- Apex Capital
- Posts
- 👉 InvestX урамшуулал дуусахад ердөө 3 хоног үлдлээ...
👉 InvestX урамшуулал дуусахад ердөө 3 хоног үлдлээ...
Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд дугаар 16
Шинэ өдрийн мэнд хүргэе!
Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт:
📈 Инвескор ХК-ийн хувьцаагаа хуваах шийдвэр гаргасан…
📝 Монголын хөрөнгийн бирж ХК үнэт цаасны арилжааны шимтгэлээ бууруулна…
🚀 InvestX урамшуулал дуусахад ердөө 3 хоног үлдлээ…
👉 Монголбанк энэ оны эхний 4 сард нийт 4.3 тонн үнэт металл худалдан авчээ…
📈 Инвескор ХК-ийн хувьцаагаа хуваах шийдвэр гаргасан…

💡ТОП 20 индексийн сагсанд багтах Инвескор ХК нь хувьцаагаа 1:10 харьцаагаар хуваах стратегийн шийдвэрийг ТУЗ-ийн түвшинд гаргаж, хувьцаа эзэмшигчдээрээ дэмжүүллээ.
Ингэснээр одоогийн 75.74 сая ширхэг хувьцаа 757.4 сая болж нэмэгдэх энэхүү алхам нь компанийн үнэлгээнд шууд нөлөөлөхгүй ч зах зээлийн оролцогчдын хандлага, хөрвөх чадварт бодит өөрчлөлт авчрах боломжтой.
Хувьцаа хуваах нь ихэвчлэн нэгжийн үнийг бууруулж, жижиг хөрөнгө оруулагчдад илүү “хүртээмжтэй” болгох замаар арилжааны идэвхийг нэмэгдүүлэх зорилготой байдаг.
📈 Хувьцааны тухайд сүүлийн 52 долоо хоногийн дундаж ханш нь 8,647.53₮ байгаа бол өнгөрөгч оны сүүлээр түүхэн дээд 9,760.0₮-т хүрч байв.
INV-ийн хаалтын ханш:
2025.12.31 өдрийн байдлаар 9,000₮
2026.05.04 өдрийн байдлаар 8,380₮
🤔Инвескор ХК-ын бизнесийн хувьд бүс нутгийн тэлэлт нь онцлох хүчин зүйл хэвээр байна. Монгол Улсаас гадна Киргиз (5 салбар), Казахстан (1 салбар)-д үйл ажиллагаа явуулж буй.
Өнгөрөгч 2025 онд Киргиз улс дахь салбарын зээлийн багц нь 49 тэрбумаас 68 тэрбум төгрөг болж өссөн бол Казахстан дахь салбарын зээлийн багц 25 тэрбум төгрөгт хүрээд байгаа билээ.
📝 Монголын хөрөнгийн бирж ХК үнэт цаасны арилжааны шимтгэлээ бууруулна…

💰Монголын хөрөнгийн биржээс үнэт цаасны арилжааны шимтгэлээ бууруулах чиглэлээр ажиллаж, энэ оны 2-р хагаст тодорхой арга хэмжээ авна гэдгээ мэдэгдлээ.
Үүний үр дүнд арилжааны давтамж нэмэгдэж, оролцогчдын тоо өсөх, улмаар дундаж хэлцлийн хэмжээ нэмэгдэх боломж нэмэгдэнэ.
Ямар хэмжээгээр хэрхэн шийтгэлээ бууруулахаа хараахан тодорхой болгоогүй байна.
💸 Монголбанк энэ оны эхний 4 сард нийт 4.3 тонн үнэт металл худалдан авчээ…

🏦 Монголбанк энэ оны эхний 4 сард нийт 4.3 тонн үнэт металл худалдан авснаар сүүлийн зургаан жилийн дээд түвшинд хүрсэн байна. 4-р сард гэхэд 1.1 тонн үнэт металл авснаас 838 кг нь алт байжээ.
Уламжлал ёсоор үнэт металлын худалдан авалт III улирлаас идэвхэждэг ч энэ жил харьцангуй эрт өндөр түвшинд хүрсэн байна.
Энэ нь аж ахуйн нэгжүүдийн алт тушаалт зуны улиралд нэмэгддэгтэй холбоотой гэж тайлбарлажээ.
🤝 Мөн геополитикийн нөхцөл байдал болон алтны үнийн хэлбэлзлээс шалтгаалан Монголбанкны худалдан авах үнэ буурсан.
Тухайлбал, 2-р сард нэг грамм алтыг дунджаар 577 мянган төгрөгөөр авч байсан бол 4-р сард 541 мянга болж буурчээ. Ингэснээр нийт худалдан авалтад 460.8 тэрбум төгрөг зарцуулсан байна.
🚀 InvestX урамшуулал дуусахад ердөө 3 хоног үлдлээ…

⚡Апекс Капиталын шинэ бүтээгдэхүүн InvestX-ийн нээлтийг тохиолдуулан зарласан урамшуулалт хөтөлбөр дуусахад ердөө 3 хоног үлдлээ.
🤩Та 100,000₮-өөр дотоодын бонд болон олон улсын зах зээлийн ETF-ээс бүрдсэн багцад хөрөнгө оруулах боломжтой.
⭐Мөн багцад оруулсан 100,000₮ тутамд 1 урамшууллын эрх 🎁 авах бөгөөд урамшууллын азтан Казахстан улсын Алматы хотод зохион байгуулагдах SOLΛNA Festival-ийг хосоороо үзэх эрхийн эзэн болно.
Азтаныг 5-р сарын 7-нд InvestX Community-д ЭНД, live байдлаар тодруулна.
✨ InvestX-ээр хөрөнгө оруулалтаа эхлүүлж, азтан болоод Алматы хотод болох 🌴 SOLΛNA Festival-ийг хосоороо👫 үзэх эрхийн эзэн болоорой.
🎉 Бондын мэдээлэл…
💡Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвартай байдал, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 19.2-20.5% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. ЭНД дарж мэдээлэл аваарай.
💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж
✅ Хөрвөх чадвар
🤝Барьцаа, батлан даалт
