- Apex Capital
- Posts
- 🌟 InvestX зөвлөж байна...
🌟 InvestX зөвлөж байна...
Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд дугаар 9
Шинэ өдрийн мэнд хүргэе!
Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт:
📝 Түмэншуут ХК хувьцаагаа халаасална…
🤔 PDAC-2026 олон улсын уул уурхайн чуулга уулзалт…
⛽ Газрын тос $100 давлаа…
🌸 InvestX зөвлөж байна…
📝 Дотоодын хувьцаат компаниудын онцлох мэдээ
Түмэн шувуут ХК өөрийн хувьцааг зах зээлээс 1 тэрбум төгрөгийн дүнд багтаан эргүүлэн худалдан авах шийдвэр гаргаж байснаа зарласан. Харин компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс саяхан гаргасан шинэ шийдвэрээр уг бодлогоо үргэлжлүүлж, 2026 онд 500 сая төгрөг хүртэлх дүнтэйгээр дахин худалдан авалт хийхээр болсон байна.
Компанийн зүгээс энэхүү арга хэмжээг хувьцааны арилжааны идэвхийг нэмэгдүүлэх, ханшийг тогтвортой түвшинд хадгалах зорилготой гэж тайлбарлаж буй.
Бодит гүйцэтгэлийг харвал дээрх бодлогын нөлөө одоогоор тодорхой хэмжээнд мэдрэгдсэнгүй. 2025 онд 545,471 ширхэг хувьцааг худалдан авсан байна.
💰PDAC-2026 олон улсын уул уурхайн чуулга уулзалт…

☝️ Уул уурхайн хайгуул, хөрөнгө оруулалтын салбарын дэлхийн томоохон арга хэмжээний нэг болох PDAC 2026 чуулга уулзалт Toronto хотноо, Canada улсад 2026 оны 3 дугаар сарын 1–4-ний өдрүүдэд зохион байгуулагджээ.
🎯 Энэ удаагийн чуулганд 125 гаруй улсаас 32,000 гаруй оролцогч, 1,300 орчим байгууллага, 700 орчим илтгэгч оролцож, стратегийн ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээ, уул уурхайн хөрөнгө оруулалтын орчин, салбарын чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.
⛏️ Монгол Улс тус чуулганд 29 дэх жилдээ оролцож, үндэсний танилцуулгын хэсгээр дамжуулан уул уурхайн салбарын мэдээлэл болон төслүүдийг олон улсын оролцогчдод танилцуулжээ. Үүнд:
📈 Erdenes Mongol, Erdenes Tavan Tolgoi, Erdenet Mining Corporation, Erdene Resource Development зэрэг байгууллагууд оролцож, хайгуул болон олборлолтын төслүүдийн талаарх мэдээллийг танилцуулсан байна.
🌍 Мөн чуулганы хүрээнд “Mongolia Day 2026” арга хэмжээг зохион байгуулж, Монгол Улсын уул уурхайн салбарын бодлого, хөрөнгө оруулалтын орчин, стратегийн ашигт малтмалын нөөцийн талаар танилцуулга, хэлэлцүүлэг өрнүүлжээ. 🤝
🏫 Газрын тос $100 давлаа…

⭐Ормузын хоолойн орчимд үүсээд буй геополитикийн хурцадмал байдал нь дэлхийн эрчим хүчний зах зээлд хүчтэй нөлөөлж, газрын тосны үнэ огцом өсөхөд хүргэж байна.
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас энэ стратегийн тээврийн гарцаар дамжин өнгөрөх тээвэр саатаж, олон улс газрын тосны олборлолтоо бууруулахад хүржээ.
Үүний нөлөөгөөр Brent crude oil-ийн үнэ богино хугацаанд 20 орчим хувиар өсөж, баррель нь $111 хүрсэн нь 2022 оноос хойших хамгийн өндөр түвшинд тооцогдож байна.
Хөдөлмөрийн зах зээлийн өнөөгийн байдлыг авч үзвэл хөдөлмөр эрхлэлтийн түвшин 56–57 хувьтай байгаа бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд дорвитой өсөлт ажиглагдаагүй байна.
Мөн WTI crude oil-ийн үнэ ч 22 хувиар нэмэгджээ.
Нийлүүлэлтийн тасалдал үргэлжилж буй нөхцөлд хэд хэдэн томоохон олборлогч улс олборлолтоо бууруулах шийдвэр гаргаж эхэлжээ.
🎯 Тухайлбал, Кувейт олборлолтоо багасгах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн бол Иракийн газрын тосны олборлолт мөргөлдөөн эхлэхээс өмнөх үеийнхтэй харьцуулахад ойролцоогоор 60 хувиар буурч, өдөрт 1.7 сая баррель орчимд хүрсэн байна.
Ийнхүү нийлүүлэлтийн бууралт болон тээврийн саатал нь дэлхийн зах зээлд газрын тосны үнийн өсөлтийг улам дэмжиж байгаа юм.
Тиймээс богино хугацаанд газрын тосны үнэ өндөр хэвээр байх магадлалтай ч урт хугацаанд бусад бүс нутгийн олборлолт нэмэгдэх, стратегийн нөөц ашиглах зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр зах зээл тогтворжих боломжтой гэж үзэж болно.
Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу.
👨🏻💻 Эрдэнэс тавантолгой ХК-ийн хувьцааг хуулийн дагуу өвлүүлэх, эргэлтэд оруулах боломжийн талаар шийдвэр гаргана…
Засгийн газар иргэн бүрд олгосон Эрдэнэс тавантолгой ХК-ийн 1072 ширхэг энгийн хувьцааны асуудлаар өчигдөр хэлэлцэж, тодорхой шийдэл гаргахаар болжээ. Анх иргэдэд олгосноос хойш өвлүүлэх, зарж борлуулах зэрэг эрхгүй байсан уг хувьцааны хязгаарлалтыг цуцалж, эрхийг нь олгохтой холбоотой шийдвэрийн төслийг боловсруулан батлуулахаар болсон байна.
Мөн түүнчлэн саяхан зарласан ногдол ашгийн мөнгийг том төслүүдэд зарцуулах талаар иргэдээс санал авахаар болсон байна. Тодруулбал, Эрдэнэс тавантолгой ХК нь 2025 онд 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, үүнээс 786.6 тэрбумийг нь хувьцаа эзэмшигчиддээ ногдол ашиг хэлбэрээр олгохоор болсноо зарласан.
Энэ нь нэгж хувьцаанд 65.55₮ буюу 1072 ширхэг хувьцааны хувьд 70,269.6₮ ногдож байгаа юм. Тэгвэл ногдол ашгийн тал дээр иргэд зөрүүтэй байр суурь илэрхийлсээр байгаа бөгөөд нэг талд ногдол ашгаа авах, нөгөө талд саяхан бид нүүр тулсан эрчим хүчний хязгаарлалтаас үүдэлтэй асуудлуудыг шийдвэрлэх, шинэ эх үүсвэр барихад зарцуулах хэрэгтэй гэсээр байна.
🌸 InvestX зөвлөж байна…
🩷 Өдөр тутмын амьдралыг илүү ухаалгаар удирдах 4 апп.

🔔 Заримдаа бид “энэ аппыг өмнө нь мэддэг байсан бол…” гэж бодох үе гардаг.
Зөв апп ашиглах нь таны цагийг хэмнэж, санхүүгээ хянахад тусалж, өдөр тутмын бүтээмжийг мэдэгдэхүйц нэмэгдүүлдэг.
InvestX энэ удаа таны амьдралд бодитоор хэрэг болох 4 аппыг онцолж байна.
🔹 Spendee / Buddy - Хувийн санхүүгээ хянаж, орлого зарлагаа ойлгомжтой графикаар харах боломжтой. Санхүүгийн төлөвлөлт хийхэд тусална.
🔹 Runna / Strava - Гүйлт, алхалт болон дасгал хөдөлгөөнийг хянаж, таны зорилгод тохирсон дасгалын төлөвлөгөө гаргахад тусална.
🔹 Asana / Notion - Хичээл, ажил, тэмдэглэл, контент төлөвлөлт зэрэг бүх ажлаа нэг дор зохион байгуулахад тохиромжтой бүтээмжийн хэрэгслүүд.
🔹 NotebookLM - Судалгааны материал, лекцийн тэмдэглэлээ AI ашиглан видео, подкаст, хураангуй хэлбэрт оруулах боломжтой.
🤝 Зөв технологи ашиглах нь ажлыг хөнгөвчлөхөөс гадна таны цагийг илүү үр ашигтай зарцуулж, бүтээмж болон санхүүгийн шийдвэрийг илүү ухаалгаар удирдахад тусалдаг.
Доорх сошиал сувгуудыг даган өдөр тутмын сонирхолтой мэдээ, санхүүгийн зөвлөгөө болон зах зээлийн мэдээллийг цаг алдалгүй аваарай.
ⓕ InvestX Facebook
🅾 InvestX Instagram
🎉 Бондын мэдээлэл…
💡Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвартай байдал, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 19.2-21% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. ЭНД дарж мэдээлэл аваарай.
💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж
✅ Хөрвөх чадвар
🤝Барьцаа, батлан даалт
