- Apex Capital
- Posts
- Жилээс жилд нэмэгдэж буй АНУ-ын өр
Жилээс жилд нэмэгдэж буй АНУ-ын өр
Гадаад зах зээлийн судалгаа #42

Шинэ өдрийн мэнд!
Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар олон улсын эдийн засгийн тойм мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Market Update 📊
7 хоног тутам зарлагддаг АНУ-ын Initial Jobless Claims 🏢 буюу анх удаа ажилгүйдлийн тэтгэмж хүссэн хүмүүсийн тоо 216 мянга гарав. Энэ нь өмнөх долоо хоногийн 222 мянгаас бага 📉 бөгөөд шинжээчдийн 226 мянга гэсэн таамгаас доогуур гарсан үзүүлэлт юм. Ийнхүү сүүлийн 4 долоо хоног дараалан буурч буй нь АНУ-ын хөдөлмөрийн зах зээл харьцангуй тогтвортой байгааг илтгэж байна.
Ирэх 7 хоногт буюу 12 сарын 10-нд АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн уулзалт 🤝🏻 болох бөгөөд тус уулзалтаар бодлогын хүүг 25 нэгжээр бууруулах магадлал 📉 өнөөдрийн байдлаар ойролцоогоор 89% байна.
Мөн хөдөлмөрийн зах зээл болон инфляцын нэмэлт мэдээллүүд ирэх 7 хоногт нийтлэгдэхээр хүлээгдэж байгаа тул зах зээл харьцангуй идэвхтэй, огцом хөдөлгөөнтэй байх төлөвтэй байна. 📈
АНУ-ын эдийн засгийн тоо үзүүлэлтүүд 2025.10 сараас хойш анх удаагаа товлосон хугацаандаа тайлагналаа. ⏱️

АНУ-ын засгийн газрын түр зогсолт 🛑 удаан хугацаанд үргэлжилж эдийн засгийн тоо мэдээ, тайлангууд цаг хугацаандаа танилцуулагдахгүй хэдэн 7 хоногийн хугацааг өнгөрүүлсэн билээ.
Тэгвэл 12 сарын 3 өдөр танилцуулагдсан АНУ-ын эдийн засагт чухал нөлөөтэй
ADP Nonfarm Employment — Хувийн секторын ажлын байр өөрчлөлт 📊
ADP нь АНУ-ын хувийн салбарт хэдэн шинэ ажлын байр нэмэгдсэнийг харуулдаг. Хөдөлмөрийн зах зээлийн маш чухал тоон үзүүлэлт юм.
ISM Non-Manufacturing PMI — Үйлчилгээний салбарын үзүүлэлт 🏭
ISM PMI нь зах зээлд маш нөлөөтэй үзүүлэлт бөгөөд үйлчилгээний салбарын захиалга, үнэ, ажил эрхлэлт, бизнесийн төлөвийг харуулдаг. Шинжээчдийн таамаглалаас өндөр гарвал ам.долларын индекс болон бондын өгөөж өсөх шалтгаан болдог, бага гарвал эсрэгээрээ алт ба хувьцаанд дэмжлэг үзүүлдэг.
Зах зээл дээрх мөнгөний урсгал багасаж байна. 💸
Геополитиктой холбоотой эрсдэл, үүнээс шалтгаалсан савлагаа оны эхэнд нэлээд өндөр байсан ч технологийн компаниудын санхүүгийн үзүүлэлтүүд хүчтэй гарч, түүнчлэн OpenAI-ийн хийсэн томоохон хэлэлцээрүүдийн нөлөөгөөр 2025 онд тус салбарын хувьцаануудын ханш хүчтэй өсөлттэй байлаа.
Гэсэн хэдий ч хиймэл оюун ухааны 🤖 хөөсрөл 🫧 үүсэж болзошгүй гэсэн айдас хөрөнгө оруулагчдын дунд нэмэгдсэнээр технологийн компаниудын хувьцааны ханш аравдугаар сараас хойш буурах чиглэлд орсон байна. Гэхдээ энэ айдас 👻 бүх технологийн компаниудад ижил хэмжээгээр нөлөөлсөнгүй.

2025 оны хоёрдугаар хагаст ChatGPT-ийн толгой компани болох OpenAI олон улсын томоохон корпорацуудтай ээлж дараалан хэдэн арван тэрбум ам.долларын хэмжээтэй гэрээ хэлэлцээрүүд байгуулж, 10 сарын байдлаар үнэлгээ нь $500 тэрбумын үнэлгээнд хүрсэн.
2025 онд Open AI-ийн томоохон компаниудтай хийсэн хэлэлцээрүүдээс 🗣️ авч үзвэл:
OpenAI, Oracle, SoftBank, MGX зэрэг түншүүд АНУ-д 2029 он хүртэл нийт $500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай 🧾, 10GW хүчин чадалтай Stargate нэртэй AI 🤖 дата төвийн сүлжээ байгуулахаар тохиролцсон. Үүний хүрээнд эхний $10 тэрбумын санхүүжилтийг 💰 SoftBank банкнаас, $2.3 тэрбумаар JPMorgan Chase банкнаас зээлээр санхүүжүүлэхээр тохирон 💸, OpenAI ба Oracle АНУ-д 4.5GW-ийн нэмэлт хүчин чадал бүхий Stargate дата төвүүдийг хөгжүүлэхийн зэрэгцээ SoftBank Foxconn-ийн Охайод байрлах үйлдвэрийг ойролцоогоор $375 саяар 💵 худалдан авч AI серверийн үйлдвэрлэлийн бааз болгохоор төлөвлөж байна.
OpenAI ба NVIDIA дор хаяж 10GW NVIDIA систем бүхий AI 🤖 дата төвүүд байгуулах стратегийн түншлэл зарлав.
NVIDIA энэ хүрээнд шатлалтайгаар “$100 тэрбум хүртэл” OpenAI-д хөрөнгө оруулах 💸 санаа илэрхийлсэн (gigawatt бүрийн дагуу хөрөнгө нэмэгдэнэ).
11-р сард OpenAI ба AWS олон жилийн стратегийн түншлэл зарлаж, 7 жилд $38 тэрбумын 💰 үүлэн үйлчилгээ авах гэрээ байгуулсан.
OpenAI нь Microsoft-той байгуулсан шинэ хэлэлцээрийн хүрээнд ойрын жилүүдэд Azure үүлэн үйлчилгээ ☁️ ашиглахдаа нийт $250 тэрбум 💸 хүртэл зарцуулах урт хугацааны амлалт өгсөн. Ингэснээр шаардлагатай тооцооллын хүчин чадлыг олон жилийн турш тогтвортой, том хэмжээгээр хангуулах стратегийн үндэс бүрдэж байна.
12 сарын 3-нд machine learning-ийн 🤔 туршилт, хяналт хийдэг Neptune компанийг $400 сая хүртэлх хувьцаагаар худалдаж авахаа зарлалаа. Open AI нь өөрөө Neptune-ийн хэрэглэгч бөгөөд Samsung, Roche, HP зэрэг компаниуд мөн тус компанийн хэрэглэгчид юм.
Ерөнхийд нь дүгнэвэл Open AI болон томоохон технологийн компаниудын хооронд хийсэн хэдэн зуун тэрбум долларын хэмжээтэй хэлэлцээрүүд AI 🤖 дэд бүтцийн урт хугацааны өсөлтийг баталгаажуулж байна. Тиймээс ойрын хугацаанд хөрөнгийн зах зээлд технологийн компаниудын ханшийн савлагаа үргэлжлэх ч, дунд-урт хугацаанд асар их капитал татаж буй AI 🤖 дэд бүтэц нь хөрөнгийн зах зээлийн гол драйвер хэвээр байлгах төлөвтэй байна.
Microsoft AI-аас орж ирэх орлогын хүлээлтээ бууруулав.

2025 оны 12-р сарын 3-нд Microsoft доторх хэд хэдэн нэгж Copilot, Azure Foundry зэрэг шинэ AI 🤖 бүтээгдэхүүний борлуулалтын өсөлтийн зорилтоо бууруулсан 📉 нь тус компанийн зарим нэгжүүд 2025 оны 6-р сард дууссан санхүүгийн жилдээ AI бүтээгдэхүүний борлуулалтын төлөвлөгөөгөө биелүүлж чадаагүйгээс шалтгаалан илүү болгоомжтой хандаж буйгаа тусгалаа. Мэдээ гарсны дараа Microsoft-ийн хувьцаа богино хугацаанд 2.5–3% унаж 📉, AI-тэй холбоотой хөөсрөл үүссэн эсэх тухай хэлэлцүүлгийг дахин өдөөв.
Гэсэн ч Microsoft AI дэд бүтцийн зардлаа бууруулаагүй, харин ч улиралд ~$30–35 тэрбумын капиталын зардал гаргаж байгааг тайлангууд харуулж байгаа. Өөрөөр хэлбэл CAPEX өндөр байгаа нь AI орлогын бодит биелэлт болон өгөөжийн түвшинг бууруулж эхэлж байна.
Жилээс жилд өсөж буй АНУ-н өр

АНУ-ын төрийн өр сүүлийн 50 жилийн хугацаанд 24 дахин өсөж 📈 түүхэн дахь хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Энэхүү хугацаанд аж ахуй нэгжийн өр 1990 оны сүүлээс 2000 он хүртэл огцом өссөн 📈 бол түүнээс хойш тогтвортой буурсан байна.
АНУ-ын төрийн өр тогтмол өссөн гол шалтгаан нь төсвийн тогтмол алдагдал 📉, нийгмийн халамж болон батлан хамгаалахын зардлын өсөлт, мөн 2008 оны хямрал болон 2020 оны цар тахлын үеийн том хэмжээний төсвийн тэлэлт юм. Хүүгийн олон жилийн турш нам түвшинд байсан нь Засгийн газрыг зардал багатайгаар өр нэмэгдүүлэх боломж олгож, өрийн түвшинг түүхэн дээд хэмжээнд хүргэсэн. Харин корпорацын өр/ашгийн харьцаа эдийн засгийн мөчлөгөөс хамааран савладаг 📊: ашиг буурах үед коэффициент огцом өсөж, эдийн засаг сэргэхэд буурдаг.
Японы Төв банк бодлогын хүүгээ нэмэх үү? 📈

Японы Төв банкны дарга энэ 12-р сард бодлогын хүүг 25 суурь нэгжээр нэмэх 📈 талаар давуу болон сул талыг хэлэлцэнэ гэж ил тод мэдэгдсэн нь ханшийн уналтыг зогсоох анхны бодлогын дохио болж байна. Японы иений ханшийн огцом уналтыг зогсоохын тулд Төв банк анх удаа мөнгөний бодлогоор нөлөөлөхийг оролдлоо. Ялангуяа Такайчи засгийн газрын удирдлагыг авснаас хойш их хэмжээний зээлээр санхүүжсэн 💸 томоохон зарцуулалтын амлалтууд гарсан нь иений ханшийг улам сулруулжээ.
Хэрэв Япон улс бодлогын хүүгээ 25 суурь нэгжээр нэмбэл 📈 дэлхийн зах зээлд хэд хэдэн чухал өөрчлөлт гарна. Юуны өмнө иений ханш чангарч 📈 долларын эсрэг үнэ өснө. Энэ нь Японы экспортлогч компаниудын зардлыг өсгөж, хувьцааны ханш буурах магадлалтай ч санхүүгийн салбарын хувьд ашигтай байж болно. Хөрөнгө оруулагчид илүү өндөр өгөөжтэй Японы бонд руу мөнгөө шилжүүлэх хандлагатай болох ба АНУ болон Европын зах зээлээс хөрөнгө гаргах эрсдэл нэмэгдэнэ.
🎁 Та энд дарж бүтэн судалгаа болон тухайн компанийн хувьцааны ханшийн техник шинжилгээтэй танилцаарай.
📌 Хэрэв та бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг хүсвэл Apex Stock Traders 📱Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой. Тус группээс мөн гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөөг аваарай.

Бидний зүгээс санал болгож буй ам.долларын бонд💰
Олон улсын зах зээл дээр Монгол улсаас нийт 12 бонд арилжаалагдаж байгаа бөгөөд хамгийн өндөр хүүтэй нь МИК Холдингийн хувьцаагаар баталгаажсан “Хулан” бонд 11.5% хүүгийн өгөөжтэй байна. Хулан бондын хүүгийн өгөөж нь Монголын системийн 5 банкны ам.долларын хадгаламжийн дундаж хүүгээс 4.3 дахин өндөр байгаа юм.



