- Apex Capital
- Posts
- 📣 "Investors Day" - Арга хэмжээ
📣 "Investors Day" - Арга хэмжээ
Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #32
Шинэ өдрийн мэнд хүргэе!
Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт:
📝 Даатгалын салбарын тойм
🌍 "Investors Day" - Арга хэмжээ
📉 Intel компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч АНУ
🏦 ХНС-н дарга юуг онцлов?
📊 Даатгалын салбарын тойм

Даатгалын салбар нийт 30.1 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 52.1 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
🏦 Хөрөнгө оруулалтын чиг хандлагад гарсан өөрчлөлтүүд нь:
Үнэт цаасны зах зээлд оруулсан хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар
Хадгаламжийн сертификат буюу банкны салбарт оруулсан хөрөнгө оруулалт 4.6 хувиар буурсан нь зах зээлийн нөхцөл байдал, хүүгийн түвшин, эрсдэлийн үнэлгээ зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр даатгалын компаниуд хөрөнгө оруулалтын стратегиа дахин хянаж, илүү оновчтой, эрсдэл багатай чиглэлд шилжиж байгааг илтгэж байна.
Эдгээр үзүүлэлтүүд нь даатгалын салбарын хөгжлийн хандлага эерэг байгааг бататгаж, цаашид салбарын тогтвортой өсөлт, санхүүгийн сахилга бат, хөрөнгө оруулалтын оновчтой бодлого, хэрэглэгч төвтэй үйлчилгээний чанар зэрэг хүчин зүйлсийг улам бүр сайжруулах шаардлагатайг харуулж байна.
💰 Мөн даатгалын компаниуд нь улсын төсөвт нийт 9.5 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлжээ.
Дотоод хувьцааны арилжаанд оролцох, данс нээх заавар авах бол ЭНД дарна уу.
🌍 "Investors Day" - Арга хэмжээ…
БНХАУ-н Хятадын Коммунист Нам (ХКН)-ын Их хурал 10 сард хуралдахтай холбоотой хөрөнгө оруулалтын шинэ боломжууд болон эдийн засгийн орчинд гарч буй өөрчлөлтүүдийг судалгаа болон дүн шинжилгээнд үндэслэн танилцуулах гэж байна.

Apex Capital хөрөнгө оруулагч танд зориулсан “Investors Day” арга хэмжээнд хүрэлцэн ирээрэй.
📌 Арга хэмжээний үеэр:
БНХАУ-ын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал ба цаашдын хэтийн төлөв
Хөрөнгө оруулах боломжтой хувьцааны нарийвчилсан судалгаа, зөвлөгөө, мэдээлэл зэргийг танилцуулах болно.
Apex-ийн мэргэжилтнүүдийн анализ, зөвлөмж
🗓 2025.08.28 (Пүрэв гараг)
⏰ 18:00–19:00 цагт
📍 СБД, Нью Хоризонс /Монкон/ тауэр, 9 давхар (Эрүүл мэндийн яамны замын урд
Суудлын тоо хязгаартай тул урьдчилан бүртгүүлнэ үү. 📩 [email protected] 📞 7510-7500
🚨 Анхааруулга:
❌Сүүлийн өдрүүдэд “https://apex-capital.ltd” гэх домэйн нэртэй хуудсаар манай компанийн нэр, таних тэмдгийг (лого), хууль бусаар ашиглан залилангийн шинжтэй үйл ажиллагаа явуулах оролдлого хийгдсэн байгаа тул харилцагч та бүхэн манай баталгаат хаягаар хандаж мэдээлэл авна уу.
🧐 Апекс капитал ҮЦК ХХК нь крипто валюттай холбоотой ямар нэг үйл ажиллагаа эрхэлдэггүй болно. Тус хуурамч сайтад байршуулсан мэдээлэл, санал болгож буй үйлчилгээ нь итгэж болохгүй, залилангийн шинжтэй болохыг анхааруулж байна.
✅ Бидний албан ёсны сувгууд:
Вэбсайт: https://apex.mn
Имэйл: [email protected]
Утас: +976 7510-7500
Facebook: https://www.facebook.com/ApexCapitalMN
💻🇺🇸Intel компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч АНУ.

📰 2025 оны наймдугаар сарын 22-23-ны өдрүүдэд…
🇺🇸АНУ-ын Засгийн газар түүхэн шийдвэр гаргаж, дотоодын чип үйлдвэрлэгч Intel компанийн 9.9%-ийн хувьцааг эзэмших болсон тухайгаа зарлалаа. Энэ нь нийт 8.9 тэрбум ам.долларын өртгөөр, нэгж хувьцааг 20.47 ам.доллароор үнэлэн, нийт 433.3 сая ширхэг санал өгөх эрхгүй хувьцаа хэлбэрээр хийгдсэн хөрөнгө оруулалт юм.
💡 Тус шийдвэрийн дагуу:
АНУ-ын Засгийн газар Intel-ийн хамгийн том хувь эзэмшигч болсон ч компанийн удирдлагад оролцохгүй, ТУЗ-д суудалгүй байна.
⚠️ Энэхүү үйл явдал нь ерөнхийлөгч Дональд Трамп Intel-ийн гүйцэтгэх захирал Лип-Бу Тан-ыг БНХАУ-тай холбоотой гэх шүүмжлэлтэйгээр огцрохыг шаардсан дуулиант мэдэгдлийн дараахан тохиож буй. Гэсэн ч Цагаан ордны уулзалтын дараа харилцаа зөөлөрч, улс төрийн маргаантай нөхцөл байдал нь хөрөнгө оруулалтын шийдвэрээр үргэлжилсэн нь анхаарал татаж байгаа юм.
📈 Мэдэгдлийн дараахан Intel-ийн хувьцааны ханш 5.53% өссөн нь зах зээл эергээр хүлээн авсныг илтгэж байна.
🏦 ХНС-н дарга Jerome Powell юуг онцлов?

💡Өнгөрсөн баасан гарагийн өглөө 10 цагт (Нью-Йоркийн цагаар) Холбооны Нөөцийн Сангийн дарга Jerome Powell Jackson Hole эдийн засгийн уулзалт дээр:
🔻Ажил эрхлэлтэд эрсдэл нэмэгдэж байна Powell онцолсон нь: Хөдөлмөрийн зах зээл тэнцвэртэй мэт харагдаж байгаа ч ажилгүйдэл нэмэгдэх, ажилтнуудыг олноор халах эрсдэл бодитоор оршиж байна.
📉 Хүү бууруулах боломжийг нээлттэй үлдээв Тэрээр 9-р сард бодлогын хүүг бууруулах талаар “болзошгүй” гэж хэлсэн. Энэ нь зах зээлд эерэг дохио өгч, хөрөнгө оруулагчдын хүлээлтийг нэмэгдүүлэв.
🔄 Мөнгөний бодлогын шинэчлэл Powell 2020 оны “инфляцын дундаж зорилт”-ын стратегийг орхиж, уламжлалт 2%-ийн инфляцын зорилт руу шилжихээ зарлав.
📊 Зах зээлд нөлөөлсөн үр дүн Powell-ийн “зөөлөн” өнгө аястай илтгэл нь Dow Jones, S&P 500, Russell 2000 зэрэг индексүүдийг огцом өсгөсөн. Хөрөнгө оруулагчид хүү буурах хүлээлтээр идэвхэжсэн.
🎉 Аялалтай бондын эхний азтан шалгарахад 7 хоног үлдлээ.
💡 Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвар, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 18.5-20% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна.
💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж
✅ Хөрвөх чадвар
🤝Барьцаа, батлан даалт