- Apex Capital
- Posts
- Монголын эдийн засгийн хагас жилийн өнгө төрх 🔎 📊
Монголын эдийн засгийн хагас жилийн өнгө төрх 🔎 📊
Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд дугаар 27
Шинэ өдрийн мэнд хүргэе!
Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

📊 Зах зээлийн тойм үзүүлэлтүүд


⛏️ Аж үйлдвэрийн нийт өсөлтийн 95.2%-ийг уул уурхайн салбар бүрдүүлэв
📈 2026 оны эхний хагас жилд Монгол Улсын аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 35.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 12.6 их наяд төгрөгөөр буюу 55.9 хувиар өсөв. Үүнээс уул уурхай, олборлох салбарын үйлдвэрлэл 29.6 их наяд төгрөг болж, 12.0 их наяд төгрөгөөр буюу 68.2 хувиар нэмэгдсэн байна. Ийнхүү аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 12.6 их наяд төгрөгийн өсөлтийн 95.2 хувийг буюу 12 их наяд төгрөгийн өсөлтийг уул уурхайн салбар дангаараа бүрдүүлжээ.

🔹 Уул уурхайн өсөлтөд:
Металлын хүдэр олборлолт - 8.2 их наяд төгрөгөөр буюу 92.3 хувиар
Чулуун болон хүрэн нүүрсний олборлолт - 3.6 их наяд төгрөгөөр буюу 46.5 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлөв.
Мөн алт, зэсийн баяжмал, төмрийн хүдэр, төмрийн баяжмал, чулуун нүүрс болон хайлуур жоншны бүтээгдэхүүний биет үйлдвэрлэл 0.3–71.6 хувиар нэмэгдсэн бол газрын тос, хүрэн нүүрс, цайр болон мөнгөний баяжмал 6.8-52.8 хувиар буурчээ.
💰 Аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүний нийт борлуулалт 24.8 их наяд төгрөгөөс 40.3 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 62.4 хувиар өсөв. Үүнээс уул уурхайн салбарын борлуулалт 15.0 их наяд төгрөгөөр буюу 78.5 хувиар нэмэгдэж, нийт борлуулалтын өсөлтийн 96.8 хувийг бүрдүүлжээ. Үнийн өсөлт уул уурхайн салбарын борлуулалтыг нэмэгдүүлэхэд мөн чухал нөлөө үзүүлжээ. Тухайлбал, 2026 оны зургаадугаар сард зэсийн дэлхийн зах зээлийн дундаж үнэ өмнөх оны мөн үеэс 38.0 хувь, эрчим хүчний нүүрсний үнэ 61.1 хувь, коксжих нүүрсний үнэ 49.8 хувиар тус тус өссөн байна.
📝 Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого
2026 оны эхний хагас жилийн байдлаар улсын нэгдсэн төсвийн нийт зарлагын 38.8 хувийг урсгал шилжүүлэг эзэлж, хамгийн өндөр хувийг бүрдүүлсэн байна. Үүний дараа бараа, үйлчилгээний зардал 36.5 хувь, хөрөнгийн зардал 16.6 хувь, хүүгийн зардал 4.8 хувь, татаасын зардал 3.3 хувийг тус тус эзэлжээ.
Татварын орлогын бүтцийг задалж үзвэл 🧐
Тайлант хугацаанд татварын нийт орлогын 29.9 хувийг орлогын албан татвар бүрдүүлсэн бол нэмэгдсэн өртгийн албан татвар 24.0 хувь, нийгмийн даатгалын орлого 22.2 хувийг эзэлсэн байна. Харин бусад төрлийн татвар, төлбөр, хураамжийн орлого 13.5 хувь, гадаад үйл ажиллагааны орлого 7.2 хувь, онцгой албан татварын орлого 3.2 хувийг тус тус бүрдүүлжээ.

Орлогын албан татварын бүтцийг авч үзвэл 62.2 хувийг 🏢аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, 37.8 хувийг 👤 хувь хүний орлогын албан татварын орлого бүрдүүлсэн байна. Хувь хүний орлогын албан татварын дүнг татварын буцаан олголтыг багтаан тооцжээ.
🏦 Банкнуудын 2026 оны I хагас жилийн тайлангийн тойм
Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй Хаан Банк, Голомт Банк, Худалдаа Хөгжлийн Банк, Төрийн Банк, Хас Банк 2026 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тайлангаас харахад банкны салбар нийт хөрөнгө, ашиг болон зээлийн багцаа үргэлжлүүлэн өсгөж байгаа нь Монголын эдийн засгийн идэвхжил өндөр хэвээр байгааг илтгэж байна.

Нийт хөрөнгийн хэмжээгээр Хаан Банк 28.1 их наяд төгрөгөөр салбараа тэргүүлж, өмнөх оны мөн үеэс 31.2%-ийн өсөлт үзүүлжээ. Үүний араас Голомт Банк (+32.9%), Худалдаа Хөгжлийн Банк (+13.8%), Төрийн Банк (+28%), Хас Банк (+11.1%) өсөлттэй ажилласан байна... Дэлгэрэнгүй нийтлэлийг 👉 ЭНД дарж уншина уу.
🧶 Говь ХК-ийн борлуулалт өсөж, алдагдал буурсан ч санхүүгийн дарамт өндөр хэвээр

Говь ХК 2026 оны эхний хагасыг ₮7.2 тэрбумын алдагдалтай хаалаа. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.7 дахин, 2020 оны дээд үзүүлэлтээс 3 дахин бага алдагдал юм. Тайлант хугацаанд
Борлуулалтын орлого 9.4%-иар өсөж ₮84.1 тэрбумд хүрсэн байна. Орлогын 86.1% нь дотоодын зах зээлээс, 13.9% нь гадаадын зах зээлээс бүрдсэн бөгөөд экспортын борлуулалт ₮2.3 тэрбумаар өсжээ.
Нийт өр төлбөр ₮434.9 тэрбумд хүрч, нийт хөрөнгийн хэмжээнээс давсан үзүүлэлттэй байна. Өр төлбөрийн нийт хөрөнгөд эзлэх хувь 106.8% болжээ.
Компанийн өөрийн хөрөнгө -₮27.9 тэрбум болж буурсан бөгөөд хуримтлагдсан алдагдал ₮36.6 тэрбумд хүрсэн байна.
Говь ХК-ийн 12.56%-ийг ойролцоогоор 26 мянган жижиг хөрөнгө оруулагч эзэмшиж байгаа бөгөөд компани сүүлийн 8 жил ногдол ашиг хуваарилаагүй байна.
Борлуулалтын өсөлт болон алдагдлын бууралт нь эерэг үзүүлэлт боловч өндөр өр төлбөр болон сөрөг өөрийн хөрөнгө нь компанийн санхүүгийн тогтвортой байдалд гол анхаарах асуудал хэвээр байна. Цаашид ашигт ажиллагаа болон санхүүгийн бүтцийн сайжруулалт хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд байх төлөвтэй.
Хөрөнгө оруулалтын боломж 💡

Бид танд Ашгаа аривжуул “Ард Бонд 2”-ыг танилцуулж байна. Тус бондод хөрөнгө оруулах давуу талуудаас дурдвал:
Нэгжийн нэрлэсэн үнэ 100,000 төгрөг тул хөрөнгө оруулалтаа бага дүнгээр эхлүүлэх боломжтой.
Нээлттэй бондын хүүгийн орлогод 5 хувийн татвар ногддог нь хадгаламж болон хаалттай бондын татвартай харьцуулахад хоёр дахин бага давуу нөхцөл юм.
Бондын анхдагч арилжаа 2026 оны 8 дугаар сарын 3-нд нээгдэнэ.
Хэрхэн захиалга өгөх вэ:
“Мэдээлэл авах” хэсэгт дарж, бондын дэлгэрэнгүй нөхцөлтэй танилцан урьдчилсан захиалгаа өгөөрэй.
☎️Лавлах утас: 7510-7500
