- Apex Capital
- Posts
- 🌍 "Investors Day" - Арга хэмжээ......
🌍 "Investors Day" - Арга хэмжээ......
Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #28
Шинэ өдрийн мэнд хүргэе!
Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт
▪️ Манай улсын дундаж цалин
▪️ 2025 оны макро эдийн засгийн төлөв
▪️ АНУ-Европын худалдааны гэрээ
▪️ Вашингтон, Д.С. – 2025 оны 7-р сар
🌍 "Investors Day" - Арга хэмжээ…
“Big Beautiful Bill” хуулийн төслийн хүрээнд хөрөнгө оруулалтын шинэ боломжууд болон эдийн засгийн орчинд гарч буй өөрчлөлтүүдийг судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн танилцуулах гэж байна.
Apex Capital хөрөнгө оруулагч танд зориулсан “Investors Day” арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.
📌 Арга хэмжээний үеэр:
Геополитикийн хурцадмал байдалтай холбоотойгоор батлан хамгаалах салбарт гарах шинэ боломжууд,
Хөрөнгө оруулах боломжтой хувьцааны дэлгэрэнгүй судалгаа болон зөвлөгөө мэдээллийг хүргэнэ.
🗓 2025.07.31 (Пүрэв гараг)
⏰ 18:00–19:00 цагт
📍 СБД, Нью Хоризонс /Монкон/ тауэр, 9 давхар (Эрүүл мэндийн яамны замын урд
Суудлын тоо хязгаартай тул та ЭНД дарж урьдчилан бүртгүүлээрэй.
📩 [email protected] 📞 7510-7500
💸 Манай улсын дундаж цалин…

💰 Монгол улсын ажилчдын дундаж цалин 2025 оны 1-р улирлын байдлаар 2.62 сая төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 14.8%-иар өссөн үзүүлэлттэй байна.
♂️ vs ♀️ Харин нийт эрэгтэй ажилчдын дундаж цалинг эмэгтэйчүүдийн дундаж цалинтай харьцуулахад 17.7%-иар өндөр байгаа бөгөөд өмнөх оны 29.2%-тай харьцуулахад эрэгтэй болон эмэгтэй ажилчдын цалингийн зөрүү 11.5%-иар багассан байгаа юм.
🤝 Монгол улсын сүүлийн 12 сарын инфляцын дундаж 6.9% байгаа бөгөөд үүнийг нийт ажилчдын дундаж цалингийн өсөлттэй харьцуулбал бодит цалингийн өсөлт 7.9% байна.
📊 2025 оны Макро эзийн засгийн төлөв…

📈 Цаашид бодлогын хүү өнөөгийн түвшнээс бага зэрэг буурч 2026 оны I улиралд 11.6% байна гэж шинжээчид үзжээ.
📝 Шинээр олгосон төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүүг 2025 оны II улиралд дунджаар 17.2%, хамгийн ихдээ 18.0%, хамгийн багадаа 17.0%-тай байна гэж таамаглажээ. Цаашид зээлийн хүү өнөөгийн “Big Beautiful Bill” хуулийн төслийн хүрээнд хөрөнгө оруулалтын шинэ боломжууд болон эдийн засгийн орчинд гарч буй өөрчлөлтүүдийг судалгаа, дүн шинжилгээнд үндэслэн танилцуулах гэж байна. хэвээр 17.3% орчим байхаар байна.
👥2025 оны I улиралд Улаанбаатар хотын жилийн инфляц 9.8% болж нэмэгдсэн бөгөөд энэ нь өмнөх улирлын шинжээчдийн таамаглалтай бараг таарчээ. Шинжээчид 2025 оны II улиралд инфляц мөн адил 9.8%, жилийн дараа 10.0% болно гэж таамаглаж байгаа юм.
Дотоод хувьцааны арилжаанд оролцох, данс нээх заавар авах бол ЭНД дарна уу.
🌐 АНУ-Европын худалдааны гэрээ.…

🇺🇸🤝🇪🇺АНУ болон Европын холбоо олон сараар үргэлжилсэн худалдааны маргаанаа зогсоож, шинэ худалдааны гэрээний хүрээг тохиролцлоо. Ерөнхийлөгч Дональд Трамп ба Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Лайен нар Шотландад уулзаж тохиролцсон.
📌Гол заалтууд:
📃2025.07.27-нд АНУ Европын бүх бараанд 15%-ийн импортын татвар тогтооно. (Өмнө нь 30% байсан.)
✈️Европ зарим Америк барааг татваргүй оруулах болно. Үүнд онгоцны сэлбэг, химийн бүтээгдэхүүн, зарим хөдөө аж ахуйн бараа орно.
Европ АНУ-д:
-600 тэрбум долларын хөрөнгө оруулна, үүнд зэвсэг, техник багтана.
-750 тэрбум долларын эрчим хүч (нефть, цөмийн түлш) худалдаж авна.
Гэхдээ ган, хөнгөн цагаан дээрх 50%-ийн татвар хэвээр үлдэнэ.
📣Урсула фон дер Лайен: “Энэ бол том дэвшил. Трамп бол хатуу, гэхдээ хэлэлцээ хийдэг хүн.” гэж мэдэгдсэн.
📢Трамп ч мөн “Бид сайн тохиролцоо хийлээ. АНУ-д асар их хөрөнгө орж ирнэ” гэж онцолсон байна.
Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу..
🌐 Вашингтон, Д.С. – 2025 оны 7-р сар…

🇺🇸АНУ-ын Засгийн газрын хамгийн сүүлийн мэдээгээр 2025 оны 6-р сард хэрэглээний үнийн индекс жилээс жилд 2.7 хувиар өссөн нь инфляцын хурдацтай нэмэгдлийг харуулж байна. Энэ өсөлт нь импортын бараанд ногдуулсан тарифын улмаас үнийн дарамт өргөжиж, эцсийн хэрэглэгчийн үнийн бүтэцт нөлөөлж байгаатай холбоотой гэж шинжээчид үзэж байгаа юм.
📌⚡Тарифын нөлөөгөөр импортын бараа бүтээгдэхүүний өртөг өсөж, энэ нь үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт өргөн хүрээнд үнийн өсөлтийг үүсгэжээ.
💹 Түүнчлэн хүнсний болон эрчим хүчний үнийг хассан цэвэр инфляц буюу үндсэн инфляц 2.9%-д хүрсэн нь 2025 оны 2-р сараас хойших хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
🏛️Үндсэн инфляцын энэ өсөлт нь мөнгөний бодлогын хувьд төв банканд хүндрэл учруулж байгаа бөгөөд эдийн засагчдын үзэж байгаагаар үнийн дарамт үргэлжилсээр байвал АНУ-ын Холбооны нөөцийн сан (Federal Reserve) хүүгийн түвшнийг урт хугацаанд өндөр байлгах шаардлага үүсэж болзошгүй юм.
📣 Шинжээчид тарифын хэмжээ хэвээр үлдвэл 2025 оны хоёрдугаар хагас жилд инфляцын өсөлт илүү хурдтай үргэлжилж болзошгүйг анхааруулжээ. Энэ нь хэрэглээний зардлын өсөлт, худалдан авалтын чадварт сөргөөр нөлөөлж, эдийн засгийн өсөлтийг удаашруулж болзошгүй.
Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу..
🎉 Бондын мэдээлэл
💡 Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвар, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 18.5-20% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна.
💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж
✅ Хөрвөх чадвар
🤝Барьцаа, батлан даалт
☝️Хэрэв та бондын талаар мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.