэт цаас арилжааны орлого бол үлдсэн 64% нь хүүгийн орлого юм. Цэвэр ашиг ₮17.85 тэрбум буюу оны эхнээс 191.73%-иар нэмэгджээ. Хуримтлагдсан алдагдалтай ажиллаж байсан тэд 2024 оны 6-р сарын байдлаар 2 тэрбумын хуримтлагдсан ашигтай болоод байна. ¥

Хөрөнгө, МХБ 1.08 их наядын нийт хөрөнгөтэй ба үүний ₮1.02 их наяд нь УУБ-ны арилжаан дэнчид байршуулж буй мөнгө юм. Энэхүү дүн хасаж тооцоолбол компанийн ний хөрөнгө ₮60.02 болж байна.

Харьцаа үзүүлэлт:

Цэвэр ашгийн хувь / Net profit margin - 206%
Өөрийн хөрөнгийн өгөөж / ROE - 31%
Нийт хөрөнгийн өгөөж/ ROA - 2%

📣 “Mining week & MinePro” арга хэмжээ энэ долоо хоногийн 3 дахь өдөр эхэлнэ.

✅ Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хамтран “Mining Week x MinePro 2024” арга хэмжээг 2024 оны 10 дугаар сарын 2-ны өдрөөс 5-ны өдрүүдэд Налайх дүүрэгт зохион байгуулахаар төлөвлөсөн.

🔊Тус арга хэмжээ нь ашигт малтмал, хариуцлагатай уул уурхай, аж үйлдвэржилт болон уул уурхайн санхүүжилт зэрэг үндсэн сэдвийн хүрээнд олон улсын хөрөнгө оруулагч, зөвлөх, мэргэжилтнүүд уул уурхайн салбарын шинэчлэл, инновацыг танилцуулах, салбарын ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох өргөн хүрээний үйл ажиллагаа болох юм.

🧐Апекс капиталын хувьд энэхүү арга хэмжээнд, хөрөнгийн зах зээлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын зөвлөгөө мэдээлэл өгч оролцоно.

🎉 БАЯЛАГ БҮТЭЭГЧ БОНДЫН БАГЦ 2.0

Бид танд жилийн 19.5% хүүтэй, 12 сарын хугацаатай, 3 сар тутам хүүгийн төлөлттэй Баялаг бүтээгч бондын багцыг санал болгож байна. Бондын багцын давуу тал:

  • Олон компани багтдаг тул эрсдэл багатай

  • Нэг гэрээгээр бондын багц эзэмших боломжтой

  • Уян хатан эргэн төлөлтийн нөхцөл /Улирал тутмын хүүгийн өгөөж/