• Apex Capital
  • Posts
  • 🧠 Хиймэл оюун ухааны салбарын судалгаа

🧠 Хиймэл оюун ухааны салбарын судалгаа

Гадаад зах зээлийн судалгаа #9

Шинэ өдрийн мэнд хүргэе! 

Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар “Хиймэл оюун ухаан”-ы салбарын судалгааг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож и-мэйлээ бүртгүүлэхийг зөвлөөрэй.

🧠 ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫ ҮҮСЭЛ ХӨГЖИЛ 

Artificial Intelligence /AI/ буюу хиймэл оюун ухаан нь компьютер, технологийн тусламжтайгаар хүний оюун ухаан, сэтгэн бодохтой төстэй үйлдлүүдийг гүйцэтгэх чадварыг бий болгох зорилго бүхий технологи юм.

Анх 1950-аад оны үед Английн математикч, компьютер судлаач Алан Тюринг хиймэл оюун ухааны суурийг тавьсан гэж үздэг. Түүнчлэн 1956 онд Дартмутын зуны судалгааны төсөл /DSRPAI/-ийн үеэр хиймэл оюун ухааны салбарыг эхлэлийг тавьсан байдаг.

Харин өнөөдөр өндөр хөгжилтэй орнуудад 10 байгууллага тутмын ес, бизнес эрхлэгчдийн 35 хувь нь зах зээлд тэргүүлэх, мэдээллийг анализ хийх, оновчтой шийдвэр гаргах зэрэг зорилгын хүрээнд AI-ийг ашиглаж байна.

Дэлхийн дахинаа Засгийн газрууд хиймэл оюун ухааны судалгаа болон хөгжүүлэлтэд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсээр буй. Түүнчлэн хөрөнгө оруулалтын менежментээр тэргүүлэгчдийн нэг “Goldman Sachs”-аас гаргасан судалгаанд дэлхийн хиймэл оюун ухааны хөрөнгө оруулалт энэ оны эцэс гэхэд 200 тэрбум ам.доллар хүрэх хүлээлттэй байна.

ДЭД БҮТЭЦ

🦾 Hardware буюу техник хангамж - Хиймэл оюун ухааны боловсруулалтад техник маш чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд AI-г хэрэгжүүлэхэд шаардлагатай зүйлсийн нэг нь өндөр гүйцэтгэлтэй компьютерийн эд ангиудыг ашиглах явдал юм. Энэ нь AI-н загваруудыг сургах (training) болон хэрэгжүүлэлтэд (inference) ашиглагддаг байна.

Техник хангамж нь хиймэл оюун ухааны салбарт голцуу чипээр дамжин CPU болон GPU-аар ашиглагдана. CPU нь ерөнхий үйлдлүүдийг гүйцэтгэдэг боловч AI-ийн тооцоолол, дата боловсруулахад хамгийн үр дүнтэй нь GPU юм.

GPU нь олон үүргийг зэрэг гүйцэтгэх чадвартай бөгөөд машин сургалт /machine learning/ болон гүн сургалт /deep learning/ загваруудыг хурдан сургах боломжийг олгодог.

🤖Software буюу программ хангамж - Програм хангамж (Software) нь компьютерийн техник хангамжийг удирдах, өөрчлөх, үйлдэл хийхэд зориулсан бүх програмууд, код, системүүдийг багтаадаг. Хиймэл оюун ухааны боловсруулалтанд програм хангамж нь AI загваруудыг сургах, хэрэгжүүлэх, үйлдлүүдийг автоматаар хийхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.

👏 Service буюу Үйлчилгээ - Үйлчилгээ нь хиймэл оюун ухааны боловсруулалтад өгөгдсөн үйлдлийг автоматжуулан хэрэглэгчдэд буюу системд санал болгодог програм хангамжийн шийдлүүдийг хэлнэ. Үйлчилгээг ихэвчлэн API эсвэл үүлэн /cloud/ платформоор дамжуулан хэрэглэгчдэд хүргэдэг.

Технологийн сегментэд доорх ойлголтууд багтана.

  • Deep learning

  • Machine learning

  • Эх хэлний боловсруулалт буюу Natural language processing

  • Machine vision

📌Deep learning - Энэ нь машин сургалтын нэг төрөл бөгөөд нейрон сүлжээ ашиглан өгөгдлийг боловсруулж, асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн арга юм. Энэ нь олон давхаргатай нейрон сүлжээг ашиглан харах, сонсох, ойлгох гэх мэт хүнтэй адил шийдвэр гаргах чадвартай болгоход тусалдаг. Гүн сургалт нь хиймэл оюун ухааны гол технологийн нэг бөгөөд дүрс таних, дуу таних, хэл яриа таних гэх мэт үйлдлүүдээр олон салбарт хэрэглэдэг.

🤚Machine learning - Уг ойлголт нь компьютеруудад мэдээлэл дээр үндэслэн автоматжуулах болон шинэ зүйлсийг ойлгох чадвар олгох арга юм. Энэ нь хүний оролцоогүйгээр систем өөрийгөө сайжруулах боломжийг олгодог. Машин сургалт нь өгөгдөл дээр суурилсан загвар боловсруулж, тодорхой зүйлсийг таньж, хариу үйлдэл үзүүлдэг.

Жишээ нь, цахим шуудангийн spam шүүлт, зургийн танилт болон урьдчилсан таамаглал хийх зэрэг багтана.

📚Эх хэлний боловсруулалт /NLP/ - Эх хэлний боловсруулалт /Natural Language Processing/ нь хүнтэй харилцах хэлний өгөгдлийг компьютер ойлгох, боловсруулах, ашиглах чадварыг олгодог. Энэ нь текст болон хэл яриаг компьютерт ойлгомжтой болгох үүрэгтэй. NLP нь хэлний бүтэц, дүрэм, үгийн утгаас гадна ойлголт, судалгаа, орчуулга, харилцан яриа хийх чадварыг хөгжүүлдэг.

Жишээ нь, автомат орчуулга, хэлний шинжилгээ, улс орны хэл таних зэрэг хэрэглээнүүд багтана.

👀Machine Vision- Энэхүү ойлголт нь хиймэл оюун ухаан болон мэдээлэл боловсруулалтын нэг төрөл бөгөөд компьютерууд болон механик системүүдийг дүрс, зургийн мэдээлэл таних, харах чадвартай болгох зорилготой.

Энэ нь камер, сензор болон зургийн боловсруулалт ашиглан объектуудыг таних, хэмжих, ялгах зэрэг үйлдлүүдийг хийх боломжийг олгодог. Машины хараа нь үйлдвэрлэл, эм тариа, авто тээвэр зэрэг олон салбарт ашигладаг.

Жишээ нь, алдаатай бараа материал шалгах, гэмтэл бэртэл шалгах, тоон хэмжээ авах гэх мэт.

🇺🇸АНУ-ын Засгийн газрын гүйцэтгэх захирамжаар инновацад саад болж байсан өмнөх бодлогыг цуцалж, тус улсын хиймэл оюун ухааны /AI/ манлайллыг хадгалах зорилгоор 180 хоногийн дотор үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах чиглэлийг гаргасан.

Түүнчлэн АНУ-ын “Stargate” төслийн хүрээнд “OpenA”I, “Softbank”, “Oracle” компанийн хиймэл оюун ухааны дэд бүтцэд 500 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ.



🇨🇳Нөгөөтээгүүр БНХАУ-ын хиймэл оюуны зах зээл эрчимтэй хөгжиж хэд хэдэн компаниуд томоохон ахиц дэвшил гаргаж буй. Үүний гол тоглогч нь тоон арилжааны мэргэжилтэн Лян Вэнфэний 2023 онд үүсгэн байгуулсан “DeepSeek” компани юм.

“DeepSeek” компани нь “DeepSeek-R1” гэх мэт нээлттэй загваруудыг хөгжүүлсэн бөгөөд эдгээр нь “OpenAI”-ийн “GPT-4” загвартай төстэй хариулт өгдөг ч илүү хямд өртөг, бага тооцооллын нөөц шаарддаг. Энэ үр ашиг нь дэлхийн AI зах зээлд өрсөлдөөн бий болгож AI компаниудын хувьцааны ханшид томоохон өөрчлөлтийг бий болгоод байна.

Хиймэл оюун ухааны салбарын хөгжил 2030 он гэхэд дэлхийн эдийн засагт нийт 15.7 их наяд ам.долларыг нийлүүлэх хүлээлттэй байна.