- Apex Capital
- Posts
- 📊 META: Meta Platform Inc-ийн зах зээлийн судалгаа
📊 META: Meta Platform Inc-ийн зах зээлийн судалгаа
Гадаад зах зээлийн судалгаа #17

Шинэ өдрийн мэнд!
Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар АНУ-ын Meta Plotform Inc-ийн талаарх мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

2025 он хойш гарснаас Meta-гийн хувьцааны ханш 5 сарын 14 өдрийн байдлаар 12.04%-ийн өсөлттэй арилжаалагдаж байна.
52 долоо хоногийн дээд ханш $740.91, доод ханш нь $442.65 байсан ба 5 сарын 14 өдрийн ханш нь $659.36 байна.
📝 Meta Platform Inc-ийн үйл ажиллагааны тайлан

Meta компани нь санхүүгийн тайлан дээрээ орлогоо Family of Apps (FoA) болон Reality Labs (RL) гэсэн үндсэн 2 ангилна.
FoA ангилалд Facebook, Instagram, Messenger, WhatsApp зэрэг аппууд хамаарах бөгөөд тэдгээрийн зар сурталчилгааны орлого нийт орлогын томоохон хэсгийг бүрдүүлж байна.
RL ангилал нь компанийн нийт орлогын 1-2% орчмыг эзэлдэг бөгөөд үүнд төхөөрөмжүүд болон программ хангамжууд хамаарна. RL нь одоогоор хэдий орлогын маш бага хувийг эзэлж байгаа хэдий ч AI хөгжил, түүнтэй холбоотой зах зээлийн эрэлт нэмэгдэхийн хэрээр AI дээр суурилсан төхөөрөмжүүдийн орлого дагаад өсөх хүлээлттэй байгаагаа тус компаниас илэрхийллээ.

Meta компанийн санхүүгийн тайлангийн дагуу зардал нь 4 хэсэгт задардаг бөгөөд нийт зардлын ойролцоогоор тал хувийг судалгаа хөгжүүлэлтдээ зарцуулж байна. Эхний улирлын байдлаар $12,2 тэрбумыг зарцуулж байгаа бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 18% орчмоор нэмэгдсэн үзүүлэлт юм.

📔 Meta Platform Inc-ийн I улирлын санхүүгийн тайлан

📈 2025 оны III улирлын санхүүгийн голлох үзүүлэлтүүд:
Орлого: $42 тэрбумд хүрсэн нь 2024 оны мөн үеэс 16% өсөлт үзүүлжээ.
Цэвэр ашиг: $16 тэрбум давж 35%-иар нэмэгджээ.
Meta-гийн аппуудын өдрийн идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2025 оны 3 сарын байдлаар өмнөх жилээс 6%-иар өсөж 3.43 тэрбумд хүрээд байна.
📌 Харьцаа үзүүлэлт

Нэгж хувьцаанд ногдох ашгийн хэмжээ сүүлийн 4 жилийн байдлаар тогтмол өссөөр байгаа бөгөөд 2025 оны I улирлын байдлаар нэгж хувьцаанд ногдох ашиг $6.43 хүрсэн нь Wall Street-ийн $5.27 гэсэн таамгаас давсан үнэлгээтэй байлаа.
Нийт эздийн өмчийн өгөөж 2022-2024 оны хооронд жилд дунджаар 8%-ийн өсөлт үзүүлжээ.
Нийт хөрөнгийн өгөөж нь 2022-2024 оны хооронд жилд дунджаар 5%-ийн өсөлт үзүүлж байна.

Үнэ дансны харьцаа болон Үнэ ашгийн харьцаанууд нь сүүлийн жилүүдэд өсөлттэй харагдаж байгаа хэдий ч Гайхамшигт 7 (M7)-ын медиан дундажтай харьцуулахад харьцангуй бага байгаа нь тухайн компанийн хувьцаа зах зээл дээр хямдаар үнэлэгдэж байж болохыг илтгэж байна.
Дүгнэлт
📈 Хүмүүсийн social media хэрэглээ жилээс жилд нэмэгдэж байгаагийн хэрээр Meta компанийн платформууд дээрх зар сурталчилгаанаас олох орлогын хэмжээ ч жил ирэх тусам өссөөр байгаа билээ. Үүнийгээ дагаад тухайн компанийн зах зээлийн үнэлгээ ч мөн өссөөр байна.
🧑⚖️ Тус компани нь судалгаа хөгжүүлэлтдээ зарцуулж буй хөрөнгө нь зардлын томоохон хэсгийг эзэлж байгаа бөгөөд үүний дийлэнх хувийг Family of Apps эзэлж байгааг харвал ирээдүйд social media-ны зах зээлийн байр сууриа хадгалж үлдэх хүлээлт өндөр байна.
✅ Шинээр хөрөнгө оруулалт хийх гэж байгаа хүмүүс урт хугацааны хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой компани юм.
Хөрөнгө оруулагч та Meta Platforms Inc-ийн дэлгэрэнгүй судалгааг үзэхийг хүсвэл энд дараарай.
💰Бондын зах зээлийн мэдээ
Олон улсын зах зээлд нээлттэй арилжаалагддаг Монгол бондуудын ханшийн мэдээллийг хүргэж байна. Засгийн газрын бондуудын таван өдрийн дундаж ханш 0.16%-1.46%-р өссөн байгаа бол компанийн бондуудын ханш 0.05%-4.45%-р өссөн байдалтай байна. Засгийн бондууд дундаас 2031 онд дуусах Сэнчири 31 бонд хамгийн өндөр буюу 1.48%-р өссөн бол компанийн бондууд дундаас 2029 онд дуусах ХХБ-ны TDBM 29 бонд хамгийн өндөр буюу 4.45% өсөж өгөөж нь 11.83% болсон байна.


Монгол улсын засгийн газрын бондуудын өгөөж 6.05%-7.68% хооронд хэлбэлзэж байгаа бол компанийн ам.долларын бондуудын өгөөж 8.20%-12.49% хооронд хэлбэлзэлтэй байна. Монгол бондууд дундаас хамгийн өндөр өгөөжтэй нь одоогоор МИК ХК-ны Хулан бонд 12.49%-н өгөөжтэй тэргүүлж байна.
Европын Сэргээн Босголтын Банк (EBRD) 2025 оны 5-р сарын 14-нд Монголын хамгийн том банк болох Хаан банканд хамгийн ихдээ 145 сая ам.долларын (140 сая еврогийн) санхүүжилтийн багц олгохоор болж буйгаа мэдэгдлээ.
Энэ нь Монголын санхүүгийн байгууллагатай хийж буй хамгийн том хоёр талт хэлцэл болж байна.
Санхүүжилт нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, нөөцийн үр ашигтай хэрэглээг дэмжих технологийг нэвтрүүлэхэд чиглэгдэх бөгөөд эмэгтэйчүүдийн эзэмшдэг эсвэл удирддаг жижиг, дунд бизнесүүдэд (ЖДҮ) шинэ өсөлтийн боломжийг бий болгоно гэж EBRD мэдэгдлээ.
Энэхүү багцын хүрээнд EBRD-ийн Ногоон Эдийн Засгийн Санхүүжилтийн Хөтөлбөр (GEFF)-ийн дагуу хамгийн ихдээ 75 сая ам.долларын урт хугацаат зээл олгох бөгөөд үүнээс 60 саяыг EBRD, 15 саяыг Ногоон Уур Амьсгалын Сан (GCF) санхүүжүүлнэ.
GEFF хөтөлбөрийн зээл нь Монголын өрхүүд болон ЖДҮ-үүдийн ногоон технологид хандах хүртээмжийг сайжруулахад чиглэсэн бөгөөд GCF болон Японы засгийн газрын татаас (grant) санхүүжилтээр дэмжигдэх юм.