- Apex Capital
- Posts
- ⚡ "Investors Day" - Арга хэмжээ
⚡ "Investors Day" - Арга хэмжээ
Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #23
Шинэ өдрийн мэнд хүргэе!
Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт
▪️ Гадаад худалдааны хэмжээ 5 сарын байдлаар
▪️ Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ
▪️ Ойрхи дорнодын хурцадмал байдал
▪️Хөдөө аж ахуйн биржийн арилжаа
🏦 Гадаад худалдааны хэмжээ 5 сарын байдлаар…

💰Гадаад худалдааны нийт барааны эргэлт 2025 оны 5-р сарын байдлаар 10.0 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 7.3 хувиар буурсан байна. Экспорт 14.7% буурч, 5.4 тэрбум ам.долларт хүрсэн бол импорт 3.3 хувиар өссөн бөгөөд үүнээс үүдэлтэй гадаад худалдааны тэнцэл 54.9 хувиар буурсан байна.
✅Чулуун нүүрсний экспортын хэмжээ өмнөх оны мөн үеэс 1.6 тэрбум ам.доллароор буюу 42.4% хувиар буурсан нь манай экспортын хэмжээнд чухал нөлөө үзүүлж байна.
💡Харин импорт өсөхөд нөлөөлсөн гол худалдан авалт нь суудлын автомашин байв. Импорт хийсэн автомашины үнийн дүн 566.2 сая ам.доллар буюу өмнөх оны мөн үеэс 15.7 хувиар нэмэгдээд байна.
Дотоод хувьцааны арилжаанд оролцох, данс нээх заавар авах бол ЭНД дарна уу.
📊 Үнэт цаасны зах зээлийн үнэлгээ…

🔔2025 оны эхний таван сарын байдлаар Монгол Улсын үнэт цаасны зах зээлд нийт 332.5 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 70.0 тэрбум төгрөгөөр буюу 26.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
👀 Үнэт цаасны төрөл тус бүрийн арилжааны эзлэх хувийг авч үзвэл:
Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас – 38.1%
Компанийн хувьцаа – 27.1%
Компанийн бонд – 22.9%
Засгийн газрын бонд – 11.6%
Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх – 0.3%
Үүнээс хөрөнгө оруулагчдын сонирхол хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болон хувьцаа руу төвлөрч байгааг харуулж байна.
👇 2025 оны 5 дугаар сарын арилжааны гүйцэтгэл,
Тус сард нийт 72.4 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 44.2 тэрбум төгрөгөөр буюу 2.6 дахин өссөн үзүүлэлт юм. Гэсэн хэдий ч өмнөх сартай харьцуулахад 15.2 тэрбум төгрөгөөр буюу 17.3 хувиар буурсан нь зах зээлийн богино хугацааны хэлбэлзлийг илтгэж байна.
🌍 "Investors Day" - Арга хэмжээ зохион байгуулагдах гэж байна !
Олон улсын түүхий эдийн төлөв, ханшийн хэлбэлзэлтэй энэ үед хөрөнгө оруулалтын ямар боломжууд байгаа вэ? (Алт, зэс, уран, газрын тос)
Apex Capital хөрөнгө оруулагч танд зориулсан “Investors Day” арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
📌 Арга хэмжээний үеэр:
Олон улсын топ түүхий эдийн (алт, зэс, уран, газрын тос) зах зээлийн дүн шинжилгээ
Геополитик, нийлүүлэлтийн эрсдэл ба үнэ ханшид нөлөөлөх хүчин зүйлс
Apex-ийн мэргэжилтнүүдийн анализ, зөвлөмж
🗓 2025.06.19 (Пүрэв гараг)
⏰ 08:00–09:00 цагт
📍 СБД, Нью Хоризонс /Монкон/ тауэр, 9 давхар (Эрүүл мэндийн яамны замын урд
Суудлын тоо хязгаартай тул урьдчилан бүртгүүлнэ үү. 📩 [email protected] 📞 7510-7500
🏦 Хөдөө аж ахуйн биржийн арилжаа…

🌱 Хөдөө аж ахуйн биржийн арилжааны дүн өмнөх сараас 32.2 хувиар буурлаа.
📝Хөдөө аж ахуйн биржээр тавдугаар сард нийт 26 удаагийн хэлцлээр ₮27.3 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байна. Арилжааны дүн өмнөх сарынхаас 32.2 хувиар буурч,
⭐ Нийт дөрвөн нэр төрлийн бүтээгдэхүүн биржээр арилжаалагдсан бөгөөд нийт үнийн дүнгийн 90 гаруй хувьд ямааны ноолуур арилжаалагджээ.
🚀Ойрхи дорнодын хурцадмал байдлаас улбаалан газрын тос өсөлт үзүүллээ.…

📣 Ойрхи дорнодын бүс нутгийн аюулгүй байдал хурцадмал түвшинд хүрснээр газрын тосны үнэ сүүлийн хоногуудад 10%-с дээш өсөлт үзүүллээ.
📈💰📊 Тодруулбал 6-р сарын 13 буюу өнгөрсөн баасан гаригт Израил улсын зүгээс Иран улсын цөмийн байгууламжууд руу пуужин харвасан бөгөөд энэхүү дайралтад Иран улсын цөмийн эрдэмтэд болон цэргийн дээд удирдагч амиа алдсан юм.
🌍Харин бямба гаригт Иран улс хариу цохилт хийснээр тус 2 улсын хоорондын дайралтууд 3 дахь өдрөө үргэлжилж байна. Одоогоор зөрчилдөөн намжих шинжгүй байгаа бөгөөд бүс нутгийн аюулгүй байдалд нөлөөлж эхэлсэн тул хөрш зэргэлдээх улсууд зөрчилдөөнд оролцох магадлал улам бүр нэмэгдсээр.
🧈Ойрхи дорнодын бүс нутгийн хувьд дэлхийн газрын тосны 20% орчих хувийг нийлүүлдэг тул энэхүү нийлүүлэлт доголдох эрсдэл үүсээд байна. Хэрвээ мөргөлдөөн үргэлжлэх юм бол газрын тосны үнэ цаашид ч өсөх төлөвтэй байгаа бөгөөд үүнийг даган инфляц нэмэгдэх эрсдэлтэй байна.
Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу.
🎉 Apex traders аппликейшн шинэчлэгдлээ
Апекс Капитал ҮЦК зүгээс эрхэм харилцагч та бүхэндээ шинэчлэгдсэн аппликейшн Apex traders 2.0 загвараа танилцуулж байна. Шинэчлэгдэж, илүү ухаалаг, олон төрлийн арилжааг нэг дор хийх боломжтой болгосноор та бүх төрлийн хөрөнгө оруулалтаа гар утсаараа амархан удирдах боломжтой болж байгаа юм.
☝️Хэрэв та бондын талаар мэдээлэл авахыг хүсвэл дээрх зураг дээр дарна уу.