• Apex Capital
  • Posts
  • 💣️ Хөрөнгийн зах зээлийн хамгийн чухал 7 хоног

💣️ Хөрөнгийн зах зээлийн хамгийн чухал 7 хоног

Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #10

Шинэ өдрийн мэнд хүргэе!  

Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна.

Энэ дугаарт

▪️ Төсвийн тэнцэл алдагдалтай хэвээр

▪️“AstraZeneca” нэг тэрбум ам.долларын хэлцэл хийнэ

▪️Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “ТОП-20” индекс

▪️Холбооны Нөөцийн Сангаас бодлогын хүү танилцуулна

▪️Макро эдийн засгийн төсөөлөл

💰Төсвийн тэнцэл алдагдалтай хэвээр

Энэ оны эхний хоёр сарын байдлаар Улсын хэмжээнд нэгдсэн төсвийн тэнцэл 565.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.

Төсвийн нийт орлого 4.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 22.9 хувиар буурсан байна. Харин нийт зарлага, цэвэр зээлийн дүн 4.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 22.1 хувь өсжээ. 

Одоогийн байдлаар төсвийн орлого жилийн төлөвлөгөөнийхөө 11 хувийг бүрдүүлсэн ч өнгөрсөн оны 2-р сартай харьцуулахад буурсан үзүүлэлттэй байна.

📉 Түүнчлэн татварын нийт орлого эхний хоёр сард 3.8 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 1.1 их наяд төгрөгөөр буурсан ба үүнд орлогын албан татварын орлого 30 хувиар, НӨАТ 13.9 хувиар, АМНАТ 65.5 хувиар тус бүр буурсан нь нөлөөлжээ.

Нөгөөтээгүүр нийгмийн даатгал болон гадаад үйл ажиллагааны орлого тус бүр 30 хувь гаруй өссөн байна.

🏥 “AstraZeneca” нэг тэрбум ам.долларын хэлцэл хийнэ

Их Британи-Шведийн үндэстэн дамнасан эм, биотехнологийн “AstraZeneca” компани “EsoBiotec” компанийг худалдан авах болсноо энэ сарын 17-ий өдөр мэдэгдлээ.

🔬“EsoBiotec” нь хүний биеийн доторх дархлааны эсүүдэд генетикийн өөрчлөлт хийх боломжийг олгодог “EnaBL” платформоороо алдартай юм.

Түүнчлэн хэлцлийн урьдчилгаанд 💵 425 сая ам.доллар төлөх бол үлдсэн 575 сая ам.долларын төлөлтийг тодорхой хэмжээний шат дамжлагын дараагаар хийх юм. Хоёр компанийн хоорондон хэлцлийг нь энэ оны II улиралд багтаан дуусгах аж.

🏦 Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй “ТОП-20” индекс

“ТОП-20” индексийн багцыг зах зээлийн үнэлгээ, арилжааны өдрийн дундаж гүйлгээ, арилжаанд орсон өдрийн тоо, төвлөрлийн байдал гэсэн шалгуур үзүүлэлтэд үндэслэн бүрдүүлдэг.

Бүртгэлтэй компаниудын 21.9 хувийг, ТОП-20 индексийн багцын 61.2 хувийг банк санхүүгийн салбар бүрдүүлж байна.

  • ТОП-20 индекс өмнөх онтой харьцуулахад 9,858.97 нэгжээр буюу 23.8 хувиар өссөн.

  • MSE A индекс өмнөх оноос 2,221.44 нэгжээр буюу 12.6 хувиар өссөн.

  • MSE Б индекс өмнөх оноос 3,870.24 нэгжээр буюу 34.2 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

📣 Холбооны Нөөцийн Сангаас энэ долоо хоногт бодлогын хүү танилцуулна

📣 АНУ-ын Төв банк энэ сарын 19-нд буюу Монголын цагаар 3-р сарын 19-өөс 20-нд шилжих шөнийн 02:00 цагт эдийн засгийн төсөөлөл болон бодлогын хүүг танилцуулна.

Түүнчлэн дэлхийн хамгийн том дериватив арилжааны бирж “CME Group”-ын гаргасан төсөөллөөр Холбооны Нөөцийн Сан /ХНС/ бодлогын хүүг 4.25-4.50 хувьд хэвээр үлдээх магадлал 99 хувь байгаа юм.  

🇺🇸 АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ онд хугацаа нь дуусах 6.5 их наяд ам.долларын бондыг 4.304 хувийн хүүгээр дахин санхүүжүүлэх шаардлагатай тулсан. Тус бондыг одоогийн өндөр хүүгээр санхүүжүүлэх нь их хэмжээний өр төлөх эрсдэлтэй юм.

Улмаар АНУ-ын эрх баригчдаас ХНС-г бодлогын хүүг даруй бууруулахыг шаардаж байгаа бөгөөд дэлхийн улс орнуудад тавьж буй худалдааны хориг арга хэмжээ нь мөн хүүг бууруулахтай хамааралтай юм. 

Энэ долоо хоногийн хувьд ХНС-ийн бодлогын хүүгийн шийдвэр үүнтэй холбоотой хэвлэлийн бага хурал, эдийн засгийн төсөөлөл (economic projection) зэрэг шинжээчдийн сонирхлыг их татаж байна. 

👨🏼‍💼Ерөнхийлөгч Д.Трампын худалдааны хориг арга хэмжээ нь эдийн засгийг хямралд оруулах эрсдэлтэй байгаа тул хөрөнгийн зах зээл бодлогын хүүгийн шийдвэрийн дараах хэвлэлийн бага хурлыг анхааралтай ажиглаж байна. Тодруулбал, ХНС-ийн Ерөнхийлөгч Жером Пауэлл ирээдүйн уулзалтуудаар бодлогын хүүг бууруулах талаар ямар нэгэн мэдэгдэл хийх эсэх нь хөрөнгө оруулагчдын гол анхаарлын төвд байна. 

👀 Макро эдийн засгийн төсөөлөл

Өнгөрсөн сарын 17-27-ий өдөр банкнуудын эдийн засагч, их дээд сургуулиудын багш нар, судалгааны болон үнэт цаасны компаниудын 25 шинжээчээс авсан судалгааны үр дүнд “Шинжээчдийн макро эдийн засгийн төсөөлөл”-ийг боловсруулжээ.

📌 2025 оны I улиралд

  • Инфляц нэмэгдэж 10.1 хувь

  • Эдийн засгийн өсөлт өнөөгийн түвшин 4.9 хувь

  • Бодлогын хүү өнөөгийн түвшинд 10.1 хувь

  • Зээлийн хүү өнөөгийн түвшинд 16.9 хувь гэж таамаглаж байгаа

📌 2025 оны IV улиралд

  • Инфляц өнөөгийн түвшинд 9.7 хувь

  • Эдийн засгийн өсөлт хурдасч 5.4 хувь

  • Бодлогын хүү нэмэгдэж 10.7 хувь

  • Зээлийн хүү өнөөгийн түвшинд 17.0 хувь гэж таамаглаж байгаа

🎉 БАЯЛАГ БҮТЭЭГЧ БОНДЫН БАГЦ 3.0

Бид танд жилийн 19 хувь хүүтэй, 12 сарын хугацаатай, 3 сар тутам хүүгийн төлөлттэй “Баялаг бүтээгч” бондын багцыг санал болгож байна. Бондын багцын давуу тал:

  • Олон компани багтдаг тул эрсдэл багатай

  • Нэг гэрээгээр бондын багц эзэмших боломжтой

  • Уян хатан эргэн төлөлтийн нөхцөл /Улирал тутам хүүгийн өгөөж/