- Apex Capital
- Posts
- 👉 Алтны үнэ өссөөр буй шалтгаанууд
👉 Алтны үнэ өссөөр буй шалтгаанууд
Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #33
Шинэ өдрийн мэнд хүргэе!
Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт:
🤔 Алтны үнэ өссөн шалтгаанууд
💰 Биржийн бус зах зээлийн тойм
📝 ББСБ-н орлогын бүтэц
🏦 Трампын шинээр баталсан тарифыг шүүмжлэв
📊 Алтны үнэ: $3,478.30 (0.84%-р өссөн)

🏦 Үнийн өсөлтийн гол шалтгаанууд:
АНУ-ын Төв банк (Fed) хүү бууруулах магадлалтай.
АНУ-ын ажилгүйдлийн тайлан хүлээгдэж байна.
Хэрвээ ажлын байрны тоо бага гарвал, хүү буурах магадлал нэмэгдэнэ. (алтны үнэ өснө)
🤔 Трампын татварын бодлого шүүхээр буруутгагдсан.
АНУ-ын шүүх Трампын олон улсын татваруудыг хууль бус гэж үзсэн.
Энэ нь зах зээлд эрсдэл үүсгэж, хүмүүс алт руу хөрөнгө оруулж эхэлсэн.
🏦 Төв банкны хараат бус байдалд улс төрийн дарамт ирж байна.
Трамп Төв банкны гишүүнийг огцруулах оролдлого хийсэн.
Энэ нь Төв банкны шийдвэрт улс төр нөлөөлж болзошгүй гэсэн айдас үүсгэж, алтны эрэлт нэмэгдсэн.
Дотоод хувьцааны арилжаанд оролцох, данс нээх заавар авах бол ЭНД дарна уу.
💰 Биржийн бус зах зээлийн 2-р улирлын тойм…
2025 оны хоёрдугаар улиралд биржийн бус зах зээлд нийт 63 үнэт цаас гаргагчийн, 69 өрийн хэрэгсэл бүртгэгджээ.

📝Тайлант улиралд нийт бондын 45.4 хувийг санхүүгийн салбар, 26.9 хувийг барилга, 13.7 хувийг худалдаа үйлчилгээ, 10.6 хувийг уул уурхай, 1.8 хувийг үйлдвэрлэл, 1.2 хувийг боловсрол, эрүүл мэнд, 0.4 хувийг бусад салбар тус тус эзэлж байна.
📌 Үүнээс санхүүгийн салбарын бондын 45.4 хувийг ББСБ, 48.3 хувийг барьцаалан зээлдүүлэх газар, 6.3 хувийг хөрөнгө оруулалтын компани тус тус эзэлсэн байна.
👉 Бондын хугацааны хувьд нийт бондын 58.3 хувийг 12 сарын хугацаатай, 26.4 хувийг 18 сарын хугацаатай, 12.5 хувийг 24 сарын хугацаатай, 2.8 хувийг 48 сар ба түүнээс дээш сарын хугацаатай бонд тус тус бүрдүүлжээ.
🚨 Анхааруулга:
❌Сүүлийн өдрүүдэд “https://apex-capital.ltd” гэх домэйн нэртэй хуудсаар манай компанийн нэр, таних тэмдгийг (лого), хууль бусаар ашиглан залилангийн шинжтэй үйл ажиллагаа явуулах оролдлого хийгдсэн байгаа тул харилцагч та бүхэн манай баталгаат хаягаар хандаж мэдээлэл авна уу.
🧐 Апекс капитал ҮЦК ХХК нь крипто валюттай холбоотой ямар нэг үйл ажиллагаа эрхэлдэггүй болно. Тус хуурамч сайтад байршуулсан мэдээлэл, санал болгож буй үйлчилгээ нь итгэж болохгүй, залилангийн шинжтэй болохыг анхааруулж байна.
✅ Бидний албан ёсны сувгууд:
Вэбсайт: https://apex.mn
Имэйл: [email protected]
Утас: +976 7510-7500
Facebook: https://www.facebook.com/ApexCapitalMN
✅ ББСБайгууллагуудын орлого…

📰2025 оны хоёрдугаар улирлын байдлаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй банк бус санхүүгийн байгууллагуудын (ББСБ) нийт орлого 1,264.9 тэрбум төгрөгт хүрч, салбарын санхүүгийн чадавх болон бизнесийн идэвх сэргэж байгааг харууллаа. Энэхүү үзүүлэлт нь ББСБ-уудын үндсэн орлого болох хүүгийн болон хүүгийн бус орлого давамгайлж байгааг онцолж байна.
💡 Нийт орлогын 97.8 хувь буюу ихэнх хэсгийг үндсэн үйл ажиллагааны орлого бүрдүүлсэн бол үлдсэн хувийг бусад үйл ажиллагааны орлого эзэлжээ. Үндсэн үйл ажиллагааны орлого дотор:
Хүүгийн орлого – 1,129.2 тэрбум төгрөг буюу нийт орлогын 89.3 хувь,
Хүүгийн бус орлого – 107.1 тэрбум төгрөг буюу нийт орлогын 8.5 хувь тус тус ногдсон байна.
⚠️ Энэ нь ББСБ-уудын орлого уламжлал ёсоор хүүгийн орлогоос ихээхэн хамааралтай хэвээр байгааг илтгэж байна.
📈 Хүүгийн бус орлогын хувьд 107.1 тэрбум төгрөгийн хэмжээнд хүрсэн бөгөөд энэ нь нийт орлогын бүтцийг илүү олон төрөлд хувааж байгаа нь ББСБ-ууд үйл ажиллагаагаа зөвхөн зээлийн хүүгээр хязгаарлахгүй, нэмэлт үйлчилгээний орлогоор баяжуулж байгааг харуулж байгаа юм.
🏦 Трампын шинээр баталсан тарифыг шүүмжлэв?

💡АНУ-ын Холбооны Давж заалдах шүүхийн 7 гишүүний 4 нь Трампын шинэчилсэн тарифыг хууль бус хэмээн үзсэнээр тарифын хэрэгжилтийг 10 сарын 14 хүртэл хойшлуулахаар болсон бөгөөд энэ хугацаанд тухайн хэргийг Дээд шүүхэд шилжүүлэхээр болсныг батлав.
Үүнд зэс, хөнгөн цагаан зэрэг салбарын тусгай тарифууд хамаарахгүй юм.
🔻Мэдээж энэ талаар ерөнхийлөгч Доналд Трамп эсэргүүцлээ илэрхийлээд байгаа бөгөөд өөрийн цахим хуудсанд
"Хэрэв энэ шийдвэр батлагдвал Америкийн Нэгдсэн Улсыг устгах болно" хэмээн бухимджээ.
🎉 Аялалтай бонд хөтөлбөрийн эхний 3 азтан өнөөдөр шалгарна.
💡 Та барьцаа батлан даалттай, зах зээлээс өндөр хүүгийн өгөөжтэй бондод хөрөнгө оруулахын зэрэгцээ Аялалтай бонд хөтөлбөрийн дараагийн үед хамрагдах боломжтой.
💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж
✅ Хөрвөх чадвар
🤝Барьцаа, батлан даалт