- Apex Capital
- Posts
- 🇺🇸 Санхүүгийн салбарт хялбараар хөрөнгө оруулах нь
🇺🇸 Санхүүгийн салбарт хялбараар хөрөнгө оруулах нь
Гадаад зах зээлийн судалгаа No6

Энэ өдрийн мэнд! Гадаад зах зээлийн энэ удаагийн дугаараар та бүхэнд АНУ-ын санхүүгийн байгууллагуудыг багтаасан ETF-ийг танилцуулж байна.
Хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож и-мэйлээ бүртгүүлэхийг зөвлөөрэй. Sharing is caring 👏

Энэхүү ETF нь MSCI US IMI Санхүүгийн 25/50 индексийг дагадаг бөгөөд 🇺🇲 Санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч том, дунд болон жижиг зах зээлийн үнэлгээтэй компаниудыг багтаасан. 💵 Үүнд банк, даатгал, ББСБ болон бусад ихэнх санхүүгийн аж хуйн нэгжүүд хамаарна.

Энэхүү VFH-ийг бид 2025 оны эхээр санал болгосон бөгөөд үүнээс хойш 8.07% өссөн байна.

VFH дахь компаниудын үйл ажиллагааны чиглэлээр нь ангилбал хамгийн их хувийг 🏦 Банкнууд 20.7%, 💳️ Төлбөр тооцоо гүйцэтгэгчид 17.1%, 🏢 Хөрөнгийн менежмент 8.6%-ийг бүрдүүлж байна.
VFH-д дараах 5 аж ахуйн нэгж хамгийн их жинг эзэлж байна.

🤔 Яагаад?
АНУ-ын Бодлогын хүү буурсан ч сүүлийн 10 жилийн дунджаас (0 орчим) өндөр ⛰️ , мөн 2025 онд хүүгийн өөрчлөлт бага байх нь санхүүгийн байгууллагуудын хүүгийн орлогод эергээр нөлөөлнө.
Түүнчлэн шинэ ерөнхийлөгчийн бодлогын хүрээнд M&A илүү хийгдэх хүлээлттэй байгаа тул хөрөнгө оруулалтын банкнуудын M&A сегментийн орлого улам нэмэгдэх нь.

VFH ETF-ийн хувьд 2023 оны 10 сараас хойш 67.5% өссөн бөгөөд энэхүү өсөлт нь тус ETF-д багтаж буй компаниудын ашигт ажиллагаа сайжирсантай шууд холбоотой юм. 🔎 Шинжилгээнээс харахад ойрын хугацаанд өсөлт үргэлжлэх төлөвтэй ч урт хугацаанд ханш завсрын хөдөлгөөн үзүүлэн $100 хавьцаа ирэх үед худалдан авалт хийж эхлэх нь тохиромжтой байна.