• Apex Capital
  • Posts
  • АНУ-ын S&P500 индекс сүүлийн 5 сарын хугацаанд 35% өслөө.

АНУ-ын S&P500 индекс сүүлийн 5 сарын хугацаанд 35% өслөө.

Гадаад зах зээлийн судалгаа #30

Шинэ өдрийн мэнд!

Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар компаниудын тайлан болон зах зээлийн талаарх мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Онцлох үйл явдлууд

  • Oracle Corporation-ний санхүүгийн тайлан.

  • S&P 500 шинэчлэгдлээ.

  • Apple Inc-ийн зах зээлийн үнэлгээ $50 тэрбумаар буулаа.

  • АНУ-д үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний үнэ буурлаа.

Онцлох компанийн онц тайлан

Oracle Corporation (NYSE:ORCL) – Санхүүгийн товч тайлан 📝
2025 оны 9-р сарын 9-нд Oracle Corporation 2026 оны санхүүгийн жилийн 1-р улирлын тайлангаа танилцуулсан бөгөөд компанийн cloud ☁️ болон AI 🤖 салбар дахь өсөлт, орлогын үзүүлэлт, болон ирээдүйн төлөв нь зах зээлд анхаарал татаж байна.


Санхүүгийн гол үзүүлэлтүүд 📊

  • 🆙 Oracle-ийн нийт орлого $14.9 тэрбумд хүрч, өмнөх оны мөн үеэс 12%-иар өссөн байна

  • ☁️ Cloud үйлчилгээний орлого $7.2 тэрбумд хүрч, 28%-ийн өсөлт үзүүлсэн нь компанийн стратегийн гол чиглэл болох Cloud Infrastructure (IaaS) болон Cloud Applications (SaaS)-ийн өсөлттэй холбоотой. Ялангуяа Cloud Infrastructure нь 55%-иар өссөн нь онцлох үзүүлэлт байлаа.

  • 📈 Нэгж хувьцаанд ногдох ашиг: $1.47 өмнөх оны мөн үеэс 6% өссөн, гэхдээ таамагласан $1.48-аас бага.

Технологи ба Инновац ⚙️

  1. AI Centre of Excellence: Oracle нь Зүүн Өмнөд Азид хиймэл оюун ухааны инновацыг дэмжих зорилгоор AI Centre of Excellence байгуулсан. Энэ төв нь байгууллагуудад AI шийдлүүдийг нэвтрүүлэх, хөгжүүлэхэд тусална. 👨🏻‍💻

  2. Project Vidya: Энэтхэгт 500,000 залуус 👦🏻 болон эмэгтэйчүүдийг 👧🏻 технологийн чиглэлээр сургах “Project Vidya” хөтөлбөрийг эхлүүлсэн.

  3. GPT-5 нэвтрүүлэлт: Oracle нь OpenAI-ийн GPT-5 загварыг өгөгдлийн сан болон cloud платформдоо нэвтрүүлж, хэрэглэгчдэд AI-тай хосолсон бизнесийн шийдлүүдийг санал болгож байна.

  4. Google Gemini AI загварууд: Oracle-ийн OCI Generative AI үйлчилгээ нь Google-ийн Gemini multimodal загваруудыг дэмжиж эхэлсэн.

Ирээдүйн төлөв 🔮

Oracle нь AI 🤖 салбарт хүчтэй байр суурь эзлэхээр ажиллаж байгаа бөгөөд ChatGPT, Gemini, Grok зэрэг томоохон LLM-уудыг (хиймэл оюун ухааны загвар) Oracle Database дээр шууд ашиглах боломжтой AI Cloud Infrastructure болон AI Database платформуудыг танилцуулах гэж байна. Эдгээр технологиуд нь Oracle-ийг AI 🤖 болон Cloud ☁️ салбарт илүү өрсөлдөх чадвартай болгож, хэрэглэгчдэд ухаалаг өгөгдлийн удирдлага, автомат дүн шинжилгээ, хурдан шийдвэр гаргалт зэрэг давуу талуудыг олгоно.

Гүйцэтгэх захирал Safra Catz 👩🏻‍💼 “Oracle нь AI ажлуудын гол төв болж байна” гэж мэдэгдсэн бол CTO Larry Ellison 👨🏻‍💼 “AI бүх зүйлийг өөрчилнө” хэмээн онцолсон. Oracle-ийн AI 🤖 болон Cloud ☁️ салбар дахь тэлэлт нь ирэх жилүүдэд $144 тэрбумын 💸 орлого олох боломжтой гэж таамаглаж байна.

Larry Ellison-ийн хөрөнгө $383 тэрбум болж Элон Маск-н ард 2т бичигдэж эхэллээ. 2025 он гарснаар хөрөнгөө $191 тэрбумаар өсгөсөн хамгийн өндөр үзүүлэлт болж байна.

Энэ өсөлт нь Oracle компанийн хувьцаа 40% орчим өссөнтэй 📈 холбоотой. Тус компанийн cloud infrastructure ☁️ болон AI 🤖 гэрээний ирээдүйн төлөв маш эерэг гарсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлжээ.

S&P 500 индекс шинэчлэгдлээ

👉 💵 S&P Global компани энэ сарын сүүлээр Robinhood-ийг S&P 500 индексийн бүрэлдэхүүнд албан ёсоор багтааж, өмнө нь байсан Caesars Entertainment-ийг орлох шийдвэр гаргасныг зарласны дараагаар тус компанийн хувьцааны ханш +15% өсөлт үзүүлэв. Энэхүү шийдвэр нь олон сар үргэлжилсэн хүлээлт, таамаглалыг эцэслэж, Robinhood-ийн хувьд чухал институцийн шинжтэй үе шат болон тэмдэглэгдэж байна. Индексийн бүтцийг механикаар дагаж мөрддөг пассив хөрөнгө оруулалтын сангууд Robinhood-ийн хувьцааг хэдэн тэрбум ам.долларын хэмжээнд худалдан авах хүлээлттэй байгаа нь ойрын хугацаанд эрэлтэд хүчтэй түлхэц үзүүлэх хүчин зүйл болох төлөвтэй.

👉 S&P 500 индекс нь дэлхий дахинаа хамгийн өргөн хүрээнд арилжаалагддаг хөрөнгийн зах зээлийн индексүүдийн нэг бөгөөд түүний бүрэлдэхүүнд тулгуурлан томоохон сангууд хэдэн их наяд ам.долларын хөрөнгийг удирдаж байна. Тиймээс компаниудыг индексийн бүрэлдэхүүнд шинээр оруулах эсвэл хасах үйл явц нь индексийн гүйцэтгэлийг дагаж мөрдөх зорилготой пассив хөрөнгө оруулалтын сангуудыг тухайн компанийн хувьцааг албадан зарах болон худалдан авахад хүргэдэг.

2025 оны есдүгээр сард Robinhood Markets (HOOD), AppLovin (APP), Emcor Group (EME) зэрэг компаниуд индексэд шинээр нэмэгдсэн бол MarketAxess Holdings (MKTX), Caesars Entertainment (CZR), Enphase Energy (ENPH) компаниуд хасагдсан.

👉 🏛️ S&P 500-д багтах үндсэн шалгуур нь:

  • АНУ-д төвтэй компани байх

  • АНУ-ын Үнэт цаасны биржийн тухай хуулийн дагуу тогтмол тайлагналын үүргийг биелүүлдэг байх

  • NYSE, Nasdaq эсвэл Cboe зэрэг АНУ-ын томоохон бирж дээр бүртгэлтэй байх

  • Зах зээлийн үнэлгээ нь 22.7 тэрбум ам.доллар буюу түүнээс дээш байх

  • Сүүлийн зургаан сарын хугацаанд сар бүрийн арилжааны өдрүүдэд дор хаяж 250,000 хувьцааны арилжаатай байх

  • Сүүлийн улирлын GAAP-ийн дагуух цэвэр ашиг болон өмнөх дөрвөн улирлын нийлбэр ашиг нь эерэг байх.

Apple шинэ iPhone 📱 загвараа танилцууллаа

 
📅 Apple 2025 оны 9-р сарын 9-нд зохион байгуулсан “Awe-Dropping” арга хэмжээний үеэр шинэ iPhone 17 цуврал болон iPhone Air загваруудаа танилцууллаа. Энэ жилийн Apple арга хэмжээний онцлох бүтээгдэхүүн бол iPhone Air загвар бөгөөд энэ утгаараа маш нимгэн загвар (ultra-thin design) болсон нь олон хүний анхаарлыг татсан ч AI болон Siri-ийн томоохон шинэчлэлүүдийг онцлоогүй байна.

📉 Арга хэмжээний дараа Apple-ийн хувьцаа 3.23%-иар буурсан нь шинэ төхөөрөмжүүдийг хөрөнгө оруулагчид “дэвшилтэд бус, зөвхөн нэмэлт сайжруулалт” гэж үнэлсэнтэй холбоотой. Мөн зах зээл дээр түгээмэл тохиолддог “sell-the-news” хандлага буюу томоохон мэдээ албан ёсоор зарлагдсаны дараа ашиг хэрэгжүүлэх үзэгдэл хүчтэй нөлөөлөв. Гэсэн ч шинжээчдийн үзэж байгаагаар энэ нь зах зээлийн түр зуурын хариу үйлдэл бөгөөд Apple урт хугацаандаа тогтвортой хөрөнгө оруулалт хэвээр үлдэнэ гэж дүгнэж байна.

АНУ–Хятадын тарифын асуудал байсаар байгаа ч Apple компаниас шинэ бүтээгдэхүүнүүддээ үнэ нэмээгүй бөгөөд зөвхөн pro загвартаа л өмнөх жилээс $100 нэмэгдүүлсэн. ⏱ Урьдчилсан захиалга 9-р сарын 12-ноос, худалдаа 9-р сарын 19-нөөс эхэлнэ. 

Энэтхэг дэх үйлдвэрлэл 🇮🇳
 📱 Apple компани анх удаа бүх iPhone 17 цуврал (17, 17 Pro, 17 Pro Max болон шинэ iPhone Air)-ийг Энэтхэгт үйлдвэрлэхээр шийдвэрлэсэн нь үйлдвэрлэлийн суурийг Хятад улсаас төрөлжүүлэх томоохон алхам болж байна.

Apple-ийн төлөвлөгөөгөөр 2026 он гэхэд үйлдвэрлэлийн шилжилт бүрэн хэрэгжинэ. Үйлдвэрлэл нэмэгдэж, 2025 оны эхний улиралд Энэтхэгээс АНУ руу экспортлогдсон iPhone-уудын жин 600 тонн буюу $1.5 тэрбумын үнэлгээтэй болж, түүхэн дээд амжилтад хүрсэн байна.

Трампын байр суурь
Ерөнхийлөгч Дональд Трамп 5-р сарын 23-нд, Apple компани Энэтхэгт үйлдвэрлэлээ шилжүүлж байгаа тухайд “багадаа 25% тариф ногдуулна” хэмээн өөрийн цахим хуудсаараа дургүйцэлээ илэрхийлсэн. Гэвч энэ нь занал, шахалт маягыг илэрхийлэх үг байсан бөгөөд одоогоор албан ёсоор батлагдсан нэмэлт тариф байхгүй байна.

➕🧠 Таны мэдлэгт

PPI гэж юу вэ?

Producer Price Index (PPI) буюу Үйлдвэрлэгчийн Үнийн Индекс гэдэг нь үйлдвэрлэгчдийн борлуулж буй бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийг хэмждэг үзүүлэлт бөгөөд үйлдвэрлэгчийн зардал өсвөл тэрхүү өсөлт хэрэглэгчид рүү шилждэг. Тиймээс энэхүү үзүүлэлтийг инфляцын урьдчилсан үзүүлэлт гэж үздэг.

Хэрэв энэхүү үзүүлэлт нь хүлээлтээс өндөр гарвал Төв банк бодлогын хүүгээ нэмэх магадлалтай тул USD-д эерэг (bullish) нөлөөтэй, харин хүлээлтээс бага гарвал USD буурах (bearish) нөлөөтэй гэж үздэг.

Яагаад PPI эдийн засгийн гол үзүүлэлт вэ?

2025 оны 8-р сарын АНУ-ын Үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI)-ийн үзүүлэлт 9-р сарын 10-ны Лхагва гарагт зарлагдаж, шинжээчдийн хүлээлтээс доогуур гарсан нь зах зээлд тодорхой дохио өглөө. 8-р сарын PPI -0.1% гарсан нь шинжээчдийн таамаглаж байсан +0.2%-аас бага байв. Энэ нь инфляцын дарамт буурч байгааг илтгэж, АНУ-ын Холбооны Нөөцийн Сан хүүгийн бодлогоо зөөлрүүлэх магадлалыг нэмэгдүүлсэн. PPI-ийн сул үзүүлэлт нь хөрөнгийн зах зээлд эергээр нөлөөлж, арилжааны дараах зах зээл өсөлттэй байлаа.

📅 Ирэх 7 хоногийн анхаарал хандуулах мэдээнүүд

Мягмар гарагт(09/16): АНУ-ын 8-р сарын үндсэн жижиглэн худалдааны борлуулалтын тайлан зарлагдана
Лхагва гарагт(09/17): АНУ-ын Холбооны Нөөцийн Сан(FED) бодлогын хүүгийн шийдвэрээ танилцуулна
Пүрэв гарагт(09/18): АНУ-ын ажилгүйдлийн тэтгэмжид шинээр бүртгүүлсэн иргэдийн тоог хэмждэг тайлан

📱 Хэрэв та гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөө авахыг хүсвэл  Apex Stock Traders Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой.

💰Бондын зах зээлийн мэдээ

Олон улсын зах зээлд нээлттэй арилжаалагддаг Монгол бондуудын ханшийн мэдээллийг хүргэж байна.

Монголын засгийн газрын болон компанийн бондуудын өгөөж өмнөх 7 хоногоос бага зэрэг буурсан байна. 🏛️ Засгийн бондууд дунджаар 2.63%-иар буурсан бол 🏦 компанийн бондууд дунджаар 4.49%-иар буурсан бөгөөд хамгийн их уналттай арилжаалагдаж байгаа нь Devt Bank of Mongolia(Монгол Улсын Хөгжлийн Банк)-ийн бонд 17.01%-иар буурсан байна. 

Энэ долоо хоногийн байдлаар өгөөжийн түвшний хувьд засгийн газрын ам.долларын бондууд 5.08%–6.48% байгаа бол компанийн ам.долларын бондууд 4.44%–11.74%-ийн түвшинд тогтож байна. Одоогоор хамгийн өндөр өгөөжтэй нь МИК ХК-ийн “Хулан” бонд(MGMTGE) 11.74% өгөөжтэй байгаа юм.