• Apex Capital
  • Posts
  • Хагас дамжуулагч(semiconductor)-ийн салбарын судалгаа 🔎📃

Хагас дамжуулагч(semiconductor)-ийн салбарын судалгаа 🔎📃

Гадаад зах зээлийн судалгаа #31

Шинэ өдрийн мэнд!

Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар Хагас дамжуулагчийн салбарын судалгааг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

📖 Хагас дамжуулагч (Semiconductor) гэж юу вэ?

Хагас дамжуулагч гэдэг нь цахилгаан гүйдлийг дамжуулах чадварын хувьд дамжуулагч (жишээлбэл, зэс) болон тусгаарлагч (жишээлбэл, резин) хоёрын дунд орших онцгой материал юм. Энэ онцлог нь хагас дамжуулагчийг орчин үеийн цахилгаан, электроникийн үндсэн бүрэлдэхүүн хэсэг болгоход хүргэдэг.

Зах зээлийн хэмжээ ба өсөлт 📈

Bloomberg судалгааны гол таамаглалаар, хагас дамжуулагчийн салбарын хөрөнгө оруулалт жил бүр дунджаар 7.3%-иар өсөх төлөвтэй байна. 2025 онд нийт хөрөнгө оруулалт $182 тэрбум хүрэх бөгөөд энэ хэмжээ 2033 он гэхэд $332 тэрбум хүрнэ. Энэхүү өсөлт нь шинэ технологи, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, инноваци хөгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтууд юм.

Дээрх графикт үзүүлсэн Capital intensity гэдэг нь нийт борлуулалттай харьцуулсан хөрөнгө оруулалтын хэмжээ юм (CI = CapEx/Sales). 2024 онд энэ үзүүлэлт 28% байсан бол 2033 он гэхэд 26.6% болж тогтворжих төлөвтэй байна. Энэ нь салбарын хөрөнгө оруулалт, борлуулалтын харьцаа тогтворжиж байгааг илтгэнэ.

Зах зээлийн томоохон тоглогчид 🏢🌎

2025 оны гол хөрөнгө оруулагчид ба зах зээлийн бүтэц

2025 оны байдлаар дэлхийн хагас дамжуулагчийн зах зээлд хамгийн том хөрөнгө оруулагч нь TSMC (Taiwan Semiconductor Manufacturing Company) бөгөөд нийт зах зээлийн 24.3%-ийг эзэлж байна. Энэ нь TSMC нь дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгч гэдгийг баталж байгаа юм. Дараагийн томоохон тоглогчид нь Intel (16.2%), Samsung (12.6%), Nvidia (10.8%), Qualcomm (9%), Broadcom (7.2%), Texas Instruments (6.3%, Micron Technology (5.5%) бөгөөд эдгээр компаниуд нь чипний дизайн, үйлдвэрлэл, системийн интеграци, хэрэглээний төхөөрөмжүүдэд гол үүрэг гүйцэтгэж байна.

2033 оны бүс нутгийн хөрөнгө оруулалтын хуваарилалт

2033 он гэхэд хагас дамжуулагчийн салбарын хөрөнгө оруулалт Ази тивд 56% төвлөрөх төлөвтэй байна. Энэ нь Хятад, Тайвань, Өмнөд Солонгос, Япон зэрэг орнуудын үйлдвэрлэлийн чадавх, төрийн бодлого, технологийн дэвшилтэй холбоотой. Хойд Америк (АНУ, Канад) нь 26%, Европ (Герман, Франц, Нидерланд) нь 13% эзлэхээр байна.

🔎 Хагас дамжуулагчийн хэрэглээ

 🧠🤖Хиймэл оюун ухаан ба дата төвүүд (20.0%)
Хиймэл оюун ухаан (AI) болон дата төвүүд нь хагас дамжуулагчийн хамгийн хурдацтай өсч буй салбаруудын нэг юм. Generative AI, машин сургалт, том хэмжээний дата боловсруулалт зэрэгт зориулсан GPU, TPU, NPU зэрэг өндөр хүчин чадалтай чипүүдийн эрэлт огцом нэмэгдэж байна. Мөн edge AI буюу real-time боловсруулалт шаарддаг IoT төхөөрөмжүүдэд зориулсан бага чадалтай AI чипүүдийн хэрэглээ өсч байна.
🚗 Автомашин (18.0%)
Автомашины салбар нь цахилгаан автомашин (EV), жолоодлогын туслах систем (ADAS), zonal architecture зэрэг технологиудын хөгжлөөр хөтлөгдөн хагас дамжуулагчийн томоохон хэрэглэгч болж байна. EV-д зориулсан батерей удирдлагын систем, моторын хяналт, инвертер зэрэгт чипүүд шаардлагатай. ADAS системд radar, lidar, камер, AI процессор зэрэг нарийн чипүүд ашиглагддаг.
🏭 Аж үйлдвэр (11.0%)
Аж үйлдвэрийн салбар нь IoT, автоматжуулалт, ухаалаг үйлдвэр зэрэг чиглэлээр хагас дамжуулагчийн хэрэглээг нэмэгдүүлж байна. Микроконтроллер (MCU), сенсор, connectivity чипүүд нь үйлдвэрлэлийн процессийг хянах, оновчтой болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Edge computing технологи нь real-time дата боловсруулалтад зориулсан AI чипүүдийг шаарддаг.
🔌Хэрэглэгчийн электрон бараа (15.0%)
Энэ сегментэд ухаалаг утас, таблет, зөөврийн компьютер, ухаалаг цаг зэрэг төхөөрөмжүүд багтдаг. SoC (System-on-Chip), 5G модем, AI accelerator зэрэг чипүүд нь эдгээр төхөөрөмжийн гүйцэтгэлийг сайжруулдаг. Wearables буюу зүүдэг төхөөрөмжүүдэд ultra-low power чипүүд шаардлагатай байдаг. PC болон laptop сегментүүд нь сэргэлт хүлээгдэж буй салбаруудын нэг юм.
🏠 Ухаалаг гэр (8.0%)
Ухаалаг гэрийн сегментэд AI voice assistant төхөөрөмжүүд, ухаалаг цахилгаан хэрэгсэл, аюулгүй байдлын системүүд багтдаг. Эдгээрт connectivity, sensor, control чипүүд ашиглагддаг. Ухаалаг камер, хөдөлгөөн мэдрэгч, edge AI бүхий төхөөрөмжүүд нь гэрийн автоматжуулалтыг дэмждэг.
🖥️ Харилцаа холбоо, сүлжээ (28.0%)
Хамгийн том сегментүүдийн нэг бөгөөд 5G сүлжээ, дата төвийн хоорондын өндөр хурдны холболт, хиймэл дагуулын харилцаа зэрэгт хамаарна. RF чип, baseband processor, beamforming IC зэрэг нь 5G дэд бүтцэд зайлшгүй шаардлагатай. Optical networking болон satellite communication системүүд нь өндөр нарийвчлалтай, хурдан чипүүдийг шаарддаг.

🧩 Зах зээлд тулгарч буй бэрхшээлүүд:

  • Геополитикийн нөлөөлөл нь салбарын эрсдэлийг нэмэгдүүлж байгаа ч АНУ, Европ, Азийн орнууд дотоод үйлдвэрлэлээ дэмжих, нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх бодлого баримталж байна. Энэ нь салбарын тогтвортой байдлыг хангах чухал алхам юм.

  • Мэргэжилтнүүдийн хомсдол: Хагас дамжуулагчийн үйлдвэрлэл нь нарийн инженерчлэл, физик, материал судлал, автоматжуулалт зэрэг салбарын гүнзгий мэдлэгтэй мэргэжилтнүүдийг шаарддаг. Ихэнх улс орнууд энэ хомсдлыг арилгахын тулд STEM (Science, technology, engineering, and mathematics) боловсролыг дэмжих, гадаад мэргэжилтнүүдийг татах бодлого хэрэгжүүлж байгаа ч богино хугацаанд үр дүн гарахгүй байна.

  • Нийлүүлэлтийн хомсдол: Хагас дамжуулагчийн үйлдвэр барих, ажиллуулах зардал нь АНУ болон Европт Азиас 10–35% илүү байдаг. Үүнд ажиллах хүчний зардал, эрчим хүч, тээвэр, засвар үйлчилгээ, байгаль орчны зохицуулалт зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг.

💡 Ирээдүйн төлөв:

Шинэ хэрэглээний салбарууд болох IoT, AR/VR, quantum computing зэрэг нь хагас дамжуулагчийн ирээдүйн хэрэглээг улам өргөжүүлж, технологийн хурдацтай хөгжлийг дэмжих болно.

 📝 Дүгнэлт

  • Хагас дамжуулагчийн салбар нь хөрөнгө оруулалтын хувьд маш ирээдүйтэй чиглэл юм. Энэ салбар нь технологийн хурдацтай хөгжил, хэрэглээний салбаруудын тэлэлт, тогтвортой өсөлт, геополитикийн сорилтуудыг даван туулах стратеги, мөн томоохон тоглогчдын инновацлаг байдал зэрэг олон хүчин зүйлээр дэмжигдэж байна.

  • Хиймэл оюун ухаан (AI), цахилгаан автомашин (EV), дата төв, IoT зэрэг салбаруудын өсөлт нь хагас дамжуулагчийн эрэлтэд хүчтэй түлхэц өгч байна. Эдгээр салбарууд нь өндөр хүчин чадалтай, нарийн бүтэцтэй чипүүдийг шаарддаг бөгөөд энэ нь логик процессорууд, санах ойны чипүүд, AI accelerator зэрэгт хөрөнгө оруулалт нэмэгдэх шалтгаан болж байна.

  • Түүнчлэн, GAA, CFET, 3D DRAM/NAND зэрэг шинэ үеийн технологиуд нь чипний бүтээмж, эрчим хүчний хэмнэлт, багтаамжийг нэмэгдүүлж, салбарын ирээдүйг тодорхойлох гол чиг хандлага болж байна. ASML-ийн EUV технологи, TSMC болон Intel-ийн chiplet болон advanced packaging шийдлүүд нь үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлж, зардлыг бууруулах боломжийг бүрдүүлж байна.

  • Хэрэв та урт хугацааны хөрөнгө оруулалт хийх сонирхолтой бол хагас дамжуулагчийн салбар нь тогтвортой өгөөж, өсөлтийн боломж бүхий стратегийн чиглэл байж чадна.

🎁 Та энд дарж бүтэн судалгааг татан унших боломжтой бөгөөд хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой компаниуд болон тус салбарын ETF-үүдийн талаар мэдээлэл аваарай.

💰Бондын зах зээлийн мэдээ

Олон улсын зах зээлд нээлттэй арилжаалагддаг Монгол бондуудын ханшийн мэдээллийг хүргэж байна.

Монголын засгийн газрын болон компанийн бондуудын өгөөж өмнөх 7 хоногоос бага зэрэг буурсан байна. 🏛️ Засгийн бондууд дундажаар 3.69%-иар өссөн бол 🏦 компанийн бондууд дундажаар 0.77%-иар өссөн бөгөөд хамгийн их өсөлттэй арилжаалагдаж байгаа нь Trade & Development Bank Mongolia(Худалдаа Хөгжлийн Банк)-ийн бонд 3.37%-иар өссөн байна. 

Энэ долоо хоногийн байдлаар өгөөжийн түвшний хувьд засгийн газрын ам.долларын бондууд 4.77%–6.399% байгаа бол компанийн ам.долларын бондууд 4.44%–11.74%-ийн түвшинд тогтож байна. Одоогоор хамгийн өндөр өгөөжтэй нь МИК ХК-ийн “Хулан” бонд(MGMTGE) 11.83% өгөөжтэй байгаа юм.