- Apex Capital
- Posts
- Дайны нөлөө Азийн зах зээлд 🗺️
Дайны нөлөө Азийн зах зээлд 🗺️
Гадаад зах зээлийн судалгаа #53

Шинэ өдрийн мэнд!
Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар Broadcom компанийн улирлын тайлангийн тойм, хөрөнгийн зах зээлийн мэдээ мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Market Update 📊
Геополитикийн хурцадмал байдал: Ойрх Дорнод 🇮🇷
Иран, Израил болон АНУ-ын хооронд үүссэн цэргийн🪖 мөргөлдөөн 6️⃣ дахь хоногтоо үргэлжилж байна. Сүүлийн мэдээллээр АНУ-ын талаас Ираны цэргийн усан онгоцыг 🚢 Энэтхэгийн далайд живүүлсэн нь нөхцөл байдлыг улам хурцатгах ⚠️ эрсдэлийг нэмэгдүүлэв.
Ираны зүгээс Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх усан онгоцны хөдөлгөөнийг хязгаарлах ⛔ байр суурь илэрхийлснээр дэлхийн газрын тосны нийлүүлэлт түр хугацаанд доголдох эрсдэл нэмэгдэж байна. Үүний нөлөөгөөр WTI төрлийн газрын тосны фьючерсийн ханш 2-р сарын 28-наас хойш ойролцоогоор 15%-иар өсөөд 📈 байна.
Дайны нөлөө Азийн зах зээлд:
Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал нь зөвхөн бүс нутгийн хэмжээнд бус, олон улсын 🗺️ эрчим хүчний нийлүүлэлт болон худалдааны урсгалд шууд нөлөөлөх эрсдэлийг нэмэгдүүлж 📈 байна.
Ираны нөхцөл байдлаас үүдэн Өмнөд Солонгосын 🇰🇷 хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд шаардлагатай зарим түүхий эдийн нийлүүлэлт тасалдах эрсдэл нэмэгдсэн тухай мэдээлэл гарснаар KOSPI индекс хоёр хоногийн дотор 19% хүртэл огцом буурсан 📉 байна.
Мөн 2026 он гарснаас хойш Өмнөд Солонгосын хөрөнгийн зах зээл ойролцоогоор 50%-ийн өсөлт 📈 үзүүлээд байсан тул геополитикийн эрсдэл нэмэгдэх үед хөрөнгө оруулагчид эрсдэлээ бууруулах зорилгоор ашгаа хэрэгжүүлэн зах зээлээс гарах хандлага ажиглагдсан нь энэхүү уналтад нөлөөлсөн байж болзошгүй.
Харин өнөөдрийн арилжаагаар зах зээл хэсэгчлэн сэргэж, индекс ойролцоогоор 12% хүртэл өсөлт 📈 үзүүлэв.
🇨🇳 Хятад улс эдийн засгийн өсөлтийн зорилтоо бууруулав. 📉
Хятад улс 2026 оны ДНБ-ийн өсөлтийн зорилтоо 4.5–5% болгон тогтоосон нь өмнөх зорилтоос бага 📉 бөгөөд 1991 оноос хойших хамгийн бага өсөлтийн зорилт болж байна.
Сүүлийн жилүүдэд үл хөдлөх хөрөнгийн салбарын 🏢 хямрал, дотоодын хэрэглээ сул байгаа зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан эдийн засгийн өсөлт удааширч байгаа бөгөөд эдийн засагчдын хувьд энэхүү зорилтыг бодитой үнэлгээ гэж үзэж байна.
2026 оны бодлогын үндсэн чиглэлүүд:
Инфляцын зорилт: ~2%
Батлан хамгаалахын зардал: +7%
Төсвийн алдагдал: ДНБ-ний ~4%
Дотоодын хэрэглээг дэмжих бодлого эрчимжүүлэх
🇨🇳 📊 Хөрөнгийн зах зээл: Хөрөнгө оруулагчид ДНБ-ийн өсөлтөөс илүүтэй 2026–2030 оны таван жилийн төлөвлөгөөнөөс ашиг хүртэх салбаруудыг анхаарч байна. Үүний нөлөөгөөр технологи, AI 🤖 болон дата төвийн эрчим хүчтэй 🔋холбоотой компаниуд зах зээлийн өсөлтийг тэргүүлж, Shanghai Electric +10%, China XD Electric +7% зэрэг хувьцаа өсөлт 📈 үзүүлэв.
Мөн дотоодын хэрэглээг дэмжих бодлогоос шалтгаалан “consumer discretionary” салбарын ашиг 35% хүртэл өсөх 📈 боломжтой гэж шинжээчид үзэж байна.
Broadcom-ийн тайлан: AI чипийн эрэлт огцом өсөж байна 🚀

Broadcom-ийн тайлан: AI 🤖 чипийн эрэлт огцом өсөж байна
Хагас дамжуулагчийн дизайн, хөгжүүлэлт болон нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг Broadcom Inc.2026 оны санхүүгийн жилийн I улирлын тайлангаа танилцууллаа. Тайлан нь технологийн салбар, тэр дундаа хиймэл оюун ухаантай 🤖 холбоотой компаниудын хувьцаанд эерэг ✅ хүлээлт үүсгэв.
📰 Санхүүгийн гол үзүүлэлтүүд:
Орлого $19.31 тэрбумд болж, өмнөх оны мөн үеэс 29%-иар өсөв📈. Үүнээс хиймэл оюун ухаантай холбоотой орлого $8.4 тэрбумд хүрч өмнөх оны мөн үеэс 106%-иар өссөн 📈 бөгөөд ирэх улиралд 10.7 тэрбумд хүрэх төлөвтэй байна.
Цэвэр ашиг $7.35 тэрбумд хүрч өмнөх оны мөн үеэс 34%-иар өссөн 📈 байна
Энгийн хувьцаанд тараах ногдол ашиг $0.65 байв.
Хөрөнгө оруулалтын зардал багасаж $250 сая болж, чөлөөт мөнгөн урсгал $8.01 тэрбум болсон нь компанийн орлогын 40 орчим хувьтай тэнцэв.
Тайлант хугацаанд нийт $3.1 тэрбумын ногдол ашиг хуваарилсан бөгөөд $7.8 тэрбумын хувьцаа эргүүлэн худалдан авсан байна.
🔺 Харин компанийн программ хангамжийн сегментийн орлого удааширч 1%-ийн өсөлт л үзүүлж $6.80 тэрбумын орлого бүрдүүлсэн бөгөөд зах зээлийн хүлээлт 6.88 тэрбум байсан юм.
Ирээдүйн төлөв: 🔮
Ирэх улиралд $22 тэрбумын орлого буюу өмнөх оны мөн үеэс 47%-ийн өсөлттэй 📈 ашигтай ажиллана гэж компанийн зүгээс төлөвлөж байна. Санхүүгийн жилийн 2027 оны бүтэн жилийн тайлангаар хиймэл оюун ухааны орлого $100 тэрбум давах төлөвтэй байна гэж гүйцэтгэх захирлын зүгээс онцлов. AI startup Anthropic-д зориулсан TPU чипүүдийг 2026 онд 1 GW, 2027 онд 3 GW хүртэл нийлүүлэх төлөвтэй.
Түүнчлэн компани $10 тэрбумын хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөр зарласан.
Тайлан гарснаар after-market дээр хувьцааны ханш 4.71% өсөв📈. AI чипийн орлого 100%-иас дээш өссөн нь хиймэл оюун ухаанд зориулсан дата төвийн хөрөнгө оруулалт 💰 үргэлжилж байгааг харуулж байна. Мөн Custom AI chip (ASIC)-ийн эрэлт hyperscale компаниудаас (OpenAI, Google, Anthropic зэрэг) нэмэгдэж байгаа нь Broadcom-ийн суурийг баталгаажуулж байна.
Трампын дэмжлэг крипто зах зээлийг “асаав” 💡

Лхагва гарагт Coinbase болон бусад криптовалютын салбарын компаниудын хувьцааны ханш огцом өсөлт 📈 үзүүлэв. Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өгөөж олгодог тогтвортой койн(stable coin)-той холбоотойгоор АНУ-ын банкнуудтай 🏦 үүсээд буй зохицуулалтын маргаанд крипто салбарыг ил тод дэмжсэн мэдэгдэл хийснээр зах зээлийн хүлээлт сайжирсантай холбоотой юм.
Тодруулбал, Coinbase-ийн хувьцаа 3-р сарын 4-нд 14% өссөн бол дижитал активын салбарын бусад компаниуд болох Strategy болон Circle тус тус 9% болон 6% өсөлт 📈 үзүүлжээ. Харин уламжлалт банкны салбарын томоохон тоглогчид болох JPMorgan Chase болон Bank of America-ийн хувьцаанууд бага зэрэг буурсан 📉 үзүүлэлттэй байна.
Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагийн орой олон нийтийн сүлжээнд нийтэлсэн мэдэгдэлдээ:
“Genius Act хуулийг банкууд саармагжуулж, сулруулах оролдлого хийж байгаа нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тэд Крипто салбартай зөвшилцөлд хүрэх шаардлагатай, учир нь энэ хуулийн төсөл нь Америкийн ард иргэдийн эрх ашигт нийцнэ” 🗣️ хэмээн онцолсон байна.
АНУ-ын их хурлаар хэлэлцэгдэж буй криптовалютын зах зээлийн бүтэц, зохицуулалтын хуулийн төсөл болох Clarity Act-ийн хүрээнд ам.доллараар 💵баталгаажсан, өгөөж олгодог дижитал токен гаргахыг зөвшөөрөх асуудал маргаантай сэдэв болоод байна.
Мөн криптовалютуудын ханшийн сэргэлт зах зээлд нэмэлт эерэг нөлөө үзүүлжээ. Лхагва гарагт bitcoin болон ethereum тус тус 5%, 6%-иар өссөн 📈 байна.
АНУ-ын үйлчилгээний салбар хурдацтай өсөж байна. 📈

ISM Non-Manufacturing PMI индекс нь АНУ-ын үйлчилгээний салбарын бизнесийн идэвхийг хэмждэг бөгөөд санхүү, эрүүл мэнд, боловсрол, технологи, үйлчилгээ зэрэг үйлдвэрлэлийн бус салбаруудыг хамардаг. АНУ-ын эдийн засгийн ихэнх хувийг үйлчилгээний салбар бүрдүүлдэг тул энэ үзүүлэлт макро түвшинд өндөр ач холбогдолтой.
Индексийн утга 50-аас дээш байвал салбар тэлж байна, 50-аас доош байвал буурч байна гэсэн үг.
🟢 Хэрэв тайлагнагдсан үзүүлэлт зах зээлийн хүлээлтээс өндөр гарвал эдийн засаг хүчтэй байна гэж үзэж, инфляц нэмэгдэх эрсдэлтэй гэж зах зээл хүлээж авдаг. Үүний үр дүнд бондын өгөөж өсөж, ам.доллар чангарч, хүү буурах магадлал багасна гэсэн хүлээлт үүсдэг.
🔴 Харин үзүүлэлт хүлээлтээс доогуур гарвал эдийн засаг саарч байна гэсэн дохио болж, инфляц сулрах магадлал нэмэгдэнэ. Энэ тохиолдолд зах зээл хүү буурах боломжийг үнэлж, бондын өгөөж буурч, өсөлтөд суурилсан хувьцаанд эерэг нөлөө үзүүлэх магадлалтай.
📈 АНУ-ын ISM Non-Manufacturing PMI 2026 оны 2-р сарын үзүүлэлт 56.1% гарж, зах зээлийн 53.5%-ийн таамгийг давсан нь үйлчилгээний салбарын идэвх хурдацтай тэлж байгааг илэрхийллээ.
АНУ-ын батлан хамгаалах салбарт хиймэл оюун ухаан: OpenAI ба Anthropic-ийн байр суурь

Өнгөрсөн жилээс АНУ-ын Батлан хамгаалах яам 🛡️(Пентагон) хиймэл оюун ухааныг 🤖 батлан хамгаалах салбарт ашиглах зорилгоор томоохон AI компаниудтай хамтын ажиллагаа эхлүүлсэн. Үүнд OpenAI болон Anthropic зэрэг компаниуд багтаж, тэдний AI 🤖 системийг үндэсний аюулгүй байдал, дүн шинжилгээ, цахим хамгаалалт 🔒 зэрэг чиглэлд ашиглах туршилтын болон нийлүүлэлтийн хэлцлүүд 🗣️ хийгдсэн.
OpenAI vs Anthropic: OpenAI нь ChatGPT-ийн толгой компани гэдгээрээ олонд арай илүү танигдсан. Харин Anthropic компанийн хувьд OpenAI-тай ижил AI 🤖моделиудын загвар бүтээх, агентуудыг сургах, судалгаан дээр ажилладаг ч илүү хиймэл оюуны ёс зүйн асуудал дээр төвлөрсөн гэдгээрээ онцлог ✅ юм.
Anthropic компанийн зүгээс Claude загвараа батлан хамгаалах хэрэгцээнд ашиглахыг зөвшөөрөх боловч Америк доторх масс тандалт болон хүний хяналтгүй бүрэн автомат зэвсгийн хэрэглээг хүлээн зөвшөөрөхгүй ⛔ гэсэн “улаан шугам”-аа баримталж байна. Харин OpenAI компанийн зүгээс Пентагоны хүсэлтийг зөвшөөрч ✅, гэрээг эцэлсэн хэдий ч нууц ангиллын орчинд ашиглахдаа тодорхой хамгаалалтын зарчим, хязгаарлалтыг гэрээнд тусган хэрэгжүүлэхийг зорьж буйгаа мэдэгдсэн.
Сонирхолтой нь OpenAI ба Батлан хамгаалах яамны шинэ гэрээ зарлагдсаны дараа олон нийтийн сүлжээнд маргаан өрнөж, Claude аппликэйшний таталт нэмэгдсэн 📈 бол ChatGPT-ийн аппликэйшнийг устгасан 📉 тоо нэмэгдсэн байна.
Мөн энэхүү 2 хиймэл оюуны компаниуд энэ оны сүүлээр эсвэл 2027 оны эхээр IPO хийх хүлээлттэй ⏳ байгаа юм.
📌 Хэрэв та бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг хүсвэл Apex Stock Traders 📱Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой. Тус группээс мөн гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөөг аваарай.
Ам.долларын бондын ханшийн мэдээлэл💰



