• Apex Capital
  • Posts
  • ☢️ ⚡️Ураны хөрөнгө оруулалт

☢️ ⚡️Ураны хөрөнгө оруулалт

Гадаад зах зээлийн судалгаа No7

Энэ өдрийн мэнд! Өнөөдрийн гадаад зах зээлийн судалгааны 7-р дугаарт “Ураны” хөрөнгө оруулалтын талаар бэлтгэлээ. Хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож и-мэйлээ бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Sharing is caring 👏.

Uranium ETF нь 2010 онд зах зээлд арилжаалагдаж эхэлсэн бөгөөд багцдаа 50 төрлийн бүтээгдэхүүнийг багтаасан юм. 

Бүс нутгийн хувьд 🗺️ Канад, АНУ, Австрали, Өмнөд солонгос зэрэг улсуудад нийт 84%-ийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна. Салбарын хувьд эрчим хүчний хөрөнгө оруулалт нь хамгийн их хувийг эзэлж байна.

URA дахь компаниудын үйл ажиллагааны чиглэлээр нь ангилбал хамгийн их хувийг Уран олборлон борлуулдаг компани болох Cameco Corp 20.7%-ийг бүрдүүлж байна. URA-д дараах 5 аж ахуйн нэгж хамгийн их жинг эзэлж байна.

Техник шинжилгээ

Тус ETF-ийн хувьд 2020 оны 3 сараас хойш 3 дахин өссөн бөгөөд энэхүү өсөлт нь хиймэл оюун ухаанд суурилсан үйлчилгээ явуулдаг технологийн компаниудын цахилгааны эрэлт эрс нэмэгдэж цөмийн цахилгаан станцуудтай хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ хийсэнтэй шууд холбоотой юм. Шинжилгээнээс харахад 2020 оноос эхэлсэн өсөлтийн тренд хадгалагдаж байгаа бөгөөд ханш томоохон дэмжлэгийн бүсэд ирсэн нь өсөлт үзүүлэх боломжтойг харуулж байна. Богино хугацаанд $34 хүрэх боломжтой бол урт хугацаанд $44 болон $61 хүрэх боломжтой.

АНХААРАЛД!!!

Уг и-мэйл нь мэдээллийн шинж чанартай бөгөөд хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэрийг харилцагч өөрөө гаргах бөгөөд аливаа хөрөнгө оруулалт нь тодорхой эрсдэлийг өөртөө агуулж байдаг тул алдагдал хүлээх боломжтой.

Дээрх судалгааг бэлтгэхдээ тухайн цаг үеийн хамгийн сүүлийн үеийн мэдээллүүдийг агуулахыг зорьсон бөгөөд гуравдагч талын мэдээллийн үнэн зөв байдалд 100 хувь баталгаа өгч чадахгүй. Хөрөнгө оруулагч тус бүрийн эрсдэлд хандах байдал өөр тул аливаа шийдвэрийг гаргахдаа нэмэлт судалгаа шинжилгээ, зөвлөмж авахыг харилцагч танд санал болгож байна. Энэхүү судалгаанд дурдсан таамаглалаас үүдэн гарах аливаа эрсдэлийг шинжээч болон компани хариуцахгүй болно.