• Apex Capital
  • Posts
  • “Ард Бонд II”-ын урьдчилсан захиалга эхэллээ

“Ард Бонд II”-ын урьдчилсан захиалга эхэллээ

Тогтвортой өгөөжөөр ашгаа арвижуул

“Ард Кредит ББСБ” ХК өмнөх “Ард Бонд I”-ээр нийт 13.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг амжилттай татан төвлөрүүлж, хөрөнгө оруулагчдын үндсэн болон хүүгийн төлбөр болох 3.7 тэрбумыг хуваарийн дагуу бүрэн төлж дуусгасан туршлагатай билээ. Энэ удаа хөрөнгө оруулагчдад нийт 12 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий “Ард Бонд II” нээлттэй бондыг санал болгож байна.

📊Яагаад “Ард Кредит Бонд II ”-ыг сонгох вэ?

1.    Тогтмол, өндөр өгөөжийн баталгаа

Бондын хүү 19.5% бөгөөд хүүгийн орлогыг улирал тутам олгох нөхцөлтэй. Нээлттэй бондын хүүгийн орлогод ноогдох татвар хаалттай бондынхоос бага тул татварын дараах бодит өгөөжөөрөө давуу билээ. Мөн хадгаламжтай харьцуулахад илүү өндөр өгөөж санал болгож буйгаараа онцлог юм.

2.    Хүртээмжтэй хөрөнгө оруулалт

Нэг бондын нэрлэсэн үнэ 100,000 төгрөг тиймээс хөрөнгө оруулагч өөрийн санхүүгийн боломж, зорилгод нийцүүлэн хөрөнгө оруулах дүнгээ сонгох боломжтой

3.    Нээлттэй арилжаа

“Ард Кредит Бонд II” нь Улаанбаатар Үнэт Цаасны Биржээр олон нийтэд нээлттэй арилжаалагдах ба хөрөнгө оруулагч шаардлагатай тохиолдолд бондоо хоёрдогч зах зээлд худалдах боломжтой билээ.

4.    Бодит эдийн засгийг дэмжих санхүүжилт

Бондоор татан төвлөрүүлсэн хөрөнгийг “Ард Кредит ББСБ” ХК-ийн үндсэн үйл ажиллагаа болох хэрэглээний, хөрөнгө барьцаалсан болон бичил, жижиг, дунд бизнесийн зээлийн санхүүжилтэд зарцуулна.

Ингэснээр хөрөнгө оруулагчдын эх үүсвэр иргэд, бизнес эрхлэгчдийн санхүүгийн хэрэгцээг дэмжихэд чиглэх юм.

📝Хэрхэн захиалга өгөх вэ?

“Ард Бонд II”-ын дэлгэрэнгүй нөхцөлтэй танилцаж, урьдчилсан захиалгаа доорх “Мэдээлэл авах” хэсэгт дарж илгэнэ үү

☎️ Лавлах утас: 7510-7500