• Apex Capital
  • Posts
  • 🇺🇸АНУ-🇨🇳Хятадын уулзалт 🤝🏻

🇺🇸АНУ-🇨🇳Хятадын уулзалт 🤝🏻

Гадаад зах зээлийн судалгаа #37

Шинэ өдрийн мэнд!

Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар компаниудын тайлан болон зах зээлийн талаарх мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Market Update 📊

  • NVIDIA компани 2025 оны 10-р сард 💸 $5 их наяд зах зээлийн үнэлгээнд хүрсэн анхны компани боллоо. Энэ нь хиймэл оюун ухааны 🤖 (AI) салбарын хурдацтай өсөлт, супер компьютерийн захиалга, Blackwell чипийн эрэлттэй холбоотой юм. 2025 оны 3-р улиралд компанийн орлого $35.1 тэрбум болж, өмнөх улирлаас 17%, өмнөх оны мөн үеэс 94% өссөн байна. 📈

  • 2025 оны 10-р сард OpenAI компани бизнесийн бүтэц, бүтээгдэхүүн, технологийн шинэчлэлүүдийг танилцуулсан 🎇. Тус компани ашгийн төлөө 💰OpenAI Group PBC нэртэй шинэ байгууллага байгуулж, өмнөх ашгийн бус OpenAI Foundation-тай хамтран ажиллах хоёр шатлалт бүтэц рүү шилжсэн. Microsoft нь шинэ компанид 27% хувь эзэмшиж, үлдсэн хувийг ажилтнууд болон хөрөнгө оруулагчид эзэмшиж байна. OpenAI нь ChatGPT Atlas нэртэй AI хөтөч гаргаж 🔖, хэрэглэгчийн өмнөөс үйлдэл гүйцэтгэх чадвартай хувийн туслах болгон хөгжүүлж байна. Үүнээс гадна Codex, AgentKit, Apps SDK зэрэг бизнесийн хэрэглээнд зориулсан шинэ хэрэгслүүдийг танилцуулсан бөгөөд эдгээр нь автомат код бичих, систем хөгжүүлэх, AI 🤖 агент үүсгэх боломжийг олгож байна.

  • FED хүү буулгасан 📉:

    • 2025 оны 10-р сарын 29-нд АНУ-ын Төв банк (Federal Reserve) бодлогын хүүг 0.25 хувиар бууруулж📉, 4.00% болгосон. Энэ нь эдийн засгийн идэвх буурч, ажиллах хүчний зах зээл суларч байгаатай холбоотой. Инфляци 3%-д хүрсэн нь зорилтот түвшнээс өндөр 📈 хэвээр байна. Төв банкны дарга Жером Пауэлл 12-р сард дахин хүү бууруулах нь тодорхойгүй гэж мэдэгдсэн. Дараагийн шийдвэрийг 12-р сарын 10-нд гаргах төлөвтэй.

  • 🇺🇸АНУ-🇨🇳Хятадын уулзалт:

    • АНУ, Хятад улс ховор металл болон стратегийн ашигт малтмалын талаар 1 жилийн гэрээ байгуулсан 🧾. Энэ гэрээ жил бүр шинэчлэгдэнэ.

    • АНУ нь фентанилтай 💉 холбоотой тарифыг 20%-аас 10% болгон бууруулсан, нийт тарифын хэмжээ 57%-аас 47% болж буурсан.

    • Үүний хариуд Хятад улс фентанилын 💉 экспортын 🚢 хяналтыг чангатгаж, АНУ-ын шар буурцаг болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийг дахин худалдан авч эхэлнэ.

    • АНУ-ын шар буурцгийн фьючерс үнэ 1.6%-иар буурсан, харин Хятадын ховор металлтай холбоотой индекс 2%-иар өссөн.

    • Хятад улс АНУ-ын фентанилын хяналтыг хүлээн зөвшөөрч, Вашингтоны өмнө хүлээсэн үүргээ биелүүлж эхэлж байна.

    • Трамп Ши Жиньпинтэй уулзсаныхаа дараа уулзалтыг “гайхалтай” 🤩 гэж тодорхойлсон.

    • Трамп 2026 оны 4-р сард 🇨🇳 Хятад руу айлчилна, дараа нь Ши Жиньпин 🇺🇸 АНУ-д айлчилна.

    • 🗣️ Уулзалт 1 цаг 40 минут үргэлжилсэн бөгөөд 6 жилийн дараах анхны нүүр тулсан уулзалт байв.

2025 оны 10-р сарын 29-нд Google-ийн толгой компани Alphabet 2025 оны 3-р улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа.
📊 Санхүүгийн гол үзүүлэлтүүд:

  • 💵 Нийт орлого $102.3 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16 %-иар өсөв.

  • 💰 Цэвэр ашиг $35 тэрбум болж, 33.9 %-ийн өсөлттэй гарсан бөгөөд нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) $2.87 байв.

  • 💸 Google Services сегментийн орлого $87.1 тэрбум болж 14 %-иар, харин Google Cloud $15.2 тэрбум болж 34 %-иар өссөн байна. Cloud бизнес нь эрчимтэй тэлсээр байгаа бөгөөд 2025 оны эхний гурван улиралд л гэхэд өмнөх 2023 ба 2024 оны нийлбэрээс давсан, $1 тэрбум ам.доллараас дээш үнэ бүхий гэрээнүүдийг байгуулжээ.

  • 📈 Хөрөнгө оруулалтын зардал өмнөх улирлын $85 тэрбумаас $91–93 тэрбум болгон нэмэгдүүлсэн нь AI инфраструктур болон дата төвийн өргөтгөлтэй холбоотой юм. (2024 онд $52.5 тэрбум байсан.)

Гүйцэтгэх захирал Сундар Пичай 🗣️ “Бид компанийн түүхэндээ анх удаа $100 тэрбумаас давсан орлоготой улирал үзүүллээ. Үндсэн бүх бизнесийн чиглэл хоёр оронтой өсөлттэй байна” гэж онцолсон. Тэрээр мөн хиймэл оюуны (AI) шинэчлэлүүдийг дурдсан бөгөөд Gemini аппликейшний сарын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 650 саяд хүрсэн, харин YouTube Premium ба Google One-ийн төлбөртэй хэрэглэгчид 🧑🏻‍🤝‍🧑🏻 300 сая давсан байна.

Waymo — өөрөө жолоодлогтой машины 🚗 ахиц
Alphabet-ийн охин компани Waymo загвараас өргөжүүлж, Финикс, Сан-Франциско, Лос-Анжелес, Остин зэрэг хотуудад Waymo One роботакси 🚘 үйлчилгээний цар хүрээг тэлжээ. 2025 оны 3-р улиралд Waymo-ийн автомашинууд нийт 15 сая гаруй милийг зорчигчтой туршилтын болон арилжааны горимоор туулсан бөгөөд энэ нь компанийн AI-д суурилсан тээврийн экосистемийг өргөжүүлэх стратегийн гол тулгуур хэвээр байна.

2025 оны 10-р сарын 29-нд Microsoft (MSFT) компани санхүүгийн 2026 оны 1-р улирлын тайлангаа танилцуулжээ.

Microsoft-ийн нийт орлого $77.67 тэрбум хүрч 💸, Wall Street-ийн хүлээлтээс давсан үзүүлэлттэй гарсан. Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) $4.13 болж, хүлээлтээс $0.46-ээр давсан нь компанийн үйл ажиллагаа тогтвортой, үр ашигтай байгааг харуулж байна. Azure болон Microsoft Cloud үйлчилгээний орлого 40%-иар өссөн 📈 нь AI болон дата төвийн эрэлт өндөр байгааг илтгэж, компанийн өсөлтийн гол хөдөлгүүр хэвээр байгааг баталсан.

Гэсэн хэдий ч OpenAI-д хийсэн хөрөнгө оруулалтаас $3.1 тэрбумын алдагдал 📉хүлээсэн нь тайлангийн ашигт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. CFO Amy Hood энэ алдагдлыг цаашид тайлангаас тусад нь авч үзнэ гэдгээ мэдэгдсэн 🗣️. Ирэх улирлын удирдамжид орлого $79.5–$80.6 тэрбум хүрнэ гэж таамагласан нь хүлээлттэй дүйцсэн тул хувьцааны ханш тайлангийн дараа 4%-иар буурсан📉.

Зах зээл тайланг эерэгээр хүлээн авсан ч удирдамжийн хүлээлттэй дүйцсэн байдал нь богино хугацаанд хувьцааны ханшид дарамт үзүүлсэн. MSFT-ийн хувьцаа тайлан гарсны дараа $546.16-аас $536 хүртэл буурсан ч дараа нь бага зэрэг сэргэж $541 орчимд тогтворжсон.

AI 🤖 стратегийн хүрээнд Microsoft Copilot туслахыг Office 365, Azure, LinkedIn зэрэг гол бүтээгдэхүүнүүдтэй уялдуулан хөгжүүлж, GPT-5-тай интеграц хийж байгаа нь хэрэглэгчийн туршлага, бизнесийн үр ашгийг эрс сайжруулж байна. Энэ нь Microsoft-ийг AI салбарын тэргүүлэгч байр сууриа бататгаж 📊, урт хугацааны өсөлтөд чиглэсэн стратегийн алхам болж байна.

10-р сарын 29-нд Facebook, Instagram-ийн толгой компани болох Meta Platforms 2025 оны 3-р улирлын тайлангаа танилцууллаа.

📊 Санхүүгийн гол үзүүлэлтүүд

  • Нийт орлого $51.2 тэрбумд хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 26%-иар өссөн 📈 үзүүлэлт байв.

  • 💰 Цэвэр ашиг $2.7 тэрбумд хүрч өмнөх оны мөн үеэс 83% унасан үзүүлэлттэй байна. Цэвэр ашиг буурсан шалтгаан нь АНУ-ын Засгийн Газраас баталсан One Big Beautiful Act-тай холбоотой нэг удаагийн $15.93 тэрбумын орлогын татвар төлсөнтэй холбоотой юм. Ийнхүү нэгж хувьцаанд ногдох ашиг нь $1.05 болсон бөгөөд $6.72 гэсэн шинжээчдийн хүлээлтээс 84%-иар доогуур гарлаа.

  • Нийт зардал нь 💸 $30.71 тэрбум болж өмнөх оны мөн үеэс 32% өссөн үзүүлэлттэй байна.

  • Өдрийн идэвхитэй хэрэглэгчдийн тоо 3.54 тэрбумд хүрсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулвал 8%-иар өссөн 📈 байна.

  • 2025 оны нийт хөрөнгө оруулалтын зардал болон зээлийн хүүгийн зардал нь $19.37 тэрбум.

  • Тус компани 3-р улиралд нийт $3.16 тэрбумын хувьцаагаа зах зээлээс эргүүлэн худалдан авалт хийсэн бөгөөд нийт $1.33 тэрбумын ногдол ашиг тараажээ💵.

Мета компанийн хувьд 🇺🇸 АНУ-ын Засгийн Газрын баталсан One Big Beautiful Act хуулийн өөрчлөлтөөс шалтгаалан ирээдүйн татварын тооцооллын дүнг дахин үнэлэх шаардлагатай болсон тул нэг удаагийн 💸 $15.93 тэрбумын орлогын татварын зардлыг бүртгэсэн бөгөөд энэ нь нягтлан бодох бүртгэлийн(non-cash) зохицуулалт юм. Тиймээс бизнесийн орлого буураагүй, харин татварын бодлогын нөлөөгөөр түр зуурын цэвэр ашиг багассан гэж дүгнэж болно.

Visa Inc. 2025 оны 4-р улиралд 💰 $10.7 тэрбумын орлого олж, өмнөх оны мөн үеэс 12 хувиар өссөн 📈 үзүүлэлттэй гарлаа. Энэ нь шинжээчдийн таамгаас давсан амжилт байв. Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) нь $2.98 болж, таамагласан $2.96-оос өндөр 📈 гарсан байна. Бүтэн жилийн орлого нь $39.8 тэрбум хүрч, өмнөх оноос 11 хувиар өссөн бол бүтэн жилийн EPS нь $11.43 болж, 14 хувиар өссөн байна.

Visa компанийн төлбөрийн нийт хэмжээ $14 их наяд хүрч, 8% өссөн бол боловсруулсан гүйлгээний тоо 258 тэрбумд хүрч, 10%-иар нэмэгджээ 📈. Олон улсын 🗺️ гүйлгээний хэмжээ Европын дотоод гүйлгээнээс бусад нь 12% өссөн үзүүлэлттэй байна.

🤔 Стратегийн хувьд Visa компани төлбөрийн салбарт “hyperscaler” буюу маш том хэмжээний үйлчилгээ үзүүлэгч болж хөгжиж байгаа бөгөөд үүлэн технологид суурилсан Visa as a Service нэртэй архитектур нэвтрүүлж байна. VisaNet системийн шинэчлэлд ашигласан шинэ кодын 50% нь генератив хиймэл оюун ухаан ашиглан бичигдсэн бөгөөд энэ нь системийн хурд, аюулгүй байдлыг сайжруулж байна.

Мөн Visa компани тогтворжсон койн 🪙 (stablecoin)-уудыг 4 блокчейн дээр дэмжиж, 25 гаруй фиат валют руу хөрвүүлэх боломжийг олгож байгаа нь олон улс 🌎 дахь санхүүжилтийг хурдасгах, хялбаршуулах зорилготой юм.

Сүүлийн үеийн мэдээний хүрээнд Visa компани Trusted Agent Protocol нэртэй шинэ протокол нэвтрүүлж, хиймэл оюун ухаанд 🤖 суурилсан худалдааны аюулгүй байдлыг сайжруулах, бот халдлагаас сэргийлэх зорилготой ажиллаж байна. Мөн Pinterest компанийн гүйцэтгэх захирал Билл Рэди Visa-ийн захирлуудын зөвлөлд элссэн нь компанийн удирдлагын түвшинд шинэчлэл авчирч байна.

📱 Хэрэв та гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөө авахыг хүсвэл  Apex Stock Traders Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой.

💰Бондын зах зээлийн мэдээ

Олон улсын зах зээлд нээлттэй арилжаалагддаг Монгол бондуудын ханшийн мэдээллийг хүргэж байна.

Монголын засгийн газрын болон компанийн бондуудын ханш өсөлттэй байна. 🏛️ Засгийн бондууд дундажаар 0.8%-иар өссөн бол 🏦 компанийн бондууд дундажаар 2.94%-иар өссөн бөгөөд хамгийн их өсөлттэй арилжаалагдаж байгаа нь Development Bank of Mongolia(Худалдаа Хөгжлийн Банк)-ийн бонд 8.69%-иар өссөн байна. 

Энэ долоо хоногийн байдлаар өгөөжийн түвшний хувьд засгийн газрын ам.долларын бондууд 5.26%–6.27% байгаа бол компанийн ам.долларын бондууд 4.56%–11.32%-ийн түвшинд тогтож байна. Одоогоор хамгийн өндөр өгөөжтэй нь МИК ХК-ийн “Хулан” бонд(MGMTGE) 11.32% өгөөжтэй байгаа юм.