• Apex Capital
  • Posts
  • АНУ-ын засгийн газар хэвийн ажиллахаар боллоо

АНУ-ын засгийн газар хэвийн ажиллахаар боллоо

Гадаад зах зээлийн судалгаа #39

Шинэ өдрийн мэнд!

Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар компаниудын тайлан болон зах зээлийн талаарх мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Товчхондоо 📊

  • АНУ-ын Засгийн газар түүхэн дахь хамгийн удаан хугацаанд түр хугацаагаар зогсоод байсан бол 2025.11.13-аас эхэлж үйл ажиллагаа хэвийн явуулахаар боллоо. 10-р сарын 1-с эхэлсэн засгийн газрын түр зогсолт нь төсвийн асуудал дээр улс төрийн томоохон намууд нэгдмэл байр сууринд хүрч чадахгүйгээс улбаалан төсвөө баталж чадахгүйд хүрээд байсан билээ. Засгийн газрын үйл ажиллагаа зогссоноор АНУ-ын эдийн засаг 7 хоног бүр $10-$15 тэрбумын алдагдал хүлээж байсан.

  • АНУ-ын томоохон компаниуд 3-р улирлын тайлангаа танилцууллаа. Сүүлийн үед АНУ-ын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хиймэл оюун ухаан, технологийн эрэлтээс үүдэн хэт өндөр үнэлгээнд хүрсэн гэж ихэнх шинжээчид анхааруулж байгаа билээ. Тэгвэл S&P500 индексэд бүртгэлтэй компаниудаас +90% хувь нь 3-р улирлын тайлангаа танилцуулсан бөгөөд үүний +80% нь шинжээчдийн таамаглалыг давсан гүйцэтгэлтэй байгаа юм.

  • Варрен Баффет өнөөдрийн байдлаар $354 тэрбумын бэлэн мөнгө хадгалж байна. Энэ нь түүний удирдаж буй Berkshire Hathaway компанийн түүхэнд байгаагүй хамгийн өндөр хэмжээний мөнгөн нөөц юм. Тэр ямар нэг юм мэдээд байна уу?

🚕 | 📈 UBER-ийн түүхэн тайлан

2025 оны 11-р сарын 4-нд Uber Technologies Inc компани 2025 оны 3-р улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа.

Санхүү, үйл ажиллагааны гол үзүүлэлтүүд:

  • Нийт үйлчлүүлэгчийн аяллын тоо (Trips) өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад +22%-иар өсөж $3.5B долларыг давав. 💪 

  • Нийт платформд бүртгэгдсэн захиалгын тоо (Gross Bookings) өмнөх жилийн мөн үеэс +21% өсөж $49.7B долларыг давсан нь компанийн түүхэн дахь хамгийн өндөр өсөлт боллоо.

  • Үйл ажиллагааны ашиг +5% өсөж $1.5B долларт хүрсэн бол чөлөөт мөнгөн урсгал +30% өсөж $2.2B долларт хүрсэн нь 3-р улирлын онцлох үзүүлэлт байлаа.

Гүйцэтгэх захирал Dara khosrowshahi компанийн түүхэнд дахь хамгийн өндөр өсөлттэй улирал болж өнгөрснийг онцлоод “Бид энэхүү эрчийг ашиглан хэрэглэгчидтэй урт хугацааны харилцаа бий болгох, бүс нутгийн худалдааны стратегиа гүнзгийрүүлэх, мөн хиймэл оюун ухаан ба автоном технологийн хувьсгалт боломжуудыг бүрэн дүүрэн ашиглах чиглэлд төвлөрөн ажиллаж байна.” гэж мэдэгдэв.

🚀 4-р улирлын төлөв:
Нийт захиалгын хэмжээ (Gross Bookings): 
$52.25 тэрбум – $53.75 тэрбум гэж тооцож байгаа бөгөөд энэ нь жилийн дүнгээр (YoY) 17%–21% өсөлттэй байна.

  • Энэхүү төлөв нь валютын ханшийн нөлөөгүйгээр (constant currency basis) тооцсон үзүүлэлт юм.

  • Компани нийт өсөлтөд валютын ханшийн эерэг нөлөө (currency tailwind) ойролцоогоор 1 нэгж хувийн нэмэгдэл авчрах боломжтой гэж үзэж байна.

Тохируулсан EBITDA (Adjusted EBITDA):
$2.41 тэрбум – $2.51 тэрбум, буюу жилийн дүнгээр 31%–36% өсөлттэй байх төлөвтэй байна.

Дээрх төсөөлөл нь компанийг Орлогын өсөлтөө хадгалах, Ашигт ажиллагаагаа нэмэгдүүлэх, Валютын хэлбэлзлийн нөлөөг хязгаарлах зорилготой стратегийн төлөвлөгөөг илэрхийлж байна.

QCOM 💻️ 

2025 оны 11-р сарын 7-нд Qualcomm Inc компани 2025 оны бүтэн жилийнхээ тайланг танилцууллаа.

Санхүү, үйл ажиллагааны гол үзүүлэлтүүд:

Нийт орлого өмнөх жилтэй харьцуулахад +10% өсөж $11.3B долларын орлого олсон бол нэгж хувьцаанд ногдох ашиг +12% өсөлт үзүүлж $3 долларт хүрсэн байна.

QCT (Qualcomm CDMA Technologies) бизнесийн нэгжийн гүйцэтгэлийн нийт орлого бүтэн жилийн хугацаанд +17% өсөлт үзүүлж $9.8B долларт хүрсэн нь автомашины электроник, холболт, дижитал кокпит шийдлүүдийн эрэлт өссөнтэй холбоотой юм.

2025 онд компани:

  • Xiaomi-тэй олон жилийн (multi-year) хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Xiaomi-ийн flagship гар утаснуудад Snapdragon 8 цуврал чипүүдийг нийлүүлэхээр боллоо. 

  • Samsung-ын Galaxy Z Fold7 болон бусад шинэ төхөөрөмжүүдэд Snapdragon 8 Elite платформыг ашиглахаар зарлав

  • Automotive чиглэлд: BMW болон бусад OEM-үүдтэй хамтран, Snapdragon Ride/Driving Stack шийдлүүдийг шинэ машинаар нийлүүлэх болсон. 

  • Дата төв, edge AI, smart glasses (XR) чиглэлд хүчтэй байр суурь эзэлж эхэлсэн бөгөөд “Snapdragon AR Gen 1” платформ дээрх ухаалаг нүдний шилний анхны танилцуулга хийсэн байна.

Компанийн үйл ажиллагаа болон санхүүгийн мэдээлэлд Орлого ба ашиг өссөн, чип үйлдвэрлэгчийн гол салбарууд (автомотив, IoT) сайжирч байна. Энэ нь компани гар утасны зах зээлээс өөр салбар руу diversifiy-х хийх стратегиа амжилттай хэрэгжүүлж байгааг харуулж байна.

AIRBNB 🏘️ 

11-р сарын 6-нд Airbnnb Inc компани 2025 оны 3-р улирлын тайлангаа танилцууллаа.
Санхүү, үйл ажиллагааны гол үзүүлэлтүүд:

  • Airbnb-ийн 2025 оны 3-р улирлын санхүүгийн тайлангаас харахад компанийн орлого өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 10%-иар өсөж $4.10 тэрбумд хүрсэн нь шинжээчдийн хүлээлтээс давсан үзүүлэлт байв.

  • Гэвч нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) нь $2.21 болж, шинжээчдийн таамагласан $2.31-ийн түвшинд хүрээгүй байна.

Компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) хүлээлтээс доогуур гарсан нь 2025 оны 7-р сард батлагдсан шинэ татварын хуультай холбоотой нэг удаагийн зардлаас үүдэлтэй гэж тайлбарлагдсан.

Гол гүйцэтгэлийн үзүүлэлтүүдийн хувьд:

  • Нийт захиалгын хэмжээ (Gross Booking Value) жилийн дүнгээр 14%-иар өсөж $22.9 тэрбумд хүрсэн;

  • Нийт захиалагдсан шөнө ба туршлагын тоо (Nights and Experiences Booked) 133.6 сая болж, жилийн дүнгээр 8.8%-ийн өсөлттэй гарчээ.


🚀 4-р улирлын төлөв:

  • Airbnb 2025 оны 4-р улиралд $2.66 тэрбум – $2.72 тэрбум орлоготой байх төлөв гаргасан. Энэ нь жилийн дүнгээр 7% – 10% өсөлт үзүүлэх хүлээлттэй байна.

🤔 Стратегийн хувьд:

  • Үндсэн бизнесээ өргөжүүлэх — түрээсийн болон аяллын үйлчилгээний цар хүрээг нэмэгдүүлэх.

  • Олон улсын зах зээлд өргөжин тэлэх — ялангуяа Япон, Энэтхэг, Латин Америк зэрэг өндөр өсөлттэй бүс нутгуудад үйл ажиллагаагаа өргөжүүлэх.

  • Шинэ үйлчилгээ, туршлагын санал — “Services” болон “Experiences” гэх шинэ ангиллуудыг хөгжүүлэх,
гэхдээ эдгээр нь бизнесийн гол орлогын эх үүсвэр болох хүртэл хэдэн жил шаардагдана гэж Гүйцэтгэх захирал онцолсон.

⛽️ OXY ӨР ТӨЛБӨР БУУРАВ  

11-р сарын 11-нд Occidental Petroleum Corp компани 2025 оны 3-р улирлын тайлангаа танилцууллаа.

Санхүү, үйл ажиллагааны гол үзүүлэлтүүд:

  • Нэгж хувьцаанд ногдох ашиг $0.64 гарсан нь шинжээчдийн $0.48-ийн төсөөллөөс илүү гарсан нь компанийн үйл ажиллагааны зардал буурч, ашигт ажиллагаа сайжирсныг илтгэнэ.

  • 3-р улиралд $6.72B долларын нийт орлого олсон шинжээчдийн төсөөлөл болох $6.75B доллароос бага гарлаа. Орлого өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 6.2% буурсан нь газрын тос болон байгалийн хийний үнийн уналтаас шалтгаалжээ.

  • Нийт үйлдвэрлэл өдөрт 1,465 мянган баррель газрын тосны эквивалент (Mboe/d) хүрсэн нь компанийн төлөвлөсөн хэмжээнээс давсан үзүүлэлт байв. Энэ нь газрын тос, байгалийн хий, шингэний олборлолтын үр ашиг сайжирсан мөн АНУ-ын Permian бүсийн гарц нэмэгдсэнтэй холбоотой.

  • Компанийн өр бууруулах стратеги үргэлжилж байгаа бөгөөд 3-р улиралд нийт $1.3 тэрбумын өрийг төлж барагдуулсан. Ингэснээр сүүлийн 16 сарын хугацаанд нийт $8.1 тэрбумын өрийг төлж барагдуулаад байна.

Газрын тос, хийн олборлолтын бүх бүс нутагт төдийгүй midstream ба маркетингийн үйл ажиллагаандаа бид төлөвлөснөөс давсан гүйцэтгэл гаргалаа,” хэмээн Occidental Petroleum компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Вики Холлаб мэдэгдэв.

📌 Хэрэв та бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг хүсвэл  Apex Stock Traders 📱Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой. Тус группээс мөн гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөөг аваарай.

Бидний зүгээс санал болгож буй ам.долларын бонд💰

Олон улсын зах зээл дээр Монгол улсаас нийт 12 бонд арилжаалагдаж байгаа бөгөөд хамгийн өндөр хүүтэй нь МИК Холдингийн хувьцаагаар баталгаажсан “Хулан” бонд 11.5% хүүгийн өгөөжтэй байна. Хулан бондын хүүгийн өгөөж нь Монголын системийн 5 банкны ам.долларын хадгаламжийн дундаж хүүгээс 4.3 дахин өндөр байгаа юм.