• Apex Capital
  • Posts
  • Microsoft AI-ийн хамгийн том ашиг хүртэгчдийн нэг болж байна 🏆

Microsoft AI-ийн хамгийн том ашиг хүртэгчдийн нэг болж байна 🏆

Гадаад зах зээлийн судалгаа #73

Шинэ өдрийн мэнд!

Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар тайлангийн улирал эхэлсэнтэй холбоотой томоохон компаниудын тайлангийн мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

📊 Market Update

  • АНУ-ын Холбооны нөөцийн сан 🏦 бодлогын хүүгээ 3.50–3.75% түвшинд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 👨🏻‍⚖️. Мөн инфляц зорилтот 2%-ийн түвшнээс өндөр хэвээр байгааг онцолж, цаашдын мөнгөний бодлогын шийдвэрүүдийг эдийн засгийн мэдээлэл, инфляцын төлөвөөс хамааруулан гаргана гэдгээ мэдэгдсэнээр Nasdaq-100 болон S&P 500 индексүүд нэг өдрийн дотор тус тус 2.1%, 1.5%-иар буурч 📉, АНУ-ын Засгийн газрын бондын ханш мөн уналт үзүүллээ.

  • 📊S&P 500 индексэд бүртгэлтэй нийт компаниудын 27% буюу 135 компани санхүүгийн тайлангаа албан ёсоор танилцуулаад байна. Тайлангаа гаргасан компаниудын 86% нь нэгж хувьцаанд ногдох ашгийн хүлээлтийг, харин 80% нь борлуулалтын орлогын хүлээлтийг давуулан биелүүлсэн байна .

  • 🚨Өнөөдөр өглөө АНУ Ираны нутаг дэвсгэрт агаарын цохилт хийлээ. Өнгөрсөн амралтын өдрүүдээс хойш хоёр талын шууд цохилт түр намжаад байсан ч Иран Ойрх Дорнод дахь АНУ-ын цэргийн бааз байрладаг орнуудын эсрэг халдлага үйлдсэнтэй холбоотойгоор хариу цохилт өгсөн байна. Геополитикийн хурцадмал байдал дахин нэмэгдсэнээр хөрөнгийн зах зээлд дарамт үзүүлсээр байна.

  • ⚠️ АНУ-ын зарим сенатор Apple компанид Хятадын чип үйлдвэрлэгч CXMT болон Yangtze Memory Technologies компанийн бүтээгдэхүүнийг нийлүүлэлтийн сүлжээндээ ашиглахгүй байх шаардлага тавьж эхэлжээ.

📊 S&P 500: Сүүлийн 7 хоногийн хамгийн өсөлттэй 🟢 бол уналттай 🔴 хувьцаанууд.

Сүүлийн таван өдрийн арилжаагаар хиймэл оюуны салбарын хэт өндөр үнэлгээтэй холбоотой болгоомжлол нэмэгдсэнээр чип 🤖 болон компьютерын тоног төхөөрөмж ⚙️ үйлдвэрлэгч компаниудын хувьцаа уналт 📉 үзүүлэв.

Харин санхүүгийн үйлчилгээ 🏦, мэдээллийн технологи 💻, эрүүл мэнд 💊 болон жижиглэн худалдааны 🏪 салбарын хувьцаанууд зарим компаниудын улирлын тайлангууд сайн гарсантай холбоотой өсөлттэй 📈 байлаа.

АНУ-ын 30 жилийн хугацаатай Засгийн газрын бондын өгөөж 2007 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрээд байна.

Ковид-19 цар тахлын дараах хугацаанд АНУ-ын инфляц өндөр түвшинд хадгалагдсан бөгөөд үүнтэй холбоотойгоор Холбооны нөөцийн сан 🏦 мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлж ирсэн. Бодлогын хүү өндөр хэвээр байгаа нь урт хугацаат бондын өгөөж нэмэгдэх үндсэн нөхцөлийн нэг болж байна.

2025 онд Доналд Трамп Ерөнхийлөгчийн албан тушаалд эргэн ирсний дараа АНУ-ын худалдааны бодлого чангарч, ялангуяа Хятадтай 🇨🇳 хийж буй худалдааны маргаан эрчимжсэнээр импортын бараа бүтээгдэхүүний үнэ өсөх, улмаар инфляц дахин нэмэгдэх эрсдэл бий болсон. Үүний дараа Ирантай 🇮🇷 холбоотой зэвсэгт мөргөлдөөн хурцдаж, газрын тос, байгалийн хийн нийлүүлэлт тасалдах болзошгүй болсон нь зөвхөн АНУ-д төдийгүй дэлхийн 🌏️ хэмжээнд инфляцын дарамтыг нэмэгдүүлээд байна.

Яагаад бондын өгөөж өсөөд байна вэ? 🔎 

Ийм нөхцөлд хөрөнгө оруулагчид болон эдийн засгийн шинжээчдийн дунд бодлогын хүү дахин өсөх, эсвэл одоогийн өндөр түвшинд удаан хадгалагдах хүлээлт нэмэгдэж байна. Үүний улмаас хөрөнгө оруулагчид харьцангуй бага өгөөжтэй, өмнө нь гаргасан бондуудаа зарж, илүү өндөр өгөөжтэй шинэ бондод хөрөнгө оруулахыг хүлээх хандлага ажиглагдаж байна. Ингэснээр бондын эрэлт суларч, ханш буурахын зэрэгцээ өгөөж нь өсөж байгаа юм.

💡Санамж: Бондын ханш болон өгөөж урвуу хамааралтай. Өөрөөр хэлбэл, бондын ханш буурахад өгөөж нь өсөж, ханш өсөхөд өгөөж нь буурдаг.

Өндөр хүүгийн цаадах нөлөө 🤔

АНУ-ын өндөр хүүгийн орчин нь дотоодын компаниудын зээл болон санхүүжилтийн зардлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт, бизнесийн тэлэлтэд дарамт учруулдаг. Нөгөө талаас Япон зэрэг бодлогын хүү харьцангуй бага орнуудын хөрөнгө оруулагчид өндөр өгөөж эрэлхийлэн хөрөнгөө АНУ-ын бондод шилжүүлэх хандлага нэмэгддэг. Энэ нь ам.долларын эрэлтийг дэмжихийн зэрэгцээ тухайн орнуудын үндэсний валют, тэр дундаа иений ханш сулрахад нөлөөлж байна.

Тайлангийн дараа хувьцааны ханш 14 хүртэл хувиар өслөө 📈 

Microsoft-ийн 2026 оны санхүүгийн жилийн IV улирлын тайлан зах зээлийн хүлээлтээс давсан хүчтэй үзүүлэлттэй гарснаар хувьцааны ханш тайлангийн дараах after-market арилжаагаар 14% хүртэл өсөв 📈.

  • Компани нэгж хувьцаанд ногдох ашгийг $4.74, нийт орлогыг $90.01 тэрбум гэж тайлагнасан нь шинжээчдийн $4.24-ын EPS, $87.62 тэрбумын орлогын таамгийг давсан үзүүлэлт байлаа.

  • 🔎 Энэхүү өсөлтийг Azure үүлэн үйлчилгээ болон хиймэл оюун ухааны бүтээгдэхүүний эрэлт голлон дэмжсэн бөгөөд Azure-ийн орлого өмнөх оны мөн үеэс 43%-иар, Microsoft Cloud-ийн нийт орлого 27%-иар өсөж $59.3 тэрбумд хүрсэн байна.

  • Мөн Azure-ийн жилийн орлого анх удаа $100 тэрбумыг давж, Microsoft 365 Copilot-ийн төлбөртэй хэрэглэгчдийн тоо 30 саяас давжээ 👏🏻 .

Хөрөнгө оруулагчдын хамгийн их анхаарсан асуудал: AI дэд бүтцийн хөрөнгө оруулалтын хувьд Microsoft 2026 оны хөрөнгө оруулалтын төлөвөө үндсэндээ хэвээр хадгалсан байна. Өмнө нь ойролцоогоор $190 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байсан бол шинэчилсэн тооцооллоор $175 тэрбум болж өөрчлөгдсөн нь дата төв болон оффисын барилгын ашиглалтын хугацааны тооцооллыг шинэчилсэнтэй холбоотой бөгөөд бодит хөрөнгө оруулалтын түвшин бараг өөрчлөгдөөгүй гэж компани тайлбарлав.

Тайлант улиралд хөрөнгө оруулалт өмнөх оноос 70%-иар өсөж $41 тэрбумд хүрсэн бөгөөд үүний ихэнхийг AI болон үүлэн технологийн үйлчилгээний өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангахын тулд сервер, CPU, GPU зэрэг богино ашиглалтын хугацаатай тоног төхөөрөмжид зарцуулжээ. Мөн энэ улиралд дэлхийн таван тивд 31 шинэ дата төв ашиглалтад оруулснаар энэ онд нийт 88 дата төв нэмж байгуулсан байна.

🧿 Ирээдүйн төлөв: Ирэх 2027 оны санхүүгийн жилийн эхний улиралд Microsoft нийт орлогоо $89.85-$90.95 тэрбум байхаар төсөөлж байгаа бөгөөд AI-д хийсэн их хэмжээний хөрөнгө оруулалт нь бодит орлого, захиалгын өсөлт болон Copilot-ийн хэрэглэгчдийн тоонд үр дүнгээ өгч эхэлснийг онцоллоо.

🧐 Зах зээлийн шинжээчдийн үзэж буйгаар хөрөнгө оруулагчид зөвхөн AI-д их хэмжээний хөрөнгө оруулалт хийдэг компаниудыг бус, харин түүнийг амжилттай орлого болгож чаддаг компаниудыг илүү өндөр үнэлэх хандлага руу шилжиж байгаа бөгөөд энэ тайлан Microsoft AI-ийн хамгийн том хөрөнгө оруулагч төдийгүй хамгийн том ашиг хүртэгчдийн нэг болж байгааг харуулсан байна.

Meta Platforms-ийн улирлын тайлан хүлээлтэд хүрсэнгүй 😬

Компанийн орлого өмнөх оны мөн үеэс 28%-иар өсөж $60.8 тэрбум болсон нь зах зээлийн хүлээлтээс давсан ч нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) $6.18 болж, шинжээчдийн таамагласан $7.19-өөс доогуур гарсан 🔺 байна.

🧐 Үүнд хууль эрх зүйн зардал, бүтцийн өөрчлөлтийн зардал болон AI-ийн дэд бүтцэд хийж буй их хэмжээний хөрөнгө оруулалтын улмаас нийт зардал 55%-иар өссөн нь голлон нөлөөлжээ.

🧮 Meta AI дэд бүтцээ өргөжүүлэхэд $31.08 тэрбум зарцуулснаар чөлөөт мөнгөн урсгал $8.55 тэрбумаас $784 сая хүртэл огцом буурсан байна. Гэсэн ч зар сурталчилгааны бизнес хүчтэй хэвээр байж, сурталчилгааны үзүүлэлт 14%-иар, нэг сурталчилгааны дундаж үнэ 12%-иар өссөнөөр орлогын өсөлтийг дэмжжээ.

🧿 Цаашид компани III улирлын орлогыг $61-64 тэрбум байхаар төсөөлсөн нь зах зээлийн хүлээлтээс бага гарсан бөгөөд бүтэн жилийн зардал болон хөрөнгө оруулалтын төлөвөө мөн нэмэгдүүлсэн байна. Үүний дараа хөрөнгө оруулагчид өсөж буй AI-ийн зардал, богино хугацааны ашигт ажиллагаанд болгоомжилсноор Meta-ийн хувьцаа тайлангийн дараах after-market арилжаагаар ойролцоогоор 8%-иар унажээ.

Хямдралтай үнээр чанартай хувьцаа авах боломж 💡

Энэхүү хүснэгтэд багтсан компаниуд бүгд салбартаа тэргүүлэгч байр суурьтай боловч яг одоо тодорхой сорилтуудтай нүүр тулснаар хувьцааны үнэ нь түүхэн дунджаасаа харьцангуй хямд түвшинд ирсэн байна. Хөрөнгө оруулагчдын хувьд хямдралтай үнээр чанартай хувьцаа авах боломж байж магадгүй юм.

🇰🇷 Солонгосын технологийн гигант Samsung хүлээлтээс давсан тайлан танилцууллаа

Samsung Electronics-ийн хагас дамжуулагчийн бизнес 2026 оны II улиралд хүлээлтээс давсан хүчтэй үр дүн үзүүлж, AI-ийн санах ойн чипийн эрэлт өндөр хэвээр байгааг дахин нотоллоо 👍🏻.

Тус нэгжийн үйл ажиллагааны ашиг 89.2 их наяд вон хүрсэн нь шинжээчдийн 79.3 их наяд воны таамгийг давсан бол компанийн нийт цэвэр ашиг 71.3 их наяд вон болж мөн зах зээлийн хүлээлтээс өндөр гарсан байна. Энэ нь Samsung AI санах ойн зах зээлд гол өрсөлдөгч болох SK Hynix болон Micron-той өрсөлдөх чадвараа мэдэгдэхүйц сайжруулж байгааг харуулж байна.

Мөн компанийн чип үйлдвэрлэлийн ⚙️ бизнес сайжирч байгаа ч гар утас 📱 болон сүлжээний төхөөрөмжийн бизнес нь алдагдалтай ажилласан байна.

Зах зээлийн судалгааны байгууллага болох Counterpoint-ийн шинжээчдийн үзэж буйгаар Samsung DRAM зах зээлд тэргүүлэх байр сууриа улам бэхжүүлж, санах ойн салбар дахь давуу талаа ашиглан бусад бизнесүүдийнхээ зах зээлийн хувийг идэвхтэй нэмэгдүүлж байна.

Samsung компанийг илүү мэдэхийг хүсвэл манай YouTube сувгийн доорх 👇🏻 видеог үзээрэй.

🎙️ Brand Lab Podcast - Episode 4

📌 Хэрэв та бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг хүсвэл  Apex Stock Traders 📱Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой. Тус группээс мөн гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөөг аваарай.

Хөрөнгө оруулалтын шинэ боломжууд 💰

💡Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвартай байдал, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 21% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. ЭНД дарж мэдээлэл аваарай.

  • 💰️ Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж

  • ✅ Хөрвөх чадвар

  • 🤝 Барьцаа, батлан даалт