- Apex Capital
- Posts
- Кибер аюулгүй байдлын салбарын судалгаа 🖥️
Кибер аюулгүй байдлын салбарын судалгаа 🖥️
Гадаад зах зээлийн судалгаа #40

Шинэ өдрийн мэнд!
Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар Кибер аюулгүй байдлын салбарын судалгааг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Nvidia тайлан хүлээлтээс өндөр гарлаа 📊
2025 оны 3-p улиралд орлого 💸 $57 тэрбум хүрч, AI болон Blackwell GPU-ийн эрэлт тэсрэлт хийлээ. Data Center сегмент дангаараа 💰 $51.2 тэрбум авчирч, зах зээлийн хүлээлтийг давсан. Ашгийн түвшин 73%-д хадгалагдаж, EPS 💵 $1.30 болсон нь NVIDIA-ийн хүчирхэг байр суурийг баталж байна.
4-p улиралд 💰 $65 тэрбумын орлого таамаглаж, AI платформын шилжилтэд NVIDIA тэргүүлсээр. OpenAI, Microsoft зэрэг аваргуудтай хамтран 10GW AI системийн төсөл эхлүүлж, Blackwell Ultra GPU MLPerf дээр рекорд тогтоолоо. GPU нийлүүлэлт өндөр ч эрэлт 2027 он хүртэл тасралтгүй өсөх төлөвтэй.
Тайлан гарсны дараа after-hours арилжаанд +5% өсөж 📈, $194 хүрсэн. AI эрэлт, hyperscaler хөрөнгө оруулалт нь NVIDIA-ийн ирээдүйг улам гэрэлтүүлж байна.
Кибер аюулгүй байдал 🖥️

Кибер аюулгүй байдал (Cybersecurity) гэж юу вэ? 🤔
Кибер аюулгүй байдлын гол зорилго нь мэдээллийн нууцлалыг хадгалах, бүрэн бүтэн байдлыг хамгаалах, зөвшөөрөгдсөн хэрэглэгчдэд мэдээлэлд саадгүй хандах боломжийг олгох юм. Энэ нь хувь хүн, байгууллага, засгийн газар зэрэг бүх түвшинд чухал ач холбогдолтой бөгөөд цахим орчинд аюулгүй байдлыг хангах үндсэн тулгуур болдог.
Зах зээлийн хэмжээ ба өсөлт 📈

2025 онд дэлхийн кибер аюулгүй байдлын зах зээл түүхэндээ байгаагүйгээр хурдацтай тэлж байна📈. 2023–2025 оны томоохон халдлагууд (ransomware, AI ашигласан phishing гэх мэт) нь олон улсын байгууллагууд болон засгийн газруудыг кибер хамгаалалтад илүү их хөрөнгө оруулахад хүргэсэн. Үүний үр дүнд 2025 онд дэлхийн кибер аюулгүй байдлын нийт зардал $280 тэрбум-д хүрэх төлөвтэй байна 📊.
2025 оноос хойш зах зээл жил бүр 12.9%–14.3%-ийн өсөлттэй 📈 байх төлөвтэй бөгөөд 2030 он гэхэд $500 тэрбум-аас давж, 2035 он гэхэд $840 тэрбум-д хүрнэ гэсэн таамаглалтай байна.

Бүс нутгийн харьцуулалт 🌎
2025 онд дэлхийн кибер аюулгүй байдлын нийт хөрөнгө оруулалтын 60% нь дараах гурван бүс нутагт төвлөрч байна:
Хойд Америк – $108 тэрбум
АНУ-ын засгийн газар болон хувийн хэвшлийн кибер шинэчлэл, AI ашиглалт, critical infrastructure хамгаалалт нь гол хөтлөгч хүчин зүйл.
Зах зээл хамгийн том, хамгийн боловсронгуй экосистемтэй.
Европ – $61 тэрбум
GDPR болон үндэсний аюулгүй байдлын шаардлагууд нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж байна.
Франц, Герман, Нидерланд зэрэг орнууд кибер хууль, зохицуулалтаар тэргүүлж байна.
Ази-Номхон далай – $55 тэрбум
Хятадын “National Cybersecurity Strategy”, Энэтхэгийн “Digital India” зэрэг засгийн газрын санаачилгууд зах зээлийг хурдасгаж байна.
Хамгийн хурдацтай өсч буй бүс нутаг.

Технологийн чиг хандлага ⚙️
Үүлэн аюулгүй байдал (Cloud security): Аж ахуйн нэгжүүд үүлэнд шилжих тусам үүлэн орчинд зориулсан хамгаалалт, конфигурацийн үнэлгээ (CSPM), үүлэн траффик хяналт зэрэг хэрэгцээ өсөж байна. Өнөө үед идэвхтэй хөгжиж буй шийдлүүд нь үүлэн нөөцийн нууцлал, IAM (Identity and Access Management) интеграц, микросервис ба контейнер аюулгүй байдлыг хамарна.
Zero Trust архитектур: Сүлжээн доторх “найдвартай дотоод орчин” гэсэн уламжлалт ойлголтыг орхиж, хэрэглэгч, төхөөрөмж бүрд байнга шалгах (verify) зарчмыг баримталсан Zero Trust бодлогууд компанийн аюулгүй байдлын хандлагад хөгжиж байна.
Автоматжуулалт ба SOAR: Цаг алдалгүй хариу арга хэмжээ авахын тулд Security Orchestration, Automation and Response (SOAR) төрөлжсөн системүүд түгээмэл болж, аюул илрүүлдгээс хариу үйлдэл хүртэлх процессыг автоматжуулж байна.
AI/ML ашиглан зан төлөвийн дүн шинжилгээ: Машин сургалт дээр суурилсан зан үйлийн анализ нь илүү хурдан, багц халдлагыг илрүүлэх, хуурамч эерэг (false positive)-г бууруулахад тусалж байна. Гэвч өгөгдөлд анхдагч хачирхалтай байдал ба буруу загварын эрсдэлтэй.
Endpoint Security 2.0: Ухаалаг төхөөрөмжүүд, мобайл болон IoT-ийн өсөлттэй холбоотойгоор улам бүр чухал болж буй endpoint хамгаалалт нь детекшин болон хувилбарын менежменттэй нягт уялдаж байна.
API аюулгүй байдал: API-ууд бизнес үйл ажиллагааны гол бүрэлдэхүүн болсон тул API хажуугийн халдлагуудыг хамгаалах шийдлүүд эрэлттэй байна.
2025 оны байдлаар хамгийн том зах зээлийн үнэлгээтэй кибер аюулгүй байдлын компаниуд 🚀:

Palo Alto Networks(NAS:PANW) – $143.88 тэрбум
CrowdStrike(NAS:CRWD) – $124.46 тэрбум
Cloudflare(NYSE:NET) – $77.02 тэрбум
Fortinet, Zscaler, Cisco, Check Point Software зэрэг нь мөн тэргүүлэгчдийн тоонд ордог.

⚠️ Эрсдэл ба сорилтууд
Хөгжиж буй халдлагын арга барил: Ransomware, supply-chain халдлага, fileless malware зэрэг шинэ аргачлал нь улам илүү төвөгтэй болж байна.
Хүнээс үүдэлтэй эрсдэл: Нууц үг, фишинг зэрэг хүний алдаанаас үүсэх эрсдэл хэвээр. Аюулгүй байдлын соёл, сургалт дутмаг байгууллагуудад гол сорилт хэвээр.
Талбарын хүний нөөцийн дутагдал: Мэргэшсэн секьюрити инженер, аналитикийн эрэлт хангагдахгүй байна. Энэ нь үйлчилгээний зардлыг нэмэгдүүлдэг.
Технологийн нийлмэл байдал: Олон төрлийн систем, платформуудын хоорондын интеграци сул байх нь зай гаргадаг. API болон интерфейсийн халдлагад өртөх эрсдэл нэмэгдэнэ.
Найдвартай мэдээллийн солилцоо болон журмын дутагдал: Threat intelligence солилцооны стандартад хамрагдахгүй байх нь ерөнхий хамгаалалтыг сулруулна.
🧾 Дүгнэлт
Кибер аюулгүй байдал өнөөдөр стратегийн хамгийн чухал салбаруудын нэг болж байна. Технологийн хурдацтай дэвшил, аюул заналын нарийн төвөгтэй байдал, хууль эрх зүйн шинэчлэл, геополитикийн эрсдэл зэрэг хүчин зүйлс нь байгууллагуудыг хамгаалалтын стратегиа шинэчлэхэд хүргэж байна. AI-д суурилсан хамгаалалт, Cloud Security, Zero Trust Architecture, IAM зэрэг дэвшилтэт шийдлүүд нь бизнесүүдийн үндсэн сонголт болж байна.
Геополитикийн хурцадмал байдал кибер орон зайг илүү эмзэг болгож, төрийн ивээлтэй халдлага, кибер тагнуул, чухал дэд бүтцийн эсрэг довтолгоо нэмэгдэж байна. Энэ нь зөвхөн томоохон корпорацуудад төдийгүй жижиг, дунд бизнесүүдэд ч нөлөөлж, хамгаалалтын бэлэн байдлыг сайжруулах шаардлагыг улам нэмэгдүүлж байна.
🎁 Та энд дарж бүтэн судалгаа болон тухайн компанийн хувьцааны ханшийн техник шинжилгээтэй танилцаарай.
📌 Хэрэв та бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг хүсвэл Apex Stock Traders 📱Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой. Тус группээс мөн гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөөг аваарай.

Бидний зүгээс санал болгож буй ам.долларын бонд💰
Олон улсын зах зээл дээр Монгол улсаас нийт 12 бонд арилжаалагдаж байгаа бөгөөд хамгийн өндөр хүүтэй нь МИК Холдингийн хувьцаагаар баталгаажсан “Хулан” бонд 11.5% хүүгийн өгөөжтэй байна. Хулан бондын хүүгийн өгөөж нь Монголын системийн 5 банкны ам.долларын хадгаламжийн дундаж хүүгээс 4.3 дахин өндөр байгаа юм.



