• Apex Capital
  • Posts
  • Зах зээлийн богино хугацааны сэргэлт 📈

Зах зээлийн богино хугацааны сэргэлт 📈

Гадаад зах зээлийн судалгаа #58

Шинэ өдрийн мэнд!

Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар геополитикийн нөхцөл байдал, компаниудын тайлангийн тойм, хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Market Update 📊 

🛑🔫 Гал зогсоох хэлэлцээр: Ойролцоогоор зургаан долоо хоног үргэлжилсэн энэхүү дайн нь талууд тодорхой хэмжээнд дипломат ахиц гаргаж, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампийн тавьсан хугацааны өмнөхөн хоёр долоо хоногийн түр гал зогсоох тохиролцоонд хүрсэн. Уг хэлэлцээрийг Пакистан зуучилсан бөгөөд Иранаас гаргасан 10 заалт бүхий санал нь хэлэлцээний суурь болсон. Гэсэн хэдий ч талуудын үндсэн байр суурь, ялангуяа цөмийн бодлого, бүс нутгийн нөлөөлөл, хориг арга хэмжээний асуудлууд дээр зөрүү хэвээр байгаа тул энэхүү гал зогсоох хэлэлцээр нь түр зуурын шинжтэй хэвээр байна.

📋 Ираны тавьсан шаардлагууд:

  • Ираны эсрэг хэрэгжүүлж буй бүх төрлийн анхдагч болон хоёрдогч хориг арга хэмжээг бүрэн цуцлах 🖐🏼

  • Ормузын хоолойд Ираны хяналтыг хэвээр хадгалах 🔍

  • АНУ-ын цэргийн хүчийг Ойрх Дорнодоос бүрэн гаргах 🪖

  • Иран болон түүний холбоотнуудын эсрэг бүх төрлийн цэргийн ажиллагааг зогсоох 🪖

  • Царцаасан Ираны хөрөнгийг суллаж, буцаан олгох 💰

  • Хэлэлцээрийг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолоор баталгаажуулж, заавал мөрдөх эрх зүйн хүчинтэй болгох ✅

Хөрөнгийн зах зээлд хэрхэн нөлөөлөв? 📊
Дэлхийн газрын тосны ойролцоогоор 20 хувийг дамжуулдаг Ормузын хоолой мөргөлдөөний үеэр бараг хаагдаж, нефтийн үнэ огцом өссөн. Харин гал зогсоох тохиролцооны дараа зах зээлд нийлүүлэлт сэргэх хүлээлт үүсч, газрын тосны үнэ 16 орчим хувиар буурсан ч 📉 өмнөх түвшнээс өндөр хэвээр байна.
Гал зогсоох мэдээ богино хугацаанд эерэг нөлөө үзүүлж АНУ-ын томоохон индексүүд өсөлт үзүүлсэн 📈 бөгөөд Dow Jones Industrial Average зэрэг гол индексүүд хүчтэй сэргэв. Гэсэн хэдий ч энэхүү өсөлт нь суурь нөхцөл сайжирсантай холбоотой бус, харин геополитикийн эрсдэл түр намжсантай холбоотой тул зах зээлийн өсөлт тогтвортой эсэх нь эргэлзээтэй 🤔 хэвээр байна.
Үүний зэрэгцээ инфляц болон мөнгөний бодлогын төлөв тодорхойгүй хэвээр байна. Газрын тосны үнийн савлагаа нь инфляцын хүлээлтэд шууд нөлөөлж байгаа бөгөөд Төв банкны бодлогын шийдвэрийг хүндрүүлж байна. Хэрэв эрчим хүчний эрсдэл богино хугацаанд намжвал хүү бууруулах 📉 бодлого үргэлжлэх боломжтой ч эсрэгээрээ нефтийн үнэ дахин өсвөл инфляц сэргэж, бодлогын орон зай хязгаарлагдах эрсдэлтэй.

Японы Төв банк (BOJ) энэ сард бодлогын хүүгээ нэмэгдүүлэх 📈 магадлалтай байна. Энэ нь инфляцыг хянах тал дээр хоцрох эрсдэлээс зайлсхийх зорилготой гэж тус банкны өмнөх дарга Masaaki Kaizuka мэдэгдэв.

“Хэрэв би BOJ-ийн байр сууринд байсан бол одоо арга хэмжээ авах цаг болсон гэж хэлэх байсан. Дайн нь эдийн засгийн орчныг инфляцийн дарамттай болгож байна. Хэрэв инфляцийн хүлээлт өсөөд эхэлбэл бодлогын хувьд хоцрох эрсдэл нэмэгдэнэ” 🗣️ хэмээв.

Иранын дайн түр гал зогсоох мэдээ гарснаар газрын тосны үнэ буурч, дэлхийн санхүүгийн зах зээлд эерэг нөлөө үзүүлсэн байна. Гэсэн ч нефтийн үнэ өндөр хэвээр байх төлөвтэй бөгөөд энэ нь эдийн засгийн зардлуудыг өсгөсөөр байна.

Kaizuka хэлэхдээ, сүүлийн үеийн Японы эдийн засгийн үзүүлэлтүүд нь хүү нэмэх бэлтгэл хийж байгааг харуулж байна. Тухайлбал:

  • Инфляц BOJ-ийн 2%-ийн зорилтот түвшинд хүрсэн

  • Үйлдвэрлэлийн зөрүү (Output gap) 2022 оноос хойш эерэг ✅ болсон.

“Эдгээр үзүүлэлтүүдийг харахад ямар нэг алхам хийхээр бэлдэж байгаа нь тодорхой байна” 🗣️ гэж тэр онцолжээ.

Өмнө нь 12-р сард Ueda бодлогын хүү нэмэх боломжийг хэлэлцэнэ гэж мэдэгдсэн нь бодит өсөлтийн дохио болсон. Гэсэн ч тодорхойгүй байдал хэвээр байна. Ялангуяа Доналд Трамп гэнэтийн шийдвэр гаргавал олон улсын эдийн засгийн төлөвийг огцом өөрчилж болзошгүй. Мөн Японы Ерөнхий сайд Санае Такайчи Ираны Ерөнхийлөгчтэй ярилцахдаа тогтвортой энхийн гэрээ ☮️ чухал гэдгийг онцолсон.

Meta Platforms Лхагва гарагт өөрийн шинэ хиймэл оюуны загвар болох Muse Spark-ийг 🤖 танилцууллаа. Энэ нь тус компанийн өнгөрсөн жил байгуулсан, өндөр зардалтай AI багийн анхны бүтээгдэхүүн юм. Тус мэдээний дараа компанийн хувьцаа ойролцоогоор 7%-иар өссөн 📈 байна.

АНУ-ын технологийн томоохон компаниуд хиймэл оюунд 🤖 зарцуулж буй их хэмжээний хөрөнгө оруулалтын 💸 өгөөжийг батлах дарамтад орсон. Ялангуяа Meta нь Alex Wang-ийг $14.3 тэрбумын хэлцлээр ажилд авч, супер оюун ухааны баг бүрдүүлэхийн тулд инженерүүдэд маш өндөр цалин санал болгосон нь эрсдэлтэй алхам болсон.

Muse Spark нь:

  • Зурагнаас хоолны илчлэг тооцоолох 🖼️

  • Бараа бүтээгдэхүүнийг виртуал орчинд байршуулж харах 🛏️

  • Онлайн худалдаатай холбогдох функц (чатбот дотор шууд худалдан авалт хийх) 📧

  • “Contemplating Mode”: олон AI агент зэрэг ажиллуулж илүү гүн бодолт хийх (аялал төлөвлөх гэх мэт) 🤖

Muse Spark нь “Avocado” 🥑 нэртэй шинэ цуврал AI загваруудын эхнийх бөгөөд:

  • Эхний ээлжинд зөвхөн Meta AI апп болон вэбсайт дээр ашиглагдана

  • Удахгүй WhatsApp, Instagram, Facebook зэрэг платформууд дээрх чатботуудыг орлох болно 📱

Meta өмнөх Llama загваруудаасаа ялгаатай нь Muse Spark-ийг бүрэн нээлттэй гаргасангүй, зөвхөн “хувийн туршилтын” байдлаар хязгаарлагдмал хүрээнд түгээж байна.

Шинэ загвар нь:

  • Хэмжээгээр жижиг, хурдан

  • Шинжлэх ухаан, математик, эрүүл мэндийн асуултуудыг боловсруулах чадвартай 🧠

  • Гэхдээ код бичих, хийсвэр сэтгэлгээний тал дээр өрсөлдөгчдөөс хоцорч байна ⏱️

Гүйцэтгэлийн хувьд:

  • Google, OpenAI, Anthropic зэрэг компанийн загваруудтай зарим үзүүлэлт дээр дөхсөн

  • Гэхдээ нийт AI үнэлгээнд 4️⃣-р байранд орсон.

Meta хиймэл оюуны өрсөлдөөнд эргэн хүчтэй оролцох зорилгоор Muse Spark-ийг гаргалаа. Анхны хувилбар нь дундаж түвшний гүйцэтгэлтэй боловч хурдан хөгжих хүлээлттэй байна. Мөн компани AI-г ашиглан 3.5 тэрбум хэрэглэгчтэй экосистемээ мөнгөжүүлэх стратеги баримталж байгаа. Гэсэн ч Google, OpenAI зэрэг өрсөлдөгчидтэй ойртож байгаа ч зарим чухал чадвар дээр хоцрогдол хэвээр.

Samsung: AI эрин үе компанийн ашгийг түүхэн дээд хэмжээнд хүргэж байна 🚀
Дэлхийн хамгийн том санах ойн чип үйлдвэрлэгчдийн нэг болох Samsung Electronics 2026 оны эхний улирлын санхүүгийн гүйцэтгэлийн төлөвлөгөөгөө танилцуулж зах зээлийг гайхшрууллаа 🫨. Компанийн зүгээс үйл ажиллагааны ашгаа өмнөх оны мөн үеэс найм дахин өсгөж, түүхэн дээд түвшинд хүрнэ 📈 гэж таамаглаж байна.

Samsung-ийн урьдчилсан тооцооллоор 2026 оны I улиралд үйл ажиллагааны ашиг ойролцоогоор 57.2 их наяд вон буюу ойролцоогоор $38 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Энэ нь өмнөх оны мөн үеийн 6.69 их наяд воноос 8 дахин өндөр үзүүлэлт юм. Мөн орлого нь ойролцоогоор 133 их наяд вон буюу $89.81 тэрбум болж💰, жилийн өмнөхөөс 60 гаруй хувиар өсөхөөр байна. 


Ашгийн өсөлтийн гол шалтгаан: AI ба санах ойн чип 🤖
Энэхүү огцом өсөлтийн цаад гол хөдөлгөгч хүч нь санах ойн чипийн эрэлт юм. AI дата төвүүдийн хурдацтай өсөлт нь өндөр гүйцэтгэлтэй санах ойн чипүүд(DRAM, HBM)-ийн эрэлтийг эрс нэмэгдүүлж, зах зээл дээр нийлүүлэлтийн хомсдол үүсгэж байна. Үүний үр дүнд чипийн үнэ огцом өсч, Samsung зэрэг үйлдвэрлэгчдийн ашигт ажиллагаа мэдэгдэхүйц нэмэгдэж байна. Зарим тооцооллоор DRAM-ийн үнэ зөвхөн энэ улиралд 50%-иас дээш өсөх хүлээлттэй байна. 


Бизнесийн бүтэц доторх ялгаа 🧬
Samsung-ийн ашгийн өсөлтийн дийлэнх хэсгийг хагас дамжуулагчийн бизнес бүрдүүлж байгаа бол бусад сегментүүд харьцангуй сул байна:

  • Чипийн бизнес – ашигийн гол эх үүсвэр

  • Гар утасны бизнес – ашигтай ч өсөлт удаашрах төлөвтэй

  • Логик чип (foundry) – алдагдалтай хэвээр 

Үүнээс харахад Samsung-ийн орлогын бүтэц AI төвтэй технологийн салбар руу улам шилжиж байгааг харуулж байна.

Дүгнэлт 🤔: Samsung Electronics-ийн 2026 оны эхний улирлын хүлээлтээс харахад санах ойн чипийн эрэлт өндөр хэвээр, зах зээлд нийлүүлэлтийн хомсдол үргэлжилж байна. Үүний нөлөөгөөр гол нийлүүлэгчид бүтээгдэхүүний үнээ нэмэгдүүлж, богино хугацаанд ашгийн маржин мэдэгдэхүйц сайжирсан байна. Энэхүү өндөр маржины түвшин ойрын хугацаанд хадгалагдах боломжтой боловч өсөлт нь цикл шинжтэй тул урт хугацаандаа зах зээлийн тэнцвэр сэргэх үед компанийн санхүүгийн гүйцэтгэл даган буурах эрсдэлтэй.
Мөн Ойрх Дорнодын бүс нутагт өрнөж буй геополитикийн тодорхойгүй байдал нь Азийн технологийн компаниуд, ялангуяа хагас дамжуулагчийн салбарын нийлүүлэлтийн сүлжээний эрсдэлийг нэмэгдүүлж байгааг онцлох нь зүйтэй.

📌 Хэрэв та бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг хүсвэл  Apex Stock Traders 📱Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой. Тус группээс мөн гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөөг аваарай.

Монгол ам.долларын бондуудын ханшийн мэдээлэл💰