- Apex Capital
- Posts
- ✨ Монгол Улсын хилээр орсон нийт жуулчдын тоо өсөв
✨ Монгол Улсын хилээр орсон нийт жуулчдын тоо өсөв
Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #29
Шинэ өдрийн мэнд хүргэе!
Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт
▪️ Монгол Улсад ирсэн нийт жуулчдын тоо
▪️ Засгийн газар валютын нөөцийг хадгалахад анхаарна
▪️ OPEC+ нефтийн олборлолт
▪️АНУ-н эдийн засаг 3% өсөлттэй
🌏🐎 Монгол Улсын хилээр орсон нийт жуулчдын тоо…

📈 2025 оны эхний хагас жилийн байдлаар нийт 328’395 жуулчид Монгол улсад зочилсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 34%-р өссөн үзүүлэлттэй байна. Зөвхөн зургаадугаар сард гэхэд 108 мянган жуулчин ирсэн нь өмнөх оны мөн үеэс 60%-р өссөн өндөр үзүүлэлт болов.
📝🌟 2024 онд 727 мянга гаруй жуулчин хүлээн авсан нь түүхэндээ хамгийн өндөр үзүүлэлт болсон бөгөөд Монгол Улсын Засгийн газраас 2025 онд 1 сая жуулчин хүлээн авах зорилт тавиад байгаа юм.
✨Эдгээр тоон үзүүлэлтээс харахад Монгол улсын аялал жуулчлал цар тахалыг үеэс хойш эрчимтэй сэргэж, олон улсын жуулчдын сонирхлыг улам бүр татаж байгааг илтгэж байна.
Дотоод хувьцааны арилжаанд оролцох, данс нээх заавар авах бол ЭНД дарна уу.
💸🇲🇳Засгийн газар валютын нөөцийг хадгалахад анхаарч, Импортын хөтөлбөрүүдийг багасгана.

💰Монгол Улсын төсвийн орлого 2025 оны төгсгөлд 2.3 их наяд төгрөгөөр тасалдах урьдчилсан тооцоо гарсан ба Засгийн газар төсөвт хэмнэлт хийхээр ажиллаж байгаа гэж мэдээллээ.
📣Мөн Улаанбаатар хотод бондоор хэрэгжүүлэх төслийн зардлыг хүлээгдэж буй гүйцэтгэлтэй уялдуулан 10 хувиар бууруулах зорилготой байна.
🤝 Харин импортыг нэмэгдүүлж буй хөтөлбөрүүдийг багасгах, зорилтоор 600-700сая ам.долларын үнэ бүхий импортын худалдан авалт хэмнэхээр төлөвлөжээ. Түүнчлэн төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд гэрээ хийгдээгүй 135 төсөл арга хэмжээний 535.9 тэрбум төгрөгийг хассанаар урсгал зардлаас 1.8 их наяд төгрөг танасан байна.
🛢️ OPEC+ нефтийн олборлолт.

⛽️ OPEC+ ( Газрын тос экспортлогч орнуудын байгууллага) ажиллах хүчээ 9-р сард нэмэгдүүлэхээр шийдэж, нефть олборлолтоо өдөрт 547,000 баррель нэмэхээр төлөвлөжээ.
🔥 Яагаад олборлолтоо нэмэх гэж байна вэ?
⚡Дэлхийн эдийн засаг сэргэж буйтай холбогдуулан нефтийн эрэлт нэмэгдэж байгаа.
👉Хятад, Энэтхэг зэрэг хөгжиж буй зах зээлүүд түлшний хэрэглээгээ нэмэгдүүлж буй.
⏳Өмнө нь COVID-19 болон эдийн засгийн уналтын үед олборлолтыг бууруулсан. Харин одоо эдийн засгийн нөхцөл байдал сайжирч буй тул “хэвийн” түвшинд эргэн орж байна.
🤔 Нөлөө хэрхэн мэдрэгдэх вэ?
🤝 Илүү их нефть зах зээлд нийлүүлэгдэнэ (үнэ буурна).
💡 Инфляц буурахад эерэг нөлөөтэй:
Эрчим хүчний үнэ буурахад ойрын хугацаанд бензин, дизель зэрэг шатахууны үнэ тогтворжино.
Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу..
🇺🇸 АНУ-н эдийн засаг 3% өсөлттэй…

2025 оны хоёрдугаар улирлын байдлаар АНУ-ын эдийн засаг 3 хувийн өсөлттэй гарсан нь эерэг үзүүлэлт боловч тухайн өсөлт дэх суурь нөхцөл байдал харьцангуй сул хэвээр байна.
📌⚡Эдийн засгийн нарийн дүн шинжилгээ хийхэд, эхний хагас жилийн бодит дундаж өсөлт ердөө 1.1 орчим хувьтай гарчээ. Энэ нь урьдчилсан тооцооллоос эрс доогуур үзүүлэлт байгаа юм.
🔍Ийм үр дүн гарсан гол шалтгаан нь худалдааны статистик мэдээлэл гажуудсан, бодит бус үр дүн харуулсантай холбоотой гэж тайлбарлажээ.
🏛️Эдийн засгийн ийм сул дохио нь хөрөнгө оруулагчид, бодлого тодорхойлогчдын анхаарлыг татаж, Холбооны Нөөцийн Банкны цаашдын бодлогын чиглэлд тодорхой нөлөө үзүүлэх магадлалтай. Хэдийгээр тайлангийн тоон үзүүлэлт 3 хувийн өсөлттэй гарсан ч, дотоодын эрэлт хэрэгцээ хангалтгүй, хэрэглээ сул байгаа нь эдийн засагт тулгамдаж буй хүндрэлүүд үргэлжилж байгааг илтгэж байна.
📣 Товчоор хэлбэл, АНУ-ын хоёрдугаар улирлын ДНБ өсөлт гаднаас нь харахад сайн мэт боловч, суурь дотоод хүчин зүйлс сул байгаа нь эдийн засгийн нөхцөл байдал төдийлөн тогтвортой биш байгааг харуулж байна.
Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу..
🎉 “АЯЛАЛТАЙ БОНД II” урамшуулалт хөтөлбөр дахин зарлагдлаа!
💡 Апекс Капитал компанийн зүгээс зарлаж буй “Аялалтай бонд” урамшуулалт хөтөлбөрт оролцон бондын бүтээгдэхүүнд хөрөнгө оруулсан үнийн дүнгийн 5 сая төгрөг тутамдаа урамшууллын нэг эрхтэй болж, сар бүр тодрох 3 азтаны нэг болоорой.
⏰ ХӨТӨЛБӨРИЙН ХУГАЦАА
💰2025 оны 8-р сарын 1-нээс 10-р сарын 1 хүртэл үргэлжилнэ.
✅ iTrip компанийн аяллын 3 сая төгрөгийн үнэ бүхий урамшууллын эрх.
🤝Эхний азтанууд 9-р сарын 2-ны мягмар гарагт тодорно.
☝️Хэрэв та бондын талаар мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.