• Apex Capital
  • Posts
  • Humanoid robot буюу хүн дүрст роботууд 🦾🤖

Humanoid robot буюу хүн дүрст роботууд 🦾🤖

Гадаад зах зээлийн судалгаа #38

Шинэ өдрийн мэнд!

Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар хүн дүрст роботын зах зээлийн талаарх мэдээллийг хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Хүн дүрст робот үйлдвэрлэлийн салбар 🤖

Энэхүү салбар нь өнөөдөр технологийн хөгжлийн хамгийн сонирхолтой, өрсөлдөөнтэй чиглэлүүдийн нэг болоод байна. Үндсэн зорилго нь аюултай, уйтгартай, биеийн хүч шаардсан ажлуудыг хөнгөвчлөхөөс гадна, компаниудад тулгарч буй ажлын байрны хомсдолыг шийдэх, зардлаа бууруулж ашгаа нэмэгдүүлэх шинэ гарц болж байна. Харин ирээдүйд хувь хүмүүсийн хувьд робот бол гар утас шиг түгээмэл хэрэглэгдэх төхөөрөмж болон хувирч, айл бүрт хүүхэд асрагч, гэрийн үйлчлэгч робот ажиллаж байх шинэ эрин үеийн эхлэл юм.

Humanoid Robotics-ийн салбарын хөгжил 📜

Дэлхийн хамгийн анхны бүрэн хэмжээний хүн дүрст роботыг Японы Васэда Их Сургуулиас 1973 онд WABOT-1 нэрээр танилцуулж байсан бөгөөд тус робот нь хүнтэй адил 2 хөлөөрөө явдаг, 2 гараараа эд зүйлс хөдөлгөдөг, Япон хэлээр ойлгож харилцан ярьдаг байсан юм. Мөн гадаад орчинг мэдрэх зорилготой хиймэл нүд, чихтэй байв. Хэдий хамгийн анхны бүрэн хэмжээний хүн робот бүтээгдээд 52 жилийг ардаа үдсэн ч 2000 оноос идэвхитэй хөгжүүлэлтүүд хийгдэж эхэлсэн байна. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт хүн дүрст роботууд одоогоор Tesla компанийн Optimus, Apptronik компанийн Apollo зэргийг нэрлэж болно.

Роботын хэрэглээ 🔗

2024 онд мэргэжлийн үйлчилгээнд ашиглах роботын борлуулалт ойролцоогоор 200,000 нэгж хүрч, 9% өссөн байна. Одоогоор бизнес, үйлдвэрлэлийн нөхцөлд хүн роботыг ашиглаж байгаа ч ирээдүйд ChatGPT-г хүн болгон ашиглаж байгаа шиг хүн бүрийн өдөр тутмын амьдралын хэрэглээнд нэвтрэх боломжтой юм.

Humanoid Robot-ын үзүүлэлт 🔎

Роботын зах зээлийн хэмжээ 📊

2024 онд дэлхий даяар 542,000 ширхэг үйлдвэрлэлийн робот шинээр ашиглалтанд орсон нь 10 жилийн өмнөх түвшнээс хоёр дахин давж өссөн үзүүлэлт юм.  Ийнхүү 2024 оны эцэст дэлхийн хэмжээнд ашиглаж буй үйлдвэрлэлийн роботын нийт тоо 4,664,000 ширхэгт хүрсэн ба энэ нь өмнөх жилийнхээс 9 % өссөн үзүүлэлт юм.

💹 Хятадын тэргүүлэл: Эдгээрийн 54% нь 🇨🇳Хятад улсад хэрэглээнд нэвтэрсэн бөгөөд уг үзүүлэлт нь дэлхийн нийт роботын хэрэглээний гол хэсгийг Хятад улс бүрдүүлж байгааг илтгэнэ. Энэ нь Хятад улс сүүлийн 2 жилд технологийн салбар, тэр дундаа хиймэл оюун ухааны төрөөс үзүүлэх дэмжлэгийг эрчимжүүлсэнтэй холбоотой. 2025 онд Хятадын Засгийн 2030 он гэхэд үйлдвэрлэлийн ба хэрэглээний роботын зах зээлд дэлхийн тэргүүлэх төв болох зорилт тавьжээ. Ийнхүү Хятад улс 💸 1 их наяд юань($138 тэрбум)-ийг робот болон дэвшилтэт технологийн салбарт ирэх 20 жилд зарцуулахаар төлөвлөж байгаагаа зарласан. 2045 оны байдлаар 100 сая ширхэг хүн дүрст роботыг үйлдвэрлэлийн хэмжээнд ашиглалтанд оруулж, 10 их наяд юань(1.4 их наяд ам.доллар)-ийн зах зээлийг бий болгох зорилттой байна.

Humanoid robot зах зээлийн үнэлгээ 📈

Хүн дүрст роботны зах зээл 2035 он хүртэл жилийн дундаж өсөлт нь 38%-ийн өсөлттэй, 5 тэрбум ам.долларт хүрнэ гэж Bloomberg-ийн судлаачид үзэж байна.

Дүгнэлт📝

  • Ойрын жилүүдэд хүн дүрст роботууд ихэвчлэн туршилтын шат, прототип болон туслах үүрэг бүхий хэрэглээнд төвлөрөх төлөвтэй байна. Харин 2030 оноос хойш технологийн боловсронгуй байдал, өртгийн бууралт, хэрэглээний соёлын өөрчлөлтийн нөлөөгөөр бодит хэрэглээнд өргөн хүрээтэй нэвтрэх боломж нэмэгдэх төлөвтэй.

  • Робот технологи хүний ажлыг “булаах” бус, харин ч аюултай, уйтгартай, нарийн төвөгтэй, давтагдмал ажлуудыг хүн төрөлхтний өмнөөс гүйцэтгэх замаар хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хүний оюуны болон бүтээлч хүчийг илүү үр ашигтай ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ. Иймээс хүн дүрст роботын салбар нь ирээдүйн эдийн засгийн бүтцэд зайлшгүй байр суурь эзлэх бөгөөд эрт үеийн хөрөнгө оруулалт хийж, технологийн шилжилтэд оролцох нь ирээдүйн томоохон өгөөжийн эхлэл болж чадна. Хүн робот бидний амьдралд хүссэн, хүсээгүй нэвтрэх нь тодорхой. Харин тэр боломжийг хэрхэн ашиглах нь хөрөнгө оруулагчдын шийдвэрээс хамаарна.

📌 Хэрэв та дэлгэрэнгүй судалгаа болон тус салбарт хөрөнгө оруулах боломжтой бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг хүсвэл  Apex Stock Traders 📱Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой. Тус группээс мөн гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөөг аваарай.

Бидний зүгээс санал болгож буй ам.долларын бонд💰

Олон улсын зах зээл дээр Монгол улсаас нийт 12 бонд арилжаалагдаж байгаа бөгөөд хамгийн өндөр хүүтэй нь МИК Холдингийн хувьцаагаар баталгаажсан “Хулан” бонд 11.5% хүүгийн өгөөжтэй байна. Хулан бондын хүүгийн өгөөж нь Монголын системийн 5 банкны ам.долларын хадгаламжийн дундаж хүүгээс 4.3 дахин өндөр байгаа юм.