• Apex Capital
  • Posts
  • “Ард Бонд II” нээлттэй бондын захиалга эхлэхэд цөөн хоног үлдлээ.

“Ард Бонд II” нээлттэй бондын захиалга эхлэхэд цөөн хоног үлдлээ.

Тогтвортой өгөөжөөр ашгаа арвижуул

📌“Ард Кредит ББСБ” ХК хөрөнгө оруулагчдад нийт 12 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий “Ард Бонд II” нээлттэй бондыг санал болгож байна. Тус бондын анхдагч зах зээлийн арилжаа 2026 оны 8-р сарын 3-ны өдрийн 10:00 цагт Улаанбаатар Үнэт Цаасны Биржээр эхэлнэ.

🏢Ард Бондыг гаргаж буй “Ард Кредит ББСБ” ХК-ийн нийт хөрөнгө өмнөх “Ард Бонд I”-ийг санал болгож байсан 2024 оны II улиралд “Ард Кредит ББСБ” ХК-ийн нийт хөрөнгө 83.7 тэрбум төгрөг байсан бол 2026 оны I улиралд 120.3 тэрбум төгрөгт хүрчээ. Тус хугацаанд компанийн нийт хөрөнгө 36.6 тэрбум төгрөгөөр буюу 43.7%-иар өссөн байна. Мөн өмнөх “Ард Бонд I”-ээр татан төвлөрүүлсэн 13.5 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр болон 3.7 тэрбум төгрөгийн хүүг хуваарийн дагуу бүрэн төлж дуусгасан туршлагатай билээ.

📊“Ард Бонд II” нээлттэй бондын арилжаанд оролцохын тулд дараах зүйлсийг урьдчилан бэлтгэсэн байх шаардлагатай:

  1. Үнэт цаасны дансаа нээлгэж, Apex Traders апп-д нэвтрэх эрхээ баталгаажуулна

  2. Apex Traders аппын “Хэтэвч” хэсэгт байрлах ҮЦТХТ-ийн 0078********  дансыг шалгана

  3. Хөрөнгө оруулах нийт дүн болон арилжааны 0.5%-ийн шимтгэлийг тооцож, дансаа урьдчилан цэнэглэх

📝Захиалга нээгдэхээс өмнө үнэт цаасны дансаа нээлгэж, хөрөнгө оруулах дүнгээ байршуулснаар арилжаанд цаг алдалгүй оролцох боломжтой юм. Мөн нийт захиалга 100% биелсэн тохиолдолд анхдагч зах зээлийн арилжаа товлосон хугацаанаас өмнө хаагдах боломжтой.

🔍“Ард Бонд II”-ын дэлгэрэнгүй нөхцөлтэй танилцаж, урьдчилсан захиалгаа доорх “Мэдээлэл авах” хэсэгт дарж илгээнэ үү

☎️ 7510-7500
🌐 bond.apex.mn