• Apex Capital
  • Posts
  • Компаниудын улирлын тайлангууд гарлаа (MRK, SBUX, V, META, MSFT) 📊

Компаниудын улирлын тайлангууд гарлаа (MRK, SBUX, V, META, MSFT) 📊

Гадаад зах зээлийн судалгаа #25

Шинэ өдрийн мэнд!

Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар Компаниудын тайлангийн талаарх мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Онцлох үйл явдлууд

🧮 Тарифын бодлого идэвхтэй хэвээр: Энэтхэгт 25%, Солонгост 15%, Европын импортод 15% тариф тус тус тогтоосон.
🏦 Холбооны Нөөцийн Сан (Fed) хүүгээ хэвээр үлдээв.

📢 Дэлхийн шилдэг ХК-уудын 2025 оны 2-р улирлын тайлангууд гарч, хөрөнгийн зах зээлд хөл хөдөлгөөн ихтэй байна. Хөрөнгө оруулагчдын сайн мэдэх компаниудын тайлангийн хураангуйг энэ 7 хоногт бэлдлээ.

  • Merck компани 2025 оны хоёрдугаар улиралд нийт 15.8 тэрбум ам.долларын борлуулалтын орлого олсон бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.5% өсөлт үзүүлсэн ч Хятадын зах зээл дэх Gardasil вакцины борлуулалт 55%-иар буурснаас шалтгаалан нийт орлогын өсөлт хүлээлтээс бага байжээ. Нийт орлогын дийлэнх хувийг хорт хавдрын эсрэг “Keytruda” эм болон хүүхдийн хорт хавдрын эсрэг вакцин болох “Gardasil” бүрдүүлж байгаа бөгөөд эдгээр бүтээгдэхүүн нь дэлхийн зах зээл дээр өндөр эрэлттэй хэвээр байна.

  • Компанийн үйл ажиллагааны ашиг 5.8 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд үйл ажиллагааны ашгийн түвшин нь 36.7% байгаа нь эм зүйн үйлдвэрлэлийн хувьд тогтвортой өндөр үзүүлэлт гэж тооцогдоно. Цэвэр ашиг нь 4.4 тэрбум ам.доллар болж, цэвэр ашгийн маржин 27.8%-тай гарчээ. Merck компани 2.5 тэрбум ам.долларын үйл ажиллагааны мөнгөн урсгалыг бүрдүүлж, үүнээс 2 тэрбумыг ногдол ашиг хэлбэрээр хөрөнгө оруулагчдадаа тараасан.

  • Merck & Co нь 2025 онд $3 тэрбумын зардлыг хэмнэх стратеги зарлажээ. Үүнд ажлын байр, судалгаа хөгжүүлэлт мөн үл хөдлөх хөрөнгийг цөөлөн өсөлтийн чиглэлд шилжүүлэх зорилготой. 2025 оны 1-р улиралд $649 сая хэмнэх арга хэмжээ авсан. Үйлдвэрлэл ба судалгаанд Keytruda үйлдвэрлэх 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт эхлүүлж мөн Kansas мужид амьтны вакцин үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байна.

  • Verona Pharma–г $10 тэрбумд худалдан авснаар амьсгалын өвчний эмчилгээний бүтээгдэхүүн Winrevair (Ohtuvayre) –г эзэмшиж эхэллээ. CEO Роб Дэвисийн онцолсноор эдгээр стратеги нь ирээдүйн өсөлт, инновацид чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой байна. Зах зээлийн үнэлгээ нь одоогийн байдлаар ойролцоогоор 300 тэрбум ам.доллартай тэнцэж байна.


  • Starbucks компани энэ улиралд нийт орлого $9.45 тэрбум байсан нь жилийн өмнөхтэй харьцуулахад 3.8% өсөлттэй бөгөөд Hong Kong, Хятад зэрэг олон улсын зах зээлүүдийн орлогын өсөлт, дэлхийд шинэ салбарууд нээсэн үр дүн нь энэ өсөлтөд нөлөөлсөн боловч АНУ дахь хэрэглэгчийн идэвх буурсан нь сул тал болжээ . Мөн үйл ажиллагааны ашиг (Operating Income) нь $918.7 сая болж, өмнөх оныхоос 36% буурсан бөгөөд энэ нь орлогын ердөө 13.3%-ийг эзэлж байгаа.

  • Үйл ажиллагааны ашигт ажиллагааны сул үзүүлэлтийг нэмэхэд “Back to Starbucks” стратегийн хүрээнд хийсэн ажилтны цалин, дэлгүүрийн үйлчилгээний шинэчлэл, “Leadership Experience 2025” хурал зэрэгт зарцуулсан илүү зардлууд, инфляц болон зардлын өсөлт гол нөлөө үзүүлжээ. Цэвэр ашиг нь $558 сая болж өмнөх жилээс 47 % буурсан бөгөөд нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) нь $0.50, шинжээчдийн хүлээлттэй харьцуулахад 23 % доогуур гарсан нь хөрөнгө оруулагчдад сөрөг дохио өгсөн юм. Компанийн бэлэн мөнгө ба түүнтэй адилтгах хөрөнгө улирлын эцэст $4.17 тэрбум, харин нийт өр ойролцоогоор $17.3 тэрбум байсан. Starbucks энэ улиралд хувьцаа эзэмшигчдэд $0.61 ногдол ашиг тараасан бөгөөд энэ нь нийт $2.08 тэрбум хөрөнгө оруулалт болгож буцаан хуваарилагдсан.

  • Компани энэ онд $1.75 тэрбумын бонд гаргаж, нийт өрөө урьдчилан төлөхөд, үйл ажиллагааны шаардлагад зарцуулах зорилготой юм гэж тайлбарласан ба CEO Brian Niccol нь “Back to Starbucks” стратеги хэрэгжүүлэлт урт хугацааны өсөлтийг дэмжих хүчин зүйл гэж тодорхойлов

  • 2025 оны 3‑р улирлын тайланд Visa компани нийт $10.17 тэрбумын орлого олсон нь өмнөх оны мөн үеэс 14% өсөлт үзүүлсэн бөгөөд энэ өсөлтийг хэрэглэгчийн төлбөрийн идэвхтэй гүйлгээ (+8%), олон улсын гүйлгээний өсөлт (+12%) картын болон бусад гүйлгээ (+10%)-иар тус тус өссөн нь голлох нөлөөг үзүүлжээ. Үүнээс цэвэр ашиг нь $5.3 тэрбум ба нэгж хувьцаанд ногдох ашиг нь $2.98 буюу 23 % өсөлттэй байсан нь шинжээчдийн хүлээлтийг давсан үзүүлэлт болсон байна. Visa үйл ажиллагааны мөнгөн урсгал $6.73 тэрбумд хүрсэн нь өмнөх оноос 33% өссөн өндөр үзүүлэлттэй байсан нь санхүүгийн тогтвортойг нотолж байна. Зах зээлээс $4.83 тэрбум хувьцаа буцаан худалдан авч, $1.15 тэрбум ногдол ашиг тараасан.

  • Инновац: CEO Ryan McInerney AI, Stablecoin зэрэг ирээдүйн digital токен бүтээгдэхүүнүүдэд анхаарч байгаагаа онцоллоо. 2025 оны эхэнд $20.4 тэрбум банкны бэлэн мөнгөтэй байсан бөгөөд $421 сая хөрөнгө оруулалтаас хасахад $6.31 тэрбум нь чөлөөт мөнгөний урсгал (Free cash flow) хэвээр байна.

  • Хувьцаа: Энэ оны эхний хагаст нийтдээ 11–12% өсөж, Mastercard болон American Express компанийг давсан үзүүлэлт үзүүлж байна.

  • Meta компани 2025 оны 2-р улиралд нийт $47.52 тэрбумын орлого олсон бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 22%-иар өсөлт үзүүлсэн байна. Орлогын энэхүү огцом өсөлт нь тус компанийн гол үйл ажиллагаа болох Facebook, Instagram, WhatsApp зэрэг “Family of Apps” сегментэд хиймэл оюун ухааныг нэвтрүүлж, сурталчилгааны платформын үр ашиг, хэрэглэгчдийн оролцоог нэмэгдүүлсэнтэй шууд холбоотой юм. Нийт орлогын дийлэнх хувийг зар сурталчилгааны орлого бүрдүүлж байгаа бөгөөд тус төрлийн орлого өмнөх оноос 21.3%-иар нэмэгдэж, сурталчилгааны үнийн өсөлт зэрэг хүчин зүйлс гол хөшүүрэг болжээ.

  • Хиймэл оюун ухаанд суурилсан хувийн туслах (“Meta AI”), олон нийтийн орчныг сайжруулах Llama загварууд, мөн Ray-Ban AI шил зэрэг төхөөрөмжүүд нь ирээдүйн өсөлтийн шинэ хөшүүрэг болон төлөвлөж байгаа хэдий ч зарим сегмент (тухайлбал Reality Labs) санхүүгийн алдагдалтай хэвээр байгаа нь нийт ашгийн түвшинд тодорхой дарамт үзүүлж байна. Цэвэр ашиг нь $18.33 тэрбумд хүрч, цэвэр ашгийн маржин 38.6% хүрчээ.

  • 2025 оны эхээр зарласан “AI-First” стратегийн хүрээнд дотоод бүтцээ дахин зохион байгуулж, дата төв, GPU нөөц, AI инженерчлэлд нэмэлт хөрөнгө оруулалт хийж байна.

  • Microsoft компанийн орлого $76.4 тэрбум (жилээс 18% өссөн), цэвэр ашиг $27.2 тэрбум, нэгж хувьцаанд ногдох ашиг $3.65 гарсан нь шинжээчдийн таамгаас давсан байна. Компанийн үйл ажиллагааны ашиг нь $32 тэрбум болсон нь өмнөх оны мөн үеэс 16% өссөн байна.

  • Microsoft ирэх улиралд $30 тэрбум хөрөнгө оруулалт хийх төлөвтэй, ихэнх нь дата төв болон AI дэд бүтцэд чиглэгдэх ажээ. 2025 онд CoreAI нэртэй AI чиглэлийн шинэ нэгж байгуулсан бөгөөд түүнийг Facebook компанийн гүйцэтгэх захирал байсан Jay Parikh удирдах юм. Энэ нэгж нь 10,000 ажилтнаар AI агент үйлдвэрлэгч болох зорилготой ажиллаж байна.

  • Үр дүнг зарласнаас хойш Microsoft-ийн хувьцаа 6–9% хүртэл өссөн, зах зээлийн үнэлгээ удахгүй $4 их наяд хүрэх төлөвтэй байна.

Хэрэв та эдгээр компаниудын хувьцаанд хөрөнгө оруулалт хийх, бусад компаниудын тайлангийн талаар мэдээлэл авахыг хүсвэл 88030543 дугаарт холбогдон, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.

💰Бондын зах зээлийн мэдээ

Олон улсын зах зээлд нээлттэй арилжаалагддаг Монгол бондуудын ханшийн мэдээллийг хүргэж байна.

Монголын засгийн газрын болон компанийн бондуудын ханш өсөлттэй байна. Тодруулбал, засгийн газрын ам.долларын бондуудын таван өдрийн дундаж ханш 0.04-0.18 хувиар өссөн байна.
Компанийн бондуудын хувьд таван өдрийн дундаж ханш нь 0.14-0.48 хувиар өссөн байна. Харин ХХБ, ММС, МИК-ийн Хулан бондуудын таван өдрийн дундаж ханш эсрэгээрээ 0.05, 0.45, 0.46 хувиар тус тус суларсан байдалтай байна.
Засгийн бондууд дундаас Mongol 30 бонд хамгийн өндөр буюу 0.18 хувиар өссөн бол компанийн бондууд дундаас Голомт бонд 0.38 хувиар өссөн байна.

Энэ долоо хоногийн байдлаар Монгол улсын засгийн газрын бондуудын өгөөж 5.415-6.78 хувьтай байгаа бол компанийн ам.долларын бондуудын өгөөж 6.055-12.882 хувьтай байна. Монгол бондууд дундаас хамгийн өндөр өгөөжтэй нь одоогоор МИК ХК-ны Хулан бонд 12.882 хувийн өгөөжтэй тэргүүлж байна.

Хэрэв та ам.долларын бондод хөрөнгө оруулахыг хүсвэл доор байрлаж буй мэдээлэл авах товч дээр дарж форм бөглөнө үү. Мөн манай компанийн 75107500 болон 89022491 дугаарын утсаар холбогдоорой.