• Apex Capital
  • Posts
  • 💫 Ухаалаг хөрөнгө оруулах эхний алхам

💫 Ухаалаг хөрөнгө оруулах эхний алхам

IPS хэрхэн олох вэ?

IPS (Investment Policy Statement). Энэ нь та өөрийн хөрөнгийг хэр удаан, ямар эрсдэлээр, ямар зорилгод оруулахаа урьдчилан бэлдсэн хувийн дүрэм юм.

Үүнийг хол замд гарахын өмнө GPS тохируулж байгаатай зүйрлэж болно. Замд хүндрэл тулгарах үед GPS байгаа учир та замаасаа хазайхгүй.

🤔 Яагаад IPS чухал вэ?

Хөрөнгө оруулагчийн хамгийн том дайсан зах зээл биш, өөрийн сэтгэл хөдлөл юм. Morningstar-ийн "Mind the Gap" судалгаагаар жирийн хөрөнгө оруулагчид зах зээлийн дунджаас жил бүр ойролцоогоор 1.7% бага өгөөж авдаг байна. Үүний шалтгаан нь буруу цагт зарж, буруу цагт худалдан авдаг. Зах зээл унах үед айж сандран зарна, харин эсрэгээрээ зах зээл өсөөд ханаж байх үед FOMO-рч худалдан авах тохиолдол элбэг бий. 20 жилийн хугацаанд энэ нь нийт хуримтлалын 30%-иас дээш хэмжээний алдагдал юм.

💫 IPS дараах гурван зүйлийг өгдөг:

  1. Тодорхой байдал — Та юу хийх ёстойгоо урьдчилан мэддэг

  2. Сахилга бат — Зах зээл унах үед сэтгэл хөдлөлд автахгүй

  3. Зорилгод тулгуурлах байдал — Цаг хугацаа, эрсдэлд тань тохирсон шийдвэр

📖 IPS-ийн үндсэн бүрэлдэхүүн

InvestX дээрх эрсдэлийн профайл асуумж нь дараах таван үндсэн хэсгээс бүрддэг:

1. Хугацааны хүрээ Та хөрөнгөө 1 жил, 5 жил, эсвэл 20 жил оруулах гэж байна уу? Богино хугацаа их эрсдэл даахгүй. Урт хугацаа их өгөөжийн боломж нээдэг.

2. Эрсдэл хүлээх чадвар Багц чинь нэг жилд 15%-иар унавал та юу хийх вэ? Зарах уу, барих уу, илүү ихийг худалдан авах уу? Энэ хариулт эрсдэлийн профайлыг тодорхойлдог.

3. Санхүүгийн одоогийн нөхцөл Сарын тогтмол орлого, зардал, бэлэн хадгаламжийн хэмжээ. Хэрэв та сарын зардлаа арайхийж хаадаг бол өндөр эрсдэлтэй хөрөнгө оруулалт танд тохирохгүй.

4. Хөрөнгө оруулалтын зорилго Орон сууц авах, тэтгэвэр, хүүхдийн боловсрол, эсвэл зүгээр л хуримтлал өсгөх — зорилго бүр өөр стратеги шаардана.

5. Мэдлэг, туршлага Анхан шатны хөрөнгө оруулагч ETF, индекс сангаас эхлэх нь зүйтэй. Туршлагатай хүн опцион, түүхий эд, крипто ETF зэрэгт хэсэгчлэн оролцож болно.

🪖 Эрсдэлийн гурван үндсэн профайл

Асуумжийн үр дүн нь ихэвчлэн дараах гурван профайлын аль нэгийг гаргадаг:

Болгоомжтой (Conservative) Хэлбэлзлийг тэвчдэггүй, эсвэл хөрөнгө 1 жилийн дотор хэрэгтэй болох хүмүүс. Багцын 70-80% нь бонд, бэлэн мөнгөний сан. 20-30% нь хувьцаа.

Тэнцвэрт (Balanced) Дунд эрсдэл хүлээх боломжтой, 2-3 жилийн хугацаатай хүмүүс. Багцын 50-60% хувьцаа, 40-50% бонд.

Идэвхтэй (Growth) Урт хугацаатай (5+ жил), хэлбэлзлийг тайван хүлээж авдаг хүмүүс. Багцын 80-100% хувьцаа.

Эцэст нь

IPS бол хөрөнгө оруулагч хүн бүрийн эхлэх ёстой эхний алхам. "Юунд хөрөнгө оруулах вэ?" гэхээс өмнө "Би хэн бэ, юуг хэдэн жилийн дотор хүсэж байна вэ?" гэдгийг тодорхойлох хэрэгтэй. Энэ алхмыг алгасвал зах зээлийн уналт бүрд та шинээр шийдвэр гаргахаас өөр аргагүй болно. Энэ нь яг сэтгэл хөдлөлийн хавхад орох үе юм.

🤳 Эрсдэлийн профайлаа мэдэх үү?

Apex Traders дээр бүртгүүлэхэд та 5 минутын дотор IPS асуумжийг бөглөж, өөрийн эрсдэлийн профайлд тохирсон багцыг авах боломжтой

👇️ Apex Traders татаж авах