• Apex Capital
  • Posts
  • 🇨🇳 Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд No43

🇨🇳 Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд No43

Хятадын эдийн засаг | 2024 оны төсвийн зардал болон төсөл | Бусад

Шинэ өдрийн мэнд,

📥 Апекс Капиталын зүгээс харилцагч танд өнгөрсөн 7 хоногт болж өнгөрсөн онцлох үйл явдал болон энэ 7 хоногт анхаарах зүйлсийн талаар багцлан хүргэж байна.

🔍 ДУГААРЫН ЭМХЭТГЭЛ

🇨🇳 Хятадын эдийн засгийг, цөөн үгээр.

🙃 2024 оны, төсвийн зарлага болон төсөл.

🐣 Баяншувуу ХХК, өөрийн хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмлээ. 

📈 ТОП 20 индексээс аль хувьцаа илүү хөрвөх чадвартай вэ ?

ЦӨӨН ҮГЭЭР

🇨🇳 Хятадын эдийн засгийг

🫡1970, 1980-аад онд эдийн засгийн шинэчлэл хийсний дараагаар Хятадын ДНБ хуртай өсөж байсан ч сүүлийн жилүүдэд удааширч, ОУВС-гийн мэдээлснээр хятадын эдийн засгийн өсөлт 2029 он гэхэд 3.3% болж буурах төлөвтэй.

2024 оны 2-р улиралд Хятадын эдийн засаг өмнөх оны мөн үеэс 4.7%-иар тэлж, 1-р улирлын 5.3%-ийн өсөлтөөс удааширчээ. Энэ нь үл хөдлөх хөрөнгийн уналт, дотоодын эрэлт бууралт, юанийн уналт, барууны орнуудтай хийсэн худалдааны маргаан зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалжээ.

Хятад улс тогтвортой өсөлтөө хадгалахын тулд өсөлтийн шинэ гарц хэрэгтэй болно. Үүнд хиймэл оюун ухаан, дижитал санхүүгийн үйлчилгээ, цахилгаан машин зэрэг ногоон технологи зэрэг шинэ, өөрчлөгдөж буй салбаруудыг өргөжүүлэх зэрэг орно.

🛒 Инфляц, Дэлхийн бусад томоохон эдийн засагтай харьцуулахад Хятадын инфляц харьцангуй тогтвортой байна. 2023 онд Хятадын инфляц жилийн дунджаар 0.2% байсан бол 2024 оны 7-р сарын байдлаар 0.5% болж өсжээ.

🧧Мөнгөний бодлого, Инфляц бага, зээлийн идэвхжил сул байгаа тул мөнгөний бодлогыг зөөлрүүлэх буюу 2024 онд 1%-иар бууруулах төлөвтэй.

👷Ажилгүйдэл, улсын хэмжээнд 5.2% байгаа бол залуучуудын ажилгүйдлийн хэмжээ 17.1% байна.

🤔Ингээд харвал, макро эдийн засгийн үзүүлэлтүүд ихэнх нь шинжээчдийн төсөөллөөс доогуур байгаа ба иргэдийн эрэлт маш байгааг буюу эдийн засаг энэ онд тааруухан байх төлөвтэйг харуулж байна.

ТОВЧ НЬ

🙃 Төсвийн зарлага ₮30.4 их наядаар батлагдлаа.

УИХ-ын ээлжит бус хуралдаан өнгөрсөн 7 хоногт хааж, 2024 оны нийт төсвийн зардлыг ₮3.1 их наядаар буюу 11.36%-иар нэмэгдүүллээ.

👜 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа.

Сүүлийн 10 жилд түлхүү нийгмийн салбарын дэд бүтцийг түлхүү бүрдүүлсэн бол 2025 оны төсөв анх удаа гадаад зээл, тусламж, улсын төсөв нийлээд 6.9 их наяд төгрөгийн санхүүжилт хийгдэнэ. Үүнээс 2.9 их наяд төгрөг буюу 42% нь зам, тээвэр, эрчим хүч, шугам сүлжээ, дэд бүтцийг хийгдэхээр төлөвлөсөн байна. 2025 оны төсвийг энэ оны 11-р сарын 15 өдөр батлах ёстой.

🐣 Баяншувуу ХХК хувь нийлүүлсэн өөрийн хөрөнгөө нэмэгдүүллээ.

Баяншувуу ХХК нь хувь нийлүүлсэн хөрөнгөө ₮17 тэрбумаар нэмэгдүүллээ. Уг хөрөнгөөр тэд галд өртсөн өндөглөгч шувууны байрнуудыг сэргээн засварлахад ашиглахаар төлөвлөөд байна.

ДОТООД НЬ

🧧 ТОП 20 индексээс аль хувьцаа илүү хөрвөх чадвартай вэ ?

Оны гарснаас хойш Говь ХК-ийн хувьцаа өдрийн дундаж арилжаагаар тэргүүлж байгаа бөгөөд өдөрт дунджаар ₮411.98 саяын арилжаа хийгджээ. Харин Хаан банк ХК удаалж өдөрт дунджаар ₮132.34 саяын арилжаа хийгдсэн байна.

🎉 БАЯЛАГ БҮТЭЭГЧ БОНДЫН БАГЦ 2.0

Бид танд жилийн 19.5% хүүтэй, 12 сарын хугацаатай, 3 сар тутам хүүгийн төлөлттэй Баялаг бүтээгч бондын багцыг санал болгож байна. Бондын багцын давуу тал:

  • Олон компани багтдаг тул эрсдэл багатай

  • Нэг гэрээгээр бондын багц эзэмших боломжтой

  • Уян хатан эргэн төлөлтийн нөхцөл /Улирал тутмын хүүгийн өгөөж/