- Apex Capital
- Posts
- $ АМ.ДОЛЛАР өсөж байна
$ АМ.ДОЛЛАР өсөж байна
Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд #24
Шинэ өдрийн мэнд хүргэе!
Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Энэ дугаарт
▪️ Хөрөнгийн зах зээлийн 5-р сарын тойм
▪️ Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл буурлаа
▪️ Оюу Толгойн ирээдүйн нэгдэл зогсонги байдалд хүрлээ
▪️АМ.ДОЛЛАРын өсөлт
🏦 Хөрөнгийн зах зээлийн тойм…

🏦Өнгөрсөн 5 сард “Монголын хөрөнгийн бирж”, “Улаанбаатар үнэт цаасны бирж”, “Чингисхаан хөрөнгийн бирж”-ээр 72.4 тэрбум төгрөгийн арилжаа явагдсан ба өмнөх сараасаа буурсан үзүүлэлттэй байна.
⭐Арилжааны хэмжээ өмнөх сараас өссөн нь хөрөнгө оруулагчдын идэвхжил нэмэгдэж, зах зээлд итгэл нэмэгдэж байгааг илтгэнэ.
👋Үнэт цаасны арилжааны тоо нэмэгдсэн нь зах зээлд шинэ хөрөнгө оруулагчид орж ирж байгааг харуулж байна.
📈 ТОП-20 индексийн өсөлт
🤔ТОП-20 индекс 2.3% өссөн нь зах зээлд бүртгэлтэй тэргүүлэх 20 компанийн хувьцааны үнэ өссөн гэсэн үг. Энэ өсөлт нь:
📝 Уул уурхай, банк, даатгалын салбарын компаниудын тайлан
🤝 Хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдсэн
🌐 Гадаад зах зээлийн эерэг нөлөө зэрэг хүчин зүйлсээс шалтгаалсан байж болно.
Дотоод хувьцааны арилжаанд оролцох, данс нээх заавар авах бол ЭНД дарна уу.
📊 Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл өмнөх оноос 0.6 хувиар буурлаа…

🔔 2025 оны эхний 5 сарын байдлаар аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 15.5 их наяд төгрөг болж, өмнөх оны энэ үеэс 97.6 тэрбум төгрөгөөр буюу (0.6%) байна. Энэхүү үр дүнг бий болгосон нөлөөлөгч хүчин зүйлүүдийг дурдвал:
💡 Гол бүтээгдэхүүний өсөлт ба бууралт.
Өссөн бүтээгдэхүүнүүд (14.5–72.7% өсөлттэй)
Төмрийн хүдэр, хайлуур жонш, цайр, зэсийн баяжмал
Буурсан бүтээгдэхүүнүүд (5.2–37.9% бууралттай)
Чулуун болон хүрэн нүүрс, газрын тос, цэвэршүүлээгүй алт, мөнгөний баяжмал
💰Борлуулалтын дүнгийн өөрчлөлт:
Аж үйлдвэрийн нийт борлуулалт 19.9 их наяд төгрөг, өмнөх оны мөн үеэс 1.2 их наяд төгрөгөөр (5.7%) буурсан.
Уул уурхай, олборлох салбарын борлуулалт 1.8 их наяд төгрөгөөр (10.8%) буурсан.
Гадаад зах зээлд нийт 13.4 их наяд төгрөгийн борлуулалт, үүнээс 13.0 их наяд нь уул уурхайн бүтээгдэхүүн.
🏭 Үйлдвэрлэлийн индексийн өөрчлөлт:
Үйлдвэрлэлийн индекс 2025 оны 5-р сард 307.3 болж, өмнөх оны мөн үеэс 15.0%-иар мөн буураад байгаа юм.
🦺 Рио Тинто ба Entree Resource: Оюу Толгойн ирээдүйн нэгдэл зогсонги байдалд хүрлээ…

👷♂️ Рио Тинто(LON: RIO) (ASX:RIO) болон Канадын уул уурхайн хайгуулын компани Entree Ressources Ltd(TSX: ETG) нь Монголын хамгийн том төсөл болох Оюу Толгой ордын ашиглалтын ирээдүйтэй холбоотой нэгдлийн үйл явц ба зохион байгуулалтын өөрчлөлтүүд хийж байгаа билээ.
📌🤝Нэгдлийн гол агуулга нь Entree Resources нь Оюу Толгой төслийн “Шивээ Толгой” гэгддэг баруун хэсэг дээр ашиглалтын эрх эзэмшдэг энэ нь тус ордын өргөтгөл, гүний уурхайн түлхүүр бүс гэж үздэг.
🕓Сүүлийн жилүүдэд Рио Тинто, Entree Resources, Оюу Толгой нь ашиг хүртэх гэрээ, техник-эдийн засгийн үнэлгээ, ашиглалтын бүтэж зэрэгт маргаан, тохиролцооны хэлэлцээрүүд хийхээр өрнөж байсан юм.
📝2024 оны сүүлээр Рио Тинто нь Entree Resources-ийг бүрэн худалдан авах эсвэл стратегийн нэгдэл хийх талаар хөндөж байсан бол 2025 оны I улиралд албан ёсны хэлэлцээрийг эхлүүлсэн юм. Тэгвэл Entree Resources компаниас лицензүүдээ Оюу Толгой руу шилжүүлэх үйл явцад удаашрал үүсэж, тухайн хэлэлцээр зогсонги байдалд хүрчээ.
🏦 АМ.ДОЛЛАРын өсөлт…

⚠️Геополитикийн хурцадмал байдал — Америкийн Иранд хийсэн агаарын цохилтын дараа хөрөнгө оруулагчид эрсдэлээс зайлсхийж, аюулгүй хөрөнгө (safe-haven assets) рүү чиглэж эхэлсэн дүр зураг Даваа гарагт ажиглагдлаа. Тухайлбал:
💵 Ам.доллар. Еврo, Швейцар франк болон бусад голлох валютуудын эсрэг өсөв.
📉Криптовалютын зах зээл буурав. Биткойн $100,000-аас доош орсон бөгөөд сүүлд 5 сард энэ ханшид хүрч байсан.
📈 Газрын тос болон алтны үнэ өсөх хандлагатай байхад, 📉 хувьцааны зах зээл уналт үзүүлэх эрсдэлтэй байна.
🧠 Анхааруулга: Хэрэв Иран Хормузын хоолойг хаах эсвэл АНУ-ын цэргийн хүчийг онилсон эс үйлдэл хийвэл, зах зээлд илүү хурц хөдөлгөөнүүд гарч болзошгүй байна.
🎉 ОМНИ АССЕТ 2 ХБҮЦ- ЗАХИАЛГА ДУУСАХАД 1 ХОНОГ ҮЛДЛЭЭ
💡 “Омни Капитал ББСБ” нь Монголын хөрөнгийн зах зээлд 2021 оноос хойш гурван удаа ХБҮЦ (хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас) амжилттай гаргасан туршлагатай байгууллага билээ. Энэ удаад “Омни Ассет II” нэртэй ₮14.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий, жилийн 19.2%-ийн өгөөжтэй ХБҮЦ-ыг олон нийтэд нээлттэй санал болгож байна.
✨ Уг бүтээгдэхүүний нэрлэсэн үнэ 100,000₮ бөгөөд санхүүгийн зорилгоо богино болон урт хугацаанд тодорхойлсон, тогтмол өгөөж хайж буй бүх хөрөнгө оруулагчид оролцох боломжтой.
✅ Хөрвөх чадвар: Хугацаанаас өмнө чөлөөтэй арилжаалах боломжтой, хүүгийн хэмжээ буурахгүй
🤝Эрсдлийн удирдлага: 100% хэвийн төлөлттэй, ₮15.8 тэрбумын шалгуур хангасан зээлийн багцаар баталгаажсан
📲 Урьдчилсан захиалга 1 хоног үлдсэн бөгөөд та дараах хаягаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, хөрөнгө оруулалт хийх боломжтой:

☝️Хэрэв та бондын талаар мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.