- Apex Capital
- Posts
- Батлан хамгаалах салбарын хувьцаанууд пуужиндав 🚀
Батлан хамгаалах салбарын хувьцаанууд пуужиндав 🚀
Гадаад зах зээлийн судалгаа #33

Шинэ өдрийн мэнд!
Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар компаниудын тайлан болон зах зээлийн талаарх мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Market Update 📊
АНУ-ын Засгийн газар 2025 оны 10-р сарын 1-ний шөнө дунд албан ёсоор үйл ажиллагаагаа зогсоож 🔒, олон агентлаг, алба нэгжүүдийн үйл ажиллагаа түр зогсоод🛑байна. Энэ нь сүүлийн 7 жилийн хугацаанд анх удаа бөгөөд Дональд Трамп Ерөнхийлөгч байх хугацаанд хоёр дахь удаагаа тохиож байна.
🔎 Гол шалтгаан:
Бүгд найрамдахчуудын дэмжсэн төсвийн хуулийн төсөл Сенатаар батлагдаж чадаагүй.
Ардчилсан нам нь Эрүүл мэндийн даатгалын татварын хөнгөлөлтүүдийг сунгах шаардлага тавьсан.
Улс төрийн зөрчил нь төсвийн хэлэлцээрийг мухардалд хүргэж, үйл ажиллагаагаа зогсоов.
🤔 Нөлөөлөл:
750,000 гаруй холбооны ажилтан түр ажилгүй (furlough) болж, өдөрт $400 сая зардал үүсч байна.
Цэргийн албан хаагчид, TSA, агаарын хөдөлгөөний хянагчид зэрэг зайлшгүй шаардлагатай ажилтнууд цалингүйгээр ажиллах шаардлагатай.
Шинжлэх ухааны судалгаа, нислэгийн үйлчилгээ, цэргийн цалин, үндэсний паркууд, музейнүүд зэрэг олон үйлчилгээ түр зогсоно.
Нийгмийн даатгал, Medicare, Medicaid зэрэг зарим хөтөлбөрүүд үргэлжлэх ч үйлчилгээ удааширч болзошгүй.
⚠️ Эдийн засгийн эрсдэл:
АНУ-ын Засгийн Газар үйл ажиллагааны зогсолт нь удаан үргэлжилбэл улсын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлнэ.
2018–2019 онд АНУ-ын Засгийн Газар нь үйл ажиллагаагаа 35 хоногийн хугацаатай түр зогсоосон нь түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн бөгөөд $11 тэрбумын эдийн засгийн алдагдал үүсгэж байсан.
🤝🏼 NATO-ийн уулзалт- Батлан хамгаалахын салбар
2025 оны 9-р сарын 26–27-нд болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтаар гишүүн орнууд батлан хамгаалахын зардлаа ДНБ-ий 2%-иас дээш түвшинд хадгалах амлалтаа дахин баталгаажуулсан. Энэ шийдвэр нь батлан хамгаалахын салбарын хувьцаанд хүчтэй эерэг нөлөө үзүүлж, тухайн салбарын хувьцааны ханш өсөхөд хүргэв. Мөн орнууд Украинд үзүүлэх цэргийн болон эдийн засгийн тусламжаа үргэлжлүүлэхээ мэдэгдэж, АНУ-тай стратегийн хамтын ажиллагаагаа улам бататгав.
💸 Манай Апекс Капитал ҮЦК-ийн зүгээс 2025 оны 7 сарын 31-ны өдөр зохион байгуулсан “Investor’s Day” event-ээр “Батлан хамгаалах салбарын” компаниудын судалгааг танилцуулан, хөрөнгө оруулалт хийхийг санал болгож байсан. Энэхүү зөвлөмжөөс хойш эдгээр хувьцаануудын ханш хэрхэн өөрчлөгдсөн талаар танилцуулж байна.

📈 DRONESHIELD компанийн хувьцаа өссөн шалтгаанууд (2025 оны 8-р сараас хойш)
🧾 Шинэ төсөл, Батлан хамгааллын гэрээ нэмэгдэх
2025 оны 9-р сарын 19-ний мэдэгдлээр DroneShield компани Украины Nexus 20 төсөлд “Counter-Unmanned Aerial System” (C-UAS) технологийг нийлүүлэх талаар Critical Infrastructure Technologies Ltd компанитай нууц гэрээ байгуулсан.
Энэхүү мэдэгдэл нь батлан хамгаалах салбарын зах зээлд компанийн боломжийг нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлсэн.
✅ ASX 200 индексэд орсон нь
DroneShield хувьцаа ASX 200 индекс-д нэмэгдэх болсон нь институционал хөрөнгө оруулагчдын анхаарлыг татсан.
Энэ нь хувьцааны эрэлтийг нэмэгдүүлэх боломжтой тул хувьцааны үнийн өсөлтөд эерэгээр нөлөөлсөн юм.
🌎 Дэлхийд дроны довтолгоо ба C-UAS технологийн эрэлт нэмэгдэх хандлага
Геополитик нөхцөл байдал (Украин-Орос, Олон улсын аюулгүй байдлын эрсдлүүд) нь дронтой холбоотой аюул нэмэгдэх хандлагатай. -
Ингэснээр Counter-Drone технологи улам чухал болж байгаа. Зах зээлийн хэтийн төлөвд батлан хамгааллын салбар, аюулгүй байдлын технологиудад илүү хөрөнгө оруулалт хийх чиглэл давамгайлж байна.
💸 Орлогын өсөлт ба санхүүгийн үзүүлэлтүүд сайжирсан
Компанийн орлого, борлуулалт, төслийн pipeline сайжирч байгаа хүлээлттэй холбоотой.
Өнгөрсөн 12 сард орлогын өсөлт ~62% хүрсэн ба сүүлийн үед хийж буй томоохон гэрээнүүд ирээдүйд орж ирэх мөнгөн урсгалыг улам бүр баталгаажуулж байна.

🛡️Kratos Defense & Security Solutions (NASDAQ: KTOS)
1994 онд байгуулагдсан Kratos Defense & Security Solutions нь АНУ-ын батлан хамгаалах болон үндэсний аюулгүй байдлын чиглэлээр мэргэшсэн компани юм.
📈 Ханшийн өсөлтөд нөлөөлсөн голлох хүчин зүйлс:
➡️ Компанийн өргөжилт:
Компани нь үйл ажиллагааны цар хүрээгээ тэлж байгаа бөгөөд 2025 оны 6 сард АНУ-ын Оклохама мужид шинээр үйлдвэр барихаар төлөвлөж байгаагаа зарласан. Уг алхам нь батлан хамгаалах болон сансрын хөдөлгүүрийн салбарт Kratos-ын үүргийг бэхжүүлж, эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж буй үед стратегийн ач холбогдолтой бүтээн байгуулалт болж байна.
🧾 Хамтын ажиллагаа ба гэрээнүүд
2025 оны долдугаар сард Kratos нь Airbus компанитай хамтран Германы Агаарын хүчинд зориулсан батлан хамгаалахын төсөлд тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээ байгуулсан.
U.S. Space Development Agency (SDA)-гийн хүрээнд 💸 116.7 сая ам.долларын өртөгтэй, 5 жилийн хугацаатай дэд бүтцийн систем нийлүүлэх томоохон гэрээ авсан.
2025 онд АНУ-ын Батлан хамгаалах яамнаас Hypersonic технологийн туршилтыг дэмжих зорилгоор 💸1.45 тэрбум ам.долларын гэрээ санал болгосон.
АНУ-ын Засгийн газартай байгуулсан гэрээнүүдийн хүрээнд Air Wolf, Athena, болон шинэ үеийн jet дрон зэрэг төслүүд хэрэгжих бөгөөд энэ нь Kratos-ыг нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн салбарт тэргүүлэх байр сууриа бататгахад онцгой ач холбогдолтой.
📊 Санхүүгийн үзүүлэлтүүд
2025 оны II улиралд нийт орлого 💸 $351.5 саяд хүрч, өмнөх оны мөн үеэс 17%-иар өссөн.
III улиралд орлого ойролцоогоор 💸 $320 сая хүрч, бүтэн жилийн борлуулалт нь 1.3 тэрбум долларт хүрэх төлөвтэй байна.
Хэдий орлого өссөн ч цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 63.29%-иар буурч 📉 2.9 сая ам.доллар болсон.
📉 Бууралтын гол шалтгаан нь зардлын өсөлт (судалгаа ба хөгжүүлэлт, хувьцааны нөхөн олговор, хууль зүйн зардал), тогтмол үнэ бүхий гэрээнүүдийн дарамт, мөн нисгэгчгүй системийн сегментийн орлогын бууралт, хөрөнгө оруулалтын дарамт болон мөнгөн урсгалын хэрэглээ нэмэгдсэнтэй холбоотой байв.
Гэсэн хэдий ч тайланг танилцуулсны дараа компанийн хувьцааны ханш өссөн нь хөрөнгө оруулагчид Kratos-ын урт хугацааны өсөлтийн төлөвийг эерэгээр ✅ үнэлж буйг харууллаа.

📈 Nike компанийн 2026 оны санхүүгийн жилийн 1-р улирлын тайлан 2025 оны 9-р сарын 30-нд танилцуулагдсан бөгөөд орлого өссөн ч ашиг эрс буурсан үзүүлэлттэй гарсан байна. Нийт орлого $11.7 тэрбум хүрч, өмнөх оны мөн үеэс 1%-иар өссөн бол цэвэр ашиг $727 сая болж, 31%-иар буурсан байна. Нэгж хувьцааны ашиг (EPS) $0.49 байсан нь шинжээчдийн хүлээлтээс давсан ч өмнөх оноос 30%-иар унасан үзүүлэлт юм.
Nike-ийн борлуулалтын сувгуудын бүтцэд өөрчлөлт орсон. Шууд борлуулалт (Nike Direct) $4.5 тэрбум болж, 5%-иар буурсан 📉. Үүнд дижитал борлуулалт 12%-иар, дэлгүүрийн борлуулалт 1%-иар тус тус буурсан байна 📉. Харин бөөний борлуулалт (Wholesale) $6.8 тэрбум хүрч, 7%-иар өссөн 📈.
📍 Газарзүйн хувьд Хойд Америкт орлого өссөн бол Хятадад 10%-иар буурч, ашиг 25%-иар унасан. Converse брэндийн орлого 28%-иар, ашиг 68%-иар буурсан нь онцлох үзүүлэлт юм. Нийт нөөц $8.1 тэрбум хүрч, 8%-иар өссөн ч өсөлтийн хурд өмнөх жилээс удааширсан. Ашгийн хэмжээ (gross margin) 320 суурь нэгжээр буурч 42.2% болсон нь хямдралтай борлуулалт болон тарифын өсөлттэй холбоотой.
💸 Үйл ажиллагааны мөнгөн урсгал $222 сая болж, 44%-иар буурсан. Харин хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг олгосон $700 сая хүрсэн байна. Nike-ийн тайлан нь зах зээлд хүлээлтээс давсан ч ашигт ажиллагааны дарамт, стратегийн шилжилт, бүс нутгийн эрсдэлүүдийг харуулж байна.
📱 Хэрэв та гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөө авахыг хүсвэл Apex Stock Traders Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой.
💰Бондын зах зээлийн мэдээ
Олон улсын зах зээлд нээлттэй арилжаалагддаг Монгол бондуудын ханшийн мэдээллийг хүргэж байна.
Монголын засгийн газрын болон компанийн бондуудын өгөөж өмнөх 7 хоногоос бага зэрэг буурсан байна. 🏛️ Засгийн бондууд дундажаар 0.26%-иар өссөн бол 🏦 компанийн бондууд дундажаар 1.06%-иар буурсан бөгөөд хамгийн их бууралттай арилжаалагдаж байгаа нь Trade & Development Bank Mongolia(Худалдаа Хөгжлийн Банк)-ийн бонд 4%-иар буурсан байна.


Энэ долоо хоногийн байдлаар өгөөжийн түвшний хувьд засгийн газрын ам.долларын бондууд 4.83%–6.43% байгаа бол компанийн ам.долларын бондууд 4.71%–11.74%-ийн түвшинд тогтож байна. Одоогоор хамгийн өндөр өгөөжтэй нь МИК ХК-ийн “Хулан” бонд(MGMTGE) 11.3% өгөөжтэй байгаа юм.