• Apex Capital
  • Posts
  • Microsoft Corp-д хөрөнгө оруулахад тохиромжтой цаг мөн үү? 🤔

Microsoft Corp-д хөрөнгө оруулахад тохиромжтой цаг мөн үү? 🤔

Гадаад зах зээлийн судалгаа #66

Шинэ өдрийн мэнд!

Ээлжит гадаад зах зээлийн судалгаагаар хөрөнгийн зах зээлийн тойм хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй.

Market Update 📊 

🇮🇷🇺🇸 Иран–АНУ:  АНУ Ираны Кувейт, Бахрейн зэрэг орнууд руу чиглэсэн довтолгоог амжилтгүй болгосон гэж мэдэгдсэн бол 🇮🇷 Иран АНУ-ын цэргийн объектуудыг онилж хариу цохилт өгсөн гэж мэдээлжээ. Энэхүү үйл явдал нь хоёр тал ойрын хугацаанд энхийн тохиролцоонд хүрэх магадлалыг бууруулж байна.

⛽ Эдийн засгийн хувьд хамгийн том эрсдэл нь эрчим хүчний нийлүүлэлт болон 🌍 олон улсын тээвэр, ложистикийн сүлжээ доголдох явдал бөгөөд энэ нь газрын тосны үнэ болон дэлхийн эдийн засгийн өсөлтөд дарамт учруулж болзошгүй юм.

АНУ-ын Конгресс Ираны асуудлаар эсэргүүцэл үзүүлэв
: АНУ-ын Төлөөлөгчдийн танхим лхагва гарагт Ираны эсрэг цэргийн ажиллагааг зогсоох зорилготой дайны эрх мэдлийн тогтоолыг баталлаа. Энэхүү тогтоолыг Ардчилсан намын гишүүдээс гадна цөөн тооны Бүгд Найрамдах намын гишүүд дэмжсэн нь 🤝 нам дамнасан дэмжлэг бий болж байгааг харуулж байна.

📌 Энэ нь гурван сар үргэлжилсэн мөргөлдөөний эсрэг улс төрийн эсэргүүцэл АНУ дотор нэмэгдэж, дипломат шийдэлд хүрэх шахалт хүчтэй болж байгааг илтгэж байна.

⚔️ AI чипийн зах зээл дэх өрсөлдөөн ширүүсч байна

Broadcom компанийн 2026 оны II улирлын тайлан зах зээлийн ирээдүйн өндөр хүлээлтэд хүрч чадаагүйгээс хувьцааны ханш нь тайлан гарсны дараах aftermarket арилжаагаар 13%-иас илүү унажээ. Тус компани III улиралд AI чипээс олох орлогоо 💰16 тэрбум ам.доллар гэж төсөөлсөн нь зах зээлийн 16.36 тэрбум ам.долларын хүлээлтээс бага байв. Зөрүү нь харьцангуй бага байсан ч 🚀 AI салбарын хувьцаануудад хөрөнгө оруулагчид маш өндөр өсөлт хүлээж байгаа тул энэ нь сөрөг нөлөө үзүүлжээ.

🎯 Broadcom-ийн Гүйцэтгэх захирал Hock Tan 2027 онд AI чипийн борлуулалтаас 💵100 тэрбум ам.долларын орлого олох урт хугацааны төсөөллөө хэвээр үлдээсэн байна. Тэрээр мөн 2027 онд ⚡10 гигаваттаас дээш хүчин чадал бүхий AI процессор нийлүүлнэ гэж мэдэгдсэн нь өмнөх төсөөллөөс бага зэрэг өссөн үзүүлэлт юм. Гэсэн ч хөрөнгө оруулагчид илүү өөдрөг төсөөлөл хүлээж байсан тул удирдлагын зүгээс зорилтоо нэмэгдүүлээгүй нь хувьцааны ханшид дарамт болсон байна.

Нөгөө талаас AI зах зээл дэх өрсөлдөөн улам ширүүсч байна. 🟢 NVIDIA AI сургалт болон өндөр хүчин чадлын тооцооллын зах зээлийг давамгайлсан хэвээр байгаа бол 🔵 Marvell Technology зэрэг өрсөлдөгчид hyperscale дата төвийн харилцагчдыг татаж эхэлжээ. Marvell саяхан захиалгат AI чипийн бизнес нь 📈 2029 он гэхэд 10 тэрбум ам.долларын орлого давна гэж мэдэгдэж, орлогын төсөөллөө нэмэгдүүлсэн байна.

🤖 AI inference буюу хэрэглэгчийн асуултад бодит цаг хугацаанд хариу өгөх процесс эрчимтэй өсөж байгаа нь захиалгат процессорын эрэлтийг нэмэгдүүлж, Broadcom болон Marvell зэрэг компаниудын хоорондын өрсөлдөөнийг улам ширүүсгэж байна.

Broadcom-ийн AI бизнесийн өсөлт одоогоор маш хүчтэй хэвээр байгаа нь тайлангаас харагдсан. Тус компанийн AI-тэй холбоотой хагас дамжуулагчийн орлого II улиралд 💵10.8 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 🚀143%-иар өссөн байна.

🔗 Мөн нийлүүлэлтийн сүлжээний хүндрэлүүдийн талаар санаа зовж байсан хөрөнгө оруулагчдад удирдлагууд 2026 болон 2027 оны хэрэгцээг хангах хэмжээний үйлдвэрлэлийн хүчин чадлаа аль хэдийн баталгаажуулсан гэж тайлбарлажээ.

📌 Дүгнэлт: Богино хугацаанд хувьцаанд дарамт үзүүлж байгаа ч AI орлогын 143%-ийн өсөлт, томоохон харилцагчид болон урт хугацааны эрэлт нь компанийн үндсэн төлөвийг эерэг хэвээр хадгалж байна. 🚀📈

📊 АНУ-ын эдийн засаг хүлээлтээс хүчтэй хэвээр

📊 Энэ долоо хоногт гарсан эдийн засгийн үзүүлэлтүүд 🇺🇸 АНУ-ын эдийн засаг төсөөлснөөс илүү тэсвэртэй хэвээр байгааг харууллаа. JOLTS ажлын байрны сул орон тоо, ISM үйлчилгээний индекс болон ADP хөдөлмөр эрхлэлтийн мэдээлэл бүгд 👨‍💼 хөдөлмөрийн зах зээл, 📈 эдийн засгийн идэвхжил сулраагүй байгааг илтгэв.

🔥 Үүний зэрэгцээ инфляц өндөр хэвээр хадгалагдаж байгаа нь 🏦 Холбооны Нөөцийн Банк (Fed)-ны хувьд гол сорилт хэвээр байна. Зарим Fed-ийн албан тушаалтнууд инфляцын эрсдэлийг онцолж, 📈 энэ онд бодлогын хүү дахин өсөх боломжтой гэж мэдэгдээд байна.

📉 Харин зах зээлийн нөгөө хэсэг нь өндөр хүү болон урт хугацааны бондын өгөөжийн өсөлт санхүүгийн нөхцөлийг хангалттай чангаруулсан тул Fed ойрын хугацаанд хүүгээ хэвээр хадгална гэж үзэж байна.

👀 Одоо бүх анхаарал баасан гарагт гарах 📋 Nonfarm Payrolls (NFP) болон ирэх долоо хоногийн 📊 CPI инфляцын тайлан дээр төвлөрч байна.

✅ Хэрэв эдгээр үзүүлэлтүүд хүлээлтээс хүчтэй гарвал зах зээл энэ онд дахин нэг удаа 📈 хүү өсгөх магадлалыг нэмэгдүүлнэ.

🔻 Харин сул гарвал 📉 2026 оны сүүлээр хүү бууруулах хүлээлт сэргэх боломжтой.

Jensen Huang: Marvell ирээдүйн 1 их наяд ам.долларын үнэлгээтэй компани болж чадна 🚀 

💻 6-р сарын 2-нд Тайпей хотод болсон Computex 2026 арга хэмжээний үеэр 🚀 Jensen Huang Marvell Technology-ийг ирээдүйн "1 их наяд ам.долларын үнэлгээтэй компани" болох боломжтой хэмээн онцолсон нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг хүчтэй татаж, 📈 Marvell Technology-ийн хувьцааг тухайн өдөр 25 гаруй хувиар өсгөсөн байна.

🤖 Энэхүү өсөлтийн цаана зөвхөн Jensen Huang-ийн мэдэгдэл биш, харин Marvell-ийн AI бизнесийн хүчтэй өсөлтийн төлөв ч нөлөөлжээ. Тус компани өмнөх долоо хоногт захиалгат AI чипийн бизнесийн орлого нь 💰 2029 он гэхэд 10 тэрбум ам.доллароос давах төлөвтэй гэж мэдэгдсэн. Мөн ☁️ дэлхийн томоохон cloud компаниуд AI дата төвүүдийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байгаа нь Marvell-ийн боловсруулдаг захиалгат AI процессор болон 🔗 өндөр хурдны холболтын (interconnect) технологийн эрэлтийг нэмэгдүүлж байна.

⚙️ Marvell-ийн технологи нь AI загвар сургах болон ажиллуулахад ашиглагддаг мянга мянган процессорыг хооронд нь холбох чухал үүрэгтэй. 📡 AI хэрэглээ хурдацтай өсөхийн хэрээр ийм төрлийн дэд бүтцийн эрэлт нэмэгдэж байгаа нь компанийн ирээдүйн өсөлтийн гол хөшүүрэг болж байна.

📊 Тухайн өдрийн өсөлтийн үр дүнд Marvell-ийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 💵 45 тэрбум ам.доллараар нэмэгдэж, нийт үнэлгээ нь 💰 234 тэрбум ам.долларт хүрсэн байна. Хэдийгээр энэ нь Jensen Huang-ийн дурдсан 🏆 1 их наяд ам.долларын түвшнээс хол байгаа ч хөрөнгө оруулагчид Marvell-ийг AI дэд бүтцийн дараагийн том ялагчдын нэг гэж үнэлж эхэлснийг харуулж байна. 🚀📈

Мэйлээ дуустал уншсан танд зориулав 😉

  • 📈 Хувьцааны ханш 2022 оны сүүлээс эхлэн тогтвортой өсөлтийн трэндэд шилжсэн байна. Ханш нь урт хугацааны өсөлтийн суваг дотор хөдөлж байгаа бөгөөд сувгийн доод шугам нь 🛡️ хүчтэй дэмжлэг (support), дээд шугам нь 🚧 эсэргүүцэл (resistance) болж байна.

  • 💵 $370 түвшин нь өмнө нь хэд хэдэн удаа чухал 🛡️ дэмжлэгийн цэг болж байсан. Хамгийн сүүлд буюу 2026 оны эхээр ханш 📉 унах үед энэхүү $370 түвшин болон 📈 өсөлтийн трэндийн шугам давхцаж, хүчтэй дэмжлэг үзүүлснээр ханш эргэн өсжээ.

  • 🎯 $410 - $420 бүс нь одоогийн байдлаар ханш энэ бүсийг ⬆️ дээш сэтлэн гарч, $427.34 дээр (одоогийн үнэ) арилжаалагдаж байна. Энэ нь уг бүс 🚧 эсэргүүцлээс 🛡️ дэмжлэгийн бүс болон хувирч байгаа бөгөөд хувьцааг 🛒 худалдан авах тохиромжтой нөхцөл бүрдсэнийг харуулж байна.

  • 🚀 Хэрэв ханш дэмжлэгийн бүсээс өсөлт үргэлжлэвэл богино хугацаанд 💵 $470 буюу 📈 10% өсөх боломжтой бөгөөд урт хугацааны зорилтот ханш нь 🎯 $540 байхаар байна.

📌 Хэрэв та бидний санал болгож буй бүтээгдэхүүнүүдтэй танилцахыг хүсвэл  Apex Stock Traders 📱Facebook group-д нэгдэн цаг тухай бүрт нь мэдээлэл авах боломжтой. Тус группээс мөн гадаад зах зээлийн талаарх цаг үеийн мэдээ мэдээлэл, хөрөнгийн зах зээлийн арилжаанд оролцох заавар зөвлөгөөг аваарай.

Монгол ам.долларын бондуудын ханшийн мэдээлэл💰