• Apex Capital
  • Posts
  • 💰 Нэгдүгээр сарын арилжааны дүн 45.1₮ тэрбум төгрөг

💰 Нэгдүгээр сарын арилжааны дүн 45.1₮ тэрбум төгрөг

Хөрөнгийн зах зээлийн эргэн тойронд дугаар 5

Шинэ өдрийн мэнд хүргэе!

Ээлжит долоо хоногийн эдийн засаг, хөрөнгийн зах зээл, хувийн санхүүтэй холбоотой онцлох мэдээ мэдээллийг танд нэгтгэн хүргэж байна. Та хэрэгтэй нэгэнд нь www.apex.mn сайтыг санал болгож, цахим шуудангаа бүртгүүлэхийг зөвлөөрэй. 

Энэ дугаарт:

📝 Банкнуудын нийт хөрөнгийн хэмжээ…

🤔 Mongolia Energy Corporation” ашигт ажиллагаа…

🌐 Өсөлтийн хөшүүрэг: 2026" бизнес эрхлэгчдийн арга хэмжээ…

👉 Холбооны Нөөцийн Сангийн шинэ дарга…

📉 Алт, мөнгөний үнэ огцом унажээ…

📝Он гарсаар Монголын Топ-20 индекс 0.8 хувиар өсөж, зах зээл харьцангуй тогтвортой байдалтай байна. Индексэд багтсан 20 компанийн 11-ийнх нь хувьцааны ханш өссөн нь нийт индексийг дэмжжээ.

✅ Нэгдүгээр сард,

  • 🏦 МХБ дээр нийт 45.1 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн. Нийт 21.4 тэрбум төгрөгийн хувьцааны арилжааны 44 хувийг багцын арилжаа эзэлжээ.

  • 💰Энэ хугацаанд ам.долларын бондын арилжаа 15.4 тэрбум төгрөгт хүрч, тогтмол орлоготой үнэт цаасны эрэлт өндөр хэвээр байгааг харууллаа.

  • 🌟ХБҮЦ-ны арилжаа сүүлийн гурван сар дараалан өссөн бол хувьцааны арилжаа өмнөх саруудтай харьцуулахад багассан байна.

📈Топ-20 индексэд багтсан “Тавантолгой” ХК болон “Инновейшн Инвестмент” ХК-ийн хувьцаа хамгийн өндөр өсөлт үзүүлж, тус бүр ойролцоогоор 9 хувиар нэмэгджээ.

💸Сүүлийн нэг сарын хугацаанд бүртгэлтэй компаниудын нийт зах зээлийн үнэлгээ 371 тэрбум төгрөгөөр өсөж, 14.2 их наяд төгрөгт хүрсэн нь түүхэн дээд түвшинд ойртсоныг харуулж байна.

💰Банкнуудын нийт хөрөнгийн хэмжээ 6.7₮–23.9₮ их наяд төгрөгийн хооронд байна…

☝️Арилжааны нээлттэй банкнуудын 2025 оны жилийн эцсийн тайлан гарлаа.

  • Салбарын активын өсөлт харьцангуй хүчтэй хэвээр байгаа ч ашигт ажиллагаа болон зах зээлийн үнэлгээний хувьд ялгаа ихтэй, харилцан адилгүй дүр зураг гарчээ.

  • Банкнуудын нийт хөрөнгийн хэмжээ 6.7₮–23.9₮ их наяд төгрөгийн хооронд хэлбэлзэж, жилийн өсөлт нь 8–22 хувьд хүрсэн нь зээлийн багц болон санхүүжилтийн суурь тэлснийг харуулж байна.

  • Гэсэн хэдий ч ашиг болон өгөөжийн үзүүлэлтүүд ижил түвшинд хадгалагдсангүй.

Активын хэмжээгээр тэргүүлэх банкны нийт хөрөнгө 23.9 их наяд төгрөгт хүрч, 17.9 хувиар өсжээ. Цэвэр ашиг нь 694.8 тэрбум төгрөг болж, 8.8 хувийн өсөлт үзүүлсэн нь орлогын чадавх тогтвортой байгааг харуулж байна.

🌟Харин чанаргүй зээлийн хэмжээ 617.6 тэрбум төгрөг буюу 4.6 хувьд хүрсэн нь багцын эрсдэл дунджаас өндөр байгааг илтгэж байгаа юм.

  • Зах зээлийн үнэлгээ 16.1 хувиар өссөн нь хөрөнгө оруулагчдын итгэл хадгалагдсаныг харуулж байна.

2025 онд банкны салбарын актив тэлж, зээлийн багц өргөжиж байгаа ч ашигт ажиллагаа жигд бус, зарим байгууллагын багцын чанар өндөр эрсдэлтэй, зах зээлийн үнэлгээ гүйцэтгэлтэй шууд уялдаагүй хөдөлсөн жил болжээ.

🏫 “Mongolia Energy Corporation” ашигт ажиллагаа…

Хонгконгийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй коксжих нүүрсний олборлогч Mongolia Energy Corporation компани 2025 оны санхүүгийн жилд нүүрсний зах зээлийн үнийн уналтын нөлөөгөөр борлуулалтын орлого нь өмнөх онтой харьцуулахад 9.8%-иар буурч, HK$2,861.2 саяд хүргэснээ тайлагналаа.

Үнийн дарамтыг сааруулах зорилгоор борлуулалтын хэмжээг 10.9%-иар нэмэгдүүлж, 2.08 сая тоннд хүргэсэн ч орлогын бууралтыг бүрэн нөхөж чадсангүй.

  • Тайлант хугацаанд цэвэр коксжих нүүрсний дундаж борлуулалтын үнэ нэг тонн нь HK$1,441.1 болж, өмнөх оны түвшнээс 19.8%-иар буурсан нь орлогын агшилтын гол хүчин зүйл болсон байна

  • Үнийн огцом уналт нь ашигт ажиллагаанд шууд нөлөөлж, нийт ашиг HK$851.2 саяд хүрч (2024: HK$1,187.0 сая), нийт ашигт маржин 29.7% болж буурлаа.

🎯Компанийн тайланд дурдсанаар зардлыг хянах, үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээг хэрэгжүүлсэн ч борлуулалтын өртөг мөнгөн дүнгээр буураагүй тул нүүрсний үнийн уналтын сөрөг нөлөөг бүрэн нөхөж чадсангүй гэжээ.

"Өсөлтийн хөшүүрэг: 2026" бизнес эрхлэгчдийн арга хэмжээ…

😎"Апекс Капитал ҮЦК" ХХК-ийн зүгээс компанийнхаа цар хүрээг тэлж, хөрөнгө оруулалт татах, үйл ажиллагаагаа дараагийн шатанд гаргахаар зорьж буй бизнес эрхлэгчдэд зориулан Өсөлтийн хөшүүрэг: 2026 арга хэмжээг зохион байгуулж байна.

📣 Тус арга хэмжээний хүрээнд:

  • 2026 оны бизнесийн гол чиг хандлага, өрсөлдөөн

  • Хиймэл оюун ухааныг бизнест үр дүнтэй нэвтрүүлэх бодит кейс, шийдлүүд

  • Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломж, стратеги

  • Хууль эрх зүйн орчны бэлэн байдал, анхаарах асуудлууд зэрэг сэдвүүдийг салбар бүрийн туршлагатай мэргэжилтнүүд дэлгэрэнгүй танилцуулж, үнэ цэнтэй мэдлэг, мэдээллийг хуваалцах болно.

👇Хүрэлцэн ирэхээр сонирхож буй аж ахуй нэгжүүд та бүхнийг доорх линкээр нэвтэрч форм бөглөн мэдээллээ явуулахыг хүсэж байна. Бид тун удахгүй тантай холбогдож урилга илгээх болно.

ЭНД дарж бүртгүүлнэ үү.

👨🏻‍💻 Холбооны Нөөцийн Сангийн шинэ дарга

💎Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Кевин Уоршийг АНУ-ын Төв банк буюу Холбооны Нөөцийн Сан (ХНС)-гийн шинэ даргаар нэр дэвшүүлж байгаагаа зарлалаа.

➡️ Одоогоор уг томилгоо нь АНУ-ын хууль тогтоох байгууллагын дээд танхим болох АНУ-ын Сенатын батламжийг хүлээж байна.

👨‍💼 Кевин Уорш нь санхүү, мөнгөний бодлогын салбарт олон арван жилийн туршлага хуримтлуулсан мэргэжилтэн юм. Түүний эдийн засгийн байр суурь:

🤝 ”Hawkish” байр суурь баримталж ирсэнд тооцогддог. Сүүлийн жилүүдэд, ялангуяа Трампын эдийн засгийн өсөлтийг дэмжих чиг баримтлалтай уялдан бодлогын хүүг бууруулах, санхүүгийн нөхцөлийг зөөлрүүлэх асуудалд илүү уян хатан байр суурь илэрхийлэх болсон.

👇 Доналд Трамп ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа ХНС-гийн одоогийн дарга Жером Паэулыг бодлогын хүүг хангалттай хурдан бууруулахгүй байна хэмээн удаа дараа шүүмжилж ирсэн. Түүний зүгээс:

  • Өндөр хүү нь эдийн засгийн өсөлтийг сааруулж байна

  • Төв банк эдийн засгийн бодит нөхцөлөөс хэт болгоомжилж байна гэх байр суурийг ил тод илэрхийлж байсан.

📊🤔 Зах зээлийн байр суурь, эргэлзээ:

  • Бодлогын хүү буурах хүлээлт нь богино хугацаанд хөрөнгийн зах зээлд эерэг нөлөө үзүүлэх хандлагатай ч улс төрийн нөлөө нэмэгдэж, ХНС-ийн хараат бус байдал алдагдах эрсдэлд зах зээл болгоомжтой хандаж байна.

📈Эдгээр болгоомжлолын улмаас Кевин Уоршийг шинэ даргаар нэр дэвшүүлснийг зарласны дараа өнгөрсөн баасан гарагт АНУ-ын хөрөнгийн зах зээл уналтын хариу үзүүлсэн нь зах зээлийн эргэлзээ одоогоор арилаагүй байгааг илтгэж байна.

💰 Баасан гарагт буюу 1 сарын 30-нд алт, мөнгөний үнэ огцом унажээ

🔔АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Кевин Уоршийг Холбооны Нөөцийн Сан (Fed) дараагийн даргаар нэр дэвшүүлсэн тухай мэдэгдсэнтэй холбоотойгоор,

  • 🌐Тэрээр Холбооны Нөөцийн Сангийн балансыг багасгах хандлагатай гэдгээрээ танигдсан нь ам.долларт эерэг дохио болж байна.

  • Алтны үнэ өмнөх оргилоос 10% орчим, мөнгөний үнэ 30% орчим буурсан нь сүүлийн жилүүдэд тохиолдсон хамгийн их нэг өдрийн уналт болов.

 🤝 Уоршийг нэр дэвшүүлсэн мэдээний дараа ам.долларын индекс нэмэгдэж, энэ нь доллароор үнэлэгддэг алт, мөнгөний хувьд сөрөг дохио болжээ.

Гадаад арилжаа, зах зээлийн мэдээллийг өдөр бүр авахыг хүсвэл ЭНД дарна уу.

🎉 Бондын мэдээлэл…

💡Харилцагч таны хѳрѳнгѳ оруулалтыг хамгаалах үүднээс бид бондын найдвартай байдал, баталгаанд байнга ѳндѳр шалгуур тавьдаг ба жилийн 19.2-21% өгөөжтэй, барьцаа хөрөнгийн баталгаатай, үнэ цэнийг бүтээгч компаниудын бүтээгдэхүүнийг санал болгож байна. ЭНД дарж мэдээлэл аваарай.

  • 💰Зах зээлээс өндөр хүүгийн өгөөж

  •  Хөрвөх чадвар

  • 🤝Барьцаа, батлан даалт