• Apex Capital
  • Posts
  • InvestX албан ёсоор хэрэглээнд нэвтэрлээ

InvestX албан ёсоор хэрэглээнд нэвтэрлээ

Монголын анхны ухаалаг хөрөнгө оруулалтын систем

Хөрөнгө оруулалт гэхээр олон хүнд мэргэжлийн мэдлэг, их хэмжээний мөнгө💵, зах зээлийг📊 өдөр бүр ажиглах шаардлагатай мэт санагддаг. Ямар бүтээгдэхүүн сонгох, хэр их дүнгээр эхлэх, өөрт тохирох эрсдэлийн түвшинг хэрхэн тодорхойлох зэрэг асуултууд хөрөнгө оруулалт эхлэх шийдвэрийг хойшлуулах шалтгаан болдог.

Тэгвэл Ухаалаг хөрөнгө оруулалтын систем InvestX гэдэг нь өөрийн санхүүгийн зорилго, хөрөнгө оруулах хугацаа, эрсдэлд хандах хандлагаа тодорхойлж олон төрлийн бүтээгдэхүүнд, бага дүнгээр, эрсдэлээ тараан байршуулан хөрөнгө оруулах боломжийг олгож буй системийг хэлнэ.

Тухайлбал, Таны хөрөнгө оруулалтын зан төлөв, эрсдэл даах чадварт тохируулан олон төрлийн бүтээгдэхүүнийг багтаасан багцад 100,000₮-с эхлэн хөрөнгө оруулах боломжийг олгож буй мэргэжлийн системийг албан ёсоор монголд анх удаа нэвтрүүллээ🎉.

InvestX яагаад ухаалаг хөрөнгө оруулалтын систем бэ?

  • Эрсдэлийн үнэлгээнд суурилсан багцын сонголттой

  • 100,000₮-өөс эхлэх боломжтой хөрөнгө оруулалтын шийдэлтэй

  • Эрсдэлийг тараан байршуулсан дотоодын бонд болон олон улсын ETF зэрэг бүтээгдэхүүнээс бүрдсэн төрөлжсөн багцууд

  • Багцын бүтэц, үнэлгээ, өгөөжийн мэдээллийг апп дотроос хянах боломжтой

Иймээс InvestX нь хэрэглэгчийн зорилго, эрсдэлийн хандлага болон багцын бүтцэд тулгуурлан хөрөнгө оруулалтын шийдвэрийг илүү ойлгомжтой, системтэй болгох ухаалаг хөрөнгө оруулалтын систем юм.

🤔 Хэрхэн InvestX -р дамжуулан хөрөнгө оруулалт хийх вэ?

  • Apex Traders апп-д нэвтэрч

  • InvestX цэсийг сонгоно📲

  • Хөрөнгө оруулалтын зан төлөвийн тест бөглөснөөр багцын саналуудтай танилцана

  • Сонгосон багцын мэдээлэл, нөхцөлтэй танилцан гэрээ байгуулна

  • Багцын тоогоо сонгон мөнгөө байршуулснаар хөрөнгө оруулалтаа эхлүүлнэ

Та өөрийн зорилго, хугацаа, эрсдэлийн хандлагад нийцсэн багцын мэдээлэлтэй танилцаж, ухаалгаар хөрөнгө оруулалтын эхний алхмаа InvestX-ээр эхлүүлээрэй.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах сувгууд:

ℹ️ Мэдээлэл авах хүсэлт илгээх: https://shorturl.at/YsBdx

👪️ Community-д нэгдэх: https://www.facebook.com/groups/investx

📞 Мэдээлэл авах: 7588-7500