• Apex Capital
  • Posts
  • 💸 АНУ-ын томоохон банкнуудын тайлан хүлээлтээс давлаа.

💸 АНУ-ын томоохон банкнуудын тайлан хүлээлтээс давлаа.

Гадаад зах зээлийн судалгаа #35

Шинэ өдрийн мэнд!

Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар компаниудын тайлан болон зах зээлийн талаарх мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Market Update 📊

  • АНУ-ын Dow Jones, S&P 500, Nasdaq индексүүд долоо хоногийн турш AI салбарын эерэг хүлээлтээр өсөлттэй байсан ч баасан гарагт огцом унасан. 📉Энэ нь Ерөнхийлөгч Трампын Хятадын бараанд татвар нэмэх тухай мэдэгдэлтэй холбоотой байв.

  • Ерөнхийлөгч Дональд Трамп 🇨🇳 Хятадын бараанд 100%-ийн нэмэлт татвар ногдуулахаа зарлаж, Хятадын Ерөнхийлөгчтэй хийх уулзалтаа цуцалсан. Энэ нь зах зээлд худалдааны дайн дахин эхлэх хүлээлт үүсгэж ⚔️, хөрөнгө оруулагчдыг айдаст автуулсан.

  • Хятад улс ховор металл болон технологийн түүхий эдийн экспортод хязгаарлалт тогтоосон нь АНУ-ын технологийн салбарын компаниудад шууд нөлөөлсөн. Nvidia, Tesla, Oracle зэрэг AI болон tech хувьцаанууд 3–7%-иар унасан.

  • 🟨 Алтны үнэ анх удаа $4,000 давсан нь геополитик болон эдийн засгийн тодорхойгүй байдалтай холбоотойгоор хөрөнгө оруулагчид аюулгүй хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэнтэй холбоотой юм.

📈 2025 оны 10-р сарын 15-нд JP Morgan Chase & Co. 3-р улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тайлангаас харахад тус банк бүх бизнесийн салбартаа тогтвортой өсөлт үзүүлж, зах зээлийн хүлээлтээс давсан үзүүлэлттэй байлаа.

Санхүүгийн гол үзүүлэлтүүд 📊:

  • 📈 JP Morgan-ийн цэвэр ашиг нь $14.4 тэрбум хүрч, өмнөх оны мөн үеэс 12%-иар өссөн байна.

  • 💰 Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) нь $5.07 болж, шинжээчдийн таамгаас өндөр гарсан.

  • 💸 Нийт орлого нь $47.12 тэрбум хүрч, жилийн өсөлт 9% байлаа.  

💵Хөрөнгийн зах зээлийн салбарын орлого $8.9 тэрбум хүрч, 3-р улирлын дээд амжилтыг тогтоосон. Бондын арилжааны орлого 21%-иар, хувьцааны арилжаа 33%-иар тус тус өссөн. Хөрөнгө оруулалтын банкны хураамжийн орлого $2.6 тэрбум хүрч, 16%-иар өссөн үзүүлэлттэй байв.

🏦Хэрэглэгчийн банкны салбарын цэвэр ашиг $5 тэрбум хүрч, 400,000 гаруй шинэ данс нээгдсэн байна. Хөрөнгө ба хөрөнгө удирдлагын салбарын орлого $6.1 тэрбум хүрч, удирдаж буй хөрөнгө (AUM) нь $4.6 их наяд хүрсэн бөгөөд энэ нь 18%-ийн өсөлт юм.

🧾 Төлбөрийн үйлчилгээний салбарын орлого $4.9 тэрбум хүрч, 13%-ийн өсөлттэй байв. Энэхүү салбар нь $2 их наяд гүйлгээг боловсруулсан байна.

📈 Нийт зардал $24.3 тэрбум хүрч, 8%-иар өссөн бол зээлийн алдагдлын нөхөн төлбөр $3.4 тэрбум байлаа. Үүнээс $2.6 тэрбум нь зээл цуцлагдсан, $810 сая нь нөөц нэмэгдүүлэлт байв.

🗣️ Гүйцэтгэх захирал Jamie Dimon мэдэгдэлдээ:

“Бүх бизнесийн шугамууд сайн гүйцэтгэлтэй байлаа. Эдийн засаг ерөнхийдөө тогтвортой байгаа ч геополитик, инфляци, зах зээлийн өндөр үнэлгээ зэрэг эрсдэлүүд байсаар байна. Бид эдгээр нөхцөлд бэлтгэлтэй байх ёстой.” хэмээн онцолсон байна.

2025 оны 10-р сарын 15-нд Bank of America 3-р улирлын санхүүгийн тайлангаа танилцууллаа. Тайлангаас харахад тус банк орлого, ашиг, дижитал үйлчилгээний өсөлт зэрэг олон үзүүлэлтээр зах зээлийн хүлээлтээс давсан гүйцэтгэлтэй байлаа.

Санхүүгийн гол үзүүлэлтүүд 📊:

  • 💰 $8.47 тэрбум цэвэр ашиг

  • 💸 Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) нь $1.06 болж, шинжээчдийн таамгаас өндөр гарсан.

  • 💵 Нийт орлого нь $28.2 тэрбум хүрч, өмнөх оны мөн үеэс 11%-иар өссөн байна.

📈Энэ өсөлт нь хүүгийн орлого нэмэгдсэн, хэрэглэгчийн идэвхжил сайжирсан, хөрөнгө оруулалтын банкны хураамжийн орлого өссөн зэрэг хүчин зүйлсээс шалтгаалсан.

🏦 Хэрэглэгчийн банкны салбарын орлого $11.2 тэрбум болж, 7%-иар өссөн бол $245 тэрбум картын хэрэглээ бүртгэгдсэн нь 6%-ийн өсөлттэй байв. Дижитал борлуулалт нийт борлуулалтын 66%-ийг эзэлж, 49 сая идэвхтэй дижитал хэрэглэгч бүртгэгдсэн байна. Энэ нь банкны дижитал стратеги амжилттай хэрэгжиж байгааг харуулж байна.

🎛️ Хөрөнгө удирдлага болон хөрөнгө оруулалтын банкны салбарууд ч мөн өсөлттэй байлаа. Хөрөнгө удирдлагын орлого $6.3 тэрбум, удирдаж буй хөрөнгө (AUM) нь $4.6 их наяд хүрч, 11%-ийн өсөлттэй байв. Хөрөнгө оруулалтын банкны орлого $6.2 тэрбум, хураамжийн орлого 43%-иар өссөн нь зах зээл дээрх идэвхжил нэмэгдсэнтэй холбоотой.

📈 Зах зээлийн арилжааны салбарын орлого $5.4 тэрбум болж, 9%-ийн өсөлттэй байв. Хувьцааны арилжаа 14%-иар өссөн нь хөрөнгө оруулагчдын идэвхжил нэмэгдэж байгааг илтгэж байна.

📈 Нийт зардал $24.3 тэрбум хүрч, 8%-иар өссөн бол зээлийн алдагдлын нөхөн төлбөр $3.4 тэрбум байлаа. Үүнээс $2.6 тэрбум нь зээл цуцлагдсан, $810 сая нь нөөц нэмэгдүүлэлт байв.

🗣️ Гүйцэтгэх захирал Brian Moynihan тайлангийн үеэр хэлэхдээ:

“Бид 2025 оныг сайн гүйцэтгэлтэй дуусгаж, 2026 он руу итгэлтэй орж байна. Манай хадгаламж, зээлийн үйлчилгээний суурь хүчтэй хэвээр байна. Дижитал болон технологийн хөрөнгө оруулалт нь ирээдүйн өсөлтийг хангах гол хөшүүрэг болно.” хэмээн онцолсон.

Санхүүгийн тайланд 📊

  • Goldman Sachs Group, Inc. (NYSE: GS) компани 2025 оны 9 дүгээр сарын 30-нд дуусгавар болсон III улирлын байдлаар цэвэр орлого 15.18 тэрбум ам.доллар, цэвэр ашиг 4.10 тэрбум ам.доллар байсныг мэдээллээ. Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) 12.25 ам.доллар, өмчийн өгөөж (ROE) 14.2 %-д хүрсэн байна.

Үйл ажиллагааны сэргэлт 📈

  • 2025 оны III улирлын тайлангаас харахад Goldman Sachs-ийн хөрөнгө оруулалтын банкны шимтгэл болон зөвлөх үйлчилгээний орлого 40–60 %-иар өссөн нь M&A (нэгдэл, худалдан авалт), IPO, санхүүжилтийн зах зээлүүдийн идэвхжил эргэн сэргэж буйг илтгэв.
Энэ чиглэлээр 2025 оны IV улиралд илүү тогтвортой өсөлт хадгалах төлөвтэй байна. Гэхдээ АНУ-ын хүүгийн бодлого, геополитикийн тодорхойгүй байдал нь богино хугацаанд хэлбэлзэл үүсгэх хүчин зүйл хэвээр байна.

Дижитал шилжилт 🤖

  • Компанийн удирдлагын стратегийн дагуу Goldman Sachs “One GS 3.0” хэмээх дотоод бүтцийн шинэчлэл, хиймэл оюун (AI)-д суурилсан автоматжуулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж хэлсэн.
Энэхүү шинэчлэл нь зардлыг бууруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, дотоод процессыг илүү интеграцчилсан хэлбэрт шилжүүлэх зорилготой. Гэвч эхний үе шатанд ажлын байрны бууралт, дасан зохицох үеийн саатал үүсэх эрсдэлтэй гэж дүгнэгдэж байна.

Хувьцаа худалдан авах болон ногдол ашгийн бодлого 💭

  • GS компанийн зүгээс 2025 оны III улиралд нийт 3.25 тэрбум ам.долларын капитал буцааж, үүний 2 тэрбумыг хувьцаа буцаан худалдан авах, 1.3 тэрбумыг ногдол ашиг хэлбэрээр тараасан.
Энэ нь компанийн бэлэн мөнгөний урсгал хангалттай, хөрөнгө оруулагчдад өгөөж өгөх зорилтодоо үнэнч байгааг илтгэж байгаа бөгөөд 2026 онд энэхүү бодлогыг хадгалах төлөвтэй байна.

Goldman Sachs компанийн ТУЗ-ийн дарга, Гүйцэтгэх захирал Дэвид Соломон дараах мэдэгдлийг хийв. 🗣️

  • Энэ улирлын үзүүлэлт нь манай харилцагчийн сүлжээний бат бөх байдал болон стратегийн зорилгоо тууштай хэрэгжүүлж буй үр дүнг харуулж байна. Компанийн бүх чиглэлд харилцагчид хамгийн төвөгтэй, ач холбогдол өндөр асуудлуудаар бидэнд хандсаар байгаа бөгөөд бид эрсдэлийн удирдлагыг чангатган, урт хугацаанд хиймэл оюун ухаанд суурилсан технологиор үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхийг зорьж байна.

Санхүүгийн тайланд 📊

  • Орлогын нийт дүн 6.51 тэрбум ам.доллар болсон нь өмнөх жилийн мөн үеэс 25 хувиар өссөн. Энэ өсөлт зах зээлийн эерэг нөлөө, ETF ба технологийн үйлчилгээний орлого, мөн GIP ба HPS гүйлгээтэй холбоотой шимтгэлийн нөлөөгөөр бүрдүүлсэн. Цэвэр шимтгэлийн орлогын өсөлт жилд дунджаар 10 хувьд хүрч, iShares ETF, системчилсэн идэвхтэй хувьцаа, аутсорсинг ба бэлэн мөнгөний бүтээгдэхүүнүүдийн өргөн базад суурилсан байв.

AI дэд бүтцийн хөрөнгө оруулалт: Aligned Data Centers худалдан авалт 💸

  • BlackRock нь Microsoft, Nvidia болон бусад хөрөнгө оруулагчидтай хамтран $40 тэрбумын үнээр Aligned Data Centers компанийг худалдан авах гэрээ байгуулахаар төлөвлөж байгаа тухай мэдээлэл гарч байна. 

  • Энэ гэрээ нь AI технологийн дэд бүтцийн өсөлтөд BlackRock-ийг илүү гүнзгий оролцуулах стратегийн алхам болно. Хэрвээ гэрээ амжилттай хэрэгжвэл хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, хувьцааны ханшид эерэг нөлөө үзүүлэх магадлалтай.

Орлогын урсгал, шинэ клиент татах боломж 💰

  • BlackRock-ийн сүүлийн тайланд $205 тэрбум цэвэр урсгал орж, түүхэн дээд хэмжээнд хүрсэн байна. 

  • Ирэх улиралд энэ урсгал үргэлжилж, ETF болон хувийн зах зээлд шинэ бүтээгдэхүүнүүд, шинэ зах зээлүүд рүү тэлэх алхмууд болох магадлалтай.

Private markets (хувийн зах зээл) чиглэлийн өсөлт 📈

  • 2025 оны Private Markets Outlook-оор BlackRock хувийн хөрөнгө, альтернатив хөрөнгө оруулалтын салбаруудын өсөлтийг онцолж байна. Ирэх улиралд тэдгээр чиглэлд зарцуулалт, шинэ хөрөнгө оруулалт, түншлэл нэмэгдэх магадлалтай.

BlackRock компанийн ТУЗ-ийн дарга бөгөөд Гүйцэтгэх захирал (Chairman & CEO) мэдэгдэлдээ 🗣️:

  • “Харилцагчид хамгийн чухал, нөлөөтэй шийдвэрүүддээ BlackRock-ийг сонгосоор байна. Зах зээлийн тодорхойгүй байдал давамгайлж байгаа ч бид тэдэнд нийцсэн, олон зах зээлийг хамарсан интеграцчилсан шийдэл санал болгож байна. Технологи, өгөгдөлд тулгуурласан хөрөнгө удирдлагын инноваци бол манай ирээдүйн хөгжлийн гол чиглэл юм.” гэж мэдэгдсэн байна.

📱 Хэрэв та гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөө авахыг хүсвэл  Apex Stock Traders Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой.

💰Бонд

“Апекс Капитал ҮЦК” нь үндэсний үйлдвэрлэл, бүтээн байгуулалтыг дэмжих зорилгоор томоохон төслүүдийн санхүүжилтэд тогтмол амжилттай оролцсоор ирсэн билээ. Үүний нэг тод жишээ нь “Мишээл Сити” төслийн салшгүй хэсэг болох Мишээл Лайфстайл төсөл юм.

Уг төсөл нь тус бүр 20 давхар М1, М2, М3 цамхагуудаас бүрдэх ба эрүүл мэнд, боловсрол, оффис, худалдааны төвүүдийг нэг дор цогцлоосон орчин үеийн шийдэлтэй бүтээн байгуулалт юм. 2024 оны 11 дүгээр сард улсын комиссоор хүлээн авсан бөгөөд төслийн хэрэгжилт амжилттайгаар дуусгаад байна.

“Мишээл Лайфстайл” ХХК нь энэхүү амжилтаа үргэлжлүүлэн дараагийн шатны бүтээн байгуулалтаа эхлүүллээ.

Үүнд:

  • Монголын автомашины худалдаа, үйлчилгээний хамгийн том төвлөрсөн цэг болох Мишээл Авто Худалдааны Төв,

  • Төрөл бүрийн арга хэмжээ зохион байгуулах зориулалт бүхий Эвент Холл зэрэг төсөл багтаж байгаа юм. Эдгээр нь 2026 оны эхний улиралд ашиглалтад орох төлөвтэй байна.

Та дээрх төслүүдийг санхүүжүүлж 12 хугацаатай, жилийн 20.5 хувийн хүүтэй, улирал тутам хүүгийн төлөлт хийгдэх нөхцөл бүхий “Мишээл Лайфстайл” бондод хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл Энд дарж мэдээллээ илгээрэй