• Apex Capital
  • Posts
  • 💰 Манай улсын цалингийн ерөнхий өөрчлөлт

💰 Манай улсын цалингийн ерөнхий өөрчлөлт

Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд дугаар 10

Шинэ өдрийн мэнд хүргэе!

Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй. 

Энэ дугаарт:

📝 Манай улсын цалингийн ерөнхий өөрчлөлт…

⛽ Газрын тос бол мөсөн уулын зөвхөн орой…

⚡ TSMC болон Sk Hynix-ийн хелиум нөөц…

📝 Дотоодын хувьцаат компаниудын онцлох мэдээ

  • 2026 оны 3-р сарын байдлаар МХБиржид бүртгэлтэй 47 хувьцаат компани ногдол ашиг олгохоо зарласнаас 46 нь ногдол ашгийн мөнгөн дүнгээ албан ёсоор танилцуулжээ.

  • 46 компани нийтдээ 966.5 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулагчдад ногдол ашиг хэлбэрээр хуваарилахаар байна. Энэ нь өмнөх оны ногдол ашгийн нийт дүнтэй харьцуулахад ойролцоогоор -22%-ийн бууралтыг илэрхийлж байгаа юм.

  • Ногдол ашгийн хэмжээ буурсан нь зарим салбарын ашигт ажиллагааны өөрчлөлт, мөн компаниудын хөрөнгө оруулалтын стратеги өөрчлөгдөж байгаатай холбоотой байж болохоор байна.

    Ногдол ашгийн дийлэнхийг I ангиллын компаниуд бүрдүүлж байна

💰Манай улсын цалингийн ерөнхий өөрчлөлт…

☝️ 2025 оны IV улиралд:

  • Голч цалин: 2.48 сая ₮

Өмнөх улиралтай харьцуулахад:

  • Дундаж нэрлэсэн цалин 6% өссөн

  • Бодит цалингийн индекс 3.9% нэмэгдсэн

➡️ Энэ нь инфляцыг хассан дүнгээр ч цалин бодитоор өссөнийг илтгэнэ.

📊 Хамгийн өндөр өсөлттэй салбарууд

  • Цалингийн өсөлтөөр дараах салбарууд тэргүүлэв.
    🌍 Олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн газар
    - Дундаж цалин: 3.60 сая ₮
    - Өсөлт: 15.6%
    🎓 Боловсролын салбар
    - Дундаж цалин: 2.57 сая ₮
    - Өсөлт: 14.9%
    💻 Мэдээлэл, холбооны салбар
    - Дундаж цалин: 3.14 сая ₮
    - Өсөлт: 13.5%

📉 Буурсан болон анхаарал татсан салбарууд

  1. 🏢 Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа
    - Дундаж цалин: 2.54 сая ₮
    - Өөрчлөлт: –24.9%
    - Хамгийн огцом бууралтыг үзүүлсэн.

  2. 🧰 Үйлчилгээний бусад үйл ажиллагаа
    - Дундаж цалин: 2.34 сая ₮
    - Өөрчлөлт: –3.3%

💰 Хамгийн өндөр дундаж цалинтай салбарууд

  1. ️ ⛏️ Уул уурхай, олборлолт
    - Дундаж цалин: 5.38 сая ₮
    - Улсын дунджаас ойролцоогоор 87% өндөр

  2. 🌍 Олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн газар
    - 3.60 сая ₮

  3. ⚡ Цахилгаан, хий, уур, агааржуулалтын салбар
    - 3.57 сая ₮

  4. 💳 Санхүү, даатгалын салбар
    - 3.44 сая ₮

➡️ Эдгээр үзүүлэлтүүдээс харахад Монголын хөдөлмөрийн зах зээлд уул уурхай болон өндөр бүтээмжтэй үйлчилгээний салбарууд цалингийн түвшнийг тодорхойлж байна.

🏫 Газрын тос бол мөсөн уулын зөвхөн орой…

⭐Азийн зах зээл, тэр дундаа Япон, Өмнөд Солонгос, Тайванийн хөрөнгийн зах зээлүүд даваа гарагийн байдлаар бууралттай байлаа.

  • Учир нь дэлхийн хагас дамжуулагчийн үйлдвэрлэлийн гол төвүүд эдгээр улсуудад байрладаг бөгөөд Ойрх Дорнод дахь геополитикийн хурцадмал байдал чип үйлдвэрлэлийн нийлүүлэлтийн сүлжээнд эрсдэл үүсгэж болзошгүй байдал үүсээд байна.

Хагас дамжуулагч үйлдвэрлэлд зайлшгүй шаардлагатай хелиум хэмээх ховор хийний дэлхийн далайн тээвэрлэлтийн ойролцоогоор 35% нь Ормузын хоолойгоор дамжин өнгөрдөг.

  • Иймээс уг хоолойн орчимд үүсэх аливаа саатал нь хелиумын нийлүүлэлтэд шууд нөлөөлөх эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, TSMC, Samsung, SK Hynix зэрэг томоохон хагас дамжуулагч үйлдвэрлэгчдийн хелиумын нөөц дуусвал чип үйлдвэрлэл тасалдах боломжтой гэсэн үг.

Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу.

👨🏻‍💻 2026 оны хамгийн эхний ногдол ашгийг Мандал Даатгал ХК тараалаа…

Компанийн зүгээс тайлант хугацаанд олсон цэвэр ашгийнхаа ойролцоогоор 67%-ийг ногдол ашиг хэлбэрээр хуваарилахаар шийдвэрлэж, нэгж хувьцаанд 14.0 төгрөг, нийтдээ 8.74 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулагчдад олгохоор болсон.

  • Ногдол ашгийг 3/12 нд хөрөнгө оруулагчдын үнэт цаасны дансанд байршуулсан бөгөөд ингэснээр хувьцаа эзэмшигчид бодит мөнгөн өгөөжөө авах боломжтой болсон байна.  

 🤔 TSMC болон Sk Hynix-ийн хелиум нөөц

🔔 Одоогийн байдлаар TSMC ойролцоогоор 45 өдрийн үйлдвэрлэлийн нөөцтэй, SK Hynix ойролцоогоор 75 өдрийн хелиумын нөөцтэй. Хэрэв үйлдвэрлэлийн хэмжээ хэвээр байж, харин нийлүүлэлт 35%-иар буурна гэж үзвэл:

  • TSMC-ийн хелиумын нөөц 129 өдрийн дараа

  • SK Hynix-ийн нөөц 215 өдрийн дараа бүрэн дуусна гэсэн тооцоо гарсан байна.

👉Нөгөө талаас, 2026 оны 3-р сарын байдлаар Өмнөд Солонгосоос АНУ руу чиглэсэн чипийн экспорт өмнөх сараас өссөн үзүүлэлттэй байгаа нь үйлдвэрлэлийн идэвх өндөр хэвээр байгааг харуулж байна.

Хэрэв хагас дамжуулагчийн үйлдвэрлэл ийнхүү нэмэгдсээр байвал хелиумын нөөц дээрх тооцооллоос илүү хурдан дуусах эрсдэл бий.

🎉 Бондын мэдээлэл…

💡Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвартай байдал, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 19.2-21% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. ЭНД дарж мэдээлэл аваарай.

  • 💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж

  •  Хөрвөх чадвар

  • 🤝Барьцаа, батлан даалт